Saturday, September 26, 2009

enee teree @beijing/mongol

Зиаг юу ч болсон...

БКК явахын өмнөх оо сайхан тоймчилчихё...

9 сарын 18>
Маргааш ниснэ гээд хөөрчихсөн баагий, япон хэлний сургуулид байсан хэдэн бачкатайгаа уулзчихаад, тэгээд 2 оров. Баябага дарга манай экс-тэй цуг байгаа л сурагтай байсан, очсон харин овоо салчихсан байна билээ.
Анхандаа, нэг найзалж, сайн байсан хүмүүс юм байна даа, нээх зугтаалтсаад л байх сонин гэж бодоод гайгуй ойрхон, хааяа шоудсан шиг байсан нь дээр байх гэж бодож байсан, мань хүн ч нэг л тийм сонин бишүүрхсэн байдалтай, би ч гэсэн уулзаад нэг тийм биеэ барисан, олигтой биш болохоор, ер нь энэ залууг Баябага даргадаа өгчихөөд, холхон байхаар шийдэж байх шиг байгаа юм. Яахав, дайралдвал мэндийн зөрүүтэй байхад болох биз, нэг их уулзая, шоүдья гэх нь хаашаа юм.

Ингээд, зад уув. Экс-ийн экс болон бусад бас бус хүмүүстэй. Тэгээд, сүүлд шинэ найз маань ирээд (ан тийм, албан ёсоор [Эр нөхөр, авгай хүүхэд] болоод амжсан шүү, лол. Зарлаагүи байсан мэдээ. Хүүчин найз шигээ нэг их илт донтоод л, үнэнч байгаад л гэх мэт, өөрийн төрөлх чанартайгаа өөр маягаар бол найзлахгүй байхаар шийдсэн, дэмий юм билээ), тэгээд зочид буудалд хамт хоночихоод, өглөө Бээжин лүү марш...

9 сарын 19> Бээжин. Буугаад ирсэн чинь, шулуухан хятад залуус чинь яасан хөөрхөн юм бэ? Нэг тийм, өмдөө чирсэн, өмдөө чирсэн жоохон хөдөөний маягтай. Тэгээд нэг тийм эршүү маягийн шинж тэмдэгтэй. Харж баахан шүлсээ асгаруулав. Тэгээд орой нь гэй бар. Дестинэйшн гэл үү дээ. Уг нь их дажгүй хийцтэй юм билээ. Гэхдээ, яг гэй залуус нь болохоор надад яагаад ч юм нэг л таалагдаагүй... Нэг тийм худлаа хээнцэр. Нэг баагийтай нь ярьсан, нөгөө хөөрхөн стрэйт залуусаа [ан муусайн хөдөөний халтар юмнууд] гэж доош нь чихсэн хандлагатай...

Хот хөдөө, зиндаа зэрэг, баян ядуугаараа байлддаг чинь зөвхөн манайд л байдаг эд биш бололтой юм аа..

Гэхдээ Хятад гэй залуусын, япончуудтай ялгаатай тал нь, нэг тийм [нүдээрээ залуу хайсан, өлөн нудтэй] биш юм билээ. Үнэхээр л цэвэр бүжиглэх гэж ирсэн юм уу л гэмээр хүүхдүүд их харагдсан...

Тэгээд, Монголоос очсон 4 жоохон хүүхэдтэй (ч гэж, 22той том залуучууд л даа, кэкэ. Анх танилцаж байсан маань эдгээр жаалуудыг 17-той байхад нь байсан гэдгийг бодохоор, том болсон л юм шиг байлээшд, кэкэ) жаал шоүдчихаад өглөө 3 гэж хариад, өглөө 6 гэж босоод онгоцны буудал руу марш.

