Monday, March 28, 2011

Монголын сонин хачин



За байз... Сээгэсийн талаар өлсгөлөнд орсон гээд бичсэн, одоо өөр юмаа муулцгаах уу?

1. Монгол дахь Монголчуудыг ялгаварлан гадуурхах үзэлүүд

- Хилээр нэвтрэхэд, гадаадуудын эгнээ, Монголчуудынхаасаа хамаагүй хурдан урагшилдаг юм билээ. Монгол хүнийг бол *Яах гэж ирж байгаа юм, хаашаа яах гэж явсан юм, хаана байрлах гэж байгаа юм* гээд шалгаана. Бодвол, Монголчуудыгаа Монголд ирүүлэх дургүй юм шиг байгаа юм. Миний хувьд Япон, Америк луу нэвтрэхэд, Монгол руу нэвтрэхээс илүү бага цаг зарцуулагддаг!!

- Шинэ бүртгэлтэй болж байгаа юм билээ. Тэгсэн, нэр, хаяг, төрсөн он сар өдөр гэх мэтийн мэдээлэлүүд дутуу санагдсан юм байлгүй, гэмт хэрэгтэн шиг хурууных нь хээг нь авдаг болчихсон. Тэгээд түүнийгээ бүртгэж авахдаа ч гэсэн яг ялтан хоригдлуудтай харьцаж байгаа юм шиг харьцдаг юм билээ... Миний л санахын, Япон, Америк гэх мэтийн улсууд бол, өөрсдийн иргэдээ биш, гадаадаас ирсэн хүмүүсийн л хурууны хээг авдаг шиг санагдаад байгаа юм, манайд бол эсрэгээрээ

- За баранд байгаа хүүхнүүд маниусыгаа ад үзээд гадаадууд руу шуурдаг талаар бол зөндөө бичиж байсандаг. Нэг Америк шалдан пацаантай цуг баранд байсан чинь хажууд нь байгаа намайг *Шаврын Хаалт* гэж ад үзээд балласан... Гэхдээ энэ ч яахав, ядуугийн гай байх л даа, тэрнээс биш системчилсэн *ад үзэлт биш*

2. Нээх их шинэлэг юманд дуртай...

- Монголын гадаад пасспорт, намайг энд байх хугацаанд 4 удаа солигдсон санагдаж байна. 3-4 жил болоод л нэг сольдог манайх шиг улс цөөхөн байх... Тэгээд тэр зүйлээ бүрэн сануулахгүй юм байж дараад нь гаргахгүй гээд дайрчихна. Монголд 1-2 хоногоор харьсан хүмүүс бол одоо яах юм бол?

- Иргэний бүртгэл ч гэсэн, хэдхэн жилийн өмнө л иргэний үнэмлэх гээд бүртгээд байгаагүй бил үү?


3. Зиндаархал

- Зиндаархал бүх шатанд байдаг болсон байлээ... Утасны дугаар, ордог бар, ресторан, уулздаг хүмүүс, хувцас хунар, машаан хэрэглээ гээд. Бүдүүн гүзээтэй, тансаг машин, том утас (айфон, блакберри гэх мэт) барьсан бол ажил хөөцөлдөхөд амархан гэнэ.

- 9911-тэй утас 10 сая төгрөгөөр зарагддаг гэнэ... Бодвол *Би удмын баян тарган хүн. Би их эртнээсээ баян тарган хүн* гэж бусдад зиндаархахын тулд энэ номерийг авдаг бололтой...
Уг нь 9911-тэй утас чинь 1996 он моноос байсан утас биз дээ? Миний үеийнхэн, тэгтлээ эртнээсээ баян тансаг байгаагүй л ойлгомжтой атал заавал тийм утас баридаг нь ямар учиртайг сайн ойлгоогүй...

- Эсрэгээрээ, 95xx гэсэн номертай утас энэ тэрийг хөдөөнийх, оюутных энэ тэр гээд хүмүүс утсаа ч авдаггүй юм билээ.

- Өр тавьж байгаад ч болсон том Лексус машин, булган шуба энэ тэр авч өмсдөг гэнэ. Тэгэхгүй бол *ажил бүтдэггүй* учир... 400-500 мянгын цалинтай хирнээ 70, 80 саяын машин уначихсан хүмүүс, яаж болгодог юм бол?

