Monday, March 07, 2011

Үхэхийнхээ өмнө хийх 10 зүйлс

Үхэхийнхээ өмнө хийх 10 зүйлс

Хүн үхэхийнхээ өмнө, тухайн хүний үнэн чанар илэрдэг байж ч магадгүй юм.
Испанийн бил үү дээ, *Үхэхийнхээ өмнө хийх 10 зүйлс* гээд кино байдаг санаж байна уу?
Дээр үед анх энэ киног үзчихээд нээх сонин болж байж билээ, уйлчих шахаад л...

1.  Охиндоо өдөрт хэд хэдэн удаа *Чамдаа хайртай шүү* гэж хэлэх
2.  Нөхөртөө шинэ эхнэр, эсвэл найз охин олж өгөх
3.  Охидуудаа 18 нас хүртэл нь төрсөн өдөр болгонд нь хүргэж байх бичлэг хийх
4.  Халимын амны бийч орж пикник хийх
5.  Дуртай хэмжээгээрээ тамхи татаж архи уух
6. Бодсон зүйлээ тэр чигээр нь, чөлөөтэй илэрхийлэх
7. Нөхрөөсөө өөр хүнтэй найзалж үзэн, ямархуу байдагийг мэдэх
8. Хэн нэгнийг өөртөө ухаангүй дурлуулах
9. Шоронд байгаа аавыг эргэж очих
10.  Хумсандаа маникюр хийлгэж, үсний хэв загвараа өөрчлөх

Хүний аз жаргал гэдэг юунд байдаг вэ гэдгийг, тун энгийн зүйлээр илэрхийлсэн, асар сайн кино.

Өнөөдөр интернет хэсээд явж байсан, энэнтэй төстэй, гэхдээ нон-фикшн зүйл олов.
Хорт хавдараар өвдсөн өвчтөн, *Үхэхийн өмнөх 51 цаг* гэсэн нэртэй бичлэг тавьсан нь олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм байна л даа.

* Орегон муж, өвчтөн нь хүсвэл тухайн өвчтөнийг эмчийн тусламжтайгаар амьсгал хураалгахыг хуулиар зөвшөөрсөн байдагийн ачаар(энэ euthanasia гэдэг үгийг Монголоор юу гэдэг юм бол? Тайван амьсгал хураах?),  олон жил зовсоны эцэст 2 дахь өдөр (= 3 сарын 8) олон жил зовсон хорт хавдрынхаа зовиурлаас ангижрихаар боллоо.

Үүний бэлтгэл гээд, одо өвчин намжаах эмээ уухаа больсон байгаа, үлдсэн цагтаа аль чадах хэмжээгээрээ өөрийгөөнхөөрөө байя гэж бодож байна.

Миний хэн байсан бэ гэдэг нь чухал биш.  Өвчинд удаан шанал, бүр залхасны эцэст намайг хүндэлж миний хүсэлийг биелүүлэхээр болсон байна.  Асуух юм байвал, юу дуртайгаа асууна уу*

Ингэж бичигдсэн бичлэгт, асар олон асуулт, дэмжсэн үг сэтгэгдэл дээр нь үлдсэн байгаа бөгөөд, сэтгэгдэлээс нь зарим нэгийг нь танилцуулвал

*Вао....  Танд амар амгалан хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж байна.  Та өөрийнхөө бодлыг энэ сэтгэгдэл дээр үндээнэ үү:

* (бичлэг бичигч = үүнээс хойш (Б) гэе) Үнэндээ хэлэхэд, өвчин нь л хамгийн хэцүү асуудал байгаа юм.  Эмч ч гэсэн бас өвдөнө шүү гэж анхааруулж байсан... Чадах хэмжээгээрээ асуултанд хариулья*

* Хэрвээ хариулж болох бол, яг юуны хорт хавдар вэ?

* (Б) Булчирхайны хорт хавдар, тэгээд энд тэндгүй үсрээд эхэлчихсэн

* Хэдэн настай вэ?  Үлдсэн хугацаагаа яаж өнгөрөөх гэж байна?

* (Б) Эхний 24 цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөнө.  Шинээр авсан Айпад-аараа интернэтэд холбогдсон шиг, зураг үзсэн шиг энэ тэр.  Нэгдэхэд чадах хэмжээгээрээ олон захиа бичнэ дээ.

* Хир удаан хорт хавдартай тэмцэж ирсэн бэ?

* (Б) 6 жил.  Одоо тархинд хүртэл үсэрсэн тул, үүнээс нэмж мэс засал хийх аргагүй болсон

* Ямар нэгэн харамсаж байгаа зүйл байгаа юу?

* (Б) Нэг л зүйлд.  10 жилд найзалж байсан охиндоо авсан байсан сүйн бөгжөө өгч чадаагүйдээ.  Шалихгүй юмнаас муудалцаад, тэгээд би цэрэгт яваад өгсөн юм...

