Friday, January 03, 2014

Judy Garland, the GAY ICON

Өчигдөр угаасаа гей айконы тухай биччихсэн юм чинь, нэг мөсөн үргэлжлүүлчихье тэ?

50-60-аад оны гомонуудын од нь Жьюди Гарланд байсан ч гэдэг юм уу, эсвэл бараг тэр хүн байгаагүй бол Стоун Воллын тэмцэл Нью Ёркт ч болохгүй (Жьюди Гарландын үхсэн өдөр нь гомо нар аймаар гутарчихсан байхад нь цагдаа нар илүү дутуу солиороод, тэгэнгүүд шаралхсандаа ард урдахаа бодолгүй бөөн асуудал үүсгэчихсэн нь ЛГБТ-ийн эрхийн төлөө хамгийн том тэмцэл болоод хувирчихсан гэдэг шиг), тэгээд одоогийн ийм бусдыг хүлээж авч чаддаг нийгэм ч тогтнох боломжгүй байсан гэдэг дөвөргөсөн яриа байдаг хэмжээнд хүртэл ОД болохоор нь жоохон мань хүн болон гей хүмүүсийн хоорондын холбооны тухай ярьдаг юм бил үү гэж бодоод????


Угаасаа хүмүүс өөртэйгээ төстэй байдлыг хамгийн чухалчилж үзэж, тэрэн дээрээ суурьлан бусдыг найзаа, эсвэл дайснаа гэж тодорхойлдог тал байгаа юм шиг.



Гомо бид нарын хувьд ч гэсэн, хэдий өөрсдөө *бид нар ӨӨР ч гэсэн адилхан хүн шүү дээ* гэж орилдог хирнээ, бусдыг үнэлэх, найзлах болохоороо өөртэйгээ адилхан байх байдлыг ямар нэгэн байдлаар хардаг нь ч гэсэн нэг бодлын *ёжтой бурхан гуайн* даажигнал мэт.

Жишээ нь баавгай нар баавгай нартайгаа бамбиралцдаг гэдэг ч юм уу, эсвэл гомо баранд нэг 2 стрейт залуу үнсэлдээд зургаа авахуулангуут зарим нэг хүмүүс уурладаг гэдэг ч юм уу.



Гей Айкон буюу, *Гомо нарын шүтээн* гэдэн ойлголт маань ч энэнтэй төстэй зүйл мэт.




Хүмүүс, хэн нэгэн, өөрсдийн шүтдэг хүнээс өөртэйгээ адилхан зүйлийг олж мэдрээд, тэрэн дээрээ суурьлаад бүр их шүтдэг, хүндэтгэдэг болдог гэдэгийн нэг жишээ нь гей хүмүүсийн хувь дахь Мадонна, Леди Гага, Жюди Гарланд юм болов уу гэж.





Тэгээд л, мань ч яахав, угаасаа 21-р зууны үзэсгэлэн гуа, залуухан халуухан гомо залуу, яаж тэр Жьюди Гарланд энэ тэрийг мэдэхэв??

Жоохон уншиж үзлээ л дээ.


60-аад оны Таймс энэ тэр гээд сэтгүүлүүд дээр Жьюди Гарландын тухай бичсэн госсип энэ тэр их байдаг байсан юм гэнэ.

*Нөгөө трикотой банди нар нь (тухайн үед гомо нарыг хэлдэг хэвлэлийн үг) Жьюдиг харангуутаа орилж хашгираад л... Энэ бачкагийн шөнийн амьдрал нэг л биш байх аа*



энэ тэр гээд л, ккк


Үнэхээр тухайн үедээ Жьюдид үнэн голоосоо дурладаг, дэмждэг хүмүүс их байсаны илрэл.

Үгүйее, ямар сайндаа тэ?  ангийн баранд орохдоо нууц үг хэлдэг, тэгэхдээ *мань чинь Дороти (Жьюдигийн тоглосон Озын шулмас (Wizard of Oz)-ын гол дүр) ) найз байна* гэж ордог байсан гэх вэ дээ???





Тэгээд л яахав, нөгөө сэтгэл зүйч энэ тэр гээд мундаг мэргэжилтэн хүмүүс нь анализ хийсэн юм байна л даа.  Жьюди Гарланд яахаараа энэ муусайн гомо нарт ингэтлээ нэр хүндтэй байдаг юм бол гээд.

Дүгнэлтийн хариу нь нилээд *тийм тийм, тэгэлгүй яахав* гэж бодохоор юм байдаг юм байна лээ, угаасаа л бид нар ч гэсэн ХҮНИЙ Л ҮР, бурхан биш.  Бүгдэнд нь сайн сул тал байгаа, тэрэнтэйгээ шүтдэг хүн, эсвэл киногоо жишээлдэг юм шиг байгаа юм.


1)  Эмгэнэлийн хатан хаан Жьюди Гарланд гэдэг имеж/ эсрэгээрээ эрх чөлөөтэй амьдралын билэг тэмдэг -



Тухайн үед амьдарч байсан гомо залуучуудын хувьд тэртэй тэргүй амьдрал ямар байсан нь тодорхой.  Ажил дээрээ стрэйт царайлах ёстой, аав ээж нь гэрлэ энэ тэр гээд ядаргаатна, тэрнийгээ нөхөхийн тулд өдөр шөнөгүй ажиллан *МУНДАГ САЙН ХҮҮ/ОХИН ШҮҮ* гэдэг дүгнэлт авах нь хамгийн чухал гэдэг ч юм уу, тэгсэн хирнээ уг нь аймаар завхай, тэгээд хааяа сэтгэлзүйн дарамтанд орохоороо архи юм уу хар тамхи хэрэглэх зэрэгтэй тэ???  Тэгээд дээрээс нь тэр стресснээсээ болоод аймаар муухай ааштай болчихсон ч гэдэг юм уу...


