Tuesday, December 24, 2013

Гомо нарын ордог бар

http://www.bataar.mn/10017998
http://free.amjilt.com/?p=5185

Нэг ийм бичлэг тавигдаж.
Эхлээд уншингуутаа нилээд уур хүрэв.

Яагаад гэхээр, ярилцлагад хариулсан ярианы хэлбэр нь яалт ч үгүй По ажаа.
Тэгтэл, нөгөө По ажаа нь тийм ярилцлага өгсөнөө, эсвэл нийтлэл тавихыг зөвшөөрсөнөө санадаггүй...
Тэгээд дээрээс нь хамгийн гол нь 1) огт үнэний хувь байхгүй зарим нэг хэсэг байв.  Нэн ялангуяа *цагдаагаас бичиг ирээд хаачихсан, гэхдээ буцаад онгойно оо* гэдэг хэсэг.  Зүгээр л хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа, тэрийгээ долоон булчирхайгаа тоочдог хүнтэй ярилцлага хийж байгаа юм шиг...  2) Хувь хүний талаар оруулсан нь.  

Гэхдээ яалт ч үгүй ярилцлага өгсөн хүний ярианы хэлбэр нь миний ярьдаг хэлбэр.


Баахан бодсон, саналаа.

2013 оны 2 сард байна уу, 3 сард байна уу, ЛГБТ төвөөс танилцууллуу, хаанаас танилцууллаа, нэг охин ирж ярилцлага авсан юм. 
Би ч ер нь бол *хүмүүс өөрсдийнхөөрөө аз жаргалтай, хэнд ч садаа бололгүй амьдарч байна* гэдэгээ тодорхой илэрхийлэхэд болохгүй зүйлгүй гэж боддог болохоор ч тэр уу, бас тэр танилцуулсан залуутайгаа энэ талаар ярьж байсан болохоор ч тэр үү, ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.  Мэдээж 2-3 болзолтойгоор. 
1) Зураг авахгүй, барны нэр болон байршил тодорхой болгохгүй гэх мэт, хувь хүний эрх ашигт нөлөөлөхгүй.
2) Үнэн зөв юм бичих, гол нь хэвлэхээсээ өмнө нэг бидэнд харуулах.

Зиаг тэгээд л ярилцлага өгсөн юм л даа.  Тэр өдөр нь стрейт, рок сонсдог хүмүүс цуглардаг өдөр байсан санагдаж байна.


- Би энэ найздаа /хамт яваа залуугаа/ найз залуу олж өгөх гэсэн юм?
- Энэ чинь гомо биш л байна ш дээ.
- Чи яаж мэдэж байгаа юм?
- Олон жилийн туршлага байлгүй яахав.
- Та гомо юу?
- Улаан гомо ш дээ.
- Гэрийнхэн чинь мэдэх үү?
- Мэднэ, манай ээж дэмжээд явдаг.
- Танайх дандаа гомо лесби хүмүүс байдаг юм уу?
- Үгүй, янзан бүрийн хүн л цугладаг.  Дуу хөгжим, урлагт дуртай хүмүүс илүү их байдаг.  За  яахав, би өөрөө гомо болохоор, гей, лесбиан хүмүүс ч гэсэн тодорхой хэмжээгээр ирдэг байх.  Гол нь бүгд бүжиглэж алжаалаа тайлах гэж л ирдэг хүмүүс.
- Хэдэн хувь нь одоо гей бол?
- Мэдэхгүй байна, ямар асуугаад явалтай биш.  Гэхдээ таньдаг хүмүүсээрээ барагцаалбал бодвол 30% хавьцаа байж магадгүй л юм.  Голдуу рок сонсдог хүмүүс байгаа юм биш үү?
- Цагдаа магдаагаас эргүүлдэж хоргоодог асуудал гардаг уу?
- Хааяа жоохон хэцүү, тарааж барих асуудал бол гардаг

гэсэн маягийн юм ярьсан санагдаад байгаа юм.  Бараг жилийн өмнө байсан болохоор сайн санахгүй байна.
Тэгээд л сэтгүүлч дахиж холбогдоогүй, энд тэнд тавигдаагүй байх л гэж бодоод өнгөрсөн байсан өнөөдөр энэ нийтлэл гарч.

