Friday, May 30, 2008

Муу хүн...



Муу хүн идсэнээ (гударснаа, цусалснаа???) гэдэг бил үү???

Ман' ч яахав.... Угийн муу хүн болохоор ч гэх үү, үүр олигтой бичих юм олдохгүй болохоор ч тэр гэх үү.... Идсэн ууснаа л бичихээс... Төдөн гонгжгор гударлаа энээ тэрээ гээд балиар заваан юм ярих гээгүй л дээ.. Ойлгоорой, ард түмэн мин... (Угаасаа тоолж үзсэн ч биш.. Тооллоо гээд барагдах ч биш... шшшшш!!!!)


Зүгээр л, диет ч юм уу, эсүүл алцхаймар (энэ кириллээр бичихээр аймаар шалиг сонсогдох юмаа тэ?) энэ тэрд сайн юм болов уу гээд, идсэн хоолоо тухайн өдөрт н' тэмдэглэдэг ч юм уу гээд л... Бяцхан октябрын хув'сгал...  


Тэмдэглэх ч юу байхав... Энэ болооггэр гэдэг сайтны учрыг арай гайгуй ойлгодог болоод... Тэгээд особу шиг хажууд талд н яаж зураг тав' дагийг сурсан юм. Өвгөн гомбуутэр сурав гэгчээр...

Тэгээд л пэйжээ чимэглэе гээд зураг орууля гэсэн, угаасаа явсан газрын зураг ч юм уу, тийм аятайхан юм юу гэж л миний гомбуутэр дотор байхав... Чаддагаараа идсэн ууснаа...


Хүн ам'тан чин' уг н' халуун малуун болохоор хоoл н' багасдаг дааа??? Ман' мэт н' ихсээд л байх юм. Ядаж байхад асар шуналтай, бүүн дурмаа... 


Өдөр уг н' "зутан ч юм уу, гурилтай шөл (мэдээж рамэн энэ тэр биш, өөр төрөл..) ч юм уу, калоори малоори ни багахан шиг юм олж идэж, жингээ бар'наа!!! Гуалиг байх бүхний эхлэл " ухааны юм бодчихсон ходоодоо борлуулах юм хайгаад явж байсан, асар идэвхтэй солонгос хархүүд зад паналдуулаад, солонгос хоолны газар...  

Идсэн юм ни, өвс (лэттүс), дарсан өвс (мояши... Энийг юу гэх юм бүү мэдээ... Дун ногооны үзүүр???), пан кэйк ( чижими) ,кимчи, шөл, тэгээд бибинбаб гээд будаатай хуурга... Дунджаар 1000 илүү килкалоори уу???  

Өдөр ажлын дундуур мэдээж чоклаад моклаадхан хивээстэй... Тэгээд оройхон тарчаад гараад явж байсан, нэг юм олж ходоодруугаа хийхээр...Энэ удаадаа л калоори багатайхан юм олж иднэ дээ гээд л гүйж байсан, замд бол асар их садаа байгаа юм чини... 

Шарсан махны гуанз, Африк хоолны газар энээ тэрээ гээд... Ядаж байхад л, үнэн аазгай хөдөлгөсөн мэнюнүүдтэй... Матрын шарсан махий??? Кенгуруны шарсан махы??? 


Дотроо бол бөөн тэмцэл... Энийг чин' идчихвэл... 1 цаг гүйхэд 1.5 аяга будаатай тэнцдэг гэдэг бил үү? (Энэ спорт жимний дисплэй дээр байдаг чи одоо хир зэрэг хэмжээний калори шатаасан бээ гэдэг асар урамгуй тэ??) Тэгэхээр, 1 матар идэхээр, 3 өдөр гүйсэнтэй тэнцэх болох н' энээ тэрээ гээд өөрийгөө зад бар'ж байгаад, зутан иддэг газар луу....

Идсэн хоол маан' доодох:  

- Будааны зутан. Дотроо түүхийгээр н+ дарсан (өмхийрүүлсэн?) өндөгтэй...(Питан) 
- Өвсний шармал...
- Жууцайтай бууз (Энийгээ хятадаар бууз гээд байсан. Баузү гээд...)  

Болж л байшд!!! Ямар ч байсан, өөртэйгээ тэмцэлдээд, 1 удаа ч гэсэн ялаад зутан идчихлэээ.. (Ихэвчлэн ялагддаг юм...) гээд...  

Гэхдээ бодоод байхад, энэ "Хэлси" гэдэг ойлголт асар хул'хины тэ? Зурагт мурагт мэдиад л худлаа толгойгоо эргүүлүүлснээс зайлахгуй... Анх энд ирж байхад тийм юм огт тоодоггуй байсан, одоо тэгсэн (энэ чини идчихвэл төдөн калори, биенд сайн муу" энээ тэрээ гэсэн юмыг асар анзаардаг болчихсон... 

Ядаж л мэдэхгүй юм байж ярлыкан дээр н' " Төдөн грам аминозаурус, төдөн гараам натри, төдөн гараам кораагэн орсон" энээ тэрээ гэснийг ни сонгодог ч юм уу... 

Энэ японы компаниуд н' ч гэсэн тийм юм бодож олохдоо яасан сайн юм... 

