Tuesday, August 21, 2012

Миний доторх хүүхэн, миний доторх залуу


Монголд Бат-Үүл, Ленин, Жукавын хөшөөнүүдийг буулгана гэсэн мэдээг уншаад сууж байна.



*Хэдэн он бэ? 1930 он уу?  Нөгөө олон сүм хийдийг буулгаж байсан шиг юм болох гээд байна уу?*
*Бат-Үүл ажаа зөнөчихсөн гэнэ лээ?  Одоо өөрөө коммунистийн эсрэг коммунистуудын арга барил шиг юм хийж эхэлж байгаа юм биш үү?* энэ тэр гэсэн юм бодонгоо...


Тэгээд л доод талынх нь сэтгэгдэлүүдийг харж байсан *байгаа юмыг зүгээр л байлгаач дээ* гэсэн ер нь бол миний санал нийлэхээр саналууд их байгаа боловч эсрэгээрээ *Тэр муу Ленин чинь алуурчин байсан, Монгол улсыг балласан нөхөр* , *Сталингаас ялгаа юу байна?*, *Жукав чинь Халхын Голд Монгол цэргүүдийг Япон гэж андуураад араас нь буудаж байсан гэсэн* гэсэн үндэслэлүүдээр энэ коммунистуудын хөшөөг үтэр түргэн буулган зайлуулах хэрэгтэй гэсэн сэтгэгдэлүүд ч их байв.

Хөшөө дурсгал гэдэг, хэн нэгнийг *хүндэтгэж байгаа* учраас бүтээдэг зүйл гэдэг нь үнэн ч, хүндэтгэхээ больлоо гээд устгаад унадаг эд биш шиг санагддаг юм л даа.

Тэгээд хамгийн гол нь, сүүлийн үеийн Монголчуудынхаа сэтгэгдэлийг харж байхад *Муу муухайгаа үтэр түргэн нууж, далд оруулаад, сайн сайхан зүйлээ л магтан дуулья* гэсэн маягтай сэтгэхүй их байгаа мэт.

Түүхээ харахад л гэхэд, Чингис хаан болон, тэр үеийн тухай л бүгд яриад л, шуугиад л, манай Монгол ийм дамжааны байсан, энэ хэмжээндээ ч байх ёстой ч гэдэг юм уу тийм юм мөрөөдөөд л, тэгээд л нөгөө хамгийн мундаг хүнийхээ нэрийг нь дайралдсан юмандаа өгөөд л, тэгсэнээ эсрэгээрээ Монгол улсынхаа суль дорой байсан үе, тэр үед манай Монголчууд ямар алдаа гаргасан, ямар зөв шийдвэр гаргаж байсан гэх мэт зүйлийнхээ талаар мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх нь их байдаг гэх мэт.

Уг нь бол, түүхийн сайнтайгаа ч тэр, муутайгаа ч тэр, бүгд л Монгол улсын түүх.  Монгол улс энэ зэрэгтэй яваа нь (сайн, эсвэл муу гэсэн утгаараа биш) тэр бүх сайн болон муу зүйлс нь Монголын дотор байсан тулдаа л ийм байгаа баймаар.

Мэдээж сайн сайхан зүйлээрээ бахархалгүй яахав.
Гэхдээ бас ядарч явсан үеэ мартаж болохгүй ч байх, тийм үеийн түүх, тэр үед бид ямар сонголт яаж хийсэн гэдэгээ мартаж бол бүл болохгүй байх.

Би боддог юм.
Бидний дандаа муу гэж харж явдаг зүйлс, заавал ч үгүй тийм муу зүйл байдаггүй, бас сайн гэж бодож явдаг зүйл ч гэсэн заавал тийм зайн зүйл бас байдаггүй гэж.

За Монгол хэрвээ Чингис хааны газар нутгийг тэр чигт нь хадгалж чаддаггүй юм аа гэхэд, Юань гүрнийг дахиад хэдэн зуун жил бариад байсан байя гэж бодьё л доо.
Монгол үндэстэн үлдсэн эсэхийг бол мэдэхгүй л юм.

Юм том, мундаг байх нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө гэж бол байхгүй болохоор.

Гэхдээ, манай Монгол ядарсан үе дээрээ их олон зөв шийдвэрүүд гаргаж ирсэн гэж боддог юм.  Хэнээр туслуулж, хэнээс зай барих вэ гэх мэт.


Одоо ч гэсэн, геополитик тал дээрээ манайх их сайн дундыг баримталсан зөв бодлого баримталдаг гэж санагддаг, тэр тал дээр улс төрчидөө уг нь үнэлдэг санаатай юм.


