Monday, September 07, 2009

ДОX-ын 58 дахь тохиолдол...

Интернэтээс уншиж байсан ДОX-ын бас дахиад нэг тохиолдол илэрсэн гэж гарч. Энэ удаад 21-2 той жоохон хүүхдүүдээс илэрсэн бололтой.

Манай эрүүл мэндийн байгууллагууд * 58 дахь тохиолдол илэрсэн. Үүний талаас илүү хувь нь ижил хүйстэн, бусад нь биеэ үнэлэгч нар байж* энэ тэр гэсэн, нэгдүгээрт энэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх гэдэг утгаараа ямар ч ач холбогдолгүй, хоёрдугаарт тодорхой хэсэг хүмүүс л эрсдэлтэй эмзэг бүлэг бөгөөд, бусад жирийн хүмүүс бол хамаагүй гэсэн ойлголт төрүүлэхээр мэдээлэл цацахаас хэтрэхгүй байгаа нь арай л дэндүү юм шиг...

Мэдээжийн хэрэг, гэй хүмүүс илүү эрсдэлтэй бүлэг мөн гэдэгтэй бол санал нийлнэ (Эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсээс илүү секс гэх мэт зүйл хөнгөн хийсвэр ханддаг, тийм ч учраас, эрэгтэй эмэгтэй 2 хүний хоорондохоос, 2 эрэгтэй хүний секс нь тохиолдолын байх магадлал ихтэй, хавьтагч олонтой байдаг. Шулуун гэдэс нь угаасаа хавьталд зориулагдсан бэлэг эрхтэн биш учраас, амархан гэмтдэг, тийм ч учраас өвчин халдахад илүү амархан байдаг гэх мэт) л дээ, гэхдээ ийм чанарын суртачилгаа яав ч эерэг үр дүнтэй бус гэдэг нь ойлгомжтой байхад...

Зиа, бүүр хэтрүүлж ярьвал эсрэг үр дүнтэй ч байж болох шүү дээ... Жишээ нь (маш бодит байдал, реалити багатай жишээ... кэкэ)

1. Жирийн иргэдэд энэ өвчний талаар (шууд бус утгаараа ч тэр) буруу ойлголт төрүүлнэ = энэ бол Гомо нарын өвчин гэх мэт
2. Геи хүмүүсийг үзэн ядах сэтгэл, үгүй ядахдаа дургүйцэх, цээрлэх сэтгэгдэл төрүүлнэ
3. Үзэн ядуулахгүйн тулд өөрсдийгөө нуухыг бодно. Гэрлэнэ
4. Энэ нь эргээд, эрсдэл ихтэй геи хүмүүсээс өвчин тархах нэг нөхцөл болно гэх мэт...


Тухайн хүмүүсийн гомо, лезбиан, биеэ үнэлдэг эсэх, тэр бүү хэл хүйсний талаар мэдээлэл угаасаа ач холбогдол багатай мэдээлэл шүү дээ. Хэрвээ мэдээлмээр байвал 1. Тухайн хүмүүсийн нас (Энэ өвчин, залуужиж байгаа / Бэлгийн хамгийн идэвхтэй насны залуу хүмүүс өөрсдийгөө сайн бодох хэрэгтэй / залуу хүмүүс маань Монгол улсын ирээдүй) 2. Тухайн хүмүүсийн болон, ДОХ-гүй хүмүүсийн дундах бусад бэлгийн замын өвчиний тархалтын талаар гэх мэт хэрэгтэй мэдээлэл олон байхад, тийм зүйлсийг огт дурдалгүйгээр хүнд буруу сэтгэгдэл төрөхөөр мэдээлэл л тарааж байдаг нь их сонин санагдах жишээтэй....

Хэрвээ л тэгэж их *Төдөн гомо ДОХ-той байв* гэсэн мэдээлэл тараах сонирхолтой байгаа юм бол, үгүй ядахдаа * Нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн төдөн хувь нь эрэгтэй, төдөн хувь нь эмэгтэй, төдөн хувь нь гомо бөгөөд, түүнээс төдөн хувь ДОХ-той болж илэрлээ* ч гэдэг юм уу бичдэг байгаадаа...

Гомо хүмүүс, үгүй ядахдаа өөрсдийнхөө эрсдэлтэй бүлэг гэдгээ мэддэг болохоороо шинжилгээ өгөх магадлал ихтэй байдаг, дээрээс нь манайд чинь бараг богтолж аваачаад шинжилгээ өгүүлдэг энэ тэр гээ биз дээ?? Тэгэхээр, угийн эрсдэл ихтэй бүлэглэл нь, илүү эрчимтэйгээр шинжилгээ өгөхөөр, өвчлөгчидийн дотор тухайн бүлгийнхэн их байх нь ямар ч дурын дурак ойлгохоор шүү дээ...

