Wednesday, August 01, 2012

Хоёр Иртэй Сэлэм


Ийм Монгол үг байдаг бил үү?
Хоёр талтай хутга?  За сайн санахгүй байна...
Англиар *Дабл Эджэд Сүөрд* гэдэг үгийг шууд орчуулчихлаа.

Сая Монголд очсоны дараа анзаарсан нэг зүйлийнхээ талаар бичих гэсэн юм.
Тэрнээсээ өмнө тайлбар.

Комплекс, бусдаас ялгаатай байхын шаналал, бага насандаа яахаа мэдэхгүй байх бэрхшээл гэх мэт, геи хүмүүс бид нар болон трансжендер хүмүүсийн бүгдийнх нь үзэж харж, туулж ирсэн зам байдаг байх.


  • Яагаад би эд нар шиг охин сонирхохгүй байгаа юм бэ?  
  • Би гаж юм байх даа?  
  • Намайг гаж гэдгийг маань гэрийнхэн мэдчихвэл яана аа?
  • Найз нөхөд мэдчихвэл яана аа?
  • Хүмүүс ер нь юу гэж боддог юм бол?
  • Хүмүүс чинь гомо нарыг гаж, үхвэл таарсан амьтад гэж ярьдаг юм байшд.
  • Бүгдээрээ гомо нарын тухай онигоо яриад л доош нь чихээд байдаг юм байна шүү дээ.
  • Эд нарт гомо гэдэгээ баригдуулахгүйгээр, тэгээд бас доош нь чихүүлэхгүйгээр байхын тулд яавал таарах вэ?


гэх мэтээр бага наснаасаа, бусад хүүхдийг охин ярьж дурлаж, нэг их юм бодохгүй явах цагаас эхлээд шаналсаар ирдэг байх.

Ийм ч болохоор, өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт, ЛГБТ хүмүүсийн хооронд их байдаг гэдэг, гэхдээ эсрэгээрээ ийм ч болохоор, ЛГБТ хүүхдүүд харьцангуй (энэ миний хувийн бодол шүү) бусад хүүхдээс илүү хэрсүү, хатуужилтай, мөн хичээл сурлагадаа сайн (өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хамгийн амархан арга учир) байх нь их байдаг мэт.

Өөрийн талаарх комплекс, зөрчилдөөн, өөрийгөө хүлээн авч чадахгүй байдал гэдэг, асар их энергийг хүнд өгдөг зүйл бөгөөд, ийм комплекс / энерги нь жирийн нэг геи хүмүүсээс трансжендер хүмүүст хамаагүй илүү байдаг мэт санагддаг юм.

Хүмүүсээс хүлээж авах *үзэн ядалт* гэх зүйлийн хэмжээ нь тэр хэмжээгээрээ илүү байдагтай ч холбоотой байх.  Жирийн геи хүн бол, нуугдаад геи байлаа гээд, бусдад баригдахгүй, анзаарагдахгүй байх боломжтой, тийм болохоор, тэр хэмжээгээрээ бусдаас шууд утгаараа *үзэн ядагдах* магадлал бага байдаг бол, трансжендер хүн, хэрвээ л эмэгтэй хувцсаа өмсөөд нэг гарах юм бол, олны нүдэн дээр өөрийгөө хэн бэ гэдэгээ шууд зарласан зүйл болох учир.

Гэхдээ энэ их комплекс нь, тэр комплексоосоо болж хуралдсан их энерги нь трансжендер хүмүүсийн геи хүмүүсээс хамаагүй зоригтойгоор олон зүйлийг хийлгэдэг бөгөөд, тийм ч утгаар нь би хувьдаа трансжендер хүмүүсийг маш их хүндэлж явдаг юм.

Тэд хамгийн түрүүнд, бусдад үзэн ядагдан ядагдан нийгэмд ил гарч ирж, өөрийнхөөрөө амьдрахын учир утгыг, адилхан хүн шүү дээ гэдэгээ байгаа байдлаараа илэрхийлж, нийгмийг бага багаар дасгаж эхэлдэг учраас!

