Monday, May 07, 2012

Orchuulga 2


Нялуун болохоор нь тэр *эрэгтэй хүнд хайртай гэж хэлүүлсэн эрийн блог*-ийг орчуулахаа болилоо, гэхдээ дотор нь явж байсан *сонирхолтой* байж магадгүй хэсгүүдээс нь рандомоор орчуулбал..
Ан, бай да вэй, энэ бичсэн хүн нь стрэйт хүн, өөрийнхөө бодлыг бичсэн гэдгийг битгий мартаарай.  Бас ярилцаж байгаа транс хүүхэн нь ч гэсэн, янз бүрийн утгаараа тэр л хүн, бусадтай адил бодох албагүй гэдгийг ч гэсэн бодолцоорой.

Намайг буруу ойлголттой байна гэдэг ч юм уу, буруу ойлголт бусдад үлдээлээ гээд битгий загнаад байгаарай даа, хэхэ.
Бас, хэтэрхий нарийн ширийн тодорхойлолтын талаар битгий загнаад байгаарай, гуйя, хэхэ.

Эртээд, транс хүмүүсийн талаар бичихдээ, Гамбууш шиг хүн гээд биччихсэн, Гамбуушийг доромжиллоо, Гамбууш чинь манин хүн, хүний эрхэнд халдлаа энэ тэр гээд зөндөө загнуулсан.
Уг нь доромжилсон санаа бол огт байгаагүй, тэгээд ч Гамбуушийг би транс л гэж бодож байсанаас, манин гэж огт бодож байгаагүй/ мэдээгүй.  Тэгээд хамгийн гол нь миний хувьд уг нь төрсөн биений хүйс нь, сэтгэлийн хүйснээсээ ялгаатай хүн гэсэн утгаар нь хэрэглэсэн санаатай байсан юм.

Манай Монголчууд чинь тэгээд аймаар ууртай, юм л бол загнаад хэцүү юм байлээ, ккк.
(Бичиж чадахгүй юм бол битгий бич энэ тэр гэдэг ч юм уу)

Таалагдахгүй бол зүгээр л хаячих гэдэг их хэцүү байдаг юм шиг байгаа юм.
Хайран нерв, хайран цаг байдаг байгаа даа гэж хааяа бодогдох л юм байлээ...  гээд биччихээр бас загнуулах байх аа, ккк.

За олон үг нуршилгүй орчуулгаа оруулья.


-------------
Окама- бар луу зүглэх замдаа би Ихара-сан (намайг окама баранд (=транс гэх юм уу даа... хүйсээ солиулсан, эсвэл солиулах гэж байгаа хүмүүсийн байдаг бар) дагуулж очсон ах )-аас таксин дотор цаг нөхцөөх гэж, яагаад окама баранд очих болсон талаар нь асуув.

*Юм яриад суухад сонирхолтой байгаа биз дээ?*

Маш энгийн хариулт.
Гэхдээ яагаад *сонирхолтой* юм бол???

*За даа, тэд нарын ажил нь юм болохоор аргагүй л байх л даа.  Угаасаа ийм баранд, жоохон сонин (=гаж, бусдаас өөр) юм үзэх гэж ирдэг хүмүүс их байдаг болохоор, тэд нарыг сэтгэл хангалуун байлгахын тулд ч гэсэн энэ зэргийн сонирхолтой байхгүй бол болдоггүй байх л даа...*

*... Гэхдээ байна ш дээ...  Ажил нь юм болохоор гэдэг шалтгаан байгаа байж магадгүй ч гэсэн...Окама гэдэг амьдралаар амьдрана гэдэг, хир баргийн хүмүүсийн хийж чадахгүй зүйл.  Ийм амьдралаар амьдраад, ийм амьдралыг сонгосон гэсэн утгаараа ч тэр, энэ хүмүүс бусад жирийн хүмүүсээс өөрөөр юмыг сэтгэж, өөрөөр харж чадах чадвартай болдог юм болов уу гэж надад санагддаг юм.   Тийм болохоор, *ажил* гэдэг юмыг нь авч үзэхгүйгээр харсан ч гэсэн, сонирхолтой байдаг байж ч магадгүй*

Нээрээ ч тийм байж магадгүй л юм хэмээн намайг хариулахад *Чи одоо ийм юм мэдэлгүйгээр, Окама-баранд байнга очдог байсан юм уу!?* хэмээн Ихара-сан шоолон өгүүлэв...

