Thursday, November 01, 2012

Халлвийний баярын тухай



Happy Halloweenie! (Taidong-d taniltssan zaluugaas irsen baisan, lag hoorhon)

Pumpkin baigaagui bolohoor, grapefruit-eer hiij uzev.  Tegeed deerees ni Corona tsutgahaar, amnaasaa grape-fruit flavored beer-eer *booljdog* yum, huurhun baigaaz?


Өчигдөр твиттер үзээд сууж байлаа.

Тэгсэн нэг хүн *Яанаа, паркийн тэрүүгээр сүрэг мангас, шулам, чөтгөр, цус сорогч энэ тэр явж байна* гээд бичиж.  За энэ ч яахав зүгээр л *нау* гэдэг твиттерийн бичлэг.

Тэгсэн доод талд нь манайхан *шүүмж* нэртэйгээр баахан буруушаачиж...

*Хмм... галзуурсан юм зүгээр*
*Ер нь сүнс чөтгөрийн баяр хэнд хэрэгтэй юм? тэртэй тэргүй баяр, тэмдэглэх өдрүүд нь дуусахгүй байхад*
* Залуу хүмүүс гэж өөрийн гэсэн ёс суртахуунгүй, яг л сармагчин гэсэн үг*
*Далимдуулаад солиотой гарууд нь гэмт хэрэг хийх вий дээ*
*Залуучууд үндэсний цагаан сараа ад үздэг юм байна, бусдын салбадайн баярыг....за яршиг төвөг*

гээд л...

Зарим санаа нь уг нь зөв байгаа юм л даа, жишээ нь өөрсдийн соёл уламжлалаа ч сайн сураагүй байж, гадны соёлыг хэт дагах нь хэр зөв зүйл вэ гэдэг ч юм уу...

Гэхдээ, энд, гадны соёлыг дагах нь буруу гэхээсээ илүү, өөрсдийн соёл уламжлалаа сайн сурахгүй байх нь буруу гэсэн санаа байгаа гэдэгийг бүрэн ойлгохгүй, *гадны соёлыг дагах нь буруу* гээд ойлгочихсон хүн их байх юм...

Төстэй жишээ хэлэхэд, Монгол хэлээ ч сайн сураагүй хүүхдэд Англи хэл заах нь зөв үү? гэсэн асуулт байлаа гэхэд, энд Монгол хэлээ сайн сурахгүй байх нь буруу болохоос, Англи хэл сурах нь буруу гэж хэлэх нь өрөөсгөл шүү дээ?

Иймэрхүү маягийн уялдаатай юмны логикийг нь шууд алгасаад *гадны соёл орж ирэх нь буруу* гэдэг шиг маягаар боддог хүмүүс их байх шиг...

Нэг том жишээ.
Сүүлийн үед *Хөдөөний* гэсэн үг их сөрөг утгатай болчихож.
Уг нь энэ үгэнд сөрөг зүйл ч, эерэг зүйл ч байхгүй, зүгээр л хөдөө орон нутагт төрж өссөн гэсэн л утгатай үг.
Тэгсэн яваандаа хотын хүн эхлээд *хөдөөнөөс ирсэн, жоохон хотын дүрэм журмыг мэдэхгүй* гэсэн утгаар хэрэглээд эхэлсэн нь яваандаа, хөдөөний = бүдүүлэг, хөдөөний = юм мэддэггүй гэсэн утгатай болоод, тэгээд зүгээр л бүдүүлэг гэдэг үг хэрэглэхэд л болох нөхцөл байдалд хүртэл *хөдөөний* гэсэн үг хэрэглэгддэг болчихсон...

Монгол хэлэнд соёлтой, соёлгүй, бүдүүлэг, юм мэдэхгүй, гүндүүгүй нь хэтэрсэн гээд олон сайхан үг байхад заавал ингэж зарим нэг үгийг ташаардуулж хэлсэн үгийг хэрэглэх хэрэггүй мэт.

Унаган хотын иргэн намайг хүртэл хэд хэдэн удаа *муу хар хөдөөний юм чинь* гэж хэлж байсан гэхээр тэ??

Аль эсвэл эрлийз, хужаагийн эрлийз гэдэг зүйлс.  Муу зүйл хийсэн, цаашаа толгойтой эрлийз ч юм уу, хятад хүн байсан болохоор нь *энэ муу хятад / эрлийз болохоороо л ингэж цаашаа толгойлсон байх* гэсэн ухагдахуунаас уг нь бол *цаашаа толгойтой, муу санаатай* гэх мэтийн үтга нь чухал боловч, эрлийз, хужаа гэдэг нь хоёрдогч ач холбогдолтой байх.
Тэгээд, одоо тэгсэн ер нь бараг л дургүй нь хүрсэн хүн болгоноо хужаа, эрлийзээр нь дууддаг болчихсон.  Ийм үзэл угаасаа яваандаа хүмүүсийг, Монголчуудыг дотор нь хуваах, тараан бутаргах их муу үр дүнтэй мэт.

Сүүлд нээрээ *Вампирийн анч, Абрахам Линколн* гээд байж боломгүй муу кино үзсэн санаанд орчихлоо.  Бараг киноны утга санаа нь *Америкийн иргэний дайнд, хойд хэсгийнх нь өмнөх хэсгийнхнээ бүгдийг нь хядсан нь, тэд нар чөтгөр шулам, вампир байсан болохоор* гэж хэлэх гээд байгаа юм шиг санагдаад, бөөлжис цутгасан.

