Tuesday, June 06, 2017

Там

Хүн хүний хувьд там гэдэг зүйл өөр байх л даа.

Гэхдээ

Хүн халуураад өвдсөн үед ТАМ гэдэг зүйлд хамгийн ойртдог мэт.


Саяхан Улаанбаатарт Белги пивоны газар нээгдлээ гээд бөөд баяр болоод очив.
Пиво нь үнэтэй ч, гоё амттай байлаа.

Тэгээд Фэйсбүк дээр тавьсан, цагаан хэл ам туссан уу, маргааш нь ханиад тусав.

Би ханиад хүрэхээрээ 3-6 хоног халуурдаг онцлогтой л доо....

Хэд хоног халуурч хэвтэв.


Тэгэнгээ нэг зүйл мэдрэв...

Би ер нь бол хар дарж зүүдэлдэггүй юм л даа...
Гэж хэлэхээр арай биш юм.

Би зүүдэн дотроо өндрөөс унаж, эсвэл хүн алж, эсвэл чөтгөртэй уулзаж гээд зөндөө сонин зүүд зүүдэлдэг юм л даа.

Аль нь ч надад аймаар санагддаггүй юм.
Эсрэгээрээ надад маш их сонирхолтой санагддаг, тэгээд жирийн хар дарсан зүүд миний хувьд огт сонин биш гэж боддог юм.

Харин, халуурсан үед харах зүүд хүний хувьд хамгийн аймаар зүүд байдаг юм болов уу...

Харин сая, халуурсан үед миний зүүд,,,,

Хэн нэгэн хүнтэй хамт дуусашгүй худалдан авалт хийх зүүд...(мөнгө нь байх шиг байна лээ)
Ямар нэг зүйлийг дахин дахин давтах зүүд....
Нэг л зүйлийг давтах зүүд...

Үнэхээр жинхэнэ утгаараа ХАР ДАРСАН ЗҮҮД байв............


Энэнээс бодов.  Миний хамгийн үзэн яддаг юм бол, үүрдийн амьдрал,

Infinite Loop, Infinite Life, Infinite Whatever

Дээр үеийн Дракюлагийн тухай бичсэн хүмүүс үүнийг БУРХАНЫ ХАРААЛ гэж хэлсэн нь үнэн зүйл мэт...

Тэгээд бодлоо л доо.

Миний хувьд там гэж юу байх байсан бол гээд.

Миний бодлоор, өдөр бүр адилхан үйлдэл хийх робот шиг ажил....
Эсвэл нэг л юмаа зурах зураг,,,


Миний анхны найз залуу, нэг дүрсээ олон дахин зурдаг залуу байсан юм...
Тухайн үед юу ч бодож байсангүй, гэхдээ одоо бодоход тэр залуугийн тэр зураг нь ТАМ гэдэг зүйл тэр чигээрээ байсан байж ч магадгүй мэт.

Эсвэл, Кусама Яёи гээд Япон зураачийн зураг.
Хэдийгээр орчин үеийг төлөөлөх хамгийн том зураачдын нэг боловч, энэ хүний зургаа зурах гол шалтгаан нь мэдрэлийн өвчин....

Тийм ч болохоор нэг дүрсээ олон дахин зурах ТАМ-д унасан хүн байсан ч юм шиг...

Энэ хүн хэдий алдартай болсон ч, хэзээ ч аз жаргалтай байгаагүй...


Гэхдээ, зовлон урлагийг бүтээдэг гэдэг бол үнэн мэт......
Ямар ч байсан надад дурлаж байсан тэр залуугийн  бүтээлийг тавьсангүй, гэхдээ, Кусамагийн бүтээлээс орууллаа....






Ер нь бол яг миний хар дарсан зүүд мэт....




No comments: