Thursday, November 08, 2012

21 нас...


Бага насандаа архидан согтуурдаг, агсан тавьдаг аавтай байсан хүүхдүүд, хэдий багадаа *Би л ийм болохгүй юм шүү* гэж боддог боловч, архинд автах магадлал харьцангуй их байдаг гэсэн маягийн нэг судалгаа уншиж байсан юм байна.

Сүү

лийн үед гэхдээ энэнтэй жоохон төстэй зүйлүүд улс төрийн тавцанд бас явагдаад байна уу даа гэсэн бодол хальт төрөв.

Хамгийн сүүлчийн жишээ.

http://www.news.mn/content/125045.shtml

Бат-Үүл даргын гаргасан *21 нас хүрээгүй бол бар цэнгээний газраар үйлчлүүлэхийг хориглоно. Зөрчвөл хорин цагдана, бас үйлчилсэн газрынх нь эрхийг хураана* гэдэг захирамж.

Яагаад ийм заавар гаргах болсоныг бол тааж ядах зүйл байхгүй.

*Монгол улсын маань ирээдүй залуус хүүхдүүд ихээр архидан согтуурч буй тул, архидан согтууралтаас залуус ирээдүйгээ хамгаалахын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй* гэсэн үндэслэлээр хийж буй шийдвэр гэдэгийг хэн ч харсан ойлгохоор.

*Хотын зам ачааллаа дийлэхээ больсон тул, төдөн номьероор төгссөн машин явахыг хориглоно* гэдэг шиг, ер нь бол мэдээж, хотынхоо төлөө хамгийн сайн сайханыг хүссэн шийдвэр гэдэг нь хэн ч харсан илт.


Би одоо 34 нас хүрч байна, мань мэтэд нь 21 настнуудыг яаж хорьно уу байна уу угаасаа падьгүй л дээ...


Гэхдээ л хэл загатнаад болохгүй юм....

1.

Шийдвэр гаргах хэрэгтэй, гаргалгүй яахав. Олон нийтэд тустай бол. Гэхдээ шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийнхээ *яагаад хэдэн наснаас доош байх хэрэгтэй вэ?* гэдэгээ сайн бодолцох хэрэгтэй мэт. Яагаад 21 гэсэн юм бол??? Их сургуулийн 1, 2-р курсийнхэн ууж болохгүй, 3,4-р курсийнхэн дураараа дурги! гэсэн үндэслэлтэй???

Эсвэл зүгээр л *Америкт 21 гэдэг юм байнэ лээ, Монголд ч гэсэн 21 болгоё!* гэсэн юм болов уу??

Монгол улсад уг нь 16 хүрэхээрээ эрүүгийн хариуцлагатай болдог, бүр гэрлэх эрхтэй болдог мэт???
Гэрлэхийн хариуцлага, архи уусны хариуцлагаас уг нь бол хамаагүй том хариуцлага мэт...

Гэтэл *Чи мангар пацаан, авгай авбал ав!!! Гэхдээ архи ууж болохгүй* гээд шийдчихсэн...

За 16-аагаа болиод *олонхийн жишигээр явья!* гэж бодьё л доо.

- Америкт 21 нас юм байна. (Гэхдээ энэ нь, анх энэ хуулийг зохиоход, Америкийн мужууд хэдэн нас гэсэн бэ гэдэгийн олонхийг авсанаас цааш ямар ч шинжлэх ухааны үндэсгүй асуудал)

- 21 нас гэдэг бусад улсууд бүгд *архи уухыг хориглодог* Исламын улсууд (Индонез, Пакистан, Оман, Казакстан гэх мэт)

- Япон улсад, тус улсын иргэнээ *нас биед хүрсэн* гэж хүлээн зөвшөөрдөг 20 насандаа юм байна. Энэ нь *иргэн* гэсэн утгаараа хариуцлага хүлээх чадвартай гэж үзсэн насанд нь архи уухыг нь зөвшөөрч байна гэсэн үг.

