Wednesday, September 12, 2012

S&M


Зиаг байз, нөгөө яадаг ийдэг юу яасан гэдэг билээ?
Бичих юм олдохгүй болохоор үг ч санаанд орж ирэхгүй юм.

Баябага дарга учиргүй *намайг хүмүүс царай муутай гэлээ, энэ бол цэвэр жинхэнэ утгаараа ялгаварлан гадуурхалт! шүүхдэнэ чамайг! болохгүй бол царай муутайчуудын парад хийнэ* энэ тэр гээд цаана чинь учиргүй цамначихсан байна билээ... хэцүү ч юм даа хорвоо гэж...

Яаж би ямар азаар царай муутай төрчихөөгүй юм...

Өдөр тутамд л өөрийнхөө ямар азтай төрсөнөө бодон баярлаж амьдрах юм байна ш дээ, ёстой жинхэнэ сүх буутал үхэр амгалан гэж энийг л хэлдэг байх...

Эртээртийн пүүл парти дээр гулгуураас буухдаа аваачаад нэг баагийтай яг хавиргаараа мөргөлдөөд таарсан, бодвол хавирга нь хугарсан юм уу, цуурсан юм уу нэг юм болсон бололтой юм билээ.

Бүтэн 2 долоо хоног өвдөөд байгааг бодоход.
Гэхдээ тэгээд хавирга хугарлаа гээд, ямар хавиргаа барьсан гибс тавилтай ч биш, эмчид очиж үзүүллээ гээд ямар ч амьдралын утга учир, нирвана нисвана нь байхгүй гээд очихгүй байгаад байсан юм...

Гэхдээ хүн гэдэг юмыг мартахдаа их амархан амьтан юм аа.
Өчигдөр хүзүү хөшөөд байхаар нь учиргүй, хүзүүний хөшөөгөө, нөгөө болдоггүй бор болжморынхоо хөшөөтэй нь хамтдаа гаргах санаатай, геи массаж гүйгээд очсон юм...

Ороод л хэвтэж байхдаа учиргүй л *энэ массажны дараа миний бие ч тэр, бүлдэг ч тэр хөнгөрөөд, хичнээн сайхан болох бол?* ухааны юм бодоод зүүдлээд хэвтэж байсан юм...

Тэгсэн байхгүй шүү?? Сэтгэлээрээ ч тэр, биеэрээ ч тэр баахан хохирчихоод гарч ирж таарсан...




Бодвол надад 2 жилийн өмнө ч юм уу массаж хийж байсан нөхөр таарсан юм шиг байна билээ.
*Чи хаанаас ирсэн юм?* гэхээр нь Монгол л гэлээ...

тэгсэн
*Хөөх, чи ямар сонин хүн бээээ??* гээд л шаагиад орилоод явсан... Би санадаггүй...
Бодвол 2010 онд ирэхдээ л массажинд орж байхад үйлчилсэн хүн юм шиг байна лээ...

Зиаг тэгсэнээ л мань хүн чинь миний учиргүй бүдүүрсэнийг, хэрхэн *бяцxан баавгай* болсоныг учиргүй магтан дуулаад эхэллээ...

Энэ хүмүүс, өөрсдөд нь гоё бүхэн бусдад гоё байна гэж боддог юм шиг байгаа юм...

Чам шиг баавгайнд дуртай хүмүүст *ёстой гоё бүдүүрчихсэн байшд!* гэдэг магтаалын үг байж магадгүй, гэхдээ миний хувьд наадах чинь ердөөсөө магтаалын үг биш шүү дээ гэсэн шиг юм санангаа хэвтэж байсан, дээрээс нөгөөх чинь дараад л авсан....


Би ч орилоод л явчихсан...
Ясаа цуулсан уу, хугалсан уу амьтан, тэндээ массаж хийлгэнэ гэж, ёстой жинхэнэ солиотой хүний хийх ажил байх аа...

Өвдсөн гэж яана...


Гэхдээ мартчихсан юм чинь миний буруу биш тэ?
За тэр яахав, тэгээд л орилоод байж байсан, бурхан нь илгээсэн үү, буг нь илгээсэн үү, цагдаа нар миний орсон массажны газарт орж ирсэн гэж байна...

Уг газар нь геи фрэндли байна уу, үгүй юу гэдэг, асар нарийн ширийн утасны үзүүр дээр тогтож байдаг зүйл гэж ярьж байсан даа?

Тайпеи хот уг нь асар геи френдли хот, гэхдээ сүүлийн үед жоохон юм өөр тийшээ эргээд байх шиг санагдаад байгаа юм...

Геи барнуудаар цагдаа нар эргэлдэх нь ихсээд, сүүлд Тайпеидээ хамгийн их хүн цугладаг Жий Стар гэдэг газрыг хаалгачихсан гэх мэт...

Намайг тэгээд массажинд (уг нь хөнгөхөн сээгэс маягийн юм хийдэг газар) байж байсан, цагдаа нар орж ирж байна гэнэ ээ...

Уг нь энгийн ухаанаар бодохоор, үйлчлүүлэгч байхад дайрч орж ирнэ гэж байхгүй дээ ухааны юм бодож байсан, тийм биш бололтой.

Манай массажир ч гэсэн иймэхрүү зүйлд дассан бололтой, намайг шалдан нүцгэн базаж банзалдаж байсанаа гэнэт л *байжээ, цагдаа ирсэн гэнэ* гэнгүүтээ, дээш нь харуулж нүцгэн биен дээр минь хөнжил хучингаа, нүүрэн дээр минь учир зүггүй маск тавьчихлаа...

