Saturday, September 22, 2012

Vietnam 1:


За за мартахаасаа өмнө аялалаа бичиж л байя тэ?
Энэ удаагийн Вьетнамын аялал жаал адармаатай болж байна.

Уг нь бол их сонирхолтой газар, хүмүүс нь дажгүй, хоол унд нь амттай гээд эдний талын асуудал бага боловч, миний өөрийн бүтэлгүй талын асуудлууд асуудал үүсгээд... За тэр талаар үргэлжлүүлэнгээ бичье.

9 сарын 14:  Баасан.
Уг нь би энэ өдөр нисэх ёстой байлаа.  Өмнөх өдөр нь нэг таньдаг барны эзэний төрсөн өдөр нь гээд, баахан уучихсан юм... Эхлээд 2 хундага вино, дараад нь 6 аяга пиво уусныхаа дараа 3-уулаа нийлж 2 шил шампанск гэхээр... нилээд муудах нь ойлгомжтой.

Уг нь хүмүүстэй, нэн ялангуяа улс төр болон шашины талаар ярих тийм ч сайхан зүйл биш гэж мэддэг боловч, баахан улс төр энэ тэр бас хөндөж үзэв.
Сун Ят Сен болон Шан Кай Шэкийн тухай мэт.

Миний хувийн бодлоор, Сун Ят Сен бол агуу сэтгэгч, Хятадын хувьд маш их сайн зүйл хийсэн гэж бодогддог юм.  Тэгээд дээрээс нь харьцангуй логиктой үндэсний үзэлтэн.
*Хан үндэстэнгүүд гадаадуудад ингэж удаан дарлагдах уу? Босьё!  Манжуудын дор байгаад олигтой зүйл байхгүй байна, босьё!  Манжууд илүү дутуу солиорвол хөөж явуулья, гэхдээ тэгэхгүй бол тэднийг заавал ад үзэх албагүй болов уу* гэсэн маш энгийн ложик.  Манжууд бол манай нэг хэсэг ч юм уу, тийм ложик биш.

Эсрэгээрээ, Шан Кай Шек нь болохоор асар милитарист үзэлтэй, тийм ч болохоороо Монголыг ч тэр Төвдийг ч тэр өөрийн нэг хэсэг гэж үзэж байсан тэр үзэл нь асар удаан Тайван Монголын хоорондох харилцаанд садаа учруулж ирсэн мэт.

Тэгээд, Тайванчууд өөрсдөө энэ хоёр хүний талаар юу гэж үздэг вэ гээд ярилцсан, наанаа болохоор аль алийг нь хүндэлдэг юм шиг хирнээ, яг яс юман дээрээ Сүн Ят Сенийг бол Хятад гэдэг улсыг гадаадын дарлалаас аварсан агуу хүн, харин Шан Кай Шек болохоор, өөрийнхөө биелэшгүй мөрөөдлийн төлөө (агуу том Хятад улс) асар их зүйлийг золиосонд гаргасан хүн гэж үздэг гэх.  2/28-ны үймээн гэдэг юм болоод, Тайванчууд Шан Кай Шекийн намын эсрэг босоход нугалан дарж олон хүн хядаж байсан, 70-аад онд, тэртэй тэргүй буцаад Хятадыг өөртөө нэгтгэж чадахгүй болох нь ойлгомжтой байхад, ялагдсанаа хүлээгээд Тайваныг тусгаар улс болгох боломж байсаар байтал, бүтэлшгүй мөрөөдлөөсөө ухрахгүй байсаар байгаад Тайваныг тусгаар улс болгох боломжийг алдсан гэх мэт, олон зүйл дээр энэ хүнийгээ буруутгадаг юм билээ.

Согтуу хүмүүсийн яриа гэхэд тун сонирхолтой байв.

За тэгээд тав дахь өдөр.
Бага зэрэг шарталтын байдалтай боловч, онгоцондоо элбэг амжихаар цагт сэрэв.

Тэгээд, нөгөөх чинь тайван зангаараа гэлдэрч гулдраад, замаараа шараа тайлах гэж бантан энэ тэр аваад явсан... ядаж байхад зам бөглөрч таараад...онгоцонд амжих хугацаанаас 10 минутын дараа буудал дээр очоод... онгоцоо хойшлуулах хэрэг гарав...

