Monday, June 02, 2008
































Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа(явалдсанаа) гэдэг гээд... Дандаа идсэн уусан, Диет коокаа энэ тэр гээд айлгүйтээд байх н' ч хаашаа юм гээд, хааяа явалдсанаа... бишээ явсанаа.... 

Ойрын 2-3 сар гэрээс гарахгүй... Бишээ, 2-хавиас холдохгүй байсан болохоор, нэг (бишээ, 2 юм байна) найз маан' хөдөө (манайхаар Эрдэнэт үү?? Токио=УВ, Осака = Дархан, Нагоя = Эрдэнэт...) явж драг шоү хийнэ гэхээр ни дагаад баясчихсан. Энд, ийм дагалдан баясагчийг "оккакэ" гэдэг юм... Болж л байшд тэ??? 

Зиаг тэгээд Нагоя. Асар тааламжтай явалдав. Нэг драг найз, бас нэг найз, ажлын газрын найз гурав түрүүлээд 5 дах'д яваад өгсөн, мани ни, найзтайгаа, тэгээд нөгөө драг найзтайгаа 3-уулаа араас ни.. Шинкансэн (буллэт трэйн) дотор бол ёстой хавийн хүний чихийг халууцуулсан шиг... Яр'ж байгаа юмных ни тэр завхай зайданг гэж, еээ бүү үзэгд... Урд сууж байсан залуухан эх, хүүхдийнхээ чихийг дарчихсан сууж байсан гэхээр ямар олиг байхав???? 

1цаг хагасын аялал бол дороо байлээшд... Пиав уусан шиг, бэлэн хоол идсэн шиг. Оччихоод Нагоя Лэсбиан Гэй Революшон гээд ивэнт байсан, тэрэн дээр түрүүлж очсон найзуудтайгаа ийлж баахан ангалзсан. 

Нэг найзын маани (драг) ээж ни бас ирчихсэн, яриаг ни сонсож баахан баясав. 60 дөхсөн гэхэд ануухан ажаа. Хүүхэд ни 15-6 жил драг күйн хийж байгаа, Токёодоо алдартай гэй залуу юм л даа. Японы гэй ам'дралын хөгжилд тодорхой хув' нэмэр оруулсан гэгддэг гэй хүмүүсийн нэг. Тэгээд. 2 жилийн өмнө ээждээ каминг аут хийсэн юм гэсэн. Тэгээд, ээжтэй н', анх сонсоод ямар байсан энээ тэрээ гээд ярилцсан юм.  

Уг ни мани эр, асар намираа, эндэхийн хүн амитан муулдаг "2-р суваг" гээд буллетин дээр " Уг ни гайгуй царайлаг, даанч дээд зэрэглэлийн намираа" гэж муулуулсан маягийн хүн...  

Тэгсэн ээж ни " Энэ хүүхэд маани, тийм охин шиг ч юм уу, намираа энээ тэрээ байсан бол таах анзаарах л байсан байх. Жирийн үедээ аягуй эршүүд болохоор анх сонсоод үгүй мөн гайхаж билээ" гэж хэлж байхыг ни сонсоод, эцэг эхчүүд хүүхдээ яаж хардаг талаар бага зэрэг төсөөлөлтөй ч болох шиг. . Тэгээд, жоохон гадарлаж байсан ч гэсэн, итгэхэд хэцүү байсан гээд яриж байсан. 

Одоо бол мани ээж, хүүхдийнхээ аймаар том фэн ни болчихсон, бичдэг блогийг ни байнга уншдаг, хааяа шоү тоглоход ни очиж үздэг, хүүхдийнхээ (намираа голдуу) найзууд болон, хамтран амидардаг хүмүүстэй ни их санаа нийлдэг, хамт аялалаар явдаг энэ тэр гээд асар цоглог байна лээ.

Бүр, болдог болдоггуй газрын тухай хүртэл мэдээлэлтэй байсан гэхээр... Мэдээж анхны шок энэ тэр байлаа ч гэсэн, эх хүн бол эх хүн л байдаг юм байна даа гэсэн бодол төрөөд туйлын тааламжтай байлаа Тэгээд л, орой ни шоү, клуб энэ тэр... Пиг хүнтэй, гэхдээ токёогийнх шиг нэг тийм ядчихсан ганган ганган залуучууд биш, аягуй хөөрхөн хөдөөнийхөөрөө, цэвэр ариухан цэцэгнүүд... миний нүд мүд бол байнгийн эргүүлэгтэй. Гайгүй хөөрхөн ни дайралдвал тэвэрч авсан шиг... Клубын дуу ни ч гэсэн нэг тийм, стрэйт клубтэй жоохон төстэй дажгуй байлээ.

