4. Үйлчилгээ

- Хувийн ресторан, дэлгүүр гэх мэтийн үйлчилгээ бол боломжийн болсон санагдав. Япон мапон шиг учиргүй бөхөлзөөд байхгүй ч, хүний уур хүргэхгүй, түргэн шуурхай л байв

- Улсын байгууллага... Еэ бурхан бүү үзэгд. Ямар ч заавар зөвлөгөө байхгүй, олон тийш нь гүйлгэж чирэгдүүлсэн газрууд. Уг нь анхлаад *ийм юм хөөцөлдөж байгаа бол ийм ийм дарааллаар ингэ тэг* гээд зааварлаад өгчихвөл, үйлчлүүлж байгаа хүмүүстээ ч тэр, үйлчилж байгаа хүмүүсдээ ч тэр амар баймаар юм, тэгтэл...

- Ямар ч хариуцлага байхгүй. Сая пасспортын хуудас дууссан гээд шинээр пасспорт авсан юм. Тэгсэн нэгдсэн сүлжээндээ хүний нэр овог оруулахдаа алдаатай оруулчихаж. Тэгээд, пасспортоо шинээр авсан чинь нэр буруу биччихээд *авбал ав, байвал бай* гээд солиороод унах юм. Нэрийн зөрчил ямар үр нөлөөтэйг мэдмээр л юм... Миний өмнөх 2 гадаад пасспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ гээд бүх юмны нэрнээс өөр нэрээр өгчихөөд *систем дээр ингэж орсон байна, ингэж л өгнө дөө* гэнэ...

- Арай чүү залруулж аваад, өөрийнхөө нэрээр пасспортоо авав. Гэтэл, өөрсдийнх нь алдаа байж нэмж мөнгө авч байна. Тэгээд *дахиж ийм будлиан гарахгүй биз дээ? Систем дээрээ зассан уу?* гэсэн өөдөөс *битгий дэмий юм яриад бай! бид нар ажлаа мэднэ, чамаар заалгах болоогүй* гээд томроод байсан, хилээр гарах гэсэн, нөгөөх нь систем дээрээ өөрчлөгдөөгүй байж таарав.

- Хил дээр. Хуучин шинэ пасспортоо үзүүлээд байхад л *иргэний бүртгэл мэдээллээс лавлагаа авчрахгүй бол таныг хилээр гаргахгүй* гээд гүрийчих юм... Улаан цайм дээрээс нь худлаа яриад хүн гүрдээд унах юм. *Таны пасспорт өмнө нь ч гэсэн зөрчилтэй гарч байсан гэж байна, хэлээд байхад яагаад байгаа юм?* гээд... Эсвэл би тийм орон гаран болсон юм уу???
Тэгсэнээ, загнаж загнаж байсанаа *За за, энэ удаа өршөөлөө шүү* гээд гаргачих юм. Өөрсдийнх нь зөв бөгөөд журмаараа ажилладаг бол яахаараа ийм буулт гаргаж байгаа нь ойлгомжгүй.

За за нэг иймэрхүү...
Манай Монгол хөгжиж л байгаа байх... гэхдээ л болоогүй зүйлс их л байна даа...

19 comments:

e-Box lunch box said...

yag fresh from mongolia bichleg baina.,
ochihoor yag ingedeg dee.,buun zindaarhal, muu uilchilgee, niigmiin halamjiin baiguullagiin hund surtal-oorsdoo buruu bichiheed hun luu chihdeg, tegeed ch boloogyi oroogoo tugjchihed messengerdeed suugaad baina yoo burhan meni!!!!!

Naadahaa sain helj zasuulj awaarai.,tegehgyi bol tsaashid bas urshig garah ch yum biluu? eswel tanidag hun baiwal,eswel huneer damjuulaad neg 20n tsaas atguulahad odort n l shiideed ugdiin bn lee shuu

random said...

Po, great summary... minii nodnin mongol yavaad irsenii daraa bodoj baisan sanaanuudiig yaaj taasan be ? :) uun deer nemj helehed :

- bayan yaduugin asar tom zoroo. Er n hoornodoo yamar ch holboogui hoyor oor ertonc negen zereg baih shig bn. Tegeed neg odriin dotor neg ertoncoos nogoo ruu hed heden udaa shiljilj amidarna, Alice in Wonderland iimerhuu baisan baih daa

Anonymous said...