Уг нь энэ орой, Хо Чи Мингийн сардаа нэг удаа болдог *Гичий!* гэдэг геи партины *Порно найт* гэдэг сэдэвт парти нь байсан юм...  (Юун ч аймаар нэртэй юм тэ?  Гэхдээ ийм нэр нь илүү геи теисттэй юм шиг санагдаад байдаг юм)
Амжаад очоод үзчихсэн бол туйлын сонирхолтой байх байхгүй юу....

http://bitchpartysaigon.com


За одоо яая гэхэв...

Зиаг ингээд хагассайнд нь нисэв.
Зиаг ингээд, орой 5:30-д Социалист Вьетнам улсын эдийн засгийн гол төв болох Хо Чи Мин (хуучнаар Сайгон) хотод буув.

Хамгийн эхэлж санаанд буусан юм.
1. Вьетнамын цэрэг? цагдаа?-ийн ногоон өнгөтэй дүрэмт хувтас нь лаг сээгси санагдсан.
2. Царайлаг хүн харагдахгүй байв...

Зиаг ингээд, түрүүлж захиалсан байсан виза-аа даруулж аваад, 25 дойлуураа төлөөд, тэгээд хилээр гарав.

Буугаад ханш харав.
1 дойлуур 20,000 гаран дон, 1 иен 26,000 дон гэнэ.  Толгой эргэх шинжтэй...

Зиаг тэгээд онгоцны буудлаас гарав.
Таксинд суухуу гээд л нэг нөхөр ирж байна.  Хэд юм? гэсэн 900,000 дон (=45 дойлуур) гэнэ...

Арай ч дээ, хотын төвөөсөө 7 км гэж байсан, ийм үнэтэй байна гэж байхгүй дээ гэж бодоод үгүй гэчихээд цаашаа алхсан.

Тэгээд дараагийн баагийгаас асуусан, 180,000 дон гэнэ (=9 дойлуур).  150,000-аар явья гэсэн хөдлөхгүй байна билээ, тэгэхээр жинхэнэ үнэ нь юм шиг байв. (дараад нь сууж үзсэн, энэ жинхэнэ үнэ нь байлээ)

Эхний баагий ядаж 200,000 (10 доллар) ч юм уу, 250,000 (12.5) гэсэн бол итгээд явах ч байсан юм бил үү тэ?
Арай дэндүү даварч, бас басч байж хоосон хоцорч байгаам.
Дэндүү олон оронтойд нь болоод жуулчид толгой нь эргэдэгийг ашигладаг бололтой юм.


Буудалдаа ирлээ.  Энэ удаад жоохон тансаг, хоногийн 45 дойлуурын зочид буудалд буусан юм.

Гарах гэсэн, Лөүнли Планет (уг нь дээр үед анх удаа хэрэглэж байхад их мэдээлэл сайтай зүйл санагдаж байсан, энэ удаад шал дэмий мөнгө өө үрсэн санагдаад байгаа юм.
Дотор нь бичсэн *гомо нар цуглардаг бар* гэсэн 2 ч газраар очсон, нэг нь хаалттай, нэг нь хаяг нь буруу, дээрээс нь огт гомо биш байсан болохоор...)-аа хийх цүнх байхгүй болохоор гарч цүнх авав.



Жирийн цүнх хайгаад олддоггүй, ийм *гөөлкөн* цүнх л олж авлаа ш дээ...
150,000 дон (=7.5 дойлуур).

Манай нэг найз тэгж байсан юм.
*Хөгшрөх тусам, хөөрхөн, кавай, кють юманд дуртай болоод байх шиг...
Тэгсэн, хүн хөгшрөхөөрөө өөрийнх нь үзэсгэлэн гуа, хөөрхөн шинж чанар нь багасч ирдэг болохоор, тийм юм илүү ихээр хэрэглэдэг болдог гэж хүмүүс ярьдаг юм билээ. Энэ үнэний хувьтай байх шүү! Чамайг харахгүй юу!!*

Нээрээ ч, туулайтай футболка, ногоон ч юм уу ягаан өнгийн шорт энээ тэрээ худалдаж авч эхэлсэн минь 30 гарсан хойноо санагдаад байгаа юм...