Стөүн Воллын мөргөлдөөн дээр л гэхэд, хамгийн эхэлж цагдаа нартай зодоон хийж эхэлсэн нь трансжендер / кросс дрессер / драг күйн (яг аль нь байсаныг сайн мэдэхгүй болохоор ингэж бичив) байсан гэдэг шиг!!!!



50-иад онд Японд анх гарч ирж нийгэмд цочрол өгсөн алдартай ЛГБТ хүмүүс бүгд трансжендер (Мива Акихиро, Карусел Маки гэх мэт) байдаг.
Karusel Maki




Мишима Юкио гэх мэт асар мундаг сэхээтэн бөгөөд бусдад цочрол өгч байсан жирийн гэй хүн ч байдаг л даа.  За даа,  энэ хүнийг ч жирийн нэг нуугдмал геи гэхэд хэцүү дээ... Бас л нэг комплексний үүр байсан юм биш үү??? ккк.  





Эсвэл саяхны жишээ гэхэд л, Японд одоо бараг хамгийн алдартай од болоод, ЛГБТ хүн гэхээрээ хурц хорон үгтэй, асар ухаантай байдаг гэсэн тийм ойлголтыг хүмүүст хүргэсэн, ЛГБТ хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөд асар том алхам хийсэн хүн нь Мацуко Делакс гээд (өөрөө өөрөөгөө геи гэдэг боловч) трансжендер, эсвэл кросс дрессер байх жишээтэй.


Монголоор авахад ч гэсэн, хүн болгонд чичлүүлэнгээ, нийгэмд *ийм хүмүүс байдаг юм шүү* гэдэг ойлголтыг хүргэсэн хамгийн мундаг хүний нэг нь Гамбууш ажаа болов уу гэж.



-------------

Би өөрийнхөөрөө байж байж аз жаргалтай болно!  (гэхээс илүү, өөрийнхөөрөө байхгүй бол бачимдаад үхлээ)
Өөрийнхөөрөө байхаар намайг хүмүүс ад үзнэ!
Ад үзэгдэхгүй, бусдад дээрэлхүүлэхгүйн тулд ямар нэг зүйл хийх ёстой!
Бусдад дээрэлхүүлэхгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ!?

------------

Ийм дилемма-тай хүмүүс хүчирхэгээр, энергээ өөрийгөө хамгаалахад хэрэглэдэг бөгөөд, тэр нь амжилтын үндэс болох магадлал асар өндөр байдаг мэт.




За энэ урт оршил ч яахав, ярих гэсэн юмандаа орьё.


Ийм комплекс, энерги нь зөв ашиглавал амжилтанд хүрэх асар хүчтэй зэвсэг болдог боловч, англиар хэлдэг хоёр иртэй сэлэм байдаг нэг том эрсдэлтэй мэт.

Өөрөөр хэлбэл, зөв ашиглаж чадахгүй бол өөрийгөө ч гэмтээж мэдэх аюултай эд.


Өөрийхөө бусдаас *гаж* байдлаас болсон бусдын үзэн ядалтын эсрэг хүн юу хийж чадах вэ гэдэгийг бичье л даа.

1.  Юу ч хийлгүй нуугдчих
2.  Өөрийгөө нууж дарагдуулахгүй бөгөөд, дээрэлхэх гэж ирсэн хүнтэй тэмцэлдэх, тэрсэлдэх, өөрийгөө давуу гэдэгээ хүчээр харуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх.
3.  Өөрийгөө мундаг хүн гэдэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх


Миний бодлоор эдгээр сонголтууд нь бүгд транс, тодорхой комплекстай хүмүүсийн хувьд давж гарахаас өөр аргагүй болдог сонголтууд мэт.

Тэр чигтээ 1. Юу ч хийлгүй нуугдах гэсэн сонголтыг хийсэн хүмүүс бол ойлгомжтой, трансжендер гэдэгээ дарагдуулан, хуурамч амьдралаар амьдрах учир, өөрийнхөөрөө байх аз жаргалыг мэдэрч чадахгүй.  Ийм хүмүүсийн хувьд, комплекс, энерги нь дутагдсан байдаг байх.

