Wednesday, September 02, 2009

Party-nd urij baina

Зиаг зиаг...

Ганц 2 үг...

1.
9 сар гарчихсан байшд тэ?
Ойрд зардалаа тэмдэглэж эхэлсэн юм. Тэгсэн, миний зардал нэг доодох шинжтэй юм байна (байрны мөнгө, хувцас хүнар энэ тэрийг оруулалгүйгээр, урсгал зардал...)

Архи: 36%
Хоол: 25%
Такси, метро: 15%
Бусад: 24% гэж таардаг байна...

Энэ болохгүйээ гэж шийдэв... Өдөр болгон архи уудагаа багасгаад, долоо хоногийн 5 дахь хагассайнд л уудаг болох юм бол архины зардал тал нь болно... Өглөө таксиддагаа боливол, унааны зардал 1/5 болтлоо буурна гэж бодоод үзсэн, миний сарын зардал маань дор хаяж 30%-аар багасах тооцоо гарч ирж байна лээ....
Еэ бүү үзэгд...

Иймд, юу ч болсон, Монгол харих хүртлээ хэдэн зорилт тавьсан байгаа...
Юун төлөө шинэ хичээлийн жилийн эхлэл билээ, жоохон шинээр юмаа эхэлвэл...

1. Архи уухаа багасгах: Зөвхөн хагас бүтэнсайнаар уух
2. Такси хэрэглэхээ багасгах: Метро, алхах, дугуй унах гээд зөндөө олон сонголт байхад тэ?
3. Ойрд таргалаад хэрэг байхгүй байгаа учир (хагас жилийн өмнөхтэй харьцуулаад 5 кило... Булчин багасаад өөх ихэссэн учир, яс юман дээрээ илүү ч таргалсан юм шиг харагдана ) жим орох

гэх мэт...

Тэгээд л, асар ажил хэрэгч, өчигдөр жим орчихоод, харьлаа гээд явж байсан, Баябага дарга уруу татаад, өчигдөр бас л 2-р хороолол орж таарав...
Найзыгаа сонгож бай гэж эмээ маань үгүй мөн их захиж байсан даа...
Гэхдээ аймаар онгон, баранд орчихоод, цай уугаад суугаад байна гэвэл яахооо???

Зиаг тэр ч яахав

2.
Блогчид...

Ойрд манай блоггерууд, яасан юм нэг их юм бичихээ боличихсон юм шиг... Ингээд, ойрын үед, Энхриймаагийн блогийг их уншиж байгаа. Банжиг дээр янзан бүр болсон гэсэний дараа, блогспот дээр орж ирсэн биш харин, овоо их хэмнэлттэйгээр (лаг сонин үг хэрэглэж үзэв...) бичлэг оруулаад байна лээ.

Ерөнхийдөө их дажгүй дажгүй бичлэгүүд ихтэй санагдсан. Хааяа жоохон хадуураад явчихдагаас биш, кэкэ.. (гэхдээ ерөнхий санаа нь зөв, толгой сайтай болохоор дажгүйээ.. Хадуурдаг нь, одоохондоо дөнгөж 21-тэй жоохон хүүхэд, өдий болтол наслахад нь толгойд нь хэвшсэн зарим нэг үзэлүүд үлдсэн байгаатай л холбоотой болов уу.. Улам их юм үзээд ирэхээрээ илүү зөөлрөөд, бөөрөнхий болох байх гэж бодож байна, кэкэкэ)

Жишээ нь,

А. Тайландын транс-уудын тухай бичсэн бичлэг:


" Ядуу хүмүүс их байдаг учир, аль бага 5-н настайгаас нь [Чи бол эмэгтэй хүн] гэж ойлгуулах маягаар хүмүүжүүлээд, том болохоор нь транс болгодог. Тэр нь илүү их мөнгө олж гэр бүлээ тэжээх боломж ихтэй байдаг учир" гэж бичсэн хэсэг гэх мэт...

Мэдээж, Тайландад очиж үзсэн нэг хүн жаал давс нэмэрлээд ярьсан зүйл байх. Дээрээс нь Коко энэ тэр, жоохон хэтрүүлээд, бага зэрэг ёжлоод баахан юм яриж өгсөнийг нь, Монголд байгаа ихэнх хүүхдүүдийн дотор байдаг " Манай Монгол, Ази дотроо хамгийн лаг нь..../ Бид нар чац сайтай, Азийн Европууд (энэ үгэнд миний дургүйг яана аа)", "(Өөрсдийнхөө ядууг мэдэхгүй байж) Зүүн өмнөд ази, хүмүүс нь аягүй ядуу, амьдрал хэцүү юм шиг байна билээ.. Юм ч хямдхан" гэсэн, бусад ази зүгийнхнийгээ доош нь чихсэн үзэл нэмэрлээд бичихээр дээдэх бичсэнтэй төстэй бичлэг болсон болов уу гэж... Мэдээж, өөрөө үнэхээр тэгж бодоод, итгээд бичсэн гэж бол бодохгүй байна гэхдээ, угаасаа нөгөө subconsciousness гээд юм байдаг болохоор, 3 дагч хүн уншихаар тэгэж санагдахаар бичсэн байх жишээтэй...