За тэгээд хариулав *арай үгүй байлгүй дээ.  Чи тэр охид, хүүхнүүдийг харахгүй юу!  Дандаа л хөөрхөн, кють юм хэрэглэдэг биз дээ* гэсэн нөгөөх чинь, аргагүй л гомо, гомо гомодоо эмэгтэй хүн сонирхдоггүй гомо хүний хариулт хэлж байна:

*Охид хүүхнүүд гэдэг чинь угаасаа гуа үзэсгэлэн нь дутуу төрсөн байдаг болохоороо өөрийгөө нэмж чимэглэх шаардлагатай байдаг юм. Эрэгтэй хүмүүс бол угаасаа гуа үзэсгэлэнтэй болохоороо нүүрээ будах, янзан бүр болж маяглах шаардлага байдаггүй бол, эмэгтэй хүн, өөрийнхөө дутуу гуа үзэсгэлэнг нөхөхийн тулд, алаг эрээн палааж өмсөж, нүүрэн дээрээ өөр хүн зурж, эсте, массаж явж энээ тэрээ болон аягладаг юм.   Чи зүгээр амьтдаар жишээлээд харахгүй юу.  Буга, арслан, тогос, янзан бүрийн шувууд гээд бүгдийг нь харсан, эрэгчин нь огт будаагүй байж л эмэгчингээсээ илүү үзэсгэлэн гуа байгаа биз дээ??  Хүн ч гэсэн уг нь адилхан, гэхдээ яахав, эмэгчингүүд нь тэр дутуу зүйлээ бусад иргэншсэн зүйлээр аргацааж байгаа байдал нь тэр.

Чи өөрөөрөө бодоод үзэхгүй юу.  Хорин хэдэн насандаа чи арьс гоё муухай байх, хөөрхөн хувцас муухай хувцас энэ тэр гэсэн юм боддоггүй байсан бол, 30 гараад бодож эхэлж байгаа биз дээ?  Энэ чинь дутуу гуа үзэсгэлэнгээ шинжлэх ухаан, технологийн элдэв янзын арга заль хэрэглэж нөхөх гэж байгаа (хөгширсөн) чиний арчаагүй арга байхгүй юу!* гээд л палхийтэл авсан...

Энэ муусайн гомонуудын хэл амтайг яана аа..

За тэр ч яахав, юу ярьж байлаа?
Ан тийм, асар *кьют* цүнх авсан тухай ярьж байлуу.

Зиаг ингээд хоол идчихээд, гараад туучив.
Гэхдээ эхний өдөр даруухан даруухан.

Цаг эрт байсан тул, эхлээд сауна.
Хотын төвөөс нилээд зайдуу байх Надам гэдэг сауна оров.  Хотын төвөөс таксигаар 100,000 орчим дон (5 доллар), ороход 195,000 дон (=10 доллар хавьцаа юу?)
http://www.adamspa.com.vn

Манайхаар бол Дамбадаржаа энэ тэр явах замдаа, гүүр давангуутаа хэн юу байгаа нь мэдэгдэхгүй газар буугаад, тэгээд гэр хорооллын дундуур явж байтал гэнэт лаг тансаг спа & сауна гарч ирэх маягийн гэх юм уу даа.
Их хөөрхөн зүүн өмнөд ази маягийн хийцтэй, нилээдгүй том сауна байна билээ.
Массаж хийдэг хүмүүс, ажилчид нь бараг үйлчлүүлэгчдээсээ их...

Зиаг тэгээд эхний өдөр юм чинь даруухан даруухан, нэг хоёр ширхэг вьетнам боожгоо базалж үзчихээд, массаж хийлгэлгүй гарав.  Угаасаа нилээд оройтож очсон болохоор хаах цаг нь ч дөхчихсөн байсан (11 цагаас хаадаг юм билээ) энэ тэр гээд.

Вьетнамчуудын боожгоо??
Солонгосчуудынхтай төстэй, жижигхэн жижигхэн юм байдаг юм байлээ, ккк.
Гэхдээ Вьетнамчууд, Солонгос, Япон, Хятад, Монгол гэх мэтийн хойд зүгийн улсуудыг бодвол хамаагүй илүү идэвхтэй, чичрээхэй (лаг хөөрхөн сонсогддог байшд, ккк) юм шиг санагдсан.

Зиаг тэгээд гарч ирээд, юун төлөө хагассайн өдөр билээ, бардана гээд дайрна биз дээ?
Ютопиа дээр бичсэн байсан Папа гэдэг геи караоке эхлээд орсон, хүн ч нилээд байна.
Нэг нэгээрээ тайзан дээр гарч ирээд л, ёстой жинхэнэ уянгалуулан хангинана гэдэг бил үү?

Вьетнам дуунууд нь ч яасан, манай нөгөө Баясгалан, Жавхлан энэ тэрийн дуу муу шиг нэг тийм уянгын халил, бөөн гуниг хайр болсон дуунууд байдаг юм.

