Мэдээж, миний хувьд, Шинжүкү Ничомэ-д байнга очдог байсан хүний хувьд, мань хүн байнга орж гардаг байсан барнууд, юу ярьдаг байсан талаар зөндөө олон цуу яриа сонсож байсан ба, Японы элит нийгмийн давхаргын хувьд энэ нь бүгд мэддэг байсан зүйл байсан гэгддэг.
Мишима нь зөвхөн нэг гэй зохиолч биш, маш томоохон тэмцэгч, хэт үндсэрхэг үзэлтэн, Америкийн дарангуйллыг эсэргүйцэгч байсны зэрэгцээ, гоо үзэсгэлэн, үхэл, сүйрэлийн талаар өөрийн (зарим талаар хэт самурай маягийн) философитой байсан гэгддэг.
Тэрээ 1970 оны 11-р сард Харакири хийж амиа хорлосон.
За тэгээд, энэ хүний тухай илүү сайн судлахыг хүсвэл энэ киног үзэх нь зөв болов уу.
Энэ удаад би Мишимагийн амьдралын тухай бичье гэж бодсонгүй.
Харин, түүний томоохон зохиолуудын нэг болох “假面の告白" / "Confession of a Mask" / "Багны өчил“ номын танилцуулга маягаар орчуулж оруулбал хүмүүст сонирхолтой болов уу гэж бодогдов.
Уг ном нь Кочан гэдэг хүүхдийн тухай "Би" гэдэг өнцгөөс бичигдсэнээрэй сонирхолтой.
Мөн, сексуалитигийн тухай, комплексийн талаар бичсэн нь сонирхолтой зохиол юм.
---------------------------
Би, анх төрж байх үеийнхээ эргэн тойрноо санадаг юм. Уг нь оройн 9 цагт төрсөн боловч, гэдсэн дэх усанд туссан нарны гэрлийг би харж байсан юм.
Төрөөд удаагүй нялх Намайг ээжээс минь булааж авсан эмээ минь намайг, өвчин, хөгширлийн үнэр нэвчсэн өрөөндөө бүхнээс харамлан хайрлаж өсгөсөн билээ.
Намайг гадаа тоглохыг хориглодог байсан бөгөөд, эрэгтэй хүүхдийн тоглоомч авч өгдөггүй байсан ба, хамт тоглодог хүмүүс гэвэл, эмэгтэй гэрийн үйлчлэгч болон асрагч нар, эсвэл эмээгийн сонгосон эмэгтэй хүүхдүүд л байдаг байв.

Бага залуу насныхаа “Гаж дурсамж“-ийг би эргэн дурсаж байна.
Миний санаж байгаа хамгийн анхны дурсамж бол, овоон дээрээс уруудан ирж байгаа, гэрэлтсэн хацартай царайлаг жорлонгийн баас соруулагч залуу. Би түүнд дурлан “түүн шиг болмоор байна!“ гэсэн хүчтэл тачаал төрж байсанаа санадаг юм. Хоёр дахь дурсамж нь зурган номонд харсан Жан Д‘Арк. Түүний зураг бараг л порно зураг шиг миний сэтгэлийг хөдөлгөдөг байсан юм. Гэхдээ түүнийг эрэгтэй биш, эмэгтэй байсан гэдгийг мэдээд сэтгэлээр унаж билээ.

Бас нэг миний сэтгэлийг хөдөлгөн, тачаадуулдаг байсан зүйл бол, гэрийн урдуур алхах цэргүүдийн хөлсний үнэр байсан юм.
Эдгээр тачаал хөдөлгөсөн зүйлс нь ямар нэгэн “эмгэнэлтэй зүйл“-ийг илэрхийлж байсан ба, би алуулж байгаа хаан хүүг хайрлан, алуулж байгаа өөрийгөө төсөөлөнгөө сэтгэлийн тачаалыг эдэлдэг байлаа.
Би 13 насандаа, Гейд Ленигийн “Ариун Себастиан“-ы зурганд хүчтэл дурлаж байсан ба, хамгийн анх дур тавьж үзэж билээ. Энэнээс л миний “муу зуршил“ эхэлсэн юм.
Удалгүй би, жоохон зэрлэгдүү ангийн найз Ооми-д дурлаж билээ. Биеийн тамирийн хичээлийн үед турнек дээр хичээллэх Оомигийн суганд ихээр ургасан үс нь намайг гайхшруулахын зэрэгцээ, өөрийнхөө дурлалыг үгүйсгэх хэмжээний атаархал төрүүлдэг байж билээ. Миний дотор, хайртай хүнтэйгээ яг адилхан болох тийм асар их халуун хүсэл байдаг байлаа.
Миний гаж хайр, цусаа урсган үхэн одох якузанууд, загасчид болон цэргүүд лүү чиглэсэн байсан боловч, энэхүү сонирхол нь, эмэгтэй хүний нүцгэн биенд тачаадах найзуудын маань сонирхолоос өөр, гаж зүйл гэдэгийг мэдэрч эхэлсэнээр миний зовлон эхэлсэн юм.
Ахлах сургуулиа төгсөхийн өмнөхөн би, найз Асаногийнхоо гэрт төгөлдөр хуур дарж ядаж байгаа дууг сонссон юм. Энэ бол, Асаногийн дүү охин, Соноко байсан юм. Юбкан доороос цухуйх түүний хөлний гоо үзэсгэлэнг би бахарсан билээ.
Их сургуульд орсоны дараа надад цэргийн дуудлага ирсэн боловч, эмчийн буруу дүгнэлтээс болоод цэрэгт явж чадсангүй. Тусгай ангид томилогдсон Асанотой уулзахаар очихдоо, галт тэрэгний буудлаас бууж ирэх Сонокогийн үзэсгэлэн гоог хараад их цочирдож билээ.