2.  Дээрэлхэх гэж ирсэн хүнтэй тэмцэлдэх, тэрсэлдэх, өөрийгөө давуу гэдэгээ хүчээр харуулж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх:

Уг нь бол их чухал элемент.
Ихэнх хүмүүс ийм хүчин чадалтай байдаг мэт.
Анужин жишээ нь, хэр баргийн эрэгтэй ч зодож чадахааргүй шөрмөстэй шартай.  Энхриймаа нэг хэсэг ямар хорон байдлаар хүнийг доош нь хийж чаддаг байлаа??
Яалт ч үгүй тойрч биш, дайрч өнгөрдөг зүйл мэт.

Гэхдээ энэ хэсэг нь их хэцүү, яг нөгөө *хоёр иртэй шүү* гэдэг эрсдэлтэй хэсэг нь мэт.
Хэт их олны анхаарал, хэт их үзэн ядалтыг авч ирсэнээсээ болоод, хүн нилээд эмзэг болчихдог, юм л болбол *энэ намайг дээрэлхэх гээд байгаа юм биш биз?* гэж харддаг болдог тал байдаг мэт.
Доодохууд, сүүлийн үед Монголд байгаа иймэрхүү илэрхийллийн жишээ л дээ:

Кола захиалсан, андуураад Сода аваад ирэнгүүт *Энэ нэг тэнэг бармен намайг транс болохоор нь дээрэлхэх гэлээ, дээрэлхүүлдэг ч газар биш* гээд нүд лүү нь колагаа шидчихдэг ч юм уу.

Хүмүүс жоохон анзаарахгүй байнгуут *Намайг ийм үзэсгэлэнтэй байхад албаар үл тоомсорлож байгаа нь, намайг Трансжендер болохоор нь дээрэлхэх гэсэнийх юм биш үү?  Ийм муусайн юмнуудад дээрэлхүүлдэг жижиг гар ч биш* гээд уурандаа худлаа цагдаа дууддаг ч юм уу.

*Чи одоо ямар хаашаа юм бэ, дандаа л ингэж байх юм.  Тийм дургүй бол ирэхгүй, өөр газар очиход л болно ш дээ* гээд амьхандаа түрүүлж гар нь хөдөлдөг занг нь болиулах гээд учирлахаар *Би хаана очихоо чамаар заалгахгүй мэдэв үү, дурак минь* гээд (энэ муу намайг трансжендер болохоор дээрэлхээд, ордог газар луу минь хүртэл оруулахгүй санаатай.  Чамд дээрэлхүүлдэг гар ч биш) гээд дайрчихдаг ч юм уу.


Дотор нь хуримтлагдсан асар их энерги байгаа болохоор, түүнийгээ чиглүүлэх дайсан хэрэгтэй байдаг.  Уг нь бол тэр дайсангаа өөрийнхөө эрдэм ухаан, боловсрол гэх мэтэд чиглүүлбэл дараагийн шатанд дэвшиж болох атал, хэн нэгэн хүн лүү чиглүүлчихээрээ өөрийгөө хөнөөх гол зүйл болчихдог нь транс хүмүүсийн хамгийн том асуудал ч юм шиг санагддаг юм.
Энэ дээр яриад байгаа хүүхэд, тэр *дайсан*-аараа Ханзог тавьчихсан юм шиг байгаа юм.

*Би танай барыг хаалгаж байж л АЗ ЖАРГАЛТАЙ болох юм шиг байна* хэмээн мессеж ирүүлэнгээ, шөнийн хоёр цагт, өөрөө ч ирээгүй байж цагдаа дуудах гэх мэтээр асар их ЭНЕРГИ зарцуулан байж дайсантайгаа дайтаж эхэлдэг нь энэ зүйлийн хамгийн том асуудал.

Хаалгалаа гээд, аз жаргалтай болохгүй шүү дээ гэдэгээ огт ойлголгүйгээр, зүгээр л улайраад л.
Үнэхээр дандаа цагдаа дуудаад л, дандаа очиж зодоон цохион гаргаад байвал, барыг хаалгаж бол амархан байх л даа.