Би ч яахав, нөгөө нүдэн дээрээ огурцы тавьдаг авгай нар шиг төрхтэй амьтан яахаа мэдэхгүй хэвтэж байсан, цагдаа нар нь орж ирэв.

*Иргэний үнэмлэхээ үзүүлнэ үү!* гэх цагдаад, нүүр нь цагаан маскаар бүрхүүлсэн, шав шалдан би сурагчийн үнэмлэхээ сарвайх тэр агшин... Хорвоо дээрх хамгийн тэнэг агшингийн нэг байсан гэдэгт би үнэн итгэлтэй байна!!!!

Нэртэйгээр нь миний чихэнд сарнай ч юм уу, нэг цэцэг мэцэг зүүчихсэн байсан бол бүр үнэмшилтэй байх байсан юм!!!

Ингээд хэсэг хугацаанд, цагдаа бусад өрөөнүүдээр шалгалт явуулах завсарт баахан нүүрний гуа сайханы үйлчилгээ, огт гуйгаагүй байж авангаа бодож байв.

Энэ эрх чөлөөтэй оронд хүртэл гомо массаж ийм хэцүү байхаар, манай Монголд байх юм бол их л хэцүүдэх нь дээ гэж...

За тэгээд цагдаа нар ч явсан бололтой, манай массажист ч хөнжлөө хуулж аваад үргэлжлүүлэн миний хугарсан уу, цуурсан уу хавирганд массаж хийж эхэлсэн нь...өнөөдөр муухай харж хэвтэх гол шалтгаан болсон мэт...

За яахав, шоодой? боожгоо?ныхоо хуянг ямар ч байсан авахуулсан болохоор, гомдоллоод байх нь хаашаа ч юм тэ??

За тэр яахав...

Гэхдээ Тайван гэдэг энэ газар, хэнэггүй талаараа дэлхийд нилээд тэргүүлэх байх аа, хэхэ.
Уг нь сайхан зан, гэхдээ буруу газартайгаа холилдохоороо их сонин...


Жишээ нь Эс Эм бар.  Садист Мазохист бар.
Би жоохон уйдаж байсан, сүүлийн үед нэг газар олсон юм л даа...

Эс Эм гэдэг маань угаасаа, цэргийн албатай их төстэй, ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг нь их  нарийн тодорхойлогдсон эд байдан юм.
Хэрвээ чи мазохист бол ийм үед ингэх ёстой, хэрвээ чи садист бол ийм үед ингэх ёстой гээд...
Тэгээд, ийм үйлдэлд, эргэн тойрны атмосфер энээ тэрээ их чухал үүрэг гүйцэтгэдэг юм...

Гэтэл Тайван...

Аргагүй л хэнэггүй газар...
Хүлүүлэнгээ худлаа ярин архи уух мазохист...Мазохистоо шавхуурдан алдангаа *яанаа, өвдөөгүй биз дээ?* хэмээн найр тавих садист...
Аль аль нь Эс Эм гэдэгээс дэндүү хол байх авч маш сонирхолтой....

Өнөөдөр хамгийн сонирхолтой санагдсан нь...

Эс Эм баран дотор Спайдермен үзэнгээ нулимс дуслуулах садист...

Спайдермен-д нулимс дуслуулах хүн анх удаа харсан гэсэн утгаараа асар баясах По ажаа...
Спайдермен нь дуусав уу гэж бодсон, дараад нь тавьж эхэлсэн кино нь *Ноттинг Хиллийн хайрт бүсгүй*...

Садист & Мазохист баранд тавьна гэж огт бодож байгаагүй кино байсан тул, миний нүд бол орой дээрээ гарна биз дээ энэ чинь!!!

Нэртэйгээр нь Диснеи тоглоосой!!!!

Калчар Шок гэдэгтэй яалт ч үгүй тулгарсан нэг орой байв.

Нэг иймэрхүү нэг тиймэрхүү...

6 comments:

bayabaga said...

yoooooooo,elek elek..SM bar unshij uhtelee ineev..

goyo kino uznegee goyo zovood ai??..:)

soulmate said...

SM barand jiriin ajiglagch orj boldgiimuu? Durem jurmaas n sonirhuulaach kkk. Orj uzvel medej bhaar :)

Anonymous said...

hoooyo Po ajaa naad havirgaa uzuuleechee.
Unen durtai yumaa, havriga mavirga ni ingej ovdoj baihad tavij l baidag. Jinehene mazohist bolchihsiimuu? kkkkk

Emchid uulzsen ni deer baihaa, shil ulee.
Havirga hugarchihaar amisgalj chaddaggui gesen. arai l hugaraagui bololtoi.

ajaagiin havirgand sanaa zovood untaj chadahgui baih oo

patatepatata said...

bayabaga:/ harin lag hair hurmeer baigaaz? kkk

soulmate:/ bi ch gesen ajiglagch bolj l ochson shuu dee, hehe. Bolno bolno.

anonymous:/ thanks. Gehdee amisgalj chadahgui ene ter bish bolohoor gaigui baih aa.

Anonymous said...

EOE ELEG ELEG BI TER NVDENDEE OGURTSIITEI DVR TURHIIG CHINE BVR TUSUULUUD SUUJ BNAA MONGOL PARTYNDEER CHINE UURIIG CHINE HARSAN BOLHOOR CH TERVV BVR INEED HVREED BN, BY THE WAY NOM BOL ERTUNTSIIG HARAH TOLI GEDEG BOL GAY ZALUU MINII HUWID ERTUNTSIIG HARAH TOLI NI UURIIN CHINE ENE BLOG SHV AMJILT

patatepatata said...

Anonymous> zohihoor baina gesen ug uu? kkk.