Thursday, May 22, 2008

枯れ専 buyu...

Япончууд ч гэх юм уу, эсвэл энэ ижлээнүүд н' ч юм уу... Их л олон үг зохиож юмыг төрөлжүүлэх юм аа...  

Гэй хүмүүсийн дундах " дэбүсэн" (бүдүүкануудад дуртай гомо), " жанисэн" (бүлтгэр нүдтэй урт үстэй, Канжийий энэ тэр шиг япон од маягийн туранхай хөвгүүдэд дуртай гомо), "хитоэсэн" (давхраагүй нүдтэй залууд дуртай гомо), " фүкэсэн" (хөгшчүүлд дуртай гомо), "фукосэн" (аз жаргалгуй байдалд дуртай...гомо???) гэх мэт... Тоолох юм бол барагдахгүй угаасаа...  

Тэгсэн сүүлийн үед "карэсэн" гэдэг үг эмэгтэй хүмүүсийн дунд дэлгэрч байгаа юм гэнэ ээ... Утга н' " Карэйшү сэн" буюу... Хөгшин хүний өмхий үнэрт дуртай... биш.... "Карэтэ ирү ожисан сэн" буюу... " Хөгшрөөд, хатаад үрчийсэн өвгөчүүл? ахимад насныханд дуртай эмэгтэйчүүд...  

Дээр үед, 40-50 гарсан хирнээ, нээх залуухан, ягаан өнгийн бикини өмсдөг ч юм уу, үнэртэй усанд дуртай, нэх ганган өвөө нарт дуртай эмэгтэйчүүд их байсан, сүүлийн үед нас намбандаа таарсан, нэг ёсондоо "хөгшрөөд, хатаад үрчийсэн өвгөчүүл"д дуртай эмэгтэйчүүд их болоод ийм үг гарч ирсэн юм гэнэ ээ... 

Өөрөөр дүрсэлбэл, " Анти антиэйжинг" гэсэн үг л дээ... Органик хоол, органик агаар, органик ус, органик даавуу энээ тэрээний дараа гарч ирж буй " Органик сэкс???" ний илрэл л юм болов уу....  


Гэхдээ энийг бол ерөнхийсөө ойлгох юм шиг санагдаад байгаа юм. Нээх ядчихсан, 60тай байж 30тай юм шиг хувцасладаг ч юм уу хүмүүсийг харахаар өөрөвдмөөр ч юм шиг санагдаад, тэгсэнд орвол байгалаараа байгаа өвгөчүүл хөөрхөн харагдаад байдаг юм...  

Манай Баябага дарга ч гэсэн энийг бол сайн ойлгож, хуваалцаж, баясна даа, кэкэ...  


За энэ талаар ч Эрик аняа баахан юм бичсэн байх шиг байсан... Орчин үейин 30тангууд бол шинэ 20тонгууд, орчин үейин 20тонгууд шинэ 15-6 тангууд гээд... Ерөнхийдөө тэр талаар болон, эрикийн түүний эсрэг сэтгэгдэлийн талаар бол I share his ideas...  

Энэ талаар бичих гэсэн юм биш...  

Өнөөдөр, нэг монгол хүүхдийн блог уншиж байсан "Daanch end bichsen bichleguudiig harahiin bol gay hair bol tiim ch ih buteltei bish, yur ni bol gantsaara l baih yum shig bichsen baih yum:( Bi ter hairtai hunteigee urt udaan hugatsaand hamtdaa amidarch, biye biyeniigee bosgon baiguulj, hairlahiig huseh yum. Hervee gay humuusiin hair gej baihgui bol bi ooriigoo hurdan ene buhnees tataj avahsan. Daanch bolohgui yum daa... ....30 garchihval aimaar hogshirchih yum shig sanagdahiin. hogshirohoos ch sanaa zovj aih yum. JINHENE HAIR ORSHIJ, BIYE BIYENIIGEE HAIRLASAN, UNENCH BAIDAG CH BOLOOSOI" гэсэн бичлэг байхыг харсан болохоороо, хөгшрөлт болон бас бус зуйлийн тухай бичмээр санагдаад...  

Хүний аз жаргал гэдэг юм чин' явж явж сэтгэл дагадаг зүйл шуу дээ... 15-6 тай байхад " 40 хүрээд ам'дралын аз жаргал байхгуй болох юм бол амиа хорлосон н' дээр" гэж боддог байж билээ... Одоо ч гэсэн энэ үзэл маан' ямар нэг байдлаар тэр чигээрээ хадгалагдсан хэвээрээ байх, гэхдээ "40 хүрлээ гээд аз жаргалгуй болно гэж байхгуй" гэдгийг бага сага ч гэсэн гадарладаг болсон болохоор... ]

Эргэн тойрноо харж байхад ч гэсэн, 50тай, 60тай, 70тай хирнээ асар аз жаргалтай хүмүүс олон байгааг гарсан ч тэр... Өөрийнхөө босож байсанчлан " 30 хүрэхээр, өвөө болоод ам'драл уйтгартай болно" гэдэг маан' худлаа гэдгийг гадарласан гэдэгээ бодсон ч тэр  


Жишээлбэл, жоохон радикал'ны хэлэх юм бол " Эр хүн чин' 30 хүрч байж эр хүн болдог юм (эмэгтэйчүүдээс асуугаад үз). Ам'дралыг enjoy хийх бяцхан жаалын сэтгэл н' ам'д хирнээ, илүү туршлагатай, мэдлэгтэй болдог учир. Тийм учраас, жишээлбэл "дурлалаа" " дурлал бүтсэнгүй" "уйлмаар байна" гэсэн маягаар ам'драл болон дурлалтай хар'цдаггуй, харин түүнээс өөртөө хэрэгтэй зүйлээ салгаж авч чаддаг болдог юм болов уу" гэдэг ч юм уу тэ?


