Thursday, June 25, 2009

Newhalf? ne whalf? new half???

Хүмүүс юмыг 2 хэсэг болгож хуваах их дуртай байдаг.

Мэдээжийн хэрэг, түмэн хэсэг болгосонд орвол 2 хэсэг болгосон нь хамаагүй ойлгоход амар болохоор, логик гэдэг утгаараа туйлын зөв асуудал юм шиг. Математикт 2 хэмжээст орчин (X тэнхлэг, У тэнхлэг гээд)-д юмыг буулгаад, анализ хийхэд илүү ойлгомжтой байдагтай төстэй.


Жишээ нь:

  • - Эрэгтэй/ Эмэгтэй = Биологийнхоо хувьд боожгоотой юу боожгоогүй юу гэдгээр нь хуваасан хэлбэр

bishee..


  • - Өвсөн идэштэн / махан идэштэн = Амьтдыг юу гудардагаар нь хуваасан хэлбэр



Туйлын ойлгомжтой. Математик дээр ч гэсэн үздэг дээ. Төдөн хэмжээст орчлон гээч нь хоорондоо перпендикульяр (ингэж бичдэг бил үү?) 2 шугамаар хэмждээг гээд (мэдээж, энэ бол шийдэгдсэн, тийм байх ёстой гэсэн асуудал бол биш. Гэхдээ хамгийн ойлгомжтой гэж, асар ухаантай математикч эрдэмтэд шийдсэн шийдэлт).

Дээдэхүүд тэрэнтэй төстэй хэлбэрийн хуваалтууд болохоороо ойлгомжтой юм шиг. Хоорондоо огтлолцоогүй бөгөөд, ерөнхийдөө тэгш хэмтэйгээр хуваагдсан учир.

Субьективний буюу, хөндлөнгөөс харсан байдалтай болохоор тэр үү??


Гэхдээ хараад байхад, ертөнц дээр, ийм ойлгомжтой, үзэсгэлэнтэй бус хуваалттай ойлголтууд их байх шиг байгаамаа...
Олонх гэдэг хүмүүсийн зохиосон обьективны буюу хувиа хичээсэн ойлголтууд.


Хамгийн, надад ойрхон бөгөөд, тодорхой жишээ бол

  • - Энгийн болон гаж явдалтан : Би болон бусад гэдэг хуваарилалтын тод жишээ... Олонх = Энгийн, Бусад = Гаж.... ???

    Боль л доо тэ??? "Гаж" хүмүүсийг бүгдийг нь нэг групт багтаагаад байхдаа яахав дээ тэ? кк

    Дотор нь гэй байна, садист байна, мазохист байна, ГАГАнд дурлагч байна, ялгадасанд дуртай хүн хүртэл байгаа шүү дээ...


    Бүгдэнд нь өөрийн гэсэн прайд/өөрөөрөө бардамнах сэтгэл байж л таараа.


    Жишээлбэл ялгадасанд дуртай хүн "Намайг муусайн
    ГОМО-нуудтай адилтгаад байдаг сонин л байна шүү!!" гэж уурлан бодно шүү дээ.



  • - Ижил хүйстэнтэйгээ явалдагч, эсрэг хүйстэнтэйгээ явалдагч!!!

    Мөн л дээдэхтэй адилхан. Хэрвээ тэр статистик үнэн бол, ижил хүйстэнтэйгээ явалдагч чинь үсрээд л 5-10% байдаг гээ биз
    дээ???

    Ямар ч тэгш хэмгүй хуваалт...


    Хэрвээ л тэгж ямар хүйстэнтэйгээ явалддагаар нь хуваамаар байгаа юм бол, " Эм хүнтэй явалдагч (= лезби болон шулуун эрэгтэй) / Эр хүнтэй явалдагч (= гомо болон шулуун эмэгтэй) " гээд тодорхой заагаад өгвөл хамаагүй тэгш хэмтэй байгаа биз дээ??? кэкэ.


    Эсвэл, эсрэгээр нь тэгж л тэгш хэмгүй ассиммитри маягаар хуваамаар байвал " Явалдагч болон үл явалдагч" (А сексуал болон бусад) ч юм уу гээд хувааж болно ш дээ.


    Аль эсвэл, эрэгтэй/ эмэгтэй гэдгийг " Урт бэлэг эрхтэнтэн/ богино бэлэг эрхтэнтэн" гэж хуваасан ч болно биз дээ??? (Эмэгтэй хүмүүст ч гэсэн, шодой байдаг гэж мэдэх үү?? Умайны дотор талд нь. Эмнэлгийн хэллэг нь криторис гэдэг байх аа... Эр гормон уугаад байхаар тэр нь томроод, шодой шиг болдог, тэгээд бүр хөвчирдөг гээд л бодчих!!!)

    "Чи хэдэн сентиметр юм?" гэж ирээд л ядаж л харилцан яриа маань илүү сонирхолтой болно биз дээ тэ? кэкэ
(urt shodoi)
(bogino shodoi... ter bultsger ni shodoi - critoris, ergen toirny salbagar ni, eregtei huniiheer tomsog. Er hormon uuhaar, boojgootoi iluu tostei boldog yum. Bi harsan!!!)

http://en.wikipedia.org/wiki/Clitoris
JIJIGHEN BOOJGOO BAIGAAZ DEE??? KEKEKE
herhen huvchirdug tuhai ni hurtel videogoor uzuulsen baina...


  • Аль эсвэл "гадаад болон дотоод" ч гэсэн тийм... Манай жалганых болон бусад гэж хуваахтай нэээг их ялгармааргүй юм шиг...


Зиаг тэр жаал хадуурах ч яахав.

Түрүүчийн бичлэг дээр бил уу дээ, нэг жаал " Чи Нью Халф-уудын тухай бичээч. Би ерөөсөө ойлгодоггүй юм" гэж асуусан байсан болохоор, хариулт бичье гэж бодоод бичиж эхэлсэн дэмийрээд гадаад дотоод, улс үндэстэн, нам харьяалал болчихсон явж байна, кэкэ...

(new half Ikko)

(new half I don't know who)

Яг тэр асуултанд хариулахад, "Чи мөн асуух хүнээ олов оо!??? Би ч гэсэн тэд нарыг ердөөсөө ойлгодоггүй" гэж хариулах юм байна... кэкэ


Угаасаа тухайн хүмүүс нь өөрсдөө л биш бол, тэр хүмүүсийг ойлгоно гэдэг худлаа асуудал учир.

Жишээлбэл надаас стрэйт хүмүүсийн тухай асуух юм бол " Яахаараа хүүхнүүдтэй явалддаг байна аа??? Завхарсан юм. Заваан юм. Би тэд нарыг ердөөсөө ойлгодоггүй" гэж л хариулах болов уу, кэкэкэ

Асуудлын гол нь, тухайн хүмүүсийг ойлгохдоо биш, харин хүлээж авахад л байдаг болов уу гэж би хувьдаа боддог юм...

Жишээ нь;

" Гахайтай явалддаг, секс хийхдээ сармагчингийн палааж өмсөөд, дэвхцэн чарлаж байж сексээс тааламж авдаг" (тэгсэн хирнээ үнэн сак залуу) байлаа гэж бодьё л доо...

Чамайг өөртэйгөө адилхан бай гэж шаардахгүй л болбол, чамд садаа болохгүй л болбол, түүнийг ойлгох бол ямар ч шаардлага байхгүй!!

Гэхдээ тэд нар " сармагчингийн палааж өмсөөд, дэвхцэн чарлаж байж таашаал авдаг бид нар ч гэсэн бусадтай адилхан эрх эдлэхийг хүсэж байна" ч гэдэг юм уу , аль эсвэл чиний дотны найз байснаа " Би сармагчин/ гахайны талаар том нууцтай" гэж чамд өөрийгөө нээхэд нь ч юм уу " Битгий хуц, муусайн гаж донтонгууд. Та нарыг алж хядаад, нийгмийг цэвэрлэх хэрэгтэй байна. Та нар бусдыг уруу татаж, сармагчингийн палааж өмсгөж байна" гэж зөрүүдлэх биш " ОК. Яагаад болохгүй гэж" xэмээн хүлээн зөвшөөрөх уужим сэтгэлтэй байхад л болоо гэж...

Зиа, чамд дараад нь хэцүү байх юм байлаа гэж бодох юм бол, чамд " Энэ гахай ёстой үнэн саак, гоё биетэй (тарган) гахай байна аа тэ???" гэж ирээд юм ярихад нь яриа таарахгүй байх энэ тэр л болов уу.... Tiim ch utgaaraa, tuhain huniig oilgoh bish, huleen zuvshuuruh ni l deer bolov uu....

(Нэг их нуршуу хирнээ ойлгомжгүй тайлбар бичив, кэкэ)


Тийм утгаараа, би тэр Нью Халфуудыг ч тэр, ерөнхийдөө бол ойлгодоггүй.