Угаасаа ч хүн өөрийнхөө блог дээр юу гэж бичнэ үү, тухайн хүний дур бөгөөд, Энхриймаагийн хувьд бусад олон сайн, чухал бичлэгүүд хийдэг тул, нэг их жижиг сажиг юманд нь хошуу дүрэх сонирхол байгаагүй ч, дээрх бичлэгийх уншихаар, юм мэдэхгүй шулуукануудын дунд нэг иймэрхүү гинжэн төсөөлөл үүсэх аюул байгаа юм болов уу гэж бодогдсон тул хошуу нэмэрлэв

Гинжэн төсөөлөл:

1. Жоохон хүүхдийг багаас нь" чи эмэгтэй" гэж итгүүлээд эмэгтэй хувцас өмсгөөд байвал гомо ч юм уу транс болгож болдог юм байна (Тайландууд тэгээд байгааг бодоход...) = Гомо нар хүүхэд уруу татдаг гэдэгтэй төстэй ойлголт

2. Ядуу улсад эцэг эх нь эдийн засгийн байдлаасаа болоод, хүүхдүүдээ тэгж "золиослох" тохиолдол их байдаг гэнэ. Монгол улс, Тайландаа илүү ядуу улс учир, ийм аюул асар ихээр байгаа болов уу.. Одоо хүртэл хүний наймаа гэх мэтийн хэцүү асуудлаа яая гэж байхад...

3. Тийм ч учраас, ийм Гомо / Транс гэсэн гаж нөхдийг өөгшүүлж болохгүй, Монгол үндэстэнээ хамгаалах үүднээсээ ч гэсэн...

гэж бодогдохыг үгүйсгэх аргагүй...

Б. Удмын сангийн тухай бичсэн бичлэг:

Аль багаас нь л хүмүүс " Монголчууд цөөхөн болохоороо хөгжиж чадахгүй байна" , " Монголчуудынхаа удмын санг, цэвэр ариунаар нь байлгая" гэсэн яриаг сонссоор байсаных болов уу, " Гомо хүмүүс нэмэгдэх нь мэдээж удмын сан гэдэг утгаараа ямар нэг нөлөөтэй. Америк гэх мэтийн улсууд ч яахав, угаасаа хүн олонтой болохоор нэг их проблем биш. Монгол шиг улсад гомо хүмүүсийг хүлээн зөвшөөртөл олон жил хэрэгтэй болов уу' гэсэн, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх талыг бага зэрэг үгүйсгэсэн байдалтай бичлэг байв.

Мэдээж, үндэстэн, хөгжлөө бодох юм бол удмын сангаа чанартай, хүчтэй байлгах хэрэгтэй гэдэгтэй бол санал нийлж байна. Гэхдээ удмын сан = хүн амын тоо гэж бодож байгаа маань нэг талын бага зэрэг туйлширсан байдал гэдгийг, энэ удмын сан гэж ярьдаг хүмүүс нэг их анзаардаггүй бололтой...

Хүн ам ихтэй хирнээ хөгжиж чаддаггүй улсууд зөндөө байгаа .

Жишээ нь, Индонез, Бангладеш, Өмнөд америкийн улсууд гэх мэт.

Хүн ам ихтэй ч, хүн амын бүтэц нь муу учир проблемтай улсууд ч их байна. Японоос эхлээд. Хэдхэн жилийн дараа, 1 хөгшин хүнийг 1 залуу хүн тэжээх хэрэгтэй болно гэж ярьж байгаа гэх мэт. Хөгшрөлт гэдэг проблем... Америк ч гэсэн, үүнтэй адилхан проблемтай бөгөөд, ийм үндэслэлээр "Хүүхэд төрөлт багасах учир, гомог хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн сонголт хийгээгүй л байх жишээтэй.

Эсрэгээрээ, цөөхөн хүн амтай хирнээ, зөв арга хэмжээ аваад, хөгжил өндөртэй улсууд ч их байна. Хамгийн сонирхолтой нь, ихэнх нь демограф гээд гомо гэх мэтийг хориглосон биш, харин ч илүү нээлттэй харьцдаг улсууд.

Жишээ нь, Шинэ Зеланд, Австрали, Канад (харьцангуй утгаараа), Исланд, Хойд Европын улсууд гэх мэт.

Удамшлын санг чанаржуулах, сайжруулах, болбол олшруулах хэрэгтэй гэдэг бол үнэн ч, энэ нь зөвхөн " Хүүхэд төрөлтийг ихэсгэх. Хүүхэд төрүүлэхгүй хүмүүсийг үл хүлээн зөвшөөрөх" гэсэн утгатай биш гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу гэж бодогдов...

