Tuesday, December 24, 2013

Negative Politics

Монголчууд яагаад хөгжихгүй байна вэ?
Хэтэрхий ухаантай болохоороо....



Тэгээд хэтэрхий ухаантай болохоороо яадаг вэ?
Бусдыгаа шүүмжилдэг.

Ямар нэгэн байдлаар шийдвэрлээд хийгээд явах боломжтой зүйлийг *төгс* болгож *өөрийн мэргэн ухааныг* оруулахын тулд зогсоогоод, садаа хийгээд эхэлдэг.  Ер нь зүгээр талцаж, аль болох бусадтайгаа хамтран ажиллахгүй тал дээрээ, өөрийнхөөрөө л хийхгүй бол болохгүй гээд зүтгэчихдэг. 

Тэгээд мэдээж, хэтэрхий ухаантай болохоор бусдын саналыг авахгүй.
Болж өгвөл ямар ч хамаагүй аргаар маргаандаа дээр нь гарч *ялалтын баярыг* мэдрэх гээд л гүрийчихнэ.  

Мэдээж өөрийн бодол өөртөө зөв.  Гэхдээ тэглээ гээд бусад луугаа дайрах хэрэггүй мэт. 
Бас тэгээд хамаагүй зүйл рүү хадуурч орох ч.

Өчигдөр Ханзод орж ирсэн тэмдэглэл маягийн нийтлэл гарав. 
Бичлэгийн хэлбэр угаасаа жоохон тийм хөндий, онцгүй сэтгэгдэл төрөхөөр байсан нь үнэн л дээ.  Тэгээд хамгийн гол нь худал мэдээлэлтэй.

Олон нийтийн байгууллагууд маань (Нэн ялангуяа ЛГБТ төв) хурдан, шуурхай хандан, тус сайтаас нийтлэлийг авахуулж авав.


Харин нэг юм анзаарагдсан нь манай ангийнханы өөрсдийн хандлага.
Ажил хэрэгчээр энэ талаар хэрхэх нь зөв бэ? гэсэн УРАГШАА хандсан хэсэг хүмүүс байв.  Сайшаалтай.
Эсрэгээр нь зүгээр л бусдыг буруутгах, эсвэл өөрсдийгөө өрөвдөх гэсэн хэсэг хүмүүс байгаа харагдав. Нэг өгүүлбэрийг хоёр өөр байдлаар илэрхийлэх нь их сонирхолтой санагдав.

Эерэг, урагшаа хандсан -  Ханзо хамгаалалтаа жоохон сайжруулахгүй бол болохгүй юм байна даа
Сөрөг - аль хэдийн мань хэдийн зургийг авчихсан юм байна л дөө, хэзээ сайт дээрээ тавих бол? 
Ийм юмнуудад тайлбар өгөөд далан булчирхайгаа тоочоод байж байдаг, По гэж ямар тэнэг юм бэ? Найр тавьж оруулаад зураг хөрөг авахуулж байдаг  (зураг авахыг зөвшөөрсөн юм байхгүй шүү дээ...)

Эерэг - Дуртай газраа хүмүүс ороо л биз, хэнд ч хал палгүй, гай болохгүй байхад юун хэрэгт дуртай юм (Ханзогийн байнгын үйлчлүүлэгч)
Сөрөг - Ханзо гэж иймэрхүү байдым байна шд.  Надад онцгүй санагдаж байна (Огт ирж байгаагүй хүн)

Дэмжсэн - Манайхан өөрсдөө Ханзогоо дэмжмээр юм, бичиж байгаа сэтгэгдлүүдийг харсан сэтгэл гутарчлаа
Эсрэг - Тэр ярилцлага өгсөн гээд байгаа барны эзэн залуу, түүний ээж 2 орж ирсэн хүн болгоныг мөнгө гэж харсаар байгаад сурчихсан байгаагийн илрэл гэж хэлэхээр байна.   

гэх мэт...

Мэдээж хүн бүр өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж, бусадтайгаа санал бодлоо солилцох хэрэгтэй байх.  Гол нь хэрхэн илэрхийлэхээс шалтгаалж адилхан утгатай байсан ч огт өөр сонсогдох мэт. Тэгээд, хүн сөрөгөөр амьдралыг харвал тэр хүний амьдрал там, эерэгээр харвал диваажин болдог гэж хувьдаа боддог юм.



За за баахан нуршчихлаа :D

3 comments:

Anonymous said...

Тэр хамгаалалт сайжруулна гэдгийг бас сайн ойлгохгүй байгаан. хэн ч орж ирж болно биз дээ аа чи стрэйт нохой байна гар гэж хэлэх нь өөрөө харин муухай зүйл болж хувирна.

гэй , бусдаас өөр байхыг ойлгож байна оо гэхдээ Ханзо нэгэнт хувийн клаб биш пааблик газар тул хүмүүс бас энийгээ мэдэж ойлгож байх хэрэгтэй. яахав зураг авах бичлэг хийхийг хориглоно оо. хийсэн тохиолдолд учирсан хохирлыг шийдвэрлүүлэх эрх зүйн боломжууд байдаг шүү , хориглосноос бусад нь чөлөөтэй тавтай морил гээд вээлком хийчих хэрэгтэй. Бусдаар Ханзо-д орж ирсэн болгон луу цэхэлзээд сэжиглаад сууна гэвэл исто онигоо

эрхэмээ энх

gigi said...

Dear Po ajaa happy new year. Wish u all the best sexes in 2014 :))

Gloomy Sammy said...

Хүн хүний ааш араншин бусдад илэрхийлэх илэрхийлэмж ондоо тэглээ гээд тэднийг буруутгаад байх нь ч юу юм чамайг гэхдээ үүнийг тоохгүй гэдэгт итгэлтэй байна миний хувьд ханзог байдагт их баярладаг анх орж байхад ямар сэтгэгдэл төрсөн тэр л хэвээр байгаа ийм юм сонслоо гээд өөрчлөгдөх зүйл үгүй цаашдаа ч боломж гарвал орж л байх болно