Гэхдээ хөндлөнгөөс харсан хүний нүдээр, "Нью Халф" гэж юу вэ, ГОМО-нуудтай юугаараа ялгаатай вэ, Драг Куйн энэ тэрээс юугаараа ялгаатай вэ? гэдгийг тайлбарлах юм бол доодох л болов уу... Буруу зөрүү юм ташаараад заагаад өгсөн байвал битгий намайг тэгээд буруутгаад, муудсан өндөг мөндөг шидээд байгаарай. Би чам шиг л " үл мэдэx" болохоор... кэкэ


Тодорхойлолт: "Өргөн утгаараа, Нью Халф бол эрэгтэй байж, эмэгтэй хүн болохыг хүсдэг хүмүүс "


  1. Эдгээр хүмүүс нь, эрэгтэй хүнд татагддаг, эрэгтэй хүнтэй явалддаг байх нь олон боловч, Нью Халф болохоороо ГОМО байдаг гэж ойлгох нь ташаарал. Би л хувьдаа 1-ээс олон, эмэгтэй хүнтэй явалддаг "Лезби Нью Халф" энэ тэр мэднэ. Бисексуал байх тохиолдол ч асар олон


    Товчоор хэлбэл, ГОМО гэдэг нь, өөрөө эрэгтэй бөгөөд, өөртэйгөө явалдагч нь ч гэсэн эрэгтэй хүн байгаасай гэдэг хүн бол, Нью Халф гэдэг нь, өөрөө эрэгтэй боловч, эмэгтэй болохыг хүсдэг хүн. Өөртэй нь явалдаг ч нь эр байна уу, эм байна уу хамаа байхгүй


  2. Бүгд эрхтэнээ тайруулж бариад ч юм уу 100% эмэгтэй болохыг хүсдэг гэвэл бас ташаа ойлголт. " Эмэгтэй хүн шиг болоxыг хүсдэг" тэр хэмжээ нь хүн хүн өөр бөгөөд, зарим хүмүүс зөвхөн эмэгтэй дотуур хувцас өмсөхөд л сэтгэл нь ханадаг, тийм шуналгүй ариухан байдаг бол (Гэхдээ ингэтлээ хөнгөн "эмгэгтэй" бол Нью Халф гэж нэрлэдэггүй санагдаж байна. Ямар стандартаар Нью Халф мөн, биш гэж нэрлэдэг юм, чөтгөр л мэдэх байх даа...), зарим хүмүүс нь, гаднах төрх гэдэг утгаараа эмэгтэй хүн шиг байгаад, гэхдээ сексдэхдээ шодойгоо ашиглах сонирхолтой, тийм шуналтай байдаг гэx мэт.

    (Би ийм хүн нэг бусыг мэднэ... кэкэ)... Мэдээж, бараг 100% эмэгтэй шиг болсон хүн ч олон


  3. Ийм ч утгаараа, ямар стандартаар ГОМО, Шулуун гэдгийг ялгах вэ гэдэг ч хэцүү асуулт санагдаж байна. Над шиг эмэгтэй хүн сонирхдоггүй бол дээдэх шиг 100% ГОМО болохоор, ГОМО гэдэг нь ойлгомжтой байx...

    Гэхдээ хүн болгонд, ижил хүйсний хүнээ ямар нэгэн хэмжээгээр сонирхох байдаг гэдэгт би л хувьдаа итгэдэг.



    Энэ нь мэдээж ижил хүйстэнээ 0% сонирхдог тохиолдлыг ч оруулна. Гэхдээ зөвхөн эрс хүйстэнээ сонирхдог 100% шулуун залуус ч гэсэн миний бодлоор, 100% ГОМО залуустай адилхан цөөнх болов уу ...


  4. Асуулт: Драг Куйн гэж тэгвэл Нью Халф мөн үү???

    Хариулт : Мөн ч байж магадгүй, гэхдээ ихэнх тохиолдолд биш.

    Драг Күйн гэдэг нь, эмэгтэй хүний хувцас өмсөөд, бусдыг баясгадаг нэг төрлийн үзүүлбэр. Ихэнх тохиолдолд, ёжилсон, хэтрүүлсэн байдлаар үзүүлбэр хийдэг хүмүүс. Нэг төрлийн ший янгуу (хятадын жүжиг байдаг даа?? нүүрээ будчихсан).Яс юман дээрээ, угаасаа эмэгтэй хирнээ, Драг Куйн хүртэл байдаг болохоор. (Би нэг бусыг танина...)