Очсон, харин онгоц маань Монгол дахь цасан шуурганаас болоод хойшлогдсон байж таарсан. Гэхдээ энэ хятадууд чинь манай монголчуудаас ч долоон дор, хариуцлага муутай амьтад байлээшд... Онгоц хойшлогдсон байхад, сайн зарлахгүй, очоод асуухаар [Би яаж мэддэг юм, хойшлогдсон л гэж байшд... Ямар ядаргаатай юм... Хүлээж л байхгүй юу наанаа] гэсэн маягтай... [Чи одоо чангаар зарлахад яадаг юм, би одоо сая сэрээгүй бол тэгээд балрах нь байшд] гээд хэрүүл хийсэн [Өх, уучилчихаарай!!!] гэж хэдэрлэсэн байдалтай...

Зиаг тэгээд, өдрийг Бээжинд өнгөрүүлэх ажилтай болов. [Азны коля, ДВД энэ тэр авья] гэсэн, энд тусгаар тогтнолын баяр нь болох гээд хуулбар юм зардаг хүмүүсийг чангалаад хаячихсан олдохгүй байлээ... Зиа яадаг юм гээд, бүтэн биеийн массажинд орсон. Цагтай завтай хүн гэсэн шиг, бүтэн 2 цагаар...
Мэдээж гэй... лол
Бие массаж хийнгээ хөх л имрээд байсан, тэгсэн нэг мэдсэн нөгөө бандийн маань юу нь босчихсон (массаж хийнгээ годойдог гэхээр, нэг бол их л чалхтай, нэг бол би их сэгсий, нэг бол их л [топ/хүнд үйлчлэх дуртай] нөхөр байх шиг байсан... Уг нь сээгэс хийж болдоггуй газар гээд [Чишш, намайг ингэсэн гэж битгий хэлээрэй] гээд, бяцxан сээгэс шиг юм хийгээд амжсаан гайгуй, лол. Нэг их сүртэй ч биш л дээ, гэхдээ л, оргүйд орвол охинтой гэгчээр тэ???

Оройдоо Монгол руугаа нисээд дуусав.

9 сарын 21-26> Монголдоо.
Гоё л байв. Манай монгол жоохон банди нар чинь бас ямар ч хөөрхөн юм, нэг тийм эршүүд, хөөрхөн. Харж жаал шүлсээ асгаруулсан шиг. Тэгээд, мань мэтийг монголд байхад чинь жоохон хүүхдүүд чинь, гэр сургууль 2-оос өөр газар байдаггүй байсан, одоо чинь лаг үйлчилгээний газраас эхлээд, хаа сайгүй нүд хужирласан гоё цаг үе болсон байлээшд...
Тэгээд дээрээс нь, манайхан аягүй хөөэхөн хувцасладаг гэдэг нь, ялангуяа Бээжингээс очихоор илт харагдаж байлээ.
Зарим нэг фашионг нь ойлгохгуй болохоос... Жишээ нь, тэр жоохон хүүхдүүдийн хар маск энэ тэр гээд л...

1 дэхэд, өдөр нь гэр бүлийн сервисээ хийчээд, орой нь таньдаг хэдэн бологчидоороо уулзав. Эршүү, Особу, ЖЖ, Тсагаанаа гээд л. Яасан ч айлгүй юм, Особу чинь, цай ууж байгаад л тас тас хөхрөөд л, хачаан хачин... 2 нүх нь хүрэлцэхээ байгаад, дахиад нэг нүх цоолсон, одоо 4сам энэ тэр бол хийж чадахаар болсон л сурагтай байлээшд... Одоо тэгээд, уруул ам, бөгс гошного, боов шуув, тэгээд шинээр цоолсон нүх гээд л хэрэглэхгүй юм байхгүй л болсон сурагтай байлээшд... Ү Үүү Үүүүү...
Жийжээ-тэй анх удаа уулзсан, нэг тийм хөөрхөн бор Монгол залуу байлээ. Уг нь болдогсон бол чичрээд л дайрчихмаар тийм даавар / заар (= фермон) ихтэй гоё залуу байлээ.. кэкэ

Манай Эршүү, Цагаанаа 2 ч яахав, угийн алцгар гээд л үү? кэкэ

Орой нь ард түмнийг явуулчаад, манай хонгор хүнгэнүүр залуу болон түүний найз бор банди 2-той бас цуг жаал ууж суунгаа, залуу экис сорсон. Энергэ авсан. Жил гаран уулзаагүй хүүхдүүдтэйгээ уулзах гоё л байлээ.