Вьетнамууд ч тийм дуугаа, хамар нь бөглөрчихсөн юм шиг түг таг түмпэн шанага болсон хэлээрээ хөөрхөөн дуулчих юм.



Тэгээд л дуулаад дуусангуут, хүн болгоны ширээн дээр нь тавьчихсан ийм хиймэл цэцэгнээс хүмүүс гараад л гардуулах юм.  Гоё дуулсан хүнд ихээр гардуулдаг юм шиг байна билээ.

Дотор нь цаас хавчуулсан байсан, бодвол нэр ус, утас шөрмөсөө бичиж гардуулдаг (гоё дуулдаг залууст үхэн хатан дурладаг энэ тэр юм болов уу гэдэг шиг, ккк) юм болов уу гэж бодсон, гэхдээ сайн мэдэхгүй юм аа...

Зиаг тэгээд, ганцаараа караокед сууж байхаар, хагассайн юм чинь илүү их хүн байж магадгүй гэж бодоод, диско орохоор шийдэв.
Эхлээд ч яахав, Лөүнли Планетийн зааж өгсөн Виста ч бил үү юу ч билээ гэдэг бар орох гээд үзэв.  Хар борооноор зорин зорин очсон... хаагдчихсан наасан.
Лөүнли Планет, 2012 оны мэдээлэл энэ тэр гээд гуцаад байсан, яг ш дээ.

Зураг хөрөг ч байхгүй, тэгээд мэдээлэл нь худлаа, дараа дахиж ийш тийшээ явахдаа Лөүнли Планет худалдаж авч байхаа болихоор шийдсэн.

Хаагдчихсан газрын гадаа зогсож байсан, мотоциклтай нэг залуу ирээд, хаашаа явах гэж байгаа юм гээд эрүү шүүгээд байсан, Виста гэсэн чинь жилийн өмнө хаагдсан гэж хэлэхэд нь мэдэж авсан.  Даанч байх ёстой газар нь дисконы үнэр ч үнэртэхгүй байсан болохоор.

Тэгсэнээ л манай нөгөө мотоциклтой баагий чинь асууж байна аа.
*Хүүхэн авах уу? Марихуана авах уу?* гээд л...

Аль алинд нь нэг их сонирхол байхгүй болохоор үгүй гэчихээд буцаад Папа-даа очсон.
Яагаад вэ гэхээр, нөгөө миний орос хэл ингээд дууслаа гэдэг шиг, Ютопиа, Лөүнли Планетийн зааж өгсөн геи газруудын мэдээлэл ингэсгээд дууссан болохоор.

Папа-д оччихоод харин хүмүүсээс асуусан чинь, шинээр нээгдсэн Сентрал гээд, манайхаар бол Сүхбаатрын талбайн яг хажууд байдаг бар байгаа, бас 061 гээд чиний буудлын чинь хажууд нэг геи хүмүүс голдуу ордог бар байгаа гэж ярьж байсан.

Нээрээ, дашрамд дурдахад, пивоны үнэ. (0.33-ын лаазтай пиво)

Гадаа гудамжнаас худалдаж авахад 1 лааз нь 10,000 дон (= 50 цент гэхээр, 675 төгрөг үү?), турист ихтэй гудамжны мухлаг бол 20,000 дон (1 доллар = 1,350 төг), зочид буудлын хөргөгчнөөс авч уухад 30,000 дон (1.5 дойлуур), кафед авч уухад 55,000 дон (=2.75 дойлуур =3,600 төг), геи караокед (энийгээ эндэхийн хүмүүс нь *жоохон миа, халтарууд цуглардаг* гээд байдаг юм байлээ...) 62,000 дон (=3.1 дойлуур =4,200 орчим төг), тэгээд геи клаб-таа болохоор 108,000 дон (=5.4 дойлуур= 7,300 төг) гэдэг юм байна билээ.