Zugeer baisan bi bur mgl-iin ter hunuusiig bodood uur hurchlee. Yag tegdeg bolohoor.

Особу said...

buun stress ain :) nileed adal yavtai yavaa yu kkke gesnees naagur chin gaigui yu?

Anonymous said...

Ёооё, тэр нисэхийн гааль дээр байгаа саарал царайлсан бүдүүлэг юмнуудыг ёстой яалтай билээ!!! Яг л нэг Интерполоор эрэн сурвалжлагдаад баривчлагдаад ирсэн хүнтэй харьцаж байгаам шиг ёстой арай дэндүү! Энэч одоо Монгол улсын нүүр царай болсон байгууллга байна даа, ажилчиддаа харьцааны соёл энээ тэрээний сургалт хөтөлбөр явуулдаггүй юм байх даа??? Хаанаас ирж байгаан, яах гэж байгаан юу юу ч билээ жинхэнэ солиорч өгдөг гарууд. Юуны орд уу чи гэж нэг удаа асуусийшд сумтай юмнууд. Хаашаан одоо нэг хулгайч ирчээл яаж ийгээд хил нэвтэрчих гээд үзээд байгаамуу хаашаан. Удаан нисээд ядраад ирж байхад угтаж байгаа хэдэн юм нь ёстой буудаад унагачмаар донгио юмнууд байдаг нь мааш харамсалтай. Хүн хөгжиж байж нийгэм хөгжихөөс алт зэс ухаад хөгжчихгүй л байх. Манайх нээрээ бас л арай шүү...

usleg zaluu said...

Anonymous>ted nar hunii tsarai harj haritsdag yum bilee. Cham shig shoroon tsaraittai bol shoroo shig l haritsana. Ajillah manual deer ni tegj harits gesen zaavartai hoino, tedniig tegj buruutgah hereggui dee.

Anonymous said...

Ха ха ха, аан за за ойлголоо. Тэгвэл дараа нүүрээ угаачаад нэг очоод үзнээ

MNED said...

Монголд иргэний бүртгэлийн системийг уг нь боловсронгуй болгоно гээд л яриад байгаа шд.

BorlaSQue said...

зиак хариулт өгий л дөө миний бие


1. тэр хурууны хээг авсан хүн л тийм харьцаатай байсан байх, харин надаас хурууны минь хээг авахдаа манай хорооны ажилчид оршин суугчидынхаа гэрээр явж урилга тараагаад "та иргэний шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлнэ үү гэсэн" тэгээд хурууныхаа хээг өгөх гээд очиход за та тэгээрэй ингээрэй гээд л гараад явсан чинь харин ч иргэний үүргээ биелүүлсэн таньд баярлалаа гэж хэлсиймдаг.

2. тэр 9911-тэй дугаарын хувьд гэвэл тодорхой бизнес эрхэлдэг том том дарга нартай танилцаж ажил хэргээ ярих нэг гарц гэх үү зам гэх үү тийм л зүйл шүү дээ жишээ нь тэр нэг УИХ-ын гишүүдийн утасны жагсаалт гээд л манайхан түрүү жил мэссэнжэрээр тараагаад байсан даа тэрэн лүү яахуу над шиг 95-тай дугаар барьдаг нэг баагий залгы гэж бодий л доо тэр хүн ямар ч зорилгоор залгасан байж болно аль нэг байгууллагын нарийн бичиг захирлын туслах жолооч ч байж болно харин тэд нар чинь таньдаггүй дугаар авдаггүй л байхгүй юу харин 9911-тэй таньдаггүй дугаар байлаа ч утсаа авдаг юм. ажилд нь хэрэг болдог болоод л авдаг хэрэг харин түүгээр нь нэг хэсэг нь бизнес хийчихэж, яахуу дээ эрэлт нь байхад нийлүүлэлтийг нь хийх л хэрэгтэй шд

ааа харин тэр иргэний бүртгэл мэдээллийн алба чинь жаахан доголдолтой харин гадаадын иргэн харъяатын газар бол харин ч нэг таны хэлсэнээр үйлчилдэгийг би зөвшаажийна өөө

бусдыг нь мэдэхгүйм кккк

BorlaSQue said...