- Дэлхийн ихэнх улс оронд 18 нас гэдэг юм байна. Зүгээр л бүгдээрээ нэг дартс энэ тэр шидээд ч юм уу шийдээгүй нь тодорхой. Архи хүний хөгжлийн шатанд муу үр дүнтэй учир, тодорхой насанд хүрээгүй бол уулгаж болохгүй гэсэн шалтгаанаар шийдсэн байгаа.
Хүүхэдтэй болох хэмжээнд (гэрлэж болох хэмжээнд) хүрсэн бол, эрх биш архи уух хэмжээнд бүрэн хөгжсөн байдаг байлгүй дээ???
http://www2.potsdam.edu/hansondj/LegalDrinkingAge.html

Гэсэн утгаар нь харахаар, энэ 21 гэдэг тоо, надад зүгээр л хуулбараас цаашгүй мэт харагдах юм...

Насыг тогтоохын тулд, бусад эрүүгийн болон олон талын насны түвшинг харгалзаж үзэх хэрэгтэй мэт.

За больё. 21 байг!
Угаасаа би тэр насыг чинь өнгөрчихсөн юм чинь мань мэтэд ямар падь байна???


2. Захирамжийн өрөөсгөл тал:

Баранд 21-ээс доош насныхан архи уух эрхгүй бол, дэлгүүрээс ч гэсэн архи авах эрхгүй болгохгүй бол, энэ чинь зүгээр л өрөөсөн дугуйн дээрээ явж буй хэрэг болно биз дээ?

Ямар нэг хууль захирамж зохиох юм бол *энэ хууль хэрэгжихээр юу болох бол?* гэдэгийг бүрэн симуляц хийж байж шийдэх хэрэгтэй мэт.

Өмнө нь ч гэсэн адилхан зүйлс их байсан.

а) 12 цагаас өмнө архи зарахыг хориглов :
- Бар 12-оос өмнө хаана ---> Зочид буудал очиж архидацгаая!!! ---> Завхайрал, бэлгийн замын өвчин замаа алдав
- Бар 12-оос өмнө хаана ---> Архи байвал, бар бус газар очиж архидна ---> Хажууд харж хянах хүн (ядаж л бармен) байхгүй болохоор дураараа дургина ---> Гэмт хэрэг замаа алдав
- 12 цагаас хойш архи зарахгүй ---> 10 цагт бөөндөөд авчихаж болох юм чинь НОООО ПРОБЛЕМ!!!!
- 12 цагаас хойш архи зарахгүй ----> Хахууль өгч чадах гар нь заралгүй яахав

б) Сар болгоны эхний өдөр архи зарахгүй ---> Олдсон дээр нь зоорьлоно! Олдохгүй юм олдох үед архидалгүй яахав????--> Бусад өдрийн архины гүйлгээ асар өндөр, мэдээж архидан согтууралт ч бас...

--------------------

За, энэ хууль хатуу хэрэгжлээ гэж бодьё.

- 21-ээс доош насныхан баранд архи уухаа болино---> Барнууд дампуурна.

- 21-ээс доош насныхан зүгээр л дэлгүүрээс архи худалдаж аваад гадуур архидна ---> Улсын зөвшөөрөл, бүртгэлтэй бус газар 21-ээс доош насныхан архи уугаад янз бүр боллоо гэхэд, хэн олж, хэн хандаж чадах вэ??? (Дахиад л гэмт хэрэг олшрох үндэс бус уу??)


-------------------------
(1986 он бил үү?? Горбачьёв дарга архийг хориглож байсан. Тэр үед хүмүүс үнэртэй ус хүртэл ууж байсан талаар, Бат-Үүл даргын үеийнхэн хамгийн сайн мэдэх байх...

Юмыг үндэслэлгүйгээр хориглохын муу талыг хамгийн сайн мэдэж байгаа хүмүүсийн нэг нь дарга байлтай....????)


------------------------------


Ер нь юм хориотой байх тусмаа амттай байдаг.
Адам Ева хоёр, хэрвээ тэр алимыг хориотой гэж хэлээгүй бол идээгүй ч юм бил үү??

Угаасаа Бат-Үүл дарга өөрөө Социализмийн ИХ ХОРИО-ны үед байсан хүн.

Барууны хөгжим хориотой байсан болохоор, 40 мянгатын хүүхдүүд асар ихээр шохоорхож сонсдог байсан, Жинс өмсөх нь хориотой байсан болохоор тэр өмд ширхэг нь 800 төгрөг (тухайн үеийн дарга нарын сарын цалин) байсан гэх мэт олон зүүлийг өөрийн биеэр мэдэрч байсан хүн мэт.