Хэрвээ л тэгж залуухан, сайн удмын сантай больё гэвэл 1. Гомо хүмүүст хүүхэд өргөж авах, хийсмэлээр хүүхэдтэй болох эрхийг олгоx 2. Гаднаас, чанартай цагаач нарыг зөвшөөрөх гэх мэт янз бүрийн арга байх л болов уу.. Мэдээж сайн нухацтай бодож хийх хэрэгтэй ч гэсэн....

Энхриймаагийн гэхдээ ихэнx бичлэгүүд их таалагдаж байгаа. Сүүлийн бичсэн " Соёлын шок-ууд хаагуур юу хийж байна" гэх мэт бичлэг гэх мэт.

" Өөрсдөө аз жаргалтай байсаныг бол мэдэхгүй, гэхдээ нийгэмд асар их үүрэг гүйцэтгэсэн " Соёлын шок"-ууд одоо хаагуур юу хийж байгаа бол" гэдэг дээрээ, Майкл Жексоныг ч гэсэн нэмээсэй гэж хальт бодогдсоноо нуух юу байхав...


3.
9 сарын 21-ний долоо хоногт би Монгол харихаар болсон байгаа.
Иймд, очихоороо, нэг удаа Home Party хийх санаатай.

Иймд, ирэх сонирхолтой, хүсэлтэй, гомо, лезбиан, транс охид хөвгүүдээ.. Нэг удаа манайд (ч гэж, манайх одоо байр савгүй байгаа гэсэн. Иймд, байр хөлслөх санаатай. Тэр хөлсөлсөн байранд) нэг удаа ирж шоүдацгаая!!!!

Особу, Цагаанаа, Мисс, Эршүү нараар дамжуулбал надтай холвогдож чадах байх.
Особу, Эршүү, Мисс, Цагаанаа болон бусад хүмүүсд - Хүн амьтан, сав суулга бэлдээд сууж байгаарай!!! Даалгавар шүү!!!

Партины хэлвэр:
Пиво, вино уунгаа жаал жуул.. Пиво вино, хоол унд болбол бэлдэнэ, гэхдээ хүмүүс өөрсдөө авчрах юмаа авчраарай

Партины ирэх хүмүүс:
Бусад хүмүүсийг ямар хүн бэ гэдгээр нь ялгаварлаж гадуурхдаггүй л бол, гомо, лезбиан, транс, шулуун ямар байх нь хамаагүй. Бүлэг групп болоод, хоорондоо талцаж муудалцахгүй л бол болоо.

Цаг өдөр гэх мэтийг, Особу, Эршүү, Цагаанаа нараар хэлнэ. Эсвэл над руу мессэнжер явуулаарай.

Зиаг зиаг, өөр сонин сайхангүй.
Зиаг тэгээд, 2-3 долоо хоногоос уулзая, шоудья!! Пийс

7 comments:

Цагаанаа said...

хаааааяаяа
ажаа ирж нэг шоуддаг юм байжээ,,
ойроос гэрээс гарахгүй биеээ бэлдхээс лол.,,
насан баярын ой дөхөж байгааг ч хэлэх үү, 9 сард наргиа их байгаан байна даа!!

bayabaga said...

MJ g sain oisongui,,kk,.yu bsan be??

>өчигдөр жим орчихоод, харьлаа гээд явж байсан, Баябага дарга уруу татаад

ugui yer..ih yum bolj gene..:P

MNED said...

Za but avah tolovlogoo garchihsan baina aa.

Особу said...

yoonoo angiin darga yum u haashaan kkke, aygui todorhoi daalgavaruud ugchij kkke:) bi aanhaa aanhaa za gechihsen unshij suuna, 21 hurtel jaal amarch avayaaaa geed u lol party gesen chin yu ve pivo uuj yum yariy genuu emee nar desu ka? bujig taans ene ter yachihsiin lol

MNED said...

Пээ, нээрээ цагаанаагийн төрсөн өдөр болох гэж байгаан байна ш дээ.

ershuu said...

yoonoo goyo yum boloh ni ee :P

patatepatata said...

tsagaanaa> haha
Tiim aihtar te?

Nasan bayar chini hezee yum? Ohiny ord bil uu te??? Hed hureh yum???

Bayabaga> Az jargaltai baisan esehiig ni medehgui, gehdee sonirholtoi amidralaar amidarsan hun gedeg utgaaraa@MJ

Ih yum bololgui yaadag yum, keek

MNED> hehe, neg ih sur yum bolohgui baih oo. Gehdee neg tsai uuj, jalir jalir hiiye dee te?

Osobu> Manga tatah bol hezee l bol hezee chadna shuu dee.. Disco miscond boloh bailgui dee

Ershuu> Zaluu huleej baina.