Юу гэх гэсэн бэ гэхээр, ямар ч хүн (Чингис хаан, Богд хаан, Сүхбаатар, Жукав, Сталин, Ленин, Цэдэнбал, Филатова гээд) зөв ч юм хийсэн байдаг, буруу ч юм хийсэн байдаг.

Хүн гэдэг чинь явж явж, чөтгөр шулам ч биш, тэнгэрийн элч, бурхан мурхан ч биш шүү дээ.

Буруу юм их хийсэн байлаа ч гэсэн, тэр нь эргээд хойч үед нь сургаал болох бол, тэр чинь эцсийн дүнд зөв л үр дүнд хүрнэ гэдэг ч юм уу.

Тийм болохоор, зөв буруу гэдэгийг ямар нэг *сэтгэлийн хөөрлөөр* *пайз зүүх* биш, тэгээд дээрээс нь буруу зүйлээ нууж хааж, нурааж устгах биш, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах нь тухайн улс орны хувьд хамгийн зөв байдаг болов уу гэж...

Гитлерийн хорих лагерь ч юм уу, Пол Потын аллага гэх мэт, тухайн улс орнуудынхаа хүмүүсийн хувьд хамгийн ичмээр түүхийнх нь нэг боловч, тэр зүйлээ эдгээр улсууд түүх гэдэг утгаар нь хадгалаад ирсэн л байгаа шүү дээ.


Гээд лаг юм яриад, энэ нөхөр чинь юу болоов гэж бодож байна уу?
ккк.

Үгүйээ, мань чинь *эрэгтэйлэг чанар гэж юу вэ, эмэгтэйлэг чанар гэж юу вэ?* гэдэгийн тухай бичих гээд л, холуур тойруулж бичээд байгаа нь энэ байхгүй юу, ккк.

Аль эсвэл, Баавгай гэж хэн бэ, Драг Күйн гэж хэн бэ гэдэг ч юм уу тэ???



(Baavgainuud)


 (Drag Queen-uud)


Улс орны түүх гэж, дотроо сайнтай, бас муутай байдаг, тэр зүйлээ уг нь бүгдийг нь хүлээж аваад, түүнээсээ сургаал аваад явбал улс орны хөгжилд ч гэсэн тустай гээд том том юм ярьсантай адилхан, хүний дотор ч гэсэн сайн муу ч юм уу, эсвэл эрэгтэйлэг, эмэгтэйлэг ч гэдэг юм уу 2 талтай чанар асар олон байдаг юм шиг санагддаг юм.

Нэн ялангуяа манай ангийнхны хувьд энэ *эрэгтэйлэг* чанар болон *эмэгтэйлэг* чанар хоёр их хүчтэйгээр илэрдэг мэт.



Асар сээгэст дуртай (эрэгтэйлэг чанар), тэгээд үерхэж дууслаа л бол харьцангуй *хуурай* (дараад нь янз бүр болоод байдаггүй = эрэгтэйлэг чанар) гэж бодогдож байсан, нэг эргээд харсан аймаар хувцас хунар, ганган манган юм хөөцөлддөг (эмэгтэйлэг чанар), жоохон юмны өө харах, хов жив ярих дуртай (эмэгтэйлэг чанар) байдаг ч юм уу тэ???


Эсвэл, эмэгтэй хувцас өмсдөг транс хүмүүсийг харахад, наанаа зөндөө будаг шудаг болоод л, бөөн л гунхсан хүүхэн хирнээ (эмэгтэйлэг чанар??), цаанаа дургүй хүрвэл шууд нударгаар үзэлцдэг (эрэгтэйлэг чанар ?) ч юм уу, эсвэл хир баргийн хүнээс санаа зовж, бусад хүмүүс юу гэж бодох вэ гэдэгийг тоолгүйгээр өөрийнхөөрөө байж чаддаг ч юм уу (гүндүүгүй Монгол эр, ккк) гэх мэт.


За тэгээд баавгайнууд.
Харахад лаг булчин шөрмөс, өөх тос болсон ёстой нэг сайхан *ах* нар.
Богинохон үстэй, сахал үс ихтэй!
Мэдэхгүй хүн харах юм бол ёстой нэг гоё гүндүүгүй сайхан эрчүүд.


Эд нар, миний бодлоор, өөрийн сайн сайхан байдлаа (гэж бодож байгаа хэсэг болох эрэгтэйлэг байдал) 120% ашиглаж, өөрийгөө сайхан (өөрийнх нь бодлоор) харагдуулах тал дээр маш мундаг улсууд мэт.
Дээдэх улсын түүхээр ярих юм бол... За Чингис хааны түүхээ бараг хэтрүүлэн шахуу ашигладаг Монгол шиг улс гэх юм уу.