*Яагаад ч юм бэлгийн цөөнхийн цугладаг газар гэдгийг мэдсэн болоод ч тэр үү. Нэг л бие арзаастай. Бас энерги нэг л өөр. Маш хүйтэн, хөндий, аймшигт энерги. Гэхдээ тэднийг буруушаах гэсэнгүй. Зүгээр л надад төрсөн мэдрэмж. Хурдан гарахын л түүс. Зөөгчөөс өөр хүмүүс цуглах уу гэхэд цугланаа гэсэн ч 23.30 цаг хүртэл хүмүүс нэмэгдээгүй юм. Тиймээс сурвалжлагаа ийнхүү дуусгав.
Юутай ч гомо, лесбичүүдийн цуглаж, үзэл бодлоо хуваалцдаг газар байна. Тэд өөрсдийн тэр л ертөнцөд чөлөөтэй амьдарч байна. Гэхдээ энерги нь нэг л өөр.*

Ялангуяа энэ хэсгийг нь хараад, бас зөвшөөрөлгүйгээр авсан зурагнуудыг нь хараад, мөн худлаа бичсэнийг хараад гэнэт уур хүрэв.

За гэхдээ шууд сэтгэлийн хөөрлөөр уурлах нь хир зөв билээ гэж бодоод, жоохон өөрийн хирээр анализ хийх гэж үзэв.

Төрсөн сэтгэгдэлүүд

1) Батаар.мн дээр байгаа хувилбар нь хамаагүй ньютрал тал руугаа санагдав.  Нөгөөх сайт нь нэг сайтаасаа хулгайлангуутаа, нэмээд баахан хувийн юм нэмээд оруулчихав уу??  Эсвэл, хүмүүсийн комментийг уншаад, батаар.мн нь засварлачихав уу?

2) Хамгийн сүүлчийн өгүүлбэр, хамгийн эхний өгүүлбэр хоёрыг харахаар, албаар ньюансаа жоохон *хэцүү* тал руу нь оруулж бичих бичлэгийн хэлбэр авсан байх магадлал??

Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл иргэдэд төдийгүй төр засгийн түвшинд байсаар байна. Тиймдээ ч бэлгийн цөөнх нээлттэй бус хаалттай нийгэмд оршин тогтносоор. Нэгэнт нийгэм тэднийг хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг ялгаварлан гадуурхдаг учир тэд цугладаг нэгэн газрыг бий болгожээ...

Юутай ч гомо, лесбичүүдийн цуглаж, үзэл бодлоо хуваалцдаг газар байна. Тэд өөрсдийн тэр л ертөнцөд чөлөөтэй амьдарч байна.

Зөвхөн энэ талаас нь харахад, мань сэтгүүлч дээрх 2 санаагаа илэрхийлэхийн тулд *ЦЕГ-аас хүртэл хаалгачихдаг.  Өөрөөр хэлбэл, төр засгийн төвшинд ялгаварлан гадуурхаж байна шүү дээ* гэсэн маягийн ХЭТРҮҮЛЭГ хэрэглэчихэв үү??  

Хэрвээ тийм бол хэлэх гэсэн *мессэж* нь бол байж болохоор ч, аргачлал (нэн ялангуяа худлаа зүйл оруулдаг гэх мэт) нь сэтгүүлчийн хувьд байж болохооргүй л санагдав. 

3) Сурвалжлага дээрээ тавьсан зурагнууд нь, тэр ярилцлага авч байсан үеэс нилээд хойно, өөр үед авсан зурагнууд байв.   Бодвол, сэтгүүл дээр тавихынхаа өмнө дахиж Ханзогийн хавиар эргэлдэж зураг авсан болов уу гэж санагдав.  

4)  Хардлага.  Энэ сэтгүүлч, өөр, тэр өмнө нь 2-3 сард хийж байсан ярилцлагыг бусдаас олж авчихаад, өөрөө хийсэн мэт болгоод, нэмэлт *тандалт* хийж байгаад, өөрийн юм шиг болгоод биччихсэн байх магадлал.


Ямар ч байлаа гэсэн, Ханзод ирдэг ангийнхан энэ нийтлэл дээр маш эмзэгээр тусгаж авч байгаа харагдав.  Мэдээж шүү дээ, хамгийн их нууцалж байдаг зүйлийг нь ил гаргачихсан болохоор, тэгээд дээрээс нь сүнстэй байшинд ороод ирсэн юм шиг *бие мие нь арзайгаад* байхаар...

Миний хувьд ч гэсэн, 2 сард өгч байсан тэр мессеж, ор тас алга болсонд үнэхээр харамсмаар санагдаж байв.   Энэ тал дээр манай олон нийтийн байгууллагууд бас ажиллах болов уу гэж бодож байгаа.

Мессежийг зөв хүргэх гэдэг маш чухал эд болохоор.  Буруу мессеж өгөхөөр бол огт мессеж өгөхгүй байх нь дээр шүү дээ.

Гээд нэг серьёзны юм тавьчихья.




1 comment:

Anonymous said...

Heregtei saihan medelluud ogsond bayarllaa. Minii huvid tanai club-iig neegdsenees hoish suuliin 2 jil oor yamarch disco club oroogui yavj baigaan baina lee shuu. Asar unench tee hehe. Good luck!
Pitachok