Бээжинд пиво нь геи баранд 25-40 юань (5,000-8,000 төг) байдаг, Солонгост 7,000-8,000 вон байдаг гээд бодохоор, манай Монгол пивоны үнэ бол харин ч хямдхан газар юм биш үү? гэж санагдсан.  (Ханзо-гийн пиво даварсан үнэтэй байна =3,500 төг, ямар Брикс энэ тэр биш дээ гэсэн коммент олон удаа сонсож байсан тул, үнэ танилцуулав)

Монгол, Вьетнам, Хятад гэх мэтээс нэг хүнд ноогдох орлого тэгтлээ бага биш байлгүй дээ??? Ямар ч л байсан, өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа юмс нь хамаагүй л тансаг харагдаад байдаг шүү дээ... Гэхдээ манайхан, идэж уух, хүн амьтантай наргих гэх мэтийн *социальны* урсгал зардалд харьцангуй бага мөнгө зарцуулаад, хувцас хунар, байр орон, машин унаа гэх мэтийн зүйлд илүү их мөнгө зарцуулдаг байж ч магадгүй юм..
Би хувьдаа урсгал зардалд мөнгө зарцуулах дуртай хүн болохоор (нээг их эд хогшилтой болж байсанд орвол, тухайн тухайн үедээ илүү их таашаал авч байсан нь дээр шүү дээ... Үхэхээ тулахад тэртэй тэргүй шалдан буцах юм чинь амьд байх үедээ илүү таашаалтай амьдрах хэрэгтэй мэт)

Миний хувийн бодлоор, тэр тэнэг тэдэн цагаас хойш ажиллаж болохгүй гэсэн хуулиа авч хаяад, харин ч архины татварыг нэмж, үнийг нь нэмэгдүүлвэл таарах юм шиг санагддаг юм.  Социалист Вьетнам, социалист БНХАУ-д хүртэл тийм хууль байхгүй байхад...

За тэр хадуурах яахав.
Зиаг тэгээд гараад Сентрал гэдэг бар луу нь эхэлж очив.
Хэмжээгээрээ, 100%-аас арай том хэмжээтэй гэхдээ хөөрхөн бар байна билээ.
Дотор нь хүн бол пиг байна билээ, 200-300-аад хүн, зогсоогоороо чихчихсэн.

Гэснээс, Монголын бар калчарийн талаар бас нэг сонин санагддаг зүйл.
Манайхан аймаар ямбалж суух дуртай санагдсан... Гүзээтэй болох цондон...
Уг нь босоогоороо энэ тэр партиддаг бол, ядаж л хүн амьтантай танилцахад амар баймаар.
Сууж байгаа хүмүүс дээр очоод яриа өдөхөд илүү зориг шаардана, босоогоороо бол арай амар гэх мэт.  Бас, бүжгийн талбай, бар хоёр заавал тусдаа байх ёстой, бүжгийн талбай дээр заавал тойрог болж бүжиглэдэг гэсэн хэсгүүд ч гэсэн, надад нээх сонин санагдаад байдаг юм...
За энэ дэмийрэх ч яахав.

Хэсэг байж байгаад, нэг хоёр хүүхэдтэй худлаа даль даль хийчихээд, жоохон уйдаж эхлэхээр нь
061 Клаб гэдэг клаб орсон.
Энэ харин лаг дажгүй клаб байна билээ.
Лаг том, тэгээд 70% нь геи, 20% нь хүүхнүүд, үлдсэн 10% нь стреит болов уу гэж санагдсан.

Нөгөө балай цүнх маань ийм газар харин их хэрэг болох юм байлээ.
Охид хүүхнүүд ирээд л, яасан хөөрхөн цүнх юм даль даль гээд л, тэгээд охид хүүхнүүдээр дамжуулж банди нартай нь харилцаад л энэ тэр.

Зиаг тэгээд баахан бүжиглэж барьж байгаад, харьсан, залуу уургалж чадаагүй...

Бүтэнсайнд нь юу хийсэнээ сайн санахгүй байна, осолдохгүй л, өглөө сэрсэн Жакд-аар явалдая, яалцая гээд мэссеж ирчихсэн байсан, зочид буудал луугаа дуудаж авчраад папаядсан санагдаж байна.  Дөнгөж сэрсэний дараах сээгэс чинь угаасаа дажгүй байдаг ш дээ тэ? ккк.

Дараад нь Хо Чи Минь хотоор жаал турист болж алхаж байгаад, тэгээд дахиад сауна орсон юм байна.

Саунад орчихоод, массаж авав.
80 минутын массаж, 200,000 дон (=10 дойлуур) + тип гэж байсан, аймаар хямдхан байгааз?

Вьетнам залуучууд, бие хаа нь бол уг нь миний дуртай маягтай (намхан, тэгсэн хэрнээ таахалзаж алхдаг, шөрмөслөг туранхай, бас хөөрхөн булчинтай, тэгээд хөрслөг бор боловч их толигор арьстай) боловч, царай, боожгоо хоёр нь нэг л надад таалагдахгүй байгаа юм. Тайланд, Камбуж гээд ер нь зүүн өмнөд Азийнхны ерөнхий төрх л дөө.