Ийм олон төрлийн зүйлийг биеэрээ мэдэрсэн хүн, эргээд тэр дээр 1980-аад оны СССР-тэй адилхан зүйл хийхээр их харамсалтай санагдах юм.

Эсвэл хөгшрөөд мартчихсан юм уу????

--------------------------------------


Явж явж, ардчилсан нийгэм гэдэгийн хамгийн том үндэс чинь *Чи өөрийн эрхээр юу ч хийж болно. Харин гэхдээ чиний эрх, бусдын эрхээр хязгаарлагдана* гэдэг үгэнд байдаг болов уу...


Ямар нэгэн хэтрүүлж уудаг дуракаас болж, би ч юм уу, бусад ямар нэгэн соёлтой архи уудаг иргэд архи уух эрхээ цагаар нь, өдрөөр нь, газраар нь цагдуулах нь АРДЧИЛСАН НИЙГЭМ гэж хэлэхэд хэцүү л болов уу.

-------------------------------------

Хамгийн гол нь, бусад зөндөө олон арга бий шүү дээ!!!

Архины татвараа хэд дахин ихэсгэсэн ч гомдоллох юм алга. Мөнгөтэй нь, эсвэл архины төлөө хэдийг ч зарсан сийхгүй хүмүүс нь архи ууна биз!???

Сингапур шиг болгочих л доо!!!

Гол нь ХОРИГ-оор асуудлыг шийддэг гэж би л лав итгэхгүй байна.
Бүр болохгүй бол олон улсын жишигийг дагая л даа. Ямар нэгэн Америк биш, бусад улсуудын жишээг харангаа!!!

(Миний мэдэхийн, Архийг төдөн цагт, эсвэл тэд дэх өдөр зарахыг хориглоно гэсэн улс, хойд Европыг эс тооцвол, Сингапур, коммюнист Хятад, Куба, Солонгос гээд дэлхийн хамгийн хатуу гэгддэг газруудад ч байдаггүй санагдаж байна)

24 цагт ажил тараад, ганц аяга пиво уумаар байдаг, нэг ч газар зарахгүй байна гэдэг арай дэндүү....

18 comments:

Anonymous said...

60 aas doosh nasnii buh huniig Arhi uuhiig horiglOhgui bgaa no yamai daa.. Medeh uls Shu ..

Anonymous said...

het tuilshirsan yum bichjee. barnii ezen bolhooroo tegdeg bhdaa bodvol

venus said...

totally agree.. neg huuli gargahara danda horirson haasan um gargaj bna.. tegeed yag heregtei zuiluud deeree esregeeree

patatepatata said...

Anonymous> Harin 40 gechiheegui ni yaamai daa

Anonymous 2> Yuu ni het tuilshirsan baina gej?
Minii gol sanaa yordoo doodoh gurav

- Nasaar arhi uuhyg horigloj bolno. Gol ni ter nasaa togtoohdoo busad huulitaigaa uyaldaatai bailgah heregtei bolohoos, sohroor Amerikiig duuraih hereggui

- Hervee nasaar ni horig togtooj baigaa bol, zovhon bar sav geltgui delguurees arhi avah nasyg ch gesen adilhan bolgoh heregtei

- Yur ni bol yum bolgonyg horiglodogtoi bi *huvidaa* sanal niildeggui. Gehdee horig togtoomj hiih bol sain bodoj baij tsogts huuli gargah yostoi bolohoos, uruusgul yum hiih uchirgui bolov uu.

End neg ih extreme yum baihgui baih. Barny ezen eseh end ogt padi baihgui.


Venus> Harin horig togtoomj ih baih tusam hahuuli ihseh met te?

Anonymous said...

1-нд архи зарахгүй гэснээр нийт 3 удаа, 12 цагаас хойш баар иристраанд зарахгүй гэснээр нийт 7-8 удаа энэхүү хорт ундааг уухгүй аврагдсан хөөөн, би

бөөндөж авъя гэж гальт санагдавч хэзээ ч хэн ч тэгж бэлддэггүй л юм байлээ, бодит амьдрал дээр, гурил будаа шиг амь биш заяа биш болохоор

гэхээр бас чиг огт үр ашигаа өгөхгүй шийдвэр биш байх аа

хундага

ershuu said...