Тэглээ гээд үр дүн нь юу болох вэ?
- Би нилээд мөнгөөр шатна (энэ бол бар нээсэний угаасаа эрсдэлийн нэг нь)
- ЛГБТ хүмүүстээ зориулсан газраа хаалгана.  Өөрсдийнхөө байх газрыг цөөрүүлнэ
- ЛГБТ хүмүүс хэсэгтээ ийм газар нээе гэсэн сэтгэлийн урмыг нь хугална
- Хаалгасан хүн нь хэн бэ гэдэг нь олон нийтэд ойлгомжтой байх тул, бусдаас үзэн ядалт, үл хүндлэлийг одооны байгаагаасаа илүү ихээр хүлээнэ
- *Дайн хийгээд ялчлаа* гэсэн түр зуурын *АЗ ЖАРГАЛ*-аас *Энэ ёстой балиар хүүхэн* гэсэн олон нийтийн үзэн ядалт нь давамгайлах тул урт хугацааны хувьд харахад одооныхоосоо илүү аз жаргалгүй болно.

3.  Өөрийгөө мундаг хүн гэдэгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх
Энэ хамгийн сүүлчийн бөгөөд бүгд хүрээсэй гэж боддог үе шат мэт.
Ихэнх алдартай трансжендер хүмүүс энэ шатандаа аль хэзээний хүрчихсэн мэт.
Мацуко Делаксыг ажигламтгай байдал, хорон боловч хүнийг гомдоодоггүй ёжлол, ухаалаг комментоор нь Японы ард түмэн хүлээж авчихсан.
Мива Акихиро, Карусел Маки ч гэсэн.

Монголоороо ярих юм бол, Гамбуушийг сүүлийн үед манай ард түмэн, яриаг нь телевизээр сонссоор *энэ хүн чинь их ухаантай, их зовсон хүн юм байна шүү дээ* гээд хүлээгээд авчихсан.

Анужинг ч гэсэн, геи хүрээлэл нилээд хүлээгээд авчихсан *сайн уу! Ямар хөөрхөн болчихсон юм!?* гээд мэндлээд явж байна.

Энхриймааг, нэг хэсэгтээ жоохон ширүүхэн занд нь дургүйцэх нэгэн байсан боловч, ухаалаг бөгөөд уншуустай блог, хүйсээ солиулах тэр асар их зориг, бас гоё сайхан байдалаар нь аль хэзээний хүндлээд хүлээгээд авчихсан.

Энэ дээдэх хүүхдийг би хурдан энэ шатандаа очиж, ухаалагаар өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлээсэй гэж залбираад л байгаа юм.
Даанч, энд орчин үеийн Монголын нийгэмийн хандлага өөрөө бас садаа болоод байх шиг.

*Би 19хөн настай хирнээ ямар гэдэг баячуудын хороололд амьдардаг, 20-30 сая төгрөгний хувцас өмсдөг, ямар прокурорын хүүхэд* гэмээн ярих тэр, мөнгөтэй, мундаг аав ээжтэй бол хүмүүс өөрийг нь хүлээн зөвшөөрнө гээд ойлгочихсон юм шиг санагдсан.

Монголд сүүлийн үеийн хэнээрхэлээр, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнийг хүмүүс хүндэлж байгаа (мэт  санагддаг) үзэгдлээс болсон гажуудал болов уу...

Мөнгө, эрх мэдэлийг өөрийн гараар гартаа оруулсан бол хүн хүндэлнэ.  Гэхдээ ийм хүмүүс түүгээрээ түрий барьдаггүй.  Мөнгө эрх мэдэл нь өөрийн биш, өрөөлийн хүчээр бий болсон бол, тийм хүнийг хүмүүс *шинэ баяны эрх хүүхэд* гэж л харахаас биш хүндлэхгүй гэдэгийг огт ойлгохгүй яваад байгаа нь нэг бодлын *өрөвдмөөр*.

Гэхдээ залуухан хүүхэд болохоор арга ч үгүй байх л даа, алдана ононо, янз бүрийн юм туулж байж өөрийгөө олно.


Хурдхан Гамбууш эмээ, Энхриймаа ажаа, Анужин ажаа нараасаа үлгэр жишээ аваад, жинхэнэ утгаараа бусдаар ХҮНДЛҮҮЛЭХ гэж юу байдаг вэ гэдэгийг ойлгож, түүнийг тэдэн шигээ олж авч чадахгүй бол, энэ хүүхэд (болон иймэрхүү хүүхдүүд) өөрийгөө ч, өрөөлийг ч хөнөөж мэдэхээр мэт.
За за энд бичлээ гээд олж уншихгүй л дээ.  Уншсан ч одоогоор ойлгож чадахгүй байх.  Юу ч болсон санаанд орсон юмаа бичлээ.