Энэ ч ёстой цэвэр сонирхолын асуудал л даа.

Зиаг тэгээд, массаж хийдэг хүүхдүүдийг нь харж харж, нэг их санаанд таарах царайны зураг харагдахгүй болохоор нь аабан бээбэндэж байгаад нэгийг нь сонгож орхив.

Нэг 20 орчим насны жоохон тагдгар банди хүрээд ирэв.
Зиаг тэгээд л өрөөнд ороод л массаж хийлгэж эхэлсэн, амьдралдаа ичиж үзээгүйгээрээ гэхэд ч хаашаа юм, гэхдээ ойрын хэдэн жил нүүр улайгаагүйгээрээ ичив...

Нөгөөх чинь хувцсаа таачиж хаяад, нэг хар өнгийн, хажууд талдаа тайльтай (гэдэг бил үү?) гага өмсөөд хүрээд ирэв.  Шав шалдан байсан бол арай л ичихгүй байх, иймүрхүү тайль майль чинь их сээгсий золиг байлээшд, харагдчихгээд ч байгаа юм шиг, харагдахгүй гээд ч байгаа юм шиг.

Тэгээд намайг шалдалж хаячихаад, доош нь харуулж байгаад массажаа эхэлж байна аа.
Жирийн массажнууд чинь нуруунаас эхэлдэг дээ?

Мань хүн хөлнөөс эхэлж байна аа.
Зүгээр ч нэг базчихгүй, чамайг доош нь харуулж хэвтүүлсэн хирнээ, өрөөсөн хөлийг чинь мөрөн дээрээ тавиад (нуруугаараа хотойгоод, хөл нь газраас хөндийрсөн байдалтай шалдан хэвтэх миний) хөлийг базаж ирсэнээ л, салтаа саамны эмзэг сэрэлтэй хэсэгийг болохоор зөөлөн илбээд л, тэгээд л дахиад хөл базлаад, үгүй мөн айхтар байх юм аа.

Хүний сэрэлтэй хэсэгийг яасан ч сайн мэддэг юм...

Хоёр хөл тэгж баахан базаж байсанаа, дараад нь нуруу базах болсон, уг нь жирийн газарт чинь гарыг чинь зүгээр орхидог доо?  Тэгсэн хоёр гарыг ард талд аваачингуутаа, өөрийнхөө эрхтэний доод талд тавьж байгаад л хөдлөн барин нуруу базах юм.  Гаранд чинь нөгөө юм нь хүрэн алдаад л, хүрэн алдаад л...

Зиаг тэгээд овоо гайгүй ингэсгээд дараад нь гайгүй байх юм болов уу гэсэн, болоогүй, доош нь дээш нь харуулаад л өргөж ирээд л янз бүрийн газар базлах юм.  Дээш нь харуулсанаа, хоёр хөлийг чинь перпендикуляраар (босоо болгож) өргөж ирээд л бөгсний хавь базах юм.

Ингэж босоо болгож өргөхөөр, чиний тэр нөгөө салтаа саам чинь яг нөгөө бандийн нүүрний өмнө очиж таарна.
Салтаа саам луугаа зад ширтүүлэнгээ бөгс бөөрөө базуулах чинь үгүй мөн айхтар ичмээр ид байна билээ...

Тэгсэнээ л, сээгэс хийгээд байгаа юм шиг, дээр гарч оцогнон байн нуруу базаад л, доор орж оцогнон байж бөгс базаад л, үгүй мөн цамалж байна аа...

Би уг нь хир баргийн сээгэс энэ тэрээс ичдэггүй ширэн нүүртэй хүн, гэхдээ сээгэс биш хирнээ сэгэс шиг иймэрхүү зүйл чинь ёстой нүүрнээс гал гаргаад хаячихдаг юм байна билээ...

Тэгсэнээ, хамгийн сүүлд нь нүүрэн дээр чинь эхлээд маск тавьж байгаа юм.
Нөгөө кинон дээр гардаг ш дээ?  Нүүрэн дээрээ цагаан маск, нүдэн дээрээ огурцы тавьдаг????

Яг тэрэн шиг....

Киноноос ялгаатай нь... чи доогуураа шав шалдан...

Ёстой ичиж үхэх шахсан.