Ямар ч байсан, миний хув'д л лав, 20 орчим настай байхад жаргалтай байсан ч, 30 орчим насандаа тэрнээсээ илүү юу гэхээс дутуугуй жаргалтай, ам'дралыг enjoy хийж байгаадаг. Сэтгэлзүйн хув'д ч тэр, эдийн засгийн хув'д ч тэр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө аз жаргалтай байх боломжтой болдог учраас.  

30 орчим наснаасаа илуу юу гэхээсээ дутуугуй жаргалтай 40 орчим насыг угтна гэж боддог юм... За тэр ч яахав.  


Дээрх бичсэн хайрын тухайд, гэй хүмүүс илүү зөв ойлгож, өөртөө зөвөөр ам'дардаг юм шиг санагддаг юм,,,, Стрэйт хүмүүс ч юм уу, залуухан хүмүүс, "хайр дурлал" гээд асар авцалдаагуй, гэхдээ хоорондоо төстэй 2 ойлголтыг хол'ж солиод байдаг юм болов уу гэж би л лав боддог юм...  

Дурлал чин' adventure (刺激) хайр чин' peace? (安らぎ) юм болов уу гэж... Мэдээж энэ 2-ыг зэрэг мэдэрдэг хүн, асар мазохист л биш бол байдаггуй болов уу... 

Гэхдээ хүмүүс хооронд н' хол'ж хутгаад байдаг болохоос...  

Стрэйт хүмүүс ал' н' юу вээ гэдгээ мэдэрч амжаагуй байхдаа гэрлээд, дурлалаасаа хайр луу шилждэг (эсвэл шилжихээс өөр аргагуй байдаг) бол, гэй хүмүүсийн хув'д, үүрэг хариуцлага багатай байдаг тулдаа ч юм уу, хайрыг биш дурлалыг илүү сонгох н' их байдаг юм болов уу гээд...  (tiim bolohooroo bugdeeree aimaar banzal...)

Тэгээд нэг хэмжээнд хүрэхээрээ, нэг хүнээс хайраа, бусад олонхоос дурлалаа олж авч өөрийгөө баясгадаг юм болов уу гэж...  

Миний л мэдэх олон хүн, ам'дралынхаа партнёртой, тэгээд түүнийхээ дээрээс байнга дурлаж, түүнээсээ эрч хүч авч ам'дардаг юм даг... 

Ингээд бодохоор, хайр дурлал 2-ыг ялгаж салгахтайгаа болчоод, тус тусад н' enjoy хийж чаддаг болдог 30 эргэм, эсвэл 40 эргэм наснаас нэг их айгаад байх юм бол байхгүй юм болов уу...  

Уг н' шал өөр юм бич'е гэж бодож байсан, далийгаад баахан гунигийн юм биччихлээ... кэкэкэ гэхдээ яахав. Дараа дахиад л бичнэ биз тэ??

5 comments:

bayabaga said...

hair buguud durlaliin yalgaag oilgomjtoi tailbarlajee..bi bol aimaar sanal niiljiine..

namaig Karesen tei holiod baigaarai..bi ondoo hun shu..lol

kannkoku ii otoko oosugi!!gorogoro iru!!!!!!!!!...lol

strong said...

haha tehdee zalhuuralgui tairbarlasan bainoo.. ter huuhdiig ch buruutgah yum alga l daa tehdee demii ooriigoo zovooh gej.. ene buhen chin toonii l asuudal..ooriigoo zov yavaad ueteigee tohirood amidarchival iluu dutuu yumgui jargaltai baij boloh..

ershuu said...

hair & durlaliin tal deer sanal aimar niiljiine bas ter manai angiihan bugd aimar banzal gedeg deer bol buur aimar sanal hiilev gejuu kkke

ter nas nambanii huvid bol er hun 40 hurj baij yaadag iideg geed baidag bilee? bi l lav 44,5 hurtel daljiganana gej boddiishd. ternees tsaash neeh bodoj uzeeguim bainaa.

patatepatata said...

bayabaga> 喰えた? 笑
chamaig karesen gehgui bol heniig karesen geh ve dee, keke.

Organic geed, ogasen gej nerleh uu?? lol


strong> idevhtei huuhed bolohoor zalhuurahgui shd, eke
Zia, banzaldatsgaaya! iei!


ershuu> Daljgar ershuu... kikiki

Neg harah yumsan. Yaaj daljganadgiig ni

ershuu said...

kkke, ene zun irvel daljiganaj haruulnaa gejuu kkke