Калоригуй пиав л гэнэ, сахар хэрэглээгүй пиав л гэнэ, бүдүүрүүлдэггүй цай л гэнэ, дотроо кораагэнтай ундаа л гэнэ...  

Гэхдээ бодоод байхад, яахаараа адилхан гурилтай шөл юм байж 

1. Соба(Япон гоймон) бол хэлси
2. Фо (В'етнам шөл) бол хэлси
3. Удон (Япон гоймон. Жирийн гурилаар хийсэн) бол арай хэлси биш 
4. Рамэн (Хятад гаралтай япон гоймон) бол асар биенд муу. Болж өгвөл битгий идээрэй!!! гэж байхав дээ...  

Ар'с өнгөөр ни ялгаварлахыг эсэргүүцэж байна!!! 女性差別はんたーーい! はんたーい!

Тэгээд л ман' мэт н тэрэнд аймаар дуулгавартайгаар итгэчихсэн.... Өрөвдмөөр ч юм шиг, энэ төмсмаа...  

Харин манайхны үг хэллэгүүд их учир утгатай тэ? Сүүлийн үед дуртай үг " Шөлөөр цадаж, төлөөр баяжна".. Төлийг н' ч мэдэхгүймаа.. Ямар ч байсан, шөл идсэн ни амархан цадаад, бага калоритой их дажгуй юм байна гэж бодоод байгаам (Зүйр үгийг асар буруу утгаар ашиглав) Ингээд, хажууд талын барыг ал' болох хэлси хоолоор дүүргэх гээд үзэж тарна даа... Өөрийгөө дийлэхнэ үү өөртөө дийлдэхнэ үү....


8 comments:

Eric said...

yaaaya. yamar goyo haragdaj baina aa naad hooluud. so hool goyo yum baina lee. minii turshlagaar bol healthy idne gej eemer sahilga bat shaardsan yum bdag yum baina. Yag tiim yumnuud idne geed yag teriig mordood baih unen hetsuu, yadaj l companiaraa restaurand orohod bi iim ch yum avahgui tiim ch yum avna gej ongontood baival humuus offended bolood, u know, endhiihen ihenhi ni budka bolhoor ooroosoo iluu healthy ideed baigaa hund eemer ataarhuu shdee tsaaguuraa.
Harin yaponuud eemer ih, bas uheh gej baigaa yum shig hurdan iddeg yumuu daa, so nar ch bas tiim. Olsgolond orj bsan ornuud bas tegdeg yumuu buu med. Manai roommate Viet zaluu bas yaag margaash uheh gej baigaa yum shig iddeg yum.

patatepatata said...

eric> Yaponchuud hurdan iddeg baij magadgui shuu.. Gehdee haritsangui hool saitai (tegeed healthy) bolohoor, ovoo dajgui gazar irchihsen sanagdaad baidag yum...

Ulsuj baisan ulsuudyn hool gehdee iluu nariin, olon turultei ene ter baidag yum shig baigaa yum te? Azi zug ruu yavahaar hool ni dajgui.. Tegeed l europe ch yum uu, amerik zugruu yavahaar, neeh unetei hirnee amnaas unachih gesen hooltoi.. keke


Hoolny sahilga bat bol amarhan sh dee...

Fried potato idengee diet coke uudag ch yum uu... kekeke

ershuu said...

mani met bol ideed ideed targaldaggui bolhoor hoolond neeh anhaaral tavidagguishd. ali ni amttai baina teriig ni l idne geed dairiishd kkke.

bayabaga said...

bi neeree ene dougnuts iig tevchih gej ochnoon yum bolj bainaa..udees hoish yag 4 tsag bolood irenguut nudend haragdaad ehleh yum..xvxv

bainga guij haraichaa l durtai yumaa durtai hemjeegeer ni idii gej shiideed bgaa;..piivaa ch uuya..xvxv

Особу said...

ta gua neg uvs nogoo idej us uusan gualig huuhen garch irehnee hehe? ene hoolnuud chin yanztai goy haragdaj baina shu, odoo tegeed chinii blogluu orohoor yum idmeer sanagdaad bidnuus aimaar targalah baihaa, baba huuhed :)

patatepatata said...

Ershuu:/ chinii nasan deer tiim l baidiim...

Tegeed l ali gaigui zaluug idne geed l dairh uu ain!? Keke

Bayabaga:// bi harin chihertei yum iddeggui blohooroo gaigui.. Ug ni neeh goyo tomm tom benzin ih iddeg bulchintai bolchuul te??? Beer ch yaahav, terteii tergui uuriiguu horigloj chadahgui bolhoor, keke


Osobu:/ harin, baruuny buduun avgai nar diet coke uudag daa? Ternerhuu l yuum bolj baina.. Beeh uvs nogoo geed baigaa hernee dandaa portsoo hetruuleestei gedeg yum uu...

ershuu said...

tegiish gaigui zaluug l gej yariishd kkke minii nasan deer kkke

Yilu said...

hahahah chi neeree yamar hoorhon um bee, unshaad bsn chin ulam iheer taalagdaa l baiv.... bi bas tegdii shdee,
ter neg heseg 女生差别 geed hoishoogoo tanihaa boliv, japan china hanz adilhan gj unen umaa
hool yarisnaas india hol bas tas shuu, bas iluu healthy, amttai, daraa heregjuuleed uzeerei