Гэхдээ би боддог байхгүй юу..  Эд нарын хэдэн хувь нь багадаа чарта, эрзэн тоглодог байсан бол гэдэг ч юм уу...
Өөрийнхөө доторх *эмэгтэйлэг* чанарын эсрэг комплекс асар их болохоор, бүр албаар хүчлэн байж эрэгтэйлэг болсон тал нилээд их байж магадгүй мэт.

Тэгээд дээрээс нь үйл хөдлөлөөс нь эмэгтэйлэг чанар хайвал иймэрхүү:

- Баавгайнуудын хувцаслалт, *хамгийн эрэгтэйлэг харагдах* хувцаслалт байдаг:  Богинохон шорт, булчин шөрмөсийг нь илт илрүүлж харуулсан хувцас.  Охидууд илүү эмэгтэйлэг харагдахын тулд үсээ буржийлгаж, дэрвэгэр палааж өмсдөгтэй төстэй мэт.  Баавгайнуудын хувьд булчин шөрмөс нь ч гэсэн нэг төрлийн *хувцас*.  Өөрөөр хэлбэл, өөрөө ямар байхыг хүсч байгаа гэдэгээсээ илүү, яавал хүнд тоогдох вэ? (геи хүмүүст тоогдохын тулд эрэгтэйлэг харагдах) гэдэг талаас нь бодсон фашон.

- Баавгайнууд, баавгайнуудтайгаа нийлэх хандлага хүчтэй байдаг :  Хөөрхөн охидууд, хөөрхөн охидуудаараа нийлдэгтэй нэг бодлын төстэй *эмэгтэйлэг чанар* мэт.  Эрчүүд, нэг их адилхан төрөл энэ тэрээрээ нийлээд байдаггүй дээ?

http://www.bearmongol.com/2012/08/where-bears-are-episode-1-5.html




За эсрэгээрээ Драг Күйнүүд.
Гаднаас нь харахад асар гял цал болсон, эмэгтэй хувцас өмсч гүйсэн *хүүхэн шиг* баагийнууд.
Гэхдээ хэзээ ч хүүхэн шиг харагдахгүй болтлоо *гял цал*.

Улсаар зүйрлэх юм бол, Баавгай нар өөрийнхөө *эрэгтэйлэг тал/ сайн түүх* гэдэгийг ихээр хүчилж гаргадаг Монгол шиг улс бол, Драг Күйнүүд болохоор, өөрийнхөө *эмэгтэйлэг тал / муу түүх* гэдгийг хэтрүүлж харуулдаг, за, Камбуж шиг ч юм уу улс юм шиг.

Өөрийнхөө доторх эмэгтэйлэг байдалыг жоохон хэтрүүлэгтэй гаргаж тавьдаг тэд нарын хувьд эрэгтэйлэг зүйл их байгаа мэт.


Жишээ нь, өөрөө бусдад сайхан харагдана уу, муухай харагдана уу (=өөрийнх нь сонирхдог хүйсний хүмүүс өөрийг нь сонирхох болов уу үгүй болов уу) гэдэгээ огт тоолгүйгээр галзуу юм шиг юм хийнэ гэдэг, нэг бодлын *ГҮНДҮҮГҮЙ САЙХАН ЭР* маягийн чанар биш гэж үү??





Ер нь бол явж явж, баавгай ч байна уу, драг ч байна уу, бүгдэнгийнх нь дотор нь *эрэгтэйлэг / эмэгтэйлэг* чанар явж байдаг мэт.

Өөрөө ч тэр, өрөөл бусдыг ч тэр, тэр талыг нь хүлээж авна гэдэг, хамгийн хүн гэсэн утгаараа *нас биед хүрсэн/ матюр* зүйл болов уу гэж.
Тийм болохоор, бие биенийгээ *хүүхэн шиг зантай пязда* гэдэг ч юм уу *эр эм нь мэдэгдэхгүй юм өмсчихөөд гунхаад, дотор муухай оргимоор* гэдэг ч юм уу, тиймэрхүү маягаар шүүмжлэхээ больцгооё тэгэх үү???  Өөрийнхөө доторх эмэгтэйлэг / эрэгтэйлэг чанараа ч давхар хүлээгээд авчихвал, асар биенд амар байх.