Тэгээд, зөвхөн ДОХ-ын талаар л шуугиад байхаас, тэр тэмбүү, заг хүйтэн гэх мэт өвчингүүдээ мартчихсан байх жишээтэй.... Угаасаа, ДОХ маань өөрөө халдах чадвар муутай вирус, гэхдээ тэмбүүтэй хүнд энэ халдах чадвар нь30-60 дахин ч бил үү ихэсдэг гэж ярьдаг биз дээ?? Тийм эрсдэлийн талаар ч тэр, хүмүүсд сайн ойлголт төрүүлэхийн оронд шаал өөр юм яриад явж байдаг жишээтэй...

Эхлээд тэмбүүгээ эмчлэх хэрэгтэй шүү дээ.. Улаан тариагаа тарина уу яана уу ийнэ үү мэдэхгүй юм...

Миний л бодлоор Монголд байгаа ихэнх залуучууд (стреит), * Тэмбүү энэ тэр бол яахав. Угийн эр хүн, 1-2 удаа тус ч байдаг юм. Юм хум нь босч барихаа больчихсон л биш бол, тусч үзээгүй эр хүнийг ямар эр хүн гэдэг юм. Гэхдээ пеницилин уугаад эдгэрчих юм чинь*, * ДОХ мох нь, тэр янхан, гомонууд дунд л тархаж байгаа юм юм чинь маньд хамаагүй. Тэгээд ер нь тэр нийгмийн шаарнууд эртнээсээ өвчлөөд үхэж байвал цус цэвэршинэ* энэ тэр гэсэн ойлголттой л байдаг болов уу...

Тэгээд нэмээд хэлэхэд, өвчинтэй тэмцэх арга нь ч гэсэн үнэн үлгэрийн...

* Тохиолдолын хавьцалд орохгүй бай. Нэг л сексийн хамтрагчтай бай* энэ тэр гэсэн мөрөөдөл, зүүд 2-ын алийг нь ялгахад хэцүү юм яриад явж байх жишээтэй...

Тийм амар юм гэж хаана байна аа??? Би л лав, нэг хүнтэй дандаа сээгэсдэж чадахгүйдэг... Чадах хүн хир олон байгаа бол??? Ядаж өөрсөд дээрээ жишээ аваад бодох хэрэгтэй байдаг байгаа даа.. Ямар нэг шашины ютопиа ярьж байгаа биш...

Тэгсэнд орвол * Чи найз охиноо/залуугаа өөртөө үнэнч гэж санаж байна уу???... Яг тэгж харагдаач... Чи ч гэсэн хааяа өөр хүнтэй явалдмаар байдаг биз дээ? Иймд, сүүлд нь харамсахгүйн тул..... БЭЛГЭВЧ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ * ч гэдэг юм уу, арай амьдралтай өөр лоозон барьдаг байгаа даа тэ?

Бэлгэвч Гүндалай л овоо энэ талаар нааштай юм хийж байсан юм шиг санагдаад байгаа юм... Энэ бусад нөхөд ч байхгүйээ байхгүй...

Зиаг зиаг, баахан хэнхэгтэж дэмийрчихлээ... Чао Чүс!!!

6 comments:

MNED said...

Zov, zov. Zov yum bichsen baina.

dream said...

yaag vnen. bi bas neg gazraas olj unshchihaad ihnehi n gay bn ntr gesniig n unshaad jaahan sonin l sanagdaj bsn. ersdeltei gdgee meddeg uchraas gay-vvd olnooroo shinjilgee ogdog, tiim ch bolhoor ilreed bgaa hvmvvs n gay bolj taaraad bgaagaas bish ene har myangan yuman dund bodsonoos ch ih doh-toi hvmvvs bgaa daa gj boddiin. tgd ch ter hamgaalah tal dr bol hvmvvs belgevch nehh heregleed bdgvi yum shig l bdg shdee. erchvvd n aa belgevch ontsgvi, medremj buuruulaad bdg gd zondoo hvn heldiim bnlee :(

bayabaga said...

shine tohioldol bolgoniig hevleliin baga hural hiigeed neg ih bayar yosloliin baidaltai zarladag ni uulaasaa utga uchir bagatai yum te..

bodvol odoo, iim ih tarhalttai baina.bolgoomjil gej bgaa uhaantaim bh da.

ookii said...

харин тиимээ,,,би бас ингэж ярихаар н бүүр дээрээс л гайхаад байдаг байж билээ...
хүнүүст ангиин тухаа буру ойлголт өгчөөгөө юмны нэг бол яаалтчгүү энэ тэ
гоё бичсэн байна.

random said...

bravo! well said !

patatepatata said...

MNED> thanks

dream> hehehe, harin tiim baigaaz? Manai mongolhyn erchuudiin yadaj baihad 10% ni ch belgevch heregledeggui gej bi l lav bodoj baina. Terentei haritsuulbal gay zaluus hamaagui uhamsartai sh dee te??? zavhai l bolohoos, lol

bayabaga> ugaasaa champagne zadladag yum bish uu? lol

ookii> lag angiinhanyg umuursund thanks. Gehdee neeree yaalt ch ugui buruu oilgolt ugch baigaa ediin neg bol mun sanagdaad baidag yum

clouds> thanks... Haayaa henhegleye baiz, lol