* Таныхаар, хамгийн их хоргодож байгаа зүйл юу вэ?  Бас хамгийн хэрэггүй зүйл юу вэ?

* (Б) Хамгийн их хоргодож байгаа зүйл бол *Амьдрал*.  Гэхдээ миний энэ амьдрал биш, харин тэр цонхны цаана буцалж байгаа амьдрал.  Харин хамгийн хэрэггүй зүйл... Хайртай хүмүүстээ дэмий амтлуулсан сөргөлдөөн болов уу...

* Тэр бөгжөө хуучин найз охиндоо илгээж болохгүй юм уу?  Хугацаа байгаа дээрээ

* (Б) Тэгж бол чадахгүй.  Хуучин найз охиноо 9 сарын өмнө хаана байгааг нь мэдээд, утсаар ярьсан юм.  Намайг өвчтэй гэж мэдэхгүй, уулзая гэж хэлж байсан.  Нэг дэх өдөр түүнд бичсэн миний захиа хүрэх ёстой.  Бөгжний талаар бол хэлэхгүй байхаар шийдсэн.  Энэ талаар надтай хамт дуусаг.

* Танай гэр бүлийнхэн болон найз нөхөд чинь танийг илүү удаан амьдрахын төлөө ятгаж байгаа юу? Аль эсвэл таны үзэл бодлын хүндэлж үзээд таны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн үү?

* (Б) Намайг ойлгож байгаа.  Тэд нартайгаа нэгдэхийн орой хамгийн сүүлд уулзая гэж бодож байгаа.  Зөвхөн өөрийгөө гэсэн худлаа бардам зан байж магадгүй ч, гэр бүлийнхэнд минь үлдэх миний сүүлчийн дурсамжаа, өөрийнхөөрөө байж чадах тийм нөхцөлд үлдээмээр санагдсан тул, хамгийн сүүлчийн мөч хүртлээ тэдэнд харуулмааргүй байгаа юм.  Сүүлчийн хэдэн сарын туршид өөрийнхөөрөө байж чадаагүй болохоор ч тэр.

*Хамгийн их баяртай байсан зүйл юу вэ?

* (Б) Манай үеэл дүү хорт хавдраас эдгэрсэн явдал.  Тэр жоохон байхдаа хорт хавдар тусаад, Филаделфиагийн эмнэлэгт эмчлүүлсэнээс хойш 9 жил болж байгаа ч, дахиж сэдрээгүй юм.  Эмчлүүлсэнийхээ дараа жил аавтайгаа Беисбол очиж үзсэн гэж байлээ.

*Хэрвээ бидэнд ямар нэг мессэж үлдээе гэвэл тэр юу вэ?

* (Б) Бидэнд байгаа ямар ч зүйл байсан, ямар ч мундаг зүйл байсан, тэр нь бусдыг доромжлох, гомдоох үндэслэл болж чадахгүй.  Ямар ч юм чинь туйлын хэврэг, цаг зуурын зүйл байдаг шүү дээ.  Яс үндэс, хүйс, шашин гээд ямар ч зүйл байсан.

* Хамгийн сүүлд юу идэх вэ?

* (Б) Цэлцэгнүүр.  Дахиж (бөөлжиж барин) онцгүй байдалд орохгүйн тулд.  Эргүүлж авч чадахгүй болсон бардам / нэрэлхүү зангийн нэг гэх юм уу даа

* Яагаад 2 дахь өдөр гэж шийдсэн юм?  5 дахь ч юм уу, өөр өдөрийг сонгож болох байсан юм биш үү?

* (Б) Манай дүүгийн төрсөн өдөр 18нд юм л даа.  Тэгээд, дүүгээ төрсөн өдрөөрөө эмнэлэгт ч юм уу, эсвэл оршуулганы үеэр битгий өнгөрөөгөөсэй гэж бодсондоо

*Үхэхээс айхгүй байна уу?

* (Б) Мэдээж зөндөө их айж байна.  Гэхдээ айж байгаа гэдгээ гэрийнхэндээ мэдэгдэхгүй байх санаатай байгаа.  Бага өвдөөсэй л гэж хүсэж байна

* Юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ.  Би ч гэсэн нэг удаа үхэх шахаад, үхэл гэж ямар зүйл байдагийг амсаж байсан юм.  Үхэхээр, дахиж өвдөх зовох гэдгийг мэдрэхгүй байх болно. Өвчин зовлонгүй тэр амьдралыг амталсан ч гэсэн, чи *эрх чөлөө гэдэг ямар гайхалтай зүйл вэ* гэдгийг эргэж санах болно.  Гэхдээ чи бол чи.  Амжилттай (амьдрал, үхэл хоёрын) тэр заагийг даван туулаарай.  Үхэл бол төгсгөл биш, харин шинэ зүйлийн эхлэл

* Та үхлийн дараах ертөнцөд итгэдэг үү?  Хэрвээ итгэдэг бол / итгэдэггүй бол, тэр чинь таны энэ шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?