21 ongortson bolohoor minii asuudal bish ch yum shig kkke.
gehdee 18,9 tei huuhduud? zaluuchuudiig bar tsengeenii gazar oruulah geed yaahav. hicheel nomoo davtaad gertee baijiisan ni deer baihoo :P

MNED said...

Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.

patatepatata said...

Hundaga> Chi yaahav uumaargui baisan baij bolno. Uuhgui baihad zaaval guravdagch etgeediin tuslamj heregtei baigaagui l baih.

Bi bol naad horyg chini uumaar baina, getel, uuh erhiig mini horiod baigaad uur hureed baigaa yum.

Uumaar baigaa humuusiig uulgaya l daa ene chini, arai denduu. Bi l lav uulaa geed niigemd aihtar hetsuu yum hiihgui deg... Yurduu l ter, iluu ch ugui, dutuu ch ugui.

Ershuu> Chi uuriinhuu 18 nastai baisan uyee martjee dee? kkk. Za ter chuhal bish. Minii heleh gesen zuil bol, nasaar horiglosong eserguutssen yum got baihgui. Zugeer, huuli togtoohdoo sain bodoltsoyo gesen ug shuu dee

MNED:/ Thanks! Chamd bas mend hurgeye! (unuudur te?)

Meegaa said...

Ene bichlegiinhee linkiig Batuul ah ruu yavuulchihaach tegeed.

Anonymous said...

хаха ямар хилэнтэй.

уухгүй байхад гуравдагч этгээдийн хүч хэрэглэхгүй бол болохгүй нөхцөл байдал нийгэмд үүсчихээд байшдэ. мань мэт яахав, учиргүй ажил амьдралаа алдан алдан доншуучлаад явахгүй.
хүүхэд залуус бас л гэцүү байна даа, харж байхад.

хориглох биш хязгаарлах л юм даа.

хундага

Anonymous said...

busad huulitaigaa uyalduulna gdg n yag yamar huulitai uyalduulah ged bgaa yum boldoo..ter gerleh nas n tr chin yapond ch gsn 16 nas bizdee..gerleh ger bul blh bol hunii fiziologitoi holbootoi sex hiij ur huuhedtei blh nasiig horij chadahguiges tsaash..haren arhi bol tsever hariutslaga huleeh chadvartai holbootoi gej bodjiin..tanai barnii uilchluulegchid ihenh n 21es dooshd nasniih blhoor biznes hiij bgaa hun l blson hoino bas neg yum boddog l bhaldaa..teged ch gansthan barand zarahgui geegui delguur buudal er n l haana ch 21es doosh nasnii hund zarahgui l gsn shiidver shuudee..yapond udsan hun ghd asar mongolooroo amia bodson niitlel bichsen bh chin gaihaj bna

patatepatata said...

Hundaga:/ Tiim aihtar gamshigiin baida uuschihsen baigaa gej uu? Bi hol baigaa bolohoor anhaarch medehgui baina gesen ug uu? hehe

Anonymous:/ Bi l lav ter deedeh news-ees bol zovhon bar sav l gej unshih yum baina, dutuu medeeleltei baisan baij magadgui. Barand ch delguurt ch zarahgui baih bol yaahav, shudarga baij boloh l yum. Gehdee gol ni, minii huviin uzel bodol bol, yum bolgonyg hyazgaarlaj horiglohtoi sanal niildeggui. End Yapond udsan eseh chuhal bish baih. Mongolooroo amia bodson niitlel bichih mini ch minii erh shuu dee.

Nasny huvid, Mongold eruugiin hariutslaga huleeh nas chini 18 biz dee? Terenteigee uyalduulah heregtei bolov uu. Huuli bolgon ni oor oor nas togtoogood baival, ih l oroosgol zuil boloh baih.

Anonymous said...

Yahavdee Uul darga zahiramj gargaj jaahan emhelj tsegtsleh geed l zutgeed baih shig baina, anhnii yum aldaa onootoi l baidag, yavaandaa ter uyaldaa holboo bolood biyeleltend ni sain anhaarah bizdee. Bugdeeree nemer bolohguimaa gehed nermees l bolohguihen shig baitsgaaya l daa. Urdnii erh medeltnuudees hen ni ch ingej ajillaagui shdee, medeej uursdiinhuu business-t chudur tavihgui ldee.

ollie said...