Хүнийг ийм ичмээр байдалтай болгосныхоо дараа мань хүн гар хангалга хийж өгч байгаа байхгүй юу...

Заавал нүүрэн дээр маск тавьсаныхаа дараа гар хангалга хийх ямар шаардлага байна аа хэмээн өчнөөн ичингээ, заа яахав хийдэг юм аа хийж дуусав...

Тэгээд дараад нь яах бол гэсэн, цээжин дээр нүүрээ наагаад, хамт унтаж өгөв.
Маск тавих хугацаанд зүгээр орхихгүй, цаг хугацаа хэмнэх гэсэн үүднээс л байх л даа, гэхдээ аймаар ичмээр юм байна билээ, кккк

Зиаг тиймэрхүү маягаар массаж хийлгээд, типэнд нь 100,000 дон (=5 доллар) өгчихөөд гарч саунадаа орж суусан, нэг Вьетнам залуутай дотносов.

Ганцаараа хоол идэх утгагүй байдаг тул маргааш нь хамт хоол идэхээр ярьчихаад, салав.


Нэгдэх:  Мекон голын делта явж ирсэн.  Завиар зугаалаад л энэ тэр ер нь байдаг нэг сайтсийнг.  Зурагнууд дараа оруулна аа.

Орой нь дуусчихаад, нөгөө залуутайгаа буудал дээрээ уулзав.
Мэдээж, хоол идэхийн өмнө нэг папаядаж аваад, гарч Вьетнамуудын өдөр тутамдаа иддэг маягийн гуанзанд хооллосон.  Дажгүй амттай юм билээ, бас хямдхан!

Тэгээд яалаа даа...
Ан тийм, намайг дагуулж Вьетнамуудын цагийг их өнгөрүүлдэг кафе (кофе уудаг газар) орсон юм байна.

Социализеишн гэдэг дээ?  Англичууд, Германчууд болохоор паб-таа очиж таньдаг найзуудтайгаа орой хоёр аяга ундаа хувааж уунгаа дэмий чалчдаг.
Вьетнам, аргагүй Францын колони байсан гэсэндээ, кафе нь гол үүрэг гүйцэтгэдэг юм гэнэ билээ.

Геи барнаасаа илүү, геи кафедаа, өглөө уулзах нь их байдаг гэхээр л бодоод үзэхгүй юу? хэхэ.
Гэхдээ гэртээ ганц ганцаараа дэлгэцний ардаас энээ тэрээ гэж байдагаас, иймэрхүү нүүр тулан уулзах соёл гэдэг их чухал юм шиг, тэгээд дээрээс нь сүүлийн үед их дутагдаад байгаа эд юм шиг санагддаг юм.

Зиаг тэгээд, нээх айхтар хосууд шиг баахан хотын гудамжаар мотоциклтой давхиж давхиж, мань хүн ч маргааш нь ажилтай гээд, тэгээд зочид буудалдаа хүргүүлсэн...
Мэдээж зочид буудалд хүргүүлэхээр, нэмж 2 дахидаг юм байгаа биз дээ, лол.

Мань хүнийг явуулчихаад, буудалд ганцаараа суугаад байлтай биш гээд, гарч 61 клаб оров.

Яваад орсон, ажилчид нь намайг таньдаг болчихсон байна билээ. *Өнөөдөр цүнхээ яасан юм?* гээд л, хаха.

Тэнд нэг төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдүүдтэй танилцаад, хамт баахан усан тамхи татсан шиг, архи уусан шиг үдшийг өнгөрөөв.  4 нь стреит хос, 2 нь лезбиан, 5 нь геи гэж байсан байх аа.




Вьетнамууд гэхдээ аймаар шударга.
*Энэний дараа танай буудалд очиж чамтай сээгэс хиймээр байна, болох уу?* гээд л, ямар ч нэрэлхэх барих зүйлгүй шууд асуух юм...

Зиаг гэхдээ энэ үдэш, угаасаа оройноос хойш 3 дахичихсан байсаныг ч хэлэх үү, элдэв дутуу юм бололгүй харьсан.

Хоёр дахь өдөр.
Уг нь энэ өдөр Тайван буцах ёстой байсан юм.