* (Б) Аль нь ч надад нөлөө үзүүлж чадахгүй гэж хариулна.  Өвчин зовлон, айдасаас болж энэ шийдвэрийг гаргасан юм.  Алхаж чадахаа болиод, хаашаа ч явж чадахгүй, бусдыг хайрлаж ч чадахгүй, ирээдүй ч байхгүй... Байгаа зүйл маань өвчин л байсан болохоор.

* Ямар нэгэн хүнд хэрэгтэй зүйл хиймээр байна уу?  Хийж үзмээр байсан зүйл юу вэ?

* (Б) Юу тьюб дээр видео үлдээе гэж бодож байсан минь л болов уу

* Асуултанд хариулахаас өөр, үлдсэн хугацаандаа хийе гэж бодож байгаа зүйл байгаа юу?

* Сүүлчийн хэдэн цагтаа *амьдрая* гэж бодож байгаа.  Энэ нь миний хувьд аялал болох бөгөөд, аялалын хамгийн амархан арга нь шинээр хүмүүстэй уулзах явдал.  Жоохон тэнэг ч юм шиг сонсогдож магадгүй, гэхдээ энэ бол миний хувьд *Дэлхийг тойрох аялал* юм

* Австралийн Викториагаас мэндчилж байна
*Ирландаас
* Торонтогоос ч байна
* Бостонгоос. Сайн уу?
* Тексас, Хюстонгоос.  Хауди!
* Канзас сити, стандбай
* Сровениагаас
* Английн Оксфордоос мэндчилж байна
* Чикагогоос, юу байна?
* Хятадын Бэйжингээс.  Амар мэндийг хүргэе  гэх мэт..

* Цаг хугацаа, өдөр хоног багасах тусам улам хэцүү болох байх гэж бодож байна.  Одоо ю бодогдож байна?  Миний төсөөлж байгаагаар (үхлийн талаар бодол?) улам их бодогдож эхлэх байх даа?

* (Б) Одоохондоо гайгүй л байна.  Нэгдэхэд л илүү хэцүү байж магадгүй юм

* Хүүхэд, эсвэл ачтай юу?

* (Б) Хүүхэд ч тэр, ач ч тэр байхгүй.  Хүнд гайхуулж чадах зүйл гэвэл, их сургууль төгссөн л байх шив дээ

* Үхэхийнхээ өмнө хийх зүйлсийн жагсаалт хийсэн үү?  Хэрвээ хийсэн бол, хир биелүүлсэн бэ?
* (Б) Хүүхэдтэй больё гэж бодож байсан боловч, чадаагүй.  Өөр, Аврора үзмээр санагддаг юм

* Альяскагаас аврорагийн зураг

* Дэлхийн олон орны хүмүүс *Тайван амьсгал хураалт*-ыг эсэргүүцэж, үүнийг *Эмчийн тусламжтайгаар амиа хорлох* гэж нэрлэх нь их байдаг.  Ийм байхад та яагаад энэ замыг сонгосон талаараа тайлбарлаж өгнө үү

* Бололгүй яахав.  Яахаараа хүний зовлонгоос ангижрах эрхийг эсэргүүцдэг юм бол?  Энэ шийдвэрийг гаргах хүртэл олон эмчийн тусламжтайгаар энэ өвчинтэй тэмцэж ирсэн бөгөөд, хэн ч энэ шийдвэрийг тийм хялбархан, юу ч бодолгүйгээр гаргасан юм биш.  Намайг асрах хүртэл олон хүний хувьд том дараас болж байсан бөгөөд, тийм бодит байдлыг харалгүйгээр ийм асуулт асуух нь шударга бус гэж боддог.  Хамгийн том асуудал бол шашин.  Хэний ч мэдэхгүй зүйл атал......

За ингээр үргэлжлүүлээд бичихэд цаг их шаардагдах учир ингэсгээд таслая.
Энэ доодох дээр үргэлжлүүлээд уншина уу.

http://www.reddit.com/r/IAmA/comments/fy6yz/51_hours_left_to_live/

5 comments:

anjigai said...

ЯМар аймаар юм бэ? ЧИний блогийг нилээдгүй ухаж үзлээ сонирхолтой сайхан бичдэг юм байна.

Баярлалаа.

patatepatata said...

anjgai> harin tiim. Gehdee yag uhehee dohohoor hun iluu *uuriinhuuruu* baidag baij magadgui l yum te? Joohon dotor sonin bolson hirnee, iimerhuu yum unshih haayaa zugeer ch yum shig

Сүрэн said...

nice. yum yumiig l bodov.. bi bas ene kinog uzeed sonin bolj bsan. chinii helsneer iim yum haaya unshih, uzeh zugeer baih. odoogiin bus "asuudal" hemeen bodoj bui zuiliig tes uur untsguus harah bolomj

Сүрэн said...

odoogiin buh

patatepatata said...

harin tiim, iimerhuu kino uzelgui gehdee udchihaj...