гэлээ гэхдээ байна аа, би бодды улсын зардлаар ч бай хувийн зардлаар ч бай та монгол улсын иргэн л болж төрсөн бол тэр мэдлэг ухаанаа монгол улсынхаа төлөөл зарцуулах хэрэгтэйм шиг, яахуу дээ таалагдаггүй цалин мөнгө нь хамаагүй бага байж болнолд тэгээд ч энэ бол таны амьдрал та сайхан амьдармаар л байгаа тэглээ гээд монгол улс болоогүй л байна даа гээд хөндлөнгөөс хараад суух биш бас ийм байна тийм байна гээд тамшаалаад суух биш ингэ тэг гээд дунд нь ороод зааж зааварчилаад илүү хурдацтайгаар хөгжүүлж болох л байх энд л үндэсээ гэсэн монголоо гэсэн үзэл гарч ирэх хэрэгтэйм бол уу гэж боджийна

BorlaSQue said...

өөө тий бас тэр хил гааль дээр байгаа зэвхий царайлсан юмнуудыг муулаад байгаа хүн бол тээ??? яадаг ч байсан монгол улсын төлөө л хөдөлмөрлөж яваагынх нь талд ормоор байна шүү гээд хэлчий дөө

нүүрэн дээр нь хэлээд наануу цаануу гээд өөрчлөлтийг хийж чадахгүй л байгаа бол гуцөөө

BorlaSQue said...

өөө тий бас тэр хил гааль дээр байгаа зэвхий царайлсан юмнуудыг муулаад байгаа хүн бол тээ??? яадаг ч байсан монгол улсын төлөө л хөдөлмөрлөж яваагынх нь талд ормоор байна шүү гээд хэлчий дөө

нүүрэн дээр нь хэлээд наануу цаануу гээд өөрчлөлтийг хийж чадахгүй л байгаа бол гуцөөө

BorlaSQue said...

бид хөдөлмөрлөдгөөрөө хөдөлмөрлөөд урагшлуулхаараа урагшлуулаад амьдрахаараа амьдарчил байна, харин энэ тамшаалаад байгаа хүмүүс хэзээ нэг сайхан болоод хүн малын зоо тэнэгэр болсон цагт гэх үү тээ? тийм цагт л монголоо гээд ирж мэдэх жинкэн бэлэнчилэх сэтгэлгээтнүүд юм уу даа

тиймээс хошуу нэмхээр хуруу нэмээд өгөөчээ л гэж гуймаар байна

тэгээгүй цагт дуугүй л бай наанаа сайхан амьдарцгаа, мэдээж та нарын эрх л юм чинь хэн ч юу ч хэлэхгүй

Цагаан said...

ер нь бол үнэн.... гэхдээ гадны оронд байж байгаад ирхээр угаасаа бүх зүйл л болж бүтэхгүй байгаа мэт харагддаг...эх орноо бүү харьцуул... байгаагаар нь хайрла.... тэгээл болоо... түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч болов лаа асаах гээд үз... чадахгүй бас хүсэхгүй байгаа бол гадаадад амьдар ... би лав Монголд төрсөндөө баярладаг, бахархдаг... Зөндөө л гадаадад байж үзсэн... гэхдээ эх орон гэдэг хамгийн сайхан.

itsme said...

үнэээн үнэн үнэн үнэн... бодсон чинь бүр уур хүрчлээ байна... тэр төрийн байгууллагууд зүгээр л хүнд хэлж яриад өгчихгүй заавал гүйлгэж гүйлгэж байж өгдгийг би ч бүр гайхаад бардгүйн.. боож үхмээр шүү нээрээ. уур хүрчлээ вайн этр к

www.ulemj.com said...

Би ганц юм хэлчих үү. Гадаадад байгаа Монголчууд нэг их муулсан баалсан юм ярьж явахаа болимоор юм. Та хэзээ Монголдоо очих вэ гэж асуухаар сайхан гоёо болохоор нь гэж хариулж байгаа олон хүмүүстэй уулзаж билээ. Эцсийн эцэст хэн энэ Монголыг хөгжүүлэх юм бэ? Залуучууд нь л хөгжүүлнэ шүү дээ. Гэтэл яав баахан муулсан доромжилсон. Тийм их уур чинь хүрээд яс чинь хавталзаад байгаа бол наад байгаа газраа ясаа тавиарай гэж хэлье дээ

Anime said...

- Монголдоо л очиж ясаа тавина даа
- Юу? Монгол ямар моорог юм уу!

Anonymous said...