2 дахьд нь, гэр бүлдээ үйлчилчээд (8-80 насны 15-6 хүн зад дискодсон, гоё байлээ), 3 дахьд үргэлжлүүлж шоу.

Зурагчин, сэгсий бор залуу, манай далжгар шар (Особу), галзуу шар (эршүү) 3-тай 4-үүлээ [Би чамд хайртай]-дсан. Яахав, шоолох юм ихтэй ч, тун дажгүй коно болсон байлээ. Уянгалдаг хэсэг дээр нь тас тас хөхөрч нам алдсаныг эс тооцвол, нилээдгүй хөгжилдөн узэвээ. Ариун ариун гээхэээ... гээд л...

Орой нь, Особу маань тариатай гээд (хийсвэрээр аборт хийлгэхээр, бие тамир сульдаад гэцүү байдаг сурагтай), Эршүү маань [Маргааш болзоотой, чалх чамбайгаа бэлтгэнэ] гээд яваад өгсөний дараа харин зад хоомпаатийдсан. 2 шулуун охин (нэг нь би гэсэн байхаа), 1 лезбиан охин, 1 транс хүүхэн (Ануужин), тэгээд даруухан монгол бор гэй залуус (МНЭД, Зурагчин даавартай бор залуу 2, кэкэ), 3 галзуу гэй залуу, 2 хунгэнэсэн бор залуу, Цагаанаа болон, хамгийн үзэсгэлэн гоо миний бие гээд асар олуулаа.

Найртай бол найртай, нанчилдаантай бол нанчилдаантай, гоё л парти болов. Зайрмагаар байлдсан шиг, уйлж унжсан шиг гэх мэт...

Ануужин маань, жоохон сэтгэл нь хөөрсөн байсан уу, жаал муудсан байсан. [Манай ангийнхан намайг ойлгодоггүй, би цорын ганцаар, ий ий ий] гээд л, лаг хөөрхөн, кэкэ.
Гэхдээ аргагүй л жижигхэн нийгэмд ганцаараа шахуу гарч ирсэн хүн болохоор хэцүү л байдаг юм шиг байна билээ. Манай нийгэм ч ямар билээ тэ?

Гэхдээ тэгээд [Бид нар чамайг ойлгодог ш дээ] гэж худлаа хэлж тайтгаруулалтай нь биш, согтуу юм байж л [Угаасаа өөр хүмүүс юм чинь ойлголцох хэцүү ш дээ. Эр хүистэй төрчихөөд, эрэгтэй хүнд дуртай гэдгээрээ л адилхан болохоос, угаасаа транс, гэй 2 чинь өөр л хүмүүс шүү дээ. Бие биенийгээ ойлгоно гэж бол хэцүү. Гэхдээ чамд хайртай, хүндэтгэдэг тулдаа л партиндаа урьж байгаа шүү дээ] гээд нээх серьёзны хариулаад тайтгаруулах гээд оролдоод байгаа юм биш үү????

Тэгээд, лаг дотно гэдгээ харуулах гэсэн бас буруудсан (лол)
Лаг, [За миний хөгшин, хэдэн шил аваад гарчих. Бид 2 ч гэсэн хэдэн шил аваад гарна, тэгээд хогоо багасгачихья] гэсэн, [Намайг шил зөөлгөх гэлээ] гээд уйлаад, кэкэ. Нээрээ ч бодоод байсан, нээх хөөрхөн, гоё хувцастай охиноор шил зөөлгөх гээд дайраад байсан байгаа байхгүй юу... Яг 100% ойлголцоно гэдэг бол хэцүү гэдгийг дахин мэдэрсэн нэг мөч байлаа, кэкэ.

