Wednesday, May 21, 2008

Зүүдээ ярих гээд хулгайгаа...








Дандаа уншдаг нэг болоог дээр (япон) хэрхэн залууд тоогдох вэ гээд хичээл тавигдчиж (цампы.цом... бишээ campy.jp энэ болоог) 

Үнэний хув'тай санагдав... Ер н' энийг чин' хэрэгжүүл'е байз гээд, гэхдээ ганцаараа идсэн гахай таргалдаггүй юм гээд, хөөрхий муу, төрсөнөөсөө хойш 25 жил, 30 жил найз залуутай болж үзээгүй, 25, 30 эргэм насны бологчидтойгоо хуваалцахаар шийдэв....  

Миний хув'д гайгуйээ, найз залуугуй 29 жил л болж байна, энэ тэр гээд л үү?  

Угаасаа хэтэрхий бие даасан эмэгчингүүд найз залуутай болоход хэцүү байдаг юм гэнэ ээ...  

Яг над шиг... "Угийн царай муутай, цалин байхгүй, тэнэг, тэгээд дээрээс н' шивэртэй ман' мэтийг н' хэн тоодог юм... Тэжээх хүн олдохгуй бол, өөрөө өөрийгөө тэжээнэ дээ" гэж ирээд л ажилдаа гүрийчихдэг, тэгээд нэг мэдсэн so called "independent woman" буюу " Индианка" болчдог юм.... 

"Индианка" эмэгчин ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэхээр 

- Жилийн 60-аас дээш мянган дойлуурын цалинтай (Япон дах' эмэгчингүүдийн цалингийн дээд талаасаа 10% н' л ийм цалин авдаг юм байх)
- Хүндэтгэх хамтран зүтгэгчтэй 
- Жил ирэх тусам /авгай болж үрчийх тусмаа үзэсгэлэн гоо/ намбалаг? болдог юм гэнэ ээ...  

Ямар ч байсан, 33%-ийn гүйцэтгэлтэй л юм байна, ман' мэт н', кэкэ 

За тэгээд, эдгээр индианканууд яагаад найз залуутай болоход хэцүү байдаг вэ гэхээр, (дээр бичсэнчлэн, царай муутай , цалин багатай, тэнэг, тэгээд дээрээс н' шивэртэйг үл тоошоовол), эрчүүдтэй адилхан төвшинд өөрийгөө авч үздэггүйд байдаг юм байх...(sexist? feminist? биш байхгүй юу даа...Мэдээж өөрийгөө асар дээр тав'чихдаг л байхгүй юу....)  

Тэгээд, чи би болон, бусад 30-40 жил найз залуугийн үнэр ч авч үзээгүй товарищууд... бишээ индианканууд бол доорх баримтлалыг дагах хэрэгтэй гэжийнэ...  

Чихээ дэлдийлгээд, нүдээ бүлтийлгэж байгаад сайн гэгч н' сонсож ав... бишээ уншиж ав... (за за, илжигний чихэнд алт ч хийсэн ус ч хийсэн сэгсэрнэ гэдэг билүү...)  

1) Дүлий дүмбүү юм шиг чимээгүй бай!  

Өөрийгөө асар интелектуал'ны, сонирхолтой, зөндөө олон онигоо мэддэг ер н' боломжийм бүсгүй шүү гэж боддог байсан ч гэсэн дуугай бай... Хэтэрхий чалчаа хүүхнүүдийг эрчүүд тоодоггүй юм (Энэ ч яг надад зориулж хэлсэн юм шиг байгаа юм аа...) гэнэ ээ...

Ертөнцийн эрчүүд дуугуй, гүндүүгүй?, дүлий царайлсан? хээгүй, хэнэггүй н' их болохоор (мөрөөдөв)... Харилцан огт юу ч ярихгүй таг дуугай байсан ч болно.. 

Бүр болохгүй бол дохионы хэлээр ч юм уу, эсвэл цаасан дээр бичилцэж, ал' эсвэл гар утасныхаа мэссежээр ярилцаад үз. Гаараад л өгнө! харж л байгаарай! 

2) Банзал царайлаад битгий тэгээд уулзангуутаа салтайгаа дэлгээд хэвтчихэж байгаарай! (Энэ үг ч улаан нүүрлүү дэлсээд авч байгаа юм шиг л сонсогдож байна...) 

Зиа, энэ ч хүн болгон хэлдэг үг л дээ.. Жоохон хүн ам'татай авалдлаа гээд л банзал даашинзаар н' дуудаад эхэлдэг энэ монголчуудыг хар?