би л лав яг 21 хүрээл их сургуулиа төгсөж байсан гэхээр оюутнууд бүгдээрээ л уухгүй юм бишүү? одоо гэхдээ хүүхдүүд хэдэн настай төгсдөгийг мэдэхгүйм. дэлгүүрүүдэд 21 хүрээгүй бол архи зарахгүй гээд наачихсан байналээ ш дээ. чухам хэрэгждэг эсэх нь л юу юм гэхээс. аа тэр сар болгоны 1-нд хорьдог бол үнэндээ дүппппп. би ми бол яалт ч үгүй урд өдөр нь нөөцөлж авах хэрэг гардаг. нээрээ л, архи олдохгүй өдөр архи олдчихвол улам л ууж таараа ш дээ. угаасаа л хорих тусам тэмүүлдэг нь жам юм хойно. баар сав нь 12-с хаадаг нь харин чухам ямрыг мэдэхгүй байна. би тэгж хаатал нь сууж байсан нь ховор болохоор :Р

patatepatata said...

Anonymous:/ Uul darga ch yum hiih geed uzeed l baigaa l daa. Tiim ch bolohoor, haaya sanaa onoloo helj baival tusgaj avah bolov uu gej naidah yum baina sh dee.

Ollie:/ Nadad bas, nasaar horigloh bol bolohgui zuilgui sanagdaad baigaa yum, gol ni *Yaagaad ZAAVAL 21 gej?* geh metiin logivtoi l baival. Ter odroor, tsagaar ni horiglodog ni bol unen duup.

Anonymous said...

Hi sain bainuu uuriin chin ene bichisen niitlel johon tuilshirsan met shig sanagdaj baina, gehdee uuruu uuriihuu bodliig bichiseng chin uguisgesengui, mongolchuudiin zaluu ueiihnii arhidalt arai l baina lee ene bol uneheer gashuudmaar yamar negen shiidver gargahaas uur argaggui asuudal, end ch gesen usa d 12am hoish arhi zardaggui bar club ajillah n ajildag mun adil 16 bilu 18 n nasand gerlehiig zuvshurdug huuliin haritslaga tootsdog, Bid naraas hed dahin uhaantai humus yariltsad sudalga yavulad harad iim shiidver gargasan bailguide bodvol harin ch ih oroitoj iim shiidver garlaa manaid, Asuudliin gol n manai MONGOL iin johon johon huuhduudiin arhidalt heterhii bur arai denduu baigaa uchraas bielehguigees bieleh hurtel n l yavah heregtei bolovuu uilchilgee yavuuldag gazruud humuus tuslah heregtei shd!!! buruu gehiinhee orond, nas zaah n zuv tsag zaah n ch zuv gej bodjiin 12 oos hoish arhi zardaggui bar sav ajillaaguigere ajildagguigeeree hichneen olon gemt hereg hunii ami nas yanz buriin bolohgui butehgui zuils boloogui ungursun bol, ene shiidver yaaltachgui zuv, soyoltoi saihan uudag humuus zunduu baigaa medeej gehdee zaluu ue ee bid bodoh heregtei uursdiin erh haagdaj baina gehesee iluu, uneheer mongoliin zaluu ueiihen arhiand jivsen baina lee!!!!!

Anonymous said...

Joohon huuhduudiin arhidalt ashgui baga ch gesen bagasah n gej bayarlahgui demjii gej bodohgui yagad ene ch huuliasa uur baina bielene gej itgehgui baina geh meteer bodoj setgej baigaag chin oilgohgui yum gaihaj baina, bi lav bielese johon ch gesen uurchlult garaasai humuus demjesei gej chin setgelese husej bainaa

Anonymous said...

Uul n horih buruu l yum baigaam daa! Horiotoi bolchihoor zaluuchuud huuhduud huvi humuusiin gar deerees yamar ch batalgaagui arhi, nairuulsan spirt ed nar avch uuna shdee. Hucheer horij tsagdahdaa bish, uhamsart n oilguulah l chuhal.

Kylie