Гэхдээ гараад, Зочин Бууз хүртэл хүргэж үгсөн зүв болсон байлээ. Хүнсний 20-ийн урдуур хойноос нь дагаад явж байсан, 2 хүүхэн шүүд л [Наадахыгаа түрийвчийг нь аваад балбаад хаячих] энэ тэр гээд ярьж байгаа сонсогдсон, үнэн аймшиг...

Манай Ануужин ч, сайн зодолдож чадах байрын байсан нь (лол), ийм муусайн юмнуудаас биеэ хамгаалах утгаараа ч тийм байсан байж магадгүй..

Тэгээд, Зочин Бууз хүргэж өгсөн, нэг хүүхэн согтуу Ануужинг маань харснаа [Энэ ямар балиар амьтан бэ] гэж хэлж байгаа сонсогдохоор нь лаг өмөөрөөд л [Чи одоо хүнийг балиараар нь дууддаг хэн юм] энэ тэр гээд лаг хэрүүл хийгээд байсан, [Энэ ёстой баларцан явж байшд] ч гэл уу, тэгэж хэлсэн, Ануужингийн найз нь байж таараад, миний түргэн амтайдаа ичсэн гэж... Үүнээс л хойш, юм юмны учрыг ололгүй хэл амаа билүүдэхээ болихгүй бол, тэ???

Харин, Ануужингийн ачаар, Халиукаг олж харсан юм байна. Дотроос гарч ирээд, Ануужинг аваад үлдсэн. Нэг тийм, эршүү хоолойтой хүүхэд байлээ (лол). Нэг такси ойрхон ирээд зогсчихсон чинь [Хөөш, чи цаашаа зогсооч] гээд өшиглөсөн, мань мэтээсээ л эршүүд харагдаж байлээ, кэкэ. Цагаанаа бид 2 наана нь бараг л [Яанаа, дайрлаа, еээжэээ] энэ тэр гэх нь холгүй байхад...

Нэг тиймэрхүү, паянтай бол паянтай, гоё парти болсон. Ирсэн хүмүүс маань ч гэсэн тэр лезбиан охин, шулуун охидуудаас авхуулаад тун дажгүй хүүхдүүд байлээ. Арай илүү эвтэй найртай байхад уг нь болмоор л юм шиг санагдсанаа нуухад юу байхав...

Маргааш нь ээж зургийг маань үзсэн биш * Чиний өчигдөр нийлсэн хүүхдүүд жаал дэмий хүүхдүүд биш үү?* гэж авдаг юм??
Бодвол хүмүүсийн эрэгтэй эмэгтэйг нь ялгаж чадаагүйдээ ч юм уу (транс болон охидыг ялгаж чадаагүй юм шиг байгаа юм) тэгэж хэлсэн ч байж магадгүй... Жаал ээжийгээ ухуулав... [Та одоо хүнийг сайн мэдээгүй юм байж тэгэж олигтой олиггүй гэж ялгаварладаг чинь шаал сонин. Угаасаа та хүнийг зурагнаас нь хараад яаж ямар хүн гэдэгийг нь мэддэг юм. Хэрвээ тэгж л сонин санагдаад байвал уулзуулж ямар хүмүүсийг нь мэдүүлсэн ч болохгүй юмгүй. Битгий тэгэж бай * гээд л зад ухуулав, лол

Гэхдээ энэ парти нээрээ асар гоё болсон. Ганц харамсал бол, Энхриймаа ирж чадаагүйд л байгаа байх. Манай хүн угаасаа гэр бүлийн асуудал гараад ирж чадаагүй.

Гэхдээ мэдээж. парти болохоор, Энхриймаагийн яриа бол тасраагүй, лол

Гэхдээ энэ бол хов жив биш гэж би бодож байна. Яг энэний өмнөхөн Энхриймаагийн бичсэн блогийн талаар хүмүүс хоорондоо санал, сэтгэгдэлээ солилцсон маягтай байсан болохоор...

