Saturday, January 11, 2014

Сүши бол хоолны ертөнцийн Гей Гэрлэлт юм

Зиаг зиаг, зүгээр суухаар зүлгэж суу гэдэг гэсэн гээд гар хангалгаа хийгээд дуусчихлаа...

Хамт зүлгэлцэх хүн байхгүй юм чинь одоо яая гэхэв дээ тэ?

Хамт зүлгэлцэх хүн хайж л байгаа шүү

Тэгээд яахав дээ, дэмий байж байхаар гээд интернетээр жаал дэмийрлээ л дээ.


Гомо хүмүүсийн талаар л баахан хайж харав..
Бидний талаар буруу мэдээлэл их байна аа ккк.

Гей хүмүүс стрейт хүмүүсээс илүү туранхай байдаг
Гомо нар аймаар туранхай байх юм, юу идэж уудаг юм болоо? гэсэн асуулт, тэрэнд нь *тэд нар чинь юм иддэггүй юм* гэсэн хариулт 
"Gay men don't get fat"  гэдэг нэртэй ном энэ тэр гээд.


http://wherethebearsare.tv/

Манай баавгайнууд бослого гаргах цаг нь болсон юм биш үү? ккк

За тэгээд, гомо нарын иддэг хоол гэсэн баруунд СҮШИ гэдэг ойлголт байдаг юм байх, kkk




Энэ нэг нийгмийн сэтгэлзүйч аймаар ярьж байгаа биз дээ.

Сүши бол хоолны ертөнц дэх гэй гэрлэлт юм.

Та нар бодоод үз л дээ.  

Бидний өвөг дээдсийн хувьд, түүхий загас иднэ гэдэг хамгийн сэжгийн юм байсан.
Гэтэл, нэг мэдсэн сүүлийн 20-иод жилд энэ нь маш түгээмэл болоод, хэн ч энийг сэжгийн ч гэх юм уу гэж бодохоо больсон.  Гей гэрлэлт ч гэсэн энэнтэй адилхан, энэ тэр гээд ккк


Лаг ярьж байгааз?


Тэгээд хараад байсан, гей гэрлэлт, сүши хоёрын хоорондох ийм харилцаа байдаг юм байна


http://www.thewire.com/politics/2013/02/people-who-think-sushis-gross-also-probably-oppose-gay-marriage/62600/ 




Millenials - 1982-2000 онд төрөгсөд
Gen X - 1960-1974 онд төрөгсөд
Boomers - 1946-1959 онд төрөгсөд
Silent Generation - 1930-1945 онд төрөгсөд

Залуужих тусмаа сүши ч иддэг, гей гэрлэлтийг ч дэмждэг юм гэнэ.
Тэгсэнээ бас, Ардчилсан намынхан нь Үндэсний намынхнаасаа илүүгээр аль альнийг нь дэмждэг гэнэ шүү, Америкт.

Тэгээд Сүши ч тэр, Гей гэрлэлтийн тухай асуудал ч тэр, 1990-ээд онд анх томоор гарч ирсэн гээд л, төстэй зүйл их байна тэ?

Монголд ч гэсэн анхны сүшитэй газар, анхны гей бар хоёр бараг зэрэг гарч ирсэн байх шүү?  ккк




 Орчин цагийн Солонгын далбаа!



Сүши гэснээс, Францад нээрээ сүшиний рестоны реклам нь аймаар гей гэрлэлттэй холбосон байсан нь бас их сонирхолтой!!



Тахиа, авокадо хоёрыг гэрлэхэд ижил хүйстний гэрлэлтийн тухай хуулийг хүлээх шаардлага байгаагүй! 

Сам хорхой, аспарагус хоёрыг гэрлэхэд ижил хүйстний гэрлэлтийн тухай хуулийг хүлээх шаардлага байгаагүй!



Н? Н?

Юу яриад байгаа юм бол?  гэж бодогдож магадгүй байх.



Үгээр тоглосон нь энэ юм байна лээ.

Франц хэл чинь эр үг, эм үг гэж байдаг даа.

Сам хорхой, Аспарагус -- эм үг
Тахиа, авокадо -- эр үг

Өөрөөр хэлбэл, ижил хүйстний гэрлэлт болчихож байгаа юм байна л даа, ккк


Зиаг зиаг, гарч гомо хоол иддэг юм бил үү

Бас, шинээр гэй бар нээгдсэн гэсэн, тийшээ очиж үзэх санаатай байна.

Адиос!

4 comments:

Anonymous said...

sonirholtoi bichdeg shuu... haayada iishe neg visit hiicheed garah saihan bdg, bi jiriin l straight emegtei,, ghde ta nariig demjdeg, enedees ih yum oilgoj avdag ghude.. hanzo orj uzehimsan :)

Anonymous said...

ochen interesno daje cool

Особу said...

goy surtalchilgaanuud bn :)

Anonymous said...

Shine bar ni haana yum? UB hoteliin tend uu?