...байнга очих гэж...энэ удаад 2 дахь удаагаа юмсан...

----------------

Баранд ортол *Ирашаймасэ* гэх нялуун хоолой...  Дотор нь жоохон боргил хоолой холилдсон сонсогдож байв...

Хэн байна гээд харсан, Мэгү-сан байв.  Ажлаасаа гарчихсан байх вий гэж жаал санаа зовж байсан болохоор жоохон сэтгэл амрах ч шиг...

*Чамайг дахиад ирнэ гэж мэдэж байсан юм*
Коктеил хийж өгөнгөө, Мэгү сан инээмсэглэн байж ийнхүү өгүүлэв.

*Яагаад ирнэ гэж бодсон юм?* хэмээн асуухад
*Яагаад ч юм. жоохон юм юманд төөрөлдсөн байгаа юм шиг санагдсан болохоор.  Тийм хүмүүс их ирдэг юм л даа, ийм баранд...  Эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш хүнд зовлонгоо ярихад илүү амар байдаг байж ч магадгүй л юм...*

Магадгүй л юм.  Би Мэгү-сантай ярилцмаар санагдсан нь, эрэгтэй хүнээс нуух зүйл, эсвэл эмэгтэй хүнд хэлж чадахгүй зүйлээ бүгдийг нь Мэгү сан-тай ярилцаж болох болохоор ирсэн байж ч магадгүй учир.

Эхлээд Мэгү-сантай жирийн юм ярилцан суув.  Баранд хүн хир их ирж байна, амралтын өдрөөрөө юу хийв гэх мэт...

Ингэж байтал Мэгү-сан миний нүд лүү хараад *Үнэндээ, ийм юм ярих гэж ирсэн биш биз дээ?  Өмнө ирж байсанаасаа илүү төөрөлдсөн харцтай харагдаж байна!* хэмээн пал хийтэл хэлдэг байгаа...

*Төөрөлдөж байгаа чинь...хайр дурлалтай холбоотой юу????*

*Хайр дурлал энэ тэр ч арай биш л дээ...* хэмээн би жаал булзааруулангаа хэлэв.

*Хайртай гэж хэлүүлсэн юм уу?  Эсвэл хайртай гэж хэлэх гээд хэлж чадахгүй байгаад байгаа юм уу?*

Шууд төөрөлдөж байсан зүйлийг хэлдэг байшд...Аргагүй л... Эсвэл, ийм төөрөгдөл хамгийн их байдаг юм болов уу??

Өмнө нь ирэхдээ ч гэсэн, Мэгү-санд хэлэх үү байх уу гэж жаал төөрөлдсөн юм.
Яагаад ч юм, хамгийн зөв зөвлөгөө өгөх юм шиг санагдаад... Миний уулзсан анхны ижил хүйстэн болохоор нь тэр хүнд итгэж байгаадаа байж ч магадгүй л юм.  Ижил хүйстэн гэдэг тодорхойлолт буруу ч байж магадгүй л дээ...энэ хүн өөрийнхөө дотроо *ЭМЭГТЭЙ ХҮН* гэсэн утгаараа эрэгтэй хүнийг хайрладаг болохоор.

Би яахав, хамгийн чухал хэсэг (эрэгтэй найздаа хайртай гэж хэлүүлсэн гэдэг)-ээ хэлэлгүйгээр тайлбарлав.

Маш сайн найздаа хайртай гэж хэлүүлээд, гэхдээ тэр найзыгаа тийм нүдээр (хайр дурлал гэх мэт) харж байгаагүй, тийм харьцаанд орно ч гэж бодож байгаагүй болохоор, яахаа мэдэхгүй байгаа гэсэн маягаар тайлбарласан юм.