Гээд, хамгийн сүүлд нь миний доторх эрэгтэй болон эмэгтэй чанар???
Би чарта, дээс тоглодоггүй байсан боловч (тэвэг тоглох дуртай байсан), бага байхдаа нагац эгчтэйгээ БӨМБӨГТЭЙ УЛААН ПАЛААЖ булаацалдаж байгаад тархиа хагалж байсан юмдаг.



Ямар ч л байсан, миний дотор *ЭМЭГТЭЙЛЭГ* чанар, та нарынхаас дутахааргүй их байгаа гэдэгтээ итгэлтэй байна!!!! (НЭГ ИХ БАХАРХАЖ ЯРИХ ЗҮЙЛ МӨН ҮҮ? ккк)


За та нарын хувийн түүхийг бас хүлээж байгаа шүү!? ккк

13 comments:

findernz said...

ter garsan medee ni battai yum uu? yag zuragtaar ooroo edgeer hoshoog buulgaa gesen yum uu? ene zugeer tsug ug baihaa gej bodoj baina. huvi huniihee zugees zugeer ene hoshoonuudiig bulguul taarna gej helsenig ni tegej baigaa baih. daraa ni oorsdoo hamgaalaad uldsen baatar boloh gej tegej baigaa baih.

hina said...

chinii yarianii helber aigu emegteileg murtuluu yarianii utga ni eregteileg kkk,emegteileg blaa gd yuu ni ontsgui bdg bnaa goy shd

hina said...

hushuuguu zugeer l orhichihgui

patatepatata said...

findernz> Unen esehiig bol medehgui l yum l daa. Sonin.mn deer l tegeed garchihsan baisan.

Gehdee hervee unen bol gej bodood l sanalaa bichij baina, hehe

hina> Every person has a man & a woman inside them! gedeg shig te?
Ugaasaa ali alind ni sain tal, ali alind ni muu tal baidag baih gej boddog yum.

Цагаанаа said...

Миний эмэгтэйлэг шинж нөгөө гувцас гунар эд гогшил цуглуулдаг энэ тэр зан байх,,,ямар сайндаа мөнгө байхгүй хирнээ нэг жижигхэн юм авчихаад л тэрэндээ баярлаад байдаг

шуналтай, үнэтэй бренд энэ тэр ярисан охидууд гадаад байдлаараа таалагддаг ч юм уу,, тэгсэнээ дотроо тэнэг юмнууд хэрэггүй зүйлээр хөөрцөглөөд л гэж гэгээрдэг ч юм уу,, үнэндээ мөнгөгүйдээ атаархсануу үнэхээр хэрэггүй зүйл гэж ухаарсануу гэдэг эргэлзээтэй тэ,,


Тоглоомноос<<
дээс бол тоглодоггүй байсан, чиртаа чинь шохойгоор зурчихаад өшиглөдөг нь мөн үү тэрийг бол айхтар тоглодог байсан, айл гэрдэнэ, нуугдаж тоглоно,, тэвэгдэнэ, морталтана, бөглөөдөнө,, гараашин дээгүүр харайна,, тэгээд боожгойнуудаа босгож байгаад шаалцаж тоглоно хахаха энэ тухай нээрээ блог дээрээ бичий гэж бодлооо,, кк үргэлжлэлийг блог дээрээ гээдүү

patatepatata said...

tsagaanaa> hahaha. Shaaltsaj togloh.
Bid nar bas, elseer huuhen hiij baigaad, boojgoogoo bosgoj baigaad shaaj toglodog baisan sanaand orchloo, kkk

MNED said...

Би 6-7 настай байхдаа нэг найз жаалтай хамт орцонд ороод боовоо нийлүүлээд шаалцаж тоглодог байлаа шд.Хүний хөлийн чимээгээр гял өмдөө татаж боовоо нууж муугаад...
Тэгсэн нөгөө хүүхдийн ах нь байдаг байгаа. Та хоёр наанаа юу хийж байгаан гэхээр нь нуугдаж тоглож байна гэж хариулсан шиг ээ...
1-р ангид байхдаа усанд орчихоод ванны алчуураар биеэ ороогоод толины өмнө очиж зогсоод ээж уруулын будгийг өөрийн юм шиг нялдаг байж дээ. Патапэгийн эхлүүлсэн сэдэв туйлын сонирхолтой юмаа. Үргэлжлэлийг нь блог дээрээ бичнэ ээ.

Anonymous said...