Ерөнхийд нь тоймлоход, Энхриймаагийн сүүлийн бичлэгүүд (Голландад байдаг залуутай хийсэн ярилцлага болон, түүний дараа бичсэн Наоми-гийн талаарх бичлэг)-ийн талаар сөрөг сэтгэгдэлтэй хүмүүс их байх шиг байсан. *Уг нь аягүй дажгүй бичдэг, хөөрхөн хүүхэд байна гэж бодож байсан, сүүлийн 2-3 удаагийн бичлэгийг уншаад, үнэлэмж зад буурсан * гэх маягтай.

Мэдээж, гэй хүмүүс болсон хойно, нэр хоч өгөх, шоолохдоо гарамгуй байлгүй яахав???

*Хөөш нөгөө хэн чинь* гээд л эхлэнгүүд * Чи битгий Энхриймаатаад бай* гэж явуулсан шинжтэй, лол...
Хоролмаатаx гэдэг үгийг, 2 бичлэгийн дараа *Энхриймаатах* гэдэг болж байлээш д, лол


Ах, хүн амьтны нэрийн өмнөөс & өөрийн нэрийн өмнөөс ---> энэ Энхриймаатах гэдгийг гаргаж ирсэн нь би шүү!!! лол

Энхриймаагийн хувьд, юмыг ёжтойгоор, саркастик талаар хараад, ингэж бичсэн байх гэж бодоод байгаа юм. Угаасаа, *Эмэгтэйлэг шинжийг, ёжлоод, хэтрүүлсэн байдал нь ДрагКуйн* гэдэгтэй төстэйгөөр, өөрийнхөө дургүй асуудлыг, хүн болгон дургүйцэхээр байдлаар айроны хийсэн нь тэр бичлэг болов уу гэж би бодоод/ итгээд/итгэмээр байгаа юм...

Манай хүний хамгийн том алдаа / хүмүүсд онцгүй санагдахаар зуйл нь, 1. Зовлонтой байгаа хүний талаар жоохон хэтрүүлж бичсэн 2. а) Хүний нэрийг арилгалгүйгээр (мессэнжэр дээрх нэрийг нь уг нь ганц кноп дараад бүгдийг нь хүмүүсд мэдэгдэхээргүй болгох боломжтой байхад б) угаасаа Нонголын нийгэм ямар байгаа билээ бодолцолгүйгээр илчилсэн < талд л байгаа болов уу.... Угаасаа, ЗЭМТ^д ажиллаж байгаа учир нуух учир байхгүй гэж бодож байж магадгүй л юм... Гэхдээ ямар нийгэм билээ дээ...

За тэр яахав....
Гэхдээ Энхриймаатай уулзаж чадаагүй маань жаал харамсмаар санагдсан

4 дэх > Кяролайнтой жаал гадуур яваад, Цагаанааг ажил дээр нь байхад нь зургийг нь аваад, сауна. Тэр бие үрж өгдөг банди нар нь лаг хөөрхөн юм билээ (шүлсээ гоожулав) .Тэгээд 5 дахид Мисс, Особу, Эршүү. Тсагаанаа, Хүнгэнэсэн жаал, түүний найз бор залуу, Царолинэ, тэгээд нэг лэзбиан охин гэсэн бүрэлдэхүүнээр, бардаж караокэдөөд миний аялал бараг өнгөрсөн байхаа...

Орой ирчихээд, экс болон түүний шинэ найз залуутай уулзчихаад тэгээд харьж ирчихээд байж байна. Эксийн шинэ найз залуу нь харин тун дажгүй залуу байлээ.

За босохоороо зад тайландаад ирэхээс,,, кээк

Уг нь өнөөдрийн Мистер Геиг үзчээд Япон луугаа буцсан бол гээд л харамсаад л байна. Зиа яахав тэ???