*Тэгвэл одоо, тэр найзыгаа ТИЙМ НҮД-ээр, хайр дурлал энэ тэр болбол яах бол гээд харвал ямар байна?*
*Харин, тэгж харахаар... хайрлаж дурлаж бол чадахгүй юм шиг байгаа юм*

*Тэгвэл, чадахгүй л гэсэн үг юм биш үү?*
Хүзүүгээ гилжийлгэнгээ Мэгү-сан ингэж хэлсэнээ...
*Гэхдээ, эсрэгээрээ, хайр дурлал гэдгийг дэндүү хэцүү зүйл мэтээр, ийм тийм байх ёстой гээд бодоод baigaa байж ч магадгүй юм... * ингэж хэлсэнээ, Мэгү-сан миний нүүр лүү харав.

*Яг таачихлаа!  гэсэн юм шиг царайлж байна шүү!* гэж хэлэнгээ Мэгү-сан чангаар инээв.

*Хэтэрхий их бодолд автах шаардлага байхгүй юм биш үү?? Хайртай бол тэр л биз, тэглээ гээд ямар үхчих биш.  Юу ч болсон, юу болохнов, нэг их хүндээр хүлээж авалгүйгээр, юу болнов, тэнгэр мэдэг! гээд даатгачихад болох юм биш үү??...*

Ингэж хэлэнгээ Мэгү-сан миний тамхийг асаангаа үргэлжлүүлэв

*Гэхдээ тэгж амархан болдог байсан бол, анхнаасаа тэгж их төөрөлдөхгүй гэж хэлмээр санагдаж байгаа биз... Ойлгож байна ойлгож байна....*
*... Гэхдээ, төөрөлдөж байна аа гэдэг чинь, чиний дотор ч гэсэн тэр хүнийг бодох / хүсэх үзэл, огт байхгүй БИШ гэсэн үг байх шүү.  Хайр дурлал энэ тэр гэж бол харж чадахгүй... гэхдээ тэглээ гээд, шууд харилцаагаа таслаад хаячихаж ч чадахгүй...  Тийм байна аа гэдэг чинь ямар нэг зүйл та хоёрын дунд байна л гэсэн үг байж магадгүй л юм...  ... Юу ч болсон үерхээд үзэхгүй юу??  Чиний хувьд хамгийн *ЗӨВ* гэж бодогдох хэлбэрээр*

Миний хувьд хамгийн *ЗӨВ* гэж бодогдох үерхэлийн хэлбэр... гэж юу юм бол...
Мэдэхгүй юм... Эрэгтэй хүмүүсийн хоорондох хайр дурлал гэдэг юм ямар байх ёстой вэ гэсэн ойлголт миний дотор байхгүй болохоор...  *Байхгүй юм бол, шинээр ҮҮСГЭХ-эд л болох юм биш үү?*...  Мэгү-сан миний энэ тайлбарт ингэж хариулах болов уу...

*Хайр дурлал, үерхэл гэдэг үг хэрэглэхээр төөрөлдмөөр, яахаа мэдэхээ байдаг байж магадгүй л юм... Хэрвээ тийм бол, өөр үг хэрэглэхэд болно шүү дээ.  Миний хувьд маш чухал, хамгийн хайртай НАЙЗ ч гэдэг юм уу???*

Ингэж хэлэнгээ Мэгү-сан инээмсэглэнэ.
Миний хувь инээх зүйл огт биш байдаг.

Инээж чадахгүй байх над луу Мэгү-сан нүүрээ ойртуулав.
Эрэгтэй байсан гэхэд итгэмээргүй, ямар ч үсний нүх, сахал хуссан зүйл мэдэгдэхээргүй, шаазан шиг цэвэрхэн царай.