Хэхэ нээрээ тийм шүү чамтай санал нийлж байна. Мэдээж хүн бүрт л тиймэрхүү дурсамж байгаа байхөө. Ямар ч байсан манай эгчийн зургын албумд нь пладж өмсөөд авхуулцан миний жоохны маань зураг байдаг. Тэрийг харахаар уур хүрээд урчихмаар санагддаг юм даанч эгч дурсгалтай гээд тэр албумандаа ч намайг хавьтуулдаггүй ш дээ. ХЭХЭ

bearmongol said...

baavgai , drag queen eregteileg, emegteileg chanariin esreg 2 tuil bolj taarah shiv

bearmongol said...

medeej eregtei hun sonirhoh gej gay bolj tursun yum chin eregteilgiig ni sonirhoh blgui dee

Сүрэн said...

tuuhiin huvid unen shuu,
mongolchuud tuuhen aldaa, muu yavsan ueiinhee tuhai huuhduuddee yarij surgah durgui, erunhiiduu tuuhiin medleg taaruu gej gadniinhnaas zunduu sonsch bsan.
chinii helsneer unen l gej boddog.
bas manaihan chin mongolchuudiig sain helj magtsaniig ni chihee deldiilgen sonch, gants hoyor shuumjilsniig ni gazar door oruulah shahna...

hushuunii huvid unen bol balai l yum... orond ni tegeed yu bosgoh gej baigaam boldoo...

hunii dotorh huuhen & zaluugiin huvid: nas ahihad eregtei hunii dotorh "eregtei" ni sulraad, "emegtei" ni iluu huchtei bolno gedeg. Tiim uchraas hugshruud er hun zuulun, dulguun, niguulsengui boldog geh. Harin nasjihad emegtei hunii dotorh "emegtei" ni suldaad, "eregtei" ni huch avna. Tiim uchraas hugshin avgai nar jaahan tiimerhuu, hadam eej nar bur ch ayultai gehiin..hehe

chinii tailbarlasan baavgai & busdiin dotorh "huuhen & zaluu" ni nas yavahad yaaj uurchlugduh bol... tanoshimi kamo... kk

My favourite gay movies said...

Huuye ene Where the bears are chini hezee garah yum boloo. Aimar ineedtei kino yum shig bnaa. Traileriig ni uzeed savaj uhtelee ineelee. ydaj baihad ineed muutaig ch heleh uu hehe

patatepatata said...

MNED> haha, zavhai hog! kkk. Gehdee bi ch gesen shaaltsaj togloj baisan, Tsagaanaa hurtel "johon yum baij" shaaltsaj togloj baisan geheer ih l popularny togloom baij dee te? kkkk

Anonymous> heden jiliin daraa urj hayaaguidee bayarlah baih, hehe. Gehdee iimerhuu yum ih baidag yum shig baigaa yum.

Bearmongol> eregteileg emegteileg chanaryn hoyor esreg tuil geheesee iluu, ilerhiilliin hoyor esreg tuil yum bish uu? Dotroo bol ali ali ni adilhan baih. Medeej, eregteileg haragdah ni iluu gay humuusiin sonirholyg tatna, tiim bolohoor shaaltsah magadlal ihesne.
Gehdee ter "where the bears are" gedeg deer 40 nasnyhaa oig 5 dahi udaagaa temdeglene gedeg shig, hogshirohoos aih geh met, olon sorog tal ch baigaa baih. Bi eniig dahiad neg bichij oruulya, hehe. Sonirholtoi baij magadgui.

Suren> Saya Sonin.mn deer "Mongol gej yuu yum, tataad duussan tamhiny ish shig l zuil shuu dee" gesen neg niitlel garsan baisan, ug ni bol unshihad geopolitic gesen uudneesee ch ter, manaih oorsdiigoo avch uldeh gesen uudneesee ch ter asar unshuustai sanagdsan, gehdee iimerhuu ugeer bichinguud manaihan shuud l dairaad unadag bolohoor, ih hetsuu.
Yoj, sarcasm gej yum oilgodog hun tsoorson yum shig
http://sonin.mn/news/politics-economy/6355
Hushuu bol yag sain medehgui yum.

Hogshirohooroo yaah bol gedeg chini ih sonirholtoi asuult baina.
Gua uzesgelentei busgui (=baavgai) hogshirohooroo yaah bol?
Uuriinhuu muuhai baidaltaigaa evlerchihsen, tuugeeree togloom shogloom hiigeed yavdag bolson busgui (=drag queen) hogshirohooroo yaah bol? geed bodood uzeheer, yurunhiidoo bol oilgomjtoi baih shuu? kkk

My favorite gay movies: End serial ni baigaa.
http://wherethebearsare.tv
Ugaasaa internet serial bolohoor shuud uzej boloh yostoi.