  5. (new half? nonononono.... drag queen and ex ex bf)


Зиаг, ойлгомжтой хичээл байж чадав уу??? кэкэ....
Ойлгох гэсэн биш, бүүр төөрөлдчихөв үү??? лол

11 comments:

bayabaga said...

keke...nadaa bol lav asar oilgomjtoi tailbarlajee..chi mini neg nom bichech..

end neeree neg mongol transgender zaluugiin blog baina..humuus bas baidgaaraa haraagaal,http://www.enkhriimaa.blog.banjig.net/

javhaa said...

Saihan tailbarlasan baina. Bayarlalaa.

Naiziin asuudal gevel Japand l daa. 8 sariin suuleer tokyod irne, beldeed baij bai gesen yum. Mon belduuleh hunee ch olvoo hehe

ershuu said...

yostoi meddeggui yumaa chinii blogoos l olj medhiimaa :P tnx

Yilu said...

hoooh tanin medehuid ih nemertei bichleg boljee, zarimiig ni hurtel hooh iim bdiimuu gj gaihlaa

straight zaluus ch gsn joohon ch gsn ijil huistenee hardag bj taaraa gj tegvel 100 huvi gay zaluu bas ohiduudiig hardag bolov uu?

hina said...

huuuh unen sonirholtoi blaa hehe

patatepatata said...

bayabaga> chi ch ugaasaa arhag bolohoor te? keke

javhaa> hehe. Huurhun zaluu bol daguulj demii gazruudaar orj bolj l baina, keke

ershuu> ziaaa yagshd. Chamd l medehgui yum baiv gej

enhriimaa> tanin medehed heregtei ed baina uu te? keke.
Gay zaluus emegtei huuhded gedgiin huvid yanz bur. 100% gay bol (niit hun amyn 3%?) ohin sonirhohgui. Harin 99% ch yum uu, 80% ene ter bol sonirhono baihaa. Bi l huvidaa, emegtei huntei sex bol hiivel hiiye gesen sonirhol bol baigaa. Hair durlal gedeg utgaaraa hudlaa

hina> keke, thanks

WildandFancy said...
This comment has been removed by the author.
WildandFancy said...

Zuv tailbarlasan bna gekhdee Shinjlekh ukhaan talaas ni tailbar dutuu bna chi nom bichvel bi nemelt zuil oruulna shuu esvel editor khiij bolokhiin te. kkk

100 khuvi gay zaluu gesne oilgolt baij bolokhgiu shuu, human sexuality-d tegej khuvichlaj avch uzej bolokhgui. Nuguu sexual behaviour (belgiin zan uil) and sexual orienatation (belgiin chig khandlag-g khumuus anduurad baidagtai adil chi emegtie khun sonirkhod uzey gej bga bol ter chin chinii sexual orientation-g uurchluud nuluulukh bish zugeer l behaviour gekhiimuda za za daraa goe tailbarlay

patatepatata said...

Shinjleh uhaany talaas... Bi yamar erdemten bish dee, keke

100 huvi gay gedeg ugiig chi neg l buruu oilgod baih shig baina.

huisiin chigleliig umchilsun ch bish, zugeer gehdee yamar negen gradiation hiihiin tuld haa negen tseg deer todorhoilolt hiih heregtei uchir. Jisheelbel, emegtei huniig ogt sonirhdoggui gedgiig 100 huvi gej todorhoilj bolno, ali esvel, emegtei hund hairtai boldogguig 100 huvi gej bolno. Hamgiin gol ni gay, straight, bi geed 3han turul bish, iluu olon huvilbar baidag gedgiig bichih gesen sanaa l daa. Etssiin etsest, yumyg todoirhoilno gedeg chin todorhoi hemjeenii subjective taltai baidag bolohoor "shinjleh uhaanaar 100 huvi gej baij bolohgui ch" geh yum uu tiim asuudal bish bolohoor.

Never mind.

javhaa said...

Sain uu, ajil torol sain biz dee. Deer bichij baisan asuudliin hugatsaa ni neleen dohchihson baina. Holboo barij joohon todorhoi asuuj todruulah gesen yum. Yaaj holbogdoh uu?

patatepatata said...

javhaa> nadruu mail bichij bolno sh dee. Esvel yahoo messenger.

patatepatatamgl@yahoo.com geed baigaa

Regards