Өглөө нь босчихоод, геи кафе орж аяга пиво уучихаад, тэгээд спа орж массаж хийлгэчихээд (хамгийн үнэтэй 50 дойлуурын вип массажийг нь хийлгэсэн... залуу нь уг нь лаг хөөрхөн залуу байсан, даанч стреит байсан байх аа..
Миний энэ үзэсгэлэн гуа бие галбирийг харчихаад боожгоо нь ч босохгүй байсан гэхээр, ккк.  )
Гэхдээ массаж нь тэр өмнөх баагий шиг хүнд массаж биш, жирийн массаж + гар хангалга + бие үрэлт, давстай үрэлт гэсэн тийм зүйл байсан.

Тэгээд гарч, Вьетнамын дайны музеиг үзэв.
Америкууд гэхдээ нээрээ үнэн аймаар зүйл хийсэн юм байна билээ.
Үнэхээр харсан сэтгэл шимширч байгаа юм чинь...

Нөгөө утгаараа Вьетнамууд, бас агуу ард түмэн байна шүү гэсэн сэтгэгдэл төрөв.

Бод л доо, 1,000 жилийн өмнө Хятадуудыг ялж тусгаар тогтнолоо зарлаад, 54 онд Француудыг ялаад, 75 онд Америкуудыг ялаад гарч чадсан тэр эр зориг, тэвчээр.
Тэгээд асар их зовлон үзсэн атлаа өдөр тутамдаа маш энгийн боловч, хэрхэн гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд жаргалтай амьдрах талаа мэддэг, маш их хөдөлмөрч, тэгээд хамгийн гол нь бусдад маш найрсаг, сайхан ааштай ард түмэн.

Гадаад хүн гэхээр, мэдээж мөнгө цохичих гээд инээж хүрч ирэх нэгэн байх ч, ихэнх нь зүгээр цэвэр шохоорхлын үүднээс, маш найрсагаар хандах гэх мэт.

За тэгээд иймэрхүү юм бодоод, асар сэтгэл хангалуун Вьетнамаас Тайван буцах гэсэн...
Онгоцны буудал дээр трабл.

Намайг, Тайванаас гарахдаа авдаг буцаж орох стампаа даруулаагүй байна гээд явуулдаггүй...
Миний өмнөх виза олон удаагийнх байсан юм.  Тэгээд тэр виза-аа сунгуулсаны дараа зөндөө Монгол яваад л, Япон яваад л байхад огт проблем байхгүй байсан хирнээ энэ удаад...

Тэгсэн, сунгаж өгсөн виза нь олон удаагийнх биш нэг удаагийнх байсан, тэгээд өмнө нь орж гарч болж байсан нь аль хэзээний хугацаа нь дуусчихсан өмнөх визаны *олон удаа орж гарах* гэсэн заалт нь ганцаараа амьд үлдсэн байсаныг юм гэнэ...

Хамгийн гол нь хэн ч надад тийм стамп хэрэгтэй гэж тайлбарлаж өгөөгүй гэхээр, миний уур хүрээд байгаа юм.

Зиаг тэгээд, Тайваны элчин сайдын яамаар эргэлдэх миний Вьетнам аялалын хоёрдугаар хэсэг эхлэв.
Үргэлжлэлийг дараад нь бичье.

5 comments:

eldevasuult said...

hahahaha massage hiilgedeg heseg unen hogjiltei naasan.

Цагаанаа said...

Виетнамд хүргэн орчив уу л гэж бодлоошд,

Би Виетнам гэхээр сайн мэддэггүй байсийн, одооноос л ойлголт өөрчлөгдөж иржийгаа,

хэзээ нэгтээ бас Хо Ши Мин орий л гэж бодоод байгаа,

уншигч said...

нээг их эд хогшилтой болж байсанд орвол, тухайн тухайн үедээ илүү их таашаал авч байсан нь дээр шүү дээ... Үхэхээ тулахад тэртэй тэргүй шалдан буцах юм чинь амьд байх үедээ илүү таашаалтай амьдрах хэрэгтэй мэт)

Миний хувийн бодлоор, тэр тэнэг тэдэн цагаас хойш ажиллаж болохгүй гэсэн хуулиа авч хаяад, харин ч архины татварыг нэмж, үнийг нь нэмэгдүүлвэл таарах юм шиг санагддаг юм. Социалист Вьетнам, социалист БНХАУ-д хүртэл тийм хууль байхгүй байхад... Санал 100 хувь хийлж байна.

gigi said...

tanii aris ch odoo torgo shig abidag bhdaa always sauna

Anonymous said...

Gigi
Manai po giin uzesgelen guan nuutss shuu da..

Po
massagechin huuhed hoorhiiii ih l setgeleese ajillasan baishde zailuul, ,, 2 heseg yasan be??

bb