Зааассс, тэгээл нэг их өөрсдийгөө өмөөрч эмзэглэсэн улс. Үнэн юм дуулж чадахгүй, худлаа л бие биенийгээ Чингисийн удам энээ тэрээ, эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй энээ тэрээ, нэг л их онцгой ген, онцгой өгөгдөлтөй Монгол хүн гэж хөөрч далдаганасан улс. Яс юман дээрээ уусан ундааныхаа сав, идсэн чихрийнхээ цаасыг хогийн саванд хийчих хэмжээний ухамсартай улс хэр олон бол доо??? Ажил төрөл явуулах арга барил нь ерөөсөө л харилцан бие биенээ хуураал, аргалаал өнгөрөх дадал зуршилтай. Бүх юман дээр! Тэгээл нэг л их худлаа бие биенээ хөөргөөд сууж байх санаатай, утгагүйн

patatepatata said...

lunchbox> harin yanzluulah geed suuld ochuulsan, yanzlagdchihsan baina gesen... Medeelliin gazar, gaali hoyor ni hoorondoo sain holboo baihgui yum shig baigaa yum

random> harin hed heden uur yurtunts baih shig baisan. Helj yarij baigaa zuil ni ch gesen uur. Zarim ni bolohoor *odoo l Mongold ireh tsag* geed, zarim ni *bitgii ir* geed l, kkk

anonymous> haha. Chi tendees nervteed yaahav, kkk

Osobu> Manai enuugeer gaiguiee.

Anonymous> Gaaliinhnyg harin joohon huntei haritsaj surgah heregtei baigaa yum. Hariltsan nervteltsej yaadag baina aa te?

usleg zaluu> kkkk. Namaig bas davhar shoroon tsaraitai geed doromjlood amjchihav aa daa ain? kkk

anonymous> chi hed honog nuuree ugaagaagui yum

mned> bolovsrongui bolgono geed huruuny hee avdag ni oilgomjgui l baigaa baihgui yuu... Yuug ni zasaj, yuug ni nemehee medehgui baigaad baihaar yamar hereg baina aa... Yadaj baihad shineer oruuulahdaa computer luugaa aldaatai oruulj hun balladag geheer...

Borlasque>
1. Chi tsarailag baih te? kk
2. Harin naadahyg chini l zindaarhal geed baigaa baihgui yuu.

*Chi eh oronch baij, tsalin mongogui ch gesen, Mongol ulsaa hogjuulehiin tuld butsaj ireh yostoi* gesen undserheg uzel, undserheg uzel bish l baihgui yuu. Humuus *goyo bolohoor ni ochyo* gej bodoj baigaa bol bish baih. Harin, *humuust bolomj olgodog bolohoor ni ochyo* gesen humuus ih baigaa baih.
Hil deer baigaa humuus, *MONGOL ULSYN TULUU* hudulmurluj baigaa bish, harin *HONOGIIN HOOLNYHOO TULUU* hudulmurluj baigaa bolov uu. Nuuren deer ni heleed naanuu tsaanuu geheer, chinii uuriin chini ajlyg chini udaah bol, naana uu tsaana uu gej helehgui shuu dee. Harin ch gehdee shuumjilj baigaa ni ih yum shuu dee...

Tsagaan> haristuulahgui, baigaagaar ni hairlah yum bol eh oron chini hugjihgui shuu dee. Eh oronch uzel geheeree zaaval tiim bish l bolov uu. Bi bas buh zuil bolj butehgui geegui, harin heseg buleg bolj buteegui zuiliin talaaraa bichsen mini ene shuu dee

itsme> Hariltsan merit baihgui zuil hiigeed baigaag ni harahaar gaihshiraad baigaa yum

ulemj.com> bas neg tuilshirsan hun. Muu baigaa zui, bolohgui baigaa zuiliig helehgui bol, nogoo *tsonh hedii nimgen ch* gedeg shig zuil bolno shuu dee. Uchirgui joohon shuumj bichiheer l *tegj ih durgui chini hureed baival naanaa yasaa taviarai* geed unah chini utgagui l baihgui yuu. Hervee Mongoloo gej boddoggui baisan bol shuumjleye ch gesen sanaa torohgui

Anime> hahaha. Zuvhun moorog ch bish, hogiin sav (atomyn hog) boloh geed baigaa surag baisan uu ugui yuu?

Anonymous> Hatuu ug sonsoj suraagui gedeg bil uu? hehe