Нүүрээ ойртуулаад Мэгү-сан хэлэв.
*Тэр найз гэдэг чинь, эрэгтэй хүн биз? тийм үү?*

Ийм үед, би өөрийнхөө сандруу тэнэг байдалд үнэнгээсээ дургүй хүрдэг юм.
Зүгээр л *үгүй* гэж худлаа хэлээд инээхийн оронд, би юу хэлэхээ мэдэхгүй, дэмий л амаа ангалзуулан байв.

*Тэгтлээ сандрах зүйл байхгүй шүү дээ.  Эрэгтэй хүн, эмэгтэй хүнд *Би чамд хайртай* гэж хэлүүллээ гээд, ингэтлээ төөрөлдөж, санаа зовдоггүй л байхгүй юу*

*Гэхдээ, чи тэр найзыгаа, хамгийн хайртай сайн найз гэж боддог биз дээ?  Тийм бол тийм гэдгээ хэлэхэд болохгүй зүйл байхгүй мэт...*

*Хайртай гэж... сайн найз, хайртай найз гэсэн НАЙЗ гэсэн утгаар уу?*

*Анхан!  Чи ч гэсэн, тэр найздаа НАЙЗ гэсэн утгаар нь, ХҮН гэсэн утгаар нь хайртай.  Танай тэр найз чинь ч гэсэн, чамайг гэдэг, чамд хайртай.  Ийм байна гэдэг чинь, уг нь хүмүүсийн хүсэн хүлээдэг л харилцаа биш үү?? *

*Тийм л дээ... Гэхдээ, би тэр найздаа *ЭРЭГТЭЙ ХҮН БОЛОХООР*-оо хайрлуулмааргүй байна!*

*Тийм гэж үү?? Миний бодлоор, тэр чамайг бусад бүх хүнээс илүүгээр хайрладаг болов уу гэж бодож байна.  Эрэгтэй болохоор гэж чи хэлж байгаа боловч, түүний хувьд *ЭРЭГТЭЙ БОЛОХООР* гэдэг нь огт хамаагүй зүйл байх гэж би хувьдаа бодож байна*... *Хайрласан хүн нь *ЭРЭГТЭЙ БАЙЖ ТААРСАН*... ердөө л тэр юм биш үү?*

*Гэхдээ төөрөлдөж, шаналж байгааг чинь бол ойлгож байна.  Би ОКАМА болох (хүйсээ солиулах) сонголт хийж байсан үетэй ялгаагүй хэмжээний төөрөгдөл, шаналал байгаа байх !*

*Хүйсээ солиулахад, тэгж их шаналсан юм уу?*  хэмээн би асуув.

*Мэдээж шүү дээ.  Төрсөн хүйсээ солиулна гэдэг, жирийн нэг амархан шийдчихдэг үйлдэл ч биш, ОКАМА байна гэдэг ч гэсэн жирийн үзэгдэл биш.  Жирийн бус байна гэдэг айдасаар дүүрэн зүйл шүү дээ.  Эцэг эх маань юу гэж бодох бол, найзууд маань хүлээж авахгүй болов уу, хүйсээ солиулсаны дараа амьдрал минь яаж орвонгоороо эргэх бол гээд л, бодох зүйл, төөрөлдөх зүйл зөндөө их*

Жишээ авсан зүйл нь арайл хэтрүүлэгтэй санагдсан ч гэсэн *жирийн бус зүйлээс айх* гэсэн айдас байгаа гэдэг тал дээр нийтлэг тал байж магадгүй л санагдав...

*Гэхдээ байна ш дээ... Хүн өөрийнхөөрөө байх гэдэг нь *ЖИРИЙН* байх гэдэгээс хамаагүй үнэтэй зүйл юм болов уу гэж надад санагддаг юм.  Бод л доо, ганцxан удаа амьдрах амьдрал шүү дээ.  Өөрийнхөөрөө амьдрахгүй, хэнийхээр амьдрах юм бэ?*

Энэ сонголтоосоо болоод, эцэг эхтэйгээ ч уулзаж чадахгүй болоод, найзуудаасаа ч гэсэн хөндийрсөн гэх.