Дараа жил дулаарсан үед ч юм уу Монгол харивал гэж бодоод л байж байна. Цас ч гэхдээ гоё байлээ шүү..

11 comments:

Anonymous said...

huuh delgerengui ba oilgomjtoigoor tuuhiig uguulsen bna shd^^

ershuu said...

uuuUUUu yarij amjaagai baisan yumaa unshiv.
gsnees bi shar haragdsan desuka?

Yilu said...

hooh asar urt tailan bn daa, yag l mgl d l ongoruulj bolohoor odruud bn daa, taxi oshiglodog, deeremduuleh shahdag ene ter geed, saihan yavaad irsen bn, enhriimaa tai uulzaj chadaagui chin tiimhen, keke ner negt, mgl d harin hovguud ih hoorhon bolson bn lee, huvtsaslalt ene ter geed, harin ohid l goy haragdah gedgiig arai buruugaar oilgood bh shig, party nii zurgiig chin harahiinsan

Yilu said...

neeree end tend bloguudad comment uldeehed ter enhriimaatai anduuragdah bolson bn lee, neree solidog um uu

Цагаанаа said...

yoooo,,
oird buur yadarsanaa gaihaad suujina
lag goy bsii shoo,
haliukagiin hooloig sonsood shockdsii shoo te haha,
hajuud ni anujin estoi nali nali gesen yariatai yum bilee,,
ter anujing- duuljahad N shut up ene ter gesniig eroosoo oilgoogu,, uul ni aimar hugjiltei baisan, deerees ni neeh huurhun busgui hooloigoor huurhun duulaad baih shig sanagdsan,,
sonsool baimaar baisan lol
yagaan bambruush bolood, nuguu tsetsegtei gurvaljin dotuur huvtsasand ih bayrlasaaaaaaan shoOO,,
xvxv
daraa jil uulzii !

dell said...

home perty vnen gogo bolsoon anujing ardiin duu duulaad ehelsen chini joohon vzel bodliin zorchildoon garsan um shig bgan yer ni ter party-nii od ni anujin um bishvv N geed ohin ih hoorhon ohin bailee bid 2 chini chuham nzuud bolson shd za tgd daraagiin party-g hvleegeel bjaaya kk

Особу said...

yoo yu ve, namaig yamar saihnaar helee ve, yadag shar genevee kkk NU POGADI, ershuug shar gesen chin bas ineed hureel avlaa, kiwi giin bor l gedeg sh d uul ni geed u lol

patatepatata said...
This comment has been removed by the author.
patatepatata said...

caroline> hehe, bolj dee. Bi yum bichihdee muu bolohoor....

ershuu> yarij amjaagi??? chi shar biz dee, keke

enhriimaa> ner negtiin chih haluutssan uu? keke Ohiduud goyo huvtsaslah gedgiig buruugaar oilgoh gedegtei sanal niilj baina shuu. Neeh aimaar yanhan shig yanhan shig te??

tsagaanaa> neeh hugshin hun shigee... joohon yum baij, keke

dell+? chi hen be? keke
Eregtei? emegtei? gay? lesbian? straight? keke

osobu> shar shar. Bugd l shar sh de,keke

Unknown said...

Ха ха.Алахиймаа нээрээ. Тэр хөөрхөн охиноор шил зөөлгүүлэх гэжийдэг энэ тэр айн.
Ёстой л хүүрнэн өгүүлж.
Энэ коомэнт нээрээ нэр мэрээрээ гарч энэ тэр. Ахиад Account нээхээс нам залхуурсөөн. яадий.

Anonymous said...

брашура для молодых родиелей.
Мы даем лучшее пособие которое поможет всем
новоиспеченным родителям узнать как заботлевее ухаживать за своим деткой сайт http://rubebi.ru
Извините что может не в ту тему добавил. но не нашел раздел рекламы
[url=http://rubebi.ru/mult/1274-banda-corvigolov-pangaa-gang.html]Банда Cорвиголов / Pangaa Gang (2010) : Энциклопедия для родителей[/url]