Жьюди, мань хүмүүсийн хувьд яг тэр байдалыг нь САНАГАЛЗУУЛАХ зүйл ихтэй байсан мэт.  Жишээ нь
  • Дөнгөж 2.5 настай байхаасаа *САЙН ОХИН* байхын тулд тувтан ажиллаад, өөрийн гэсэн прайвет лайф гэдэг юм уу, хувийн амьдрал байхгүй болчихсон
  • Өөрийн гэсэн амьдрал байхгүй, тэрийгээ илэрхийлж чадахгүйгээсээ болоод архинд орж, хар тамхинд орсон байдал
  • Зөндөө олон залуутай гэрлэсэн асуудал.  Уг нь аймаар арманчик, хайраа хайгаад л яваад байдаг, ердөө тогтдог хүн байхгүй, тэгээд л салаад л, нийлээд л...
  • Гэхдээ ямар ч амьдралын хэцүү зүйл байсан гэсэн, эцсийн дүндээ ОД л бол ОД л байхгүй юу гэсэн тийм зүйл
  • Гэхдээ, карьерийнхээ явцад хамгийн муухай ааштай од гэдэгээр шалгарчихсан байдал
  • Хамгийн сүүлд нь, үхэхдээ хүртэл *ЗАЛУУХНААРАА ШААЧИХСАН* болохоор, хэзээ ч хөгшрөл гэдэгтэй тулгараагүй тэр байдал
 гэдэг шиг??

*Адилхан байдлаар* хувийн амьдралын эрх чөлөөг нийгмийн хувиараа эдэлж чаддаггүй гей хүмүүсийн хувьд, өөрийгөө толинд харж байгаа юм шиг, гэхдээ бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн Жьюди Гарланд, яалт ч үгүй ШҮТЭЭН байхаас өөр аргагүй байсан мэт.

2) Озын шулмас киноны үүрэг роль (соорий, нэг үгээ 2 удаа давтчихлаа)





1939 оны Озын шулмас (Монгол дээр өөр нэртэй байдаг санагдаж байна)  киноны гол дүр Дороти (Жьюди тоглосон)-ийн дүртэй гомо нар өөрсдийн байдлыг давхаржуулж хардаг тал


  • Өөрийн төрсөн жижиг хот нь, энэ кинон дээр ХАР ЦАГААНААР илэрхийлэгддэг Канзасын жижигхэн хоттой адил мэт.   Гэрийнхэн нь ч гэсэн нэг л хүйтэн
  • Ямар нэгэн ӨНГӨЛӨГ, ӨӨРИЙН ХҮСЛЭЭР БАЙЖ БОЛДОГ газар луу явах гэсэн Доротигийн МӨРӨӨДӨЛ
  • Хэнийг ч, ямар ч хүнийг хүлээн зөвшөөрдөг ОЗ гэдэг, солонгын өнгөтэй, ид шидийн газар
  • Бүр ямар сайндаа, ХУЛЧГАР АРСЛАН, ТАРХИГҮЙ МАНУУХАЙ, ЗҮРХГҮЙ РОБОТ хүртэл байхад бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг Дороти байх вэ дээ
  • Ямар ч сонин, стереотайпаас өөр зүйл байсан, хүлээн зөвшөөрөөд, найз болоод явдаг Дороти (эсвэл Жьюди) угаасаа мундаг---- Доротигийн найз гэдэг нь нийгмийн стереотайпаас өөр хүмүүс, Дороти (эсвэл Жьюди) гэдэг нь бүгдийг байгаагаар нь хүлээн авах чадвартай хүмүүс
  • Хулчгар арслан -- арслан бол эр зоригтой байх ёстой гэдэг стереотайп = Эр юм байж эм юм шиг гэдэгтэй адилхан стереотайп.  Ядаж байхад тэр кинон дээр хулчгар арсланд тоглосон жүжигчин нь аймаар намираа маягаар дуулдаг энэ тэр, ккккк
 Гэхдээ ингээд хараад байхаар, Жьюди Гарландыг шүтэх тухайн үеийн гей нарын сэтгэлзүйг ойлгомоор юм шиг,

Одоо Монголд байгаа гей хүмүүсийнхээ сэтгэл зүй, уур бухимдал, цөхрөл, тэгэнгүүтээ тэнд хэн нэгнийг БУРХАНЧлан шүтэж өөрийгөө тайвшруулах тэр байдлыг ч ойлгож болох мэт....


We don't need no more Judy Garland, but what we need is DIVERSIFIED US!!!

Happy new year (10-н хүртэл юм бичих бол мэндчилнэ шүү!! ккк)








4 comments:

Цагаанаа said...

ёстой гоё бичлэг байна
Жюди Гарландын тухай бас одоо л мэджийнэ,
Ханзог -г " Би Поожгойгийн найз байнааа гэдэг" коодтой болгоо хаячих этэр.., :)

Anonymous said...

сайн мэдкүй болобчиггг...наад хүүхэн чэнн зүгээр л таануудад "талгүй бус" гэдгээ л нуугаагүйм биш үү?

хундага

Anonymous said...

Сая Americas next top model cycle 20d oroltsson Cory гэдэг гомо залуугийн тухай бичлэг оруулаач.

WILD FOX. said...

ter neg niigemd uusaj orj normal haragdaj chadahgui bgaadaa tsuhruh buhimdah bid...

yg heregtei uydee olj unshlaa bayarlalaa :)