"2-3 хүнтэй явалдаг л байгаа биз, яадаг юм... Бодоод үз л дээ, долоо хоногт 1 удаа болдоггүй газраар ороё. Нэг орсоных гээд, хүн гэдэг чин' шуналын тулам болохоор 2-3 залуутай явалдана... Жилд 58 долоо хоног байдаг гээд бодохоор, жилийн 174 хүн гэсэн үг... Чи сэгэсдэж эхлээд хэдэн жил болж байгаагаараа тэрийгээ үржүүлэхээр, 10 жил бол 1750, 5 жил бол 875 хүнтэй явалдсан гэсэн үг" энэ тэр гээд нэг их айхтар доктор аспирант шиг тоо бодоод байх бол хэрэггүй (аймар сунжирсан, кэкэ) ... 

Журамтай байх хэрэгтэй...

Бишээ, журамтай, онгон юм шиг царайлах хэрэгтэй! (угаасаа журамгүйг чин' мэдэх юм болохоор) Бүр болохгүй бол, онгон хал'сандаа хөвөн шатааж наадаг ч юм уу, яаж матарласан (маягласан гэж бичих гэсэн, хэл... бишээ гар хал'тирчихлаа) яадаг юм. 

Цэвэр ариухан монгол бүсгүй шиг л харагдаж байвал тэгээд л гаараад өгнө шүү дээ! Харж л байгаарай  

3) Дарвайтлаа инээ  

Дээдэх зөвлөлгөөг унщчаад, онгон хатуу матар юм шиг болох гээд битгий тэгээд мэдрэл юм шиг ярвайгаад байгаарай...  

Дарвайтлаа инээгээд байж байвал чамайг, хамт байхад аятайхан, нүүрний баясгалантай хөөрхөн эмэгчин байна гэж цаад эрэгчин чин' бодох болно. 

Бүр болохгүй бол нөгөө " Инээдэг хүн" гэдэг зохиол дээр гардаг бил үү? Тэрэн шиг хацраа зүсээд инээмсэглэсэн царайтай болсон ч болно шүү дээ...  


4) Хааяа жоохон мэдрэл муутай юм шиг согтуу хөлчүү юм шиг ч юм уу царайл (Энийг ч би сайн хэрэглэж чадна шүү)  

Хэтэрхий намбатай эмэгчингүүдэд эрэгчингүүд нэг их дуртай байдаггүй юм. Эр хүмүүс чин' adventure-д дуртай байдаг юм болохоор ..." Энэ хүнтэй хамт байхад уйдахгуй, юу ч тохиолдож магадгүй" гэсэн адал явдалтай ч гэх юм уу, тийм сонирхолтой байна гэж эрэгчингүүддээ итгүүдэд итгүүлэхэд гэмгүй. Бүр болохгүй бол эвгүй эм мэм хэрэглэсэн ч болно... эсвэл архи уудаг ч юм уу...

Агсан тав'сан ч гэмгүй.. " Чи нээрээ үгүй мөн эгдүү хөдөлмөөр эрэгчин шүү! " гээд хамрыг н' чимхэж авдаг ч юм уу... 

А, гэхдээ битгий андуураад " аазгай хөдөлгөсөн банди" гээд хэлчихээрэй... Утга н' адилхан ч гэсэн, нюанс н' өөр болохоор үнэнгээсээ хэрүүл зодоон болж магадгүй болохоор... Монголд чин' ингэж хэлж байгаад л зодоон өдөөд байдаг биз дээ тэ????

5) Гэрсэг хүн гэдгээ appeal хий. 

Гэрийн ажилд сайн гэдгээ мэдэгддэг ч юм уу, ал' эсвэл бүр болохгүй бол анхныхаа болзоонд аав ээжийгээ дагуулаад очсон ч болно ш дээ, кэкэкэ



12 comments:

strong said...

kkk barag oilgosongui.. whatever.. are you a male or female? I thought u were a man.. hehe sorry anyway.. you talk like a man..

Eric said...

yoooo, that's hilarious. Sometimes I think Japs r pretty sicko people...and this thing proved it, LOL.

patatepatata said...

Strong:// mmm... - thought I have written in mongolian...

Well maybe, this is how "10 years abbroad mongolian" tends to speak like...

Oilgohod hetsuu ch gediimuu yuu ch gediim, keke

Btw, ter he or she gedeg asuult chin ih l hetsuu asuult baina daa, keke.

Eregchin gej huvidaa bodood baisiishd, gehdee chi guravdagch etgeed (bayabaga ch yum uu)-aas batalgaajuulaad asuugaad uzeerei, keke


Eric:// well... Its not that mass population truly believes or thinks this way... Its just a way of sarcasm towards highly sexist japanese culture.

MNED said...

Keke, setgehguib yum gej algaa.

Unknown said...

Bi ch Naran ulsad ochivol ch...moodond oroh yum baina aa :-)Tanii bichsen zovlolgoo/zovlomjuud barag bugd check. Harin ter hudlaa ineegeed bai gedegiig n chadahgui yum baina aa...Gevch moodond oroh heveeree baih bolovuu, yadag bol, aan?

strong said...

patatepatatatepetateta... hetsuu nertei yumbdee.. neg iimerhuu.. chinii page-ruu orohoor bas oor heden hunii nernuud baigaad deer n click hiiheer shuud blog-ruu n orood baigaan.. tegeed bi teriig n ooriinh deeree haigaad haigaad just useless.. am I blind or my english is that bad? kkk ug n gaigui yum uhaad heregtei yumaa songood avchihdag gej bodson chin.. about your "huis" that's none of my business anyway.. you don't have to answer.. for sure I won't have to ask others about ya incase I don't know both of you well.. wanna know better thou.. thanks for your kindness that leaving comments to make it sure^^ have a nice day^^

patatepatata said...

Mned:/ naadah chin magtaalyn ug uu ali esvel, argaa baraad tolgoigoo giljiilgej baigaad helsen ug uu??? Kekeke...

Alain:/ zia, chamaig durselbekl tegvel duugardaggui, ongon tsaraildag, ineehgui dunsiigeed suuj baidag, joohon yooyootoi ch yum uu sogtuu holchuu yunm shig, tegeed anhnyhaa bolzoond aav eejiigee daguulj ochdog. Geed oilgoj boloh uu? (Lol)

Yapond gaigui borlogdoh baihaa...

patatepatata said...

Huchirhii (huchirhuu??):// hetsuu nert, ain?? Kekeke. Hetsuu nert gedeg chin aavtai adilhan nertei huniig heldeg bil uu???

Chamaig tegvel patatepatatapetatagiin huchindii gedeg gej oilgoj bolohno eedee??

Btw, naad link shig yum chin tavihad ayagui hetsuu, bi asar munginaj munginaj sayahan l tavij sursann. Ene blogspot yur ni gehdee aimaar tiim hereglehed hetsuu site te??? Neg custom ene ter gesen yumaar damjij orood baisan sanagdaj baina.


Btw, huisnii tuhaid, bi turuun bichsenchlen eregchin sh deee (neeh yarshigta naachihsan uu? Keke... Eregtei gej helj baigaa tsarai ni)

Bbichsenees harahad l asar eregteileg (ershuud bish eregteileg). Baigaa biz dee??? Kekeke

MNED said...

Magtaj l baihgui yu daa. keke

bayabaga said...

Huchirhii (huchirhuu??)>

>huchit har???gege...)

za za naad onoloor chini bi bol asar moodnii l yum beene..;)

patatepatata said...

Mned:// magtaj setgeiig ni sergeej baigaad yaah l sanaatai baigaa bol ene zolig...

!I aimaar tsever ariun, juramtai busgui shuu.. Gants udaa magtuullaa geed tegeed l saltaigaa delgeed hevtehgui l gej bodooroi... Tegj ih yaamaar baival ard talaas zogsoogoor,,,

Bayabaga:// @aah. Yagshd.

1) Duugui???? Zia yaahav, eregchin hund haragdah uyedee tiim dur esgedeg baij magadgui, yamar harsan bish, gehdee unenii huvitai gej bodyo.. Yamar ch l baisan nadtai hamt baihaaraa zogsoo zaigui javjilchdag biz dee chi chin
2)Yuu yuugui segesddeg l biz dee chi chin... Nadaas tsoohon jil amid yavaa tulldaa l gaigui baidag baih, gehdee dairalldanguutaa gaduulaad harihyg chin zunduu arsan shuu... Doloo honogt 2 udaa, jiliin 116 huntei, tegeed gomo bolood 4 jil geheer dor hayaj 500 huntei yavaldsan l baij taaraa... Butsu butsu...

3) Ineemsegleh... Za ene ch unen baij magadguiee.. Darvaitlaa altsganaj baihyg chin olon harsan. Joohon sogtuu holchuu yum shig - no comment... Suulchiinh... Neeree deer nadtai uulzahdaa aavtaigaa!?? Aav shigee huntei!??? Irsen bil uu??? Lol

Nana said...

potate unn zevuun bichleg bna, sanaa niiljiisht, enenii daraagiinh ch gsen,hehe durlal hair itriin tuhai, bas indianochka, indianochka ni ch gsen, hehe, pilsoopuudiig bol aimeer oilgojiisht,hehe, no komments.