Хоёр иртэй хутга аа гэж...хэрэглэж сурахад их хэцүү ч, хэрэглээд сурчихвал уг нь их л мундаг зэвсэг байгаа юмсан...

10 comments:

Anonymous said...

Ene soronzod ajildag bilgvvneegiin tuhai bolood yAwchlaa shv ih aimar hvvhed bnle haritsahgvi l holuur yawsan deer geed holuur l bga

Цагаанаа said...

Гоё нийтлэл байна,

Мацуко Дэлакс гэж энэ тарган ажаа мөнүү тэ ?

Anonymous said...

Yu ch oilgosongui, yun tuhai yum bol? Eregtei hunii tuhai bicheed bna uu? ali esvel huuhen hunii tuhai bur tsaashilbal gay hunii tuhai yum bolov uu? ...yostoi buu med!!!
Daraa tegeed todruulj bicheerei

Bataa

MNED said...

Хэний тухай гэдгийг гадарлачихлаа. Энд бичигдээд байгаа залуу өөрөө ухаантай бол ойлгохоор л бичсэн байна даа.

Anonymous said...

Henii tuhai gedegiig n daanch bi medehgui yum. Nadad ch neg ih hamaagui. Gehdee ih unen, bas ih zuil oilgoj avahaar bichleg baina. Good luck Pat ahaa!

Pitachok.

patatepatata said...

Anonymous> Gehdee gants hunii tuhai ch ene bas bish l dee. Hun bolgond iim *hurts* uye baidag yum shig sanagddag yum, nadad ch gesen baisan baih, hehe

Tsagaanaa> Tiim, ter buduun bachka!

Bataa> Yur ni bol bugdengiinh ni tuhai l daa. Gehdee trans hunii tuhai tulhuu geh yum uu daa, hehe

mned> Hezee negen tsagt yum uhaarah nas ni ireh baih geed l harj baiya... ter uyed ni manius ni emee ovoo bolchihson baih baih l daa gehdee, hehe

Petachok> hehe. Harin haayaa neg *essay* mayagiin yum bichmeer sanagdaad.. Tegehgui dandaa l *ingej seeges hiiv* gesen yum bichlee geed te???

Anonymous said...

patatepatata g hundeldeg shuu blogiig chin unshsaaraan bgaad cham durtai bolj bgaa bhaa, kkk . Daanch emegtei hun sonirhoj harahgui bh l daa

Meegaa said...

ingeel gants urt bichleg bicheed l sar garan alga boloh yum, oir oirhon blogoo bicheed helee suraad yavaach.

Goyo odriin temdeglel orchuulaach, deer 1 japan huuhniih shig.

нана said...

Сайн уу по. Сайхан монгол үг байдийшүү, хоёр үзүүртэй зүү гэдгийн, жоохон байхаасаа л сонсож өссөн юм байна. Манай ээж зүйр цэцэн үг мүгээр л ярьдаг хүн байсын, байсын ч гэж дээ одоо байгаал даа, харин энэ бол зүйр цэцэн үг биш нөгөө өвөрмөц хэллэг гэдэгт нь орох байх шүү, фразеологийг чинь монголоор юугдэг билээ гээл баахан бодлоошт, кк монголоо алдмар чинь. Дайсангаа биш дайснаа гээч...ккк...

patatepatata said...

Anonymous> Haha, emegtei huniig "hun" gedeg utgaar ni bol sonirhono sh dee. Seegesiin utgaar ni l sonirhdoggui bolohoos,haha. Thanks anyways

Meegaa> harin oruulchihmaar sonirholtoi yum garch irehgui yum aa, bas yadaj baihad yum bichih sonirholoo twitter, facebook ene tereer hangachihaad baigaa bolohoor...

nana> Bi yum oyodoggui bolohoor naad ugiig chini meddeggui baisan yum baina, hehe.