*Би энэ сонголтынхоо төлөө, асар том зүйлээ алдсан... Гэхдээ, өөрийн сонгосон сонголт болохоор, түүнийхээ үр дүнг хүлээхээс өөр арга байхгүй болов у*

*Гэхдээ би энэ сонголтондоо л лав огт харамсдаггүй.  Өөрийгөө даран байж, өөрийнхөөрөө байж чадахгүй эрх чөлөөгүй амьдралаар амьдрахаас хамаагүй дээр болохоор*

*Гэхдээ ингэж ярьж байгаа нь, чамайг өөрийгөө хүчлэн байж ямар нэг сонголт хий гэж хэлж байгаа юм бол биш шүү.  Чи өөрөө яамаар байна, тэр зүйлээ л хийх хэрэгтэй байх.  Гэхдээ, одоогийн байдлаар, юу хиймээр, яамаар байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна гэсэн үг байх, тийм үү?*

Яг үнэн, би өөрөө өөрийгөө мэдэхгүй байгаа, тийм болохоор шаналж, төөрөлдөж байгаа юм...

*Гэхдээ, ганцхан зөвлөгөө чамд өгч чадах юм байна.  Тэр найз чинь эрэгтэй болохоор болохгүй гэсэн...тийм өнгөцxөн зүйл бодох л хэрэггүй юм шүү!*

*Хоёр эрэгтэй хүн хоорондоо сээгэс хийнэ гэж бодохоор, дотор муухай оргиод... гэж бодогдоод, яахаа мэдэхгүй байгаа биз дээ?  Гэхдээ чиний тэгж бодохыг бол ойлгож чадахгүй зүйл бас биш л дээ...  Би ч гэсэн урьд нь тийм байсан болохоор*

Яагаад ч юм, ингэж хэлсэнд нь гайхав.  Хүйсээ хүртэл солиулсан ижил хүйстэн атлаа...

*Хэрвээ тэгж боддоггүй байсан бол, ингэж их мөнгө зарцуулан байж хүйсээ солиулах тухай бодохгүй л байсан болов уу...

Хорвоо дээр хос байхын тулд, эрэгтэй эмэгтэй байж байж л хос болох ёстой...  Ийм бодол миний дотор маш гүнзгий суусан байсан болохоор би өөрийнхөө хайртай эрэгтэй хүнтэй холбогдохын тулд эмэгтэй болохоос өөр аргагүй гэж бодоод, эмэгтэй болох сонголтыг хийсэн байж ч магадгүй санагддаг юм.*

За тэгвэл, эрэгтэй чигээрээ эрэгтэй хүнийг хайрладаг геи хүмүүс яах болж байна???

*Хошногоор сээгэс хийх ч гэхдээ дажгүй гэдэг юм байлээ шүү!  Би ч гэсэн хааяа найз залуутайгаа тийм сээгэс хийдэг юм*

Шөнийн амьдралаар амьдардаг хүмүүс, ийм хүнд яриаг пал хийтэл хэлнэ ээ...
*Нээрээ юу? тэгээд хир байдаг юм?*
*Муугүй шүү!*
*Муугүй гэхээр, тийм сайхан ч бас биш гэсэн үг үү?*
*Тэгтлээ их сонирхоод байвал, өөрөө туршаад үзэхгүй юу!*
Жоохон хүн шоолсон ч юм шиг харцтайгаар инээнгээ, Мэгү-сан ийнхүү өгүүлэв.

Миний геи хүмүүсийн талаар асуусан асуултыг шал өөр зүйл болгон булзааруулсан Мэгү-сан.
Өөрийнхөө мэдэхгүй зүйлийн талаар мэдэмхийрэн ярихгүй гэсэндээ ярианы сэдвийг өөрчилсөн байж ч магадгүй л юм.

-----------------------------------------

2 comments:

Anonymous said...

Tegeed yasan bol? Urgeljlel bgaa yu?

Visionary said...

сонирхолтой л юм....