Соноко, миний хувьд “Эмэгтэй биед төрсөн” эмэгтэй гэхээсээ илүү, эмгэнэл болон харуусал гэдэг зүйлийн илэрхийлэл мэт харагдсан юм.
Энэ бяцхан аялалаас хойш Соноко бид хоёр харилцан ном солилцох хэмжээнд дотноссон бөгөөд, удалгүй Соноко надад татагдаж эхэлсэн юм. Би бол Соноког биеийн тачаал үгүйгээр хайрлаж байсан бөгөөд, түүнгүйгээр байх ертөнц утгагүй ч мэт санагдах болсон юм.
Оюутны хөдөлгөөний гишүүн болох “би" болон агаарын дайралтаас дайжсан Соноко хоорондоо захиагаар харилцсаар л байлаа. Холын зайнд байгаа бидний хувьд “энгийн“ эр эмийн хоорондох үерхэл мэтээр жүжиглэх амархан байлаа.
Нэгэн удаа, Сонокогийн дайжсан газар болох Каруйзавад очсон би, Сонокотой анх удаа үнсэлцэж үзэв. Гэвч, надад ямар ч таашаал төрсөнгүй. Бүхнийг ойлгосон “би" өөрийнхөө гаж байдлын талаар гүн гүнзгий шаналж эхлэв. Түүнд тохиромжгүй “би" сонокогоос зугтах талаар л боддог болов. Гэвч, удалгүй Асаногийн гэр бүлээс гэрлэхийг хүссэн захидал ирсэнээр, би яалт ч үгүй татгалзсан хариуг өгч билээ.

“Би" өөрчлөгдөн, өөр хүн болж төрөхийг тэгэхэд л үнэхээр хүсч билээ.
Удалгүй дайн дуусав.
Дайны дараа удалгүй Соноко өөр эрэгтэйтэй гэрлэв. Тэр намайг хаясан биш, би түүнийг хаясан болохоор болох ёстой зүйл л болоод өнгөрсөн хэмээн би өөрийгөө тайвшруулж байв.
“Би" нэг удаа найзынхаа урилгаар янханы газар орж үзсэн боловч, секс хийж чадахгүй гэдэгээ дахин мэдэрч, сэтгэлийн гүн хямралд оров. “Чи бол хүн биш! Чи хүнтэй явалдах заяагүй амьтан! Чи бол хүн биш, гаж бөгөөд эмгэнэлтэй амьтан!!" гэсэн шаналал намайг байнга зовоож байв. Нэг өдөр “Би" санамсаргүйгээр хүний эхнэр болсон Сонокотой дайралдав. Түүнээс хойш бид 2 дахин уулзах болов. Түүнд тачаадах сэтгэл байхгүй ч, уулзах хүсэл байгаа нь ямар учиртай талаар би өөрөөсөө асууж эхлэв. Сексийн тачаал байхгүй хайр гэж байж болох юм уу? Энэ чинь ертөнцийн жамаас гажууд явдал бус уу хэмээн би өөрөөсөө асуусаар байв. “Хэрвээ хүний сэтгэл ямарч ертөнцийн жамаас илүү хүчтэй байвал, сэтгэл нь ямар ч жамаас дээгүүр зүйл гэж хэлж болохгүй зүйлгүй шүү дээ"
Платоник харилцаатай хэвээрэй, хүний эхнэр болсон Соноко “Би"-д 2 уулзсаар байх хооронд, Сонокогийн сэтгэл улам бүр надад татагдаж эхлэв.
Бид 2 бүжгийн клубын доторх цэцэрлэг лүү гарав.
Миний нүдний харц, биеэрээ дүүрэн шивээстэй үзэсгэлэнтэй залууг харсаар. Тэр залууг, якузануудтай зодолдон, хүзүүндээ хутгалуулаад цус нөжиндөө холилдон байхыг тачаадан харж байхдаа би Соноког тэнд байгааг мартсан байв.
Яг энэ үед “Таван минут л үлдлээ" гэх Сонокогийн гунигтай хоолой сонсогдов. Энэ л мөчид “Би" өөрийнхөө доторх ямар нэгэн харгис хүчний улмаас 2 хэсэгт хуваагдаж “Ямар нэгэн үл ойлгогдох аймшигтай зүйл" болсоноо мэдрэв. Соноко надаас секс хийж байсан тухай асуухад, би худлаа хэлэнгээ нөгөө цус нөжиндөө холилдсон залуу руу харцаа чиглүүлэв.

Хоосон сандал, ширээн дээр асгарсан уух юм, тод гэрэлтэх нарны туяа.
------------------------
1 comment:
"Сексийн тачаал байхгүй хайр гэж байж болох юм уу?"
Би дөнгөж сая Милан Кундерагийн номон дээрээс "Сэрэл тачаал гээч механизмыг Бурхан өөрийгөө зугаацуулах гэж хүний дотор суулгасан бол хайр зөвхөн хүнд л хамаатай Бурханы эрхшээлээс ангид зүйл. Даанч энэ туйлын үнэн биш. Хайр бол бурхан өөрийн зугаа болгож хүний дотор суулгасан хүсэл тачаал гэгч механизмаас өөр боловч түүнээс салгахын аргагүй юм." гэж уншаад сууж байлаа.
Post a Comment