Орчин үеийн зарим Монголчууд бараг, зүгээр явж байгаа хүнийг алчихаад *энэ муу хужаагийн эрлийз байсан юм.  Хужааг алахад буруудах зүйл байхгүй* гээд ярьж байж мэдэхээр болсонтой яг адилхан.

Монголчууд өөрсдийгөө *буруу ярьж зөв ойлгодог* гээд, буруу ярих нь нэг их бахархаад байх зүйл ч юм шиг магтдаг нь ер нь их буруу зүйл шиг санагддаг юм.

Хүний бодол ухаан гэдэг, хэлээр дамжиж төлөвших, наанаа гүнзгий бодохгүй байсан ч гэсэн, цаанаа их ур уршиг ихтэй эд болов уу.

Тэгээд хараад байхад, бусдыг буруутгаж, шүүмжилсэн хүмүүс их болж.
Өөрт чинь ЯГ ЮУ Нь санаанд таарахгүй байгаа, ямар хор хөнөөлтэй, яавал дээр вэ гэдэг талаар ямар ч санаа оноо байхгүй зүгээр л *Халловиноор чөтгөр шулам болж тоглох нь буруу!  Байж болшгүй эд* гэдэг шиг шүүмжилсэн...

Монголын соёлоо мэдэхгүй байж, гадны соёлоор хэт их баяслаа гэж бодож байгаа бол, Монголын соёлоо яаж түгээх талаар ярих нь зөв болохоос, гадны соёл гээд уурлаж ундууцах нь, нэгдүгээрт ямар ч шийдэл байхгүй, хоёрдугаар, уур эзнээ зовооно гэдэг л болох мэт.

Дургүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна гэж сөрөгөөр хандах биш, ийм зүйл нь болохгүй бол ядаж ингэе гээд эерэгээр хандаж сурахгүй бол...

За өөрөө нээг их өндөг шиг өөгүй ч юм шиг баахан худлаа бавчлаа, хаха.

---------------------

Өчигдөр Садист Мазохист баранд очсон юм.
Сүүлийн үед энд их очоод байгаа.  Нэг их айхтар садист мазохист энэ тэрдээ биш, барны хүмүүс нь дажгүй, ирж байгаа хүмүүс нь ч найрсаг гэсэн үндэслэлээр.

Тэгээд *Тайваны СМ ч гэж дээ, нэг их сүртэй юм байхгүй* гэж бодож байсан, өчигдөр тэр бодлоосоо татгалзсан.

Өчигдөр *Нохойтой наадах үдэшлэг* гэсэн байхаар нь очсон юм...
Тэгсэн нохойнууд зөндөө байна аа!!!

Nohoi (bosood zogschihson baigaa ni)

Nohoiny suul...

Ezen ni nohoigoo hoolloj baigaa ni...

Ezen ni nohoigoo erhluulj baigaa ni

Ezen ni nohoigoo hoolloj baigaa ni

2 nohoi...


Толгойг нь илж барихаар нохой шиг эрхэлнэ.  Заримдаа хазах гэнэ.  Хазах гэхээр нь загнахаар гаслана.  Хуцна...  Жорлон нь хүртэл нохойных шиг...  Тийшээнээ хөтлүүлж очоод шээнэ...

За тэгээд нохой ч яахав боломжийн...
Тэгсэн бүүр орой сүүл рүүгээ илүү хүнд Мазохистууд нь гарч ирээд...

Шээс уумаар байна гэсэн юм байх???

Барны хүн над дээр ирээд, шээснээсээ аяганд хийгээд өг гэнэ...

Би ч гайхаж айнгаа, яагаад гээд асуусан, *Бусад хүмүүс коктеил ууж байгаа болохоор шээс нь илүү хурц амттай байдаг юм.  Пивоны шээс хамгийн шингэн, амт нь ГОЁ байдаг юм* гэж авсан...

Үнэн хүнд... Би ч шээсээ өгчихөөд хараад байсан, тэр Мазохистууд, соруулаар үгүй мөн амтлан ууж байна аа...

Ооо маай гаад!!!
Aisan shuu...

За за нэг иймэрхүү тиймэрхүү

5 comments:

Цагаанаа said...

ээжэээ яанааа, ийм нохойтой л болмоор байна этэр гээд..,,

хаа газрын мээкэ юмнуудыг дуусгажийнаа та нээрээ

Anonymous said...

baliar gaj yumnuud shees uugaad baikhdaa yakhav dee shal durgui khurchikhlee

patatepatata said...

Tsagaanaa:// Harin tiimee, haha

Anonymous:// Sheesee uu, sheesen emchilgee, sheeseer eruul boloh geed zondoo nomnuud baidag biz dee? lol.

Minii huvid bol uhjeesan ch shees uuj chadahgui, gehdee humuus oorsdoo durlaa uuhad ni bol durguitseh yum alga. Busdad tulgan shaardaad baigaa l bish bol.

gigi said...

yaanaa ta mongold ireheeree uidaj uheh bhdaaa

Anonymous said...

Goоԁ ωеb sitе you have got herе.
. It's hard to find excellent writing like yours these days. I truly appreciate individuals like you! Take care!!

My website: unlock apple iphone