Ер ни бодоод байх¥ад, гэй култур ни хэт хөгжчихсөн газар нэг бодлын жоохон туйлширсан, дэмий байдаг юм шиг... Залуучууд ни богинохон үстэй, баки биетэй, сахалтай, үнэн дээрээ асар намираа юм байж, гаднаа нэг тийм гяланцаг эршүүд төрхтэй болоод формжсон ч гэх юм уу, нэг хэвд хийчихсэн ч гэдэг юм уу... Тэгээд клабны дуунууд ни ч гэсэн, Мадонна, Кайли Миног , Жанет Жексон энээ тэрээ гээд нэг тиймэрхүү... Америк ч тэр, англи ч тэр, токёо ч тэр...  

Хөдөө газар ч юм уу, хятад гэх мэтийн нэг их гэй култури хэт ихсэйгүй газар чини харин дажгуй санагдаад байгаа юм. Гэхдээ яг амидарах дээрээ хүрвэл ч манай ангийнхан ихтэйгээр ни их хот ни дээр л байх л даа... Нэг тиймэрхүүгээр шөнийг өнгөрөөгөөд баахан идэж ууж, архидаж цангиж байгаад ирэх шив дээ.. Ойрд шоүдаагаагүйрээ шоүдсан, бөөн тааламж байлээ. Зиаг зиаг, олон юм нуршилгуй унтя байз. 3 өнгөрч байна...

10 comments:

bayabaga said...

2 dahi zuragnii ovoo yamar ach holbogdoltoi yadag ovoo be? ..:)

Buru chan ii eejiin yariag sonsoj uzeh yumsan..manai eej ayagui bol bas namaig gadarladag naasan daa..nadaas eroosoo naiz ohin ,avgai huuhed yu bolj bna gej asuuhgui yum..suuliin ued tegj hardaad bgaa..keke..

ter zaluu eej huugiinhee chihiig taglasan gej unen yumuu daa??hetruuleg ym uu?keke

Unknown said...

Deereesee 2, 3-d baigaa kimonotoi, gonchig ustei busgui chi uu?
Chi drag debute-ee Nagoya-d namirch hiisen yum uu? LOL...

Eric said...

....Залуучууд ни богинохон үстэй, баки биетэй, сахалтай, үнэн дээрээ асар намираа юм байж, гаднаа нэг тийм гяланцаг эршүүд төрхтэй болоод формжсон ч гэх юм уу, нэг хэвд хийчихсэн ч гэдэг юм уу... wow, thats a really, realitavely accurate definitions of gays of big cities....it's same here as the same as everywhere else...it's kinda sad.

Особу said...

hehe train dotor yaaj yavj bsan ni tusuulugduv :) ene gonchig ustei geed bgaa chin nuguu neg bandgar blond busgui mun uu (namaig ochih uyeer nuguu nztai chin toglood bsan)? huurhun yumaa hahah

alim said...

haha Ba.
neeree ter yuun ovoo ve?

otlochood ovoo tomoojohgui.. muu bnaa..

daraa kakehiki yamar uyed hiidgiig yarij ogooroi ;)

ershuu said...

ter eej chin yamar tsoglog eej ve. za tiim l eej boldiim shuu gsn kkke

patatepatata said...

Bayabaga:/ uvuu. Medehgui, tuurchihsun yum bol uu??? Gartaa piav barichihsan, joso showg asar shimtchihsen uzjeesiishd... Zaluu eejiin tuhaid, tusuulul...

Alain:// keke. Dohuulj l baina, gehdee bishee. Bi arai drag debut hiigeegui baigaa. Gehdee zuragnuud dotor neg buland ni bol baigaa shuuu! Keke

Eric:// harin tiim... Sex and the city shig diversity baihgui gedeg shig nge tiimerhuu... Its alright but, not my type geh yum uu...

Osobu:// ah, bish. Ene nbagoyagiin drag. Eej ni ugluu nuuriig ni budaj uguud udej gargadag gesen (manaihaar suu urguud). Huurhun baigaaz??

Arhi:// viva la zaluuhan bandi nar, keke

patatepatata said...

Ershuu:// shuud ezegtei ch bish, eej bolohni baishd ain?? Keke. _nen tsoglog

strong said...

emegtei hun shig hodolgoontei er style-tei baih n minii huvid tiim surtei "deal" bish...kkk gay l yum chin gesen.. hamgiin gol hel am n hetsuu sanagddag ih baga gazar geltgui.. stylish baigaa n ter hunii ooriigoo hundetgej baigaa hereg.. I would not critisize it haha ooroo hun ooloh hund ooluuleh durgui bolohoor namirsan enee teree gej huniig yarij uzeeguishd..

Yilu said...

hey neeree sonirholtoi umaa, ochij uzmeer sanagdchiv hehe