Tuesday, May 29, 2012

Heneerhel




*Манай Монгол ИЙМ ТОМ байсан юм!*
Өчигдрөөс хойш, энэ линкийг хүн болгон шэйрлээд л мундаг байна аа.

Ийм том байсан нь үнэн л дээ.
Бахархах нь ч зөв байх.

Гэхдээ, ийм том байсан гэдгийг нь бүгд нийтээрээ асар гайхаж ирээд л шаагилдаад унахыг бол утгыг нь ойлгохгүй л юм байна.
Эсвэл өчигдөр л анх удаа мэдэж байгаа юм уу???

Бахархах гэдэг нэг өөр, сагсуурах гэдэг бас нэг өөр асуудал юм шиг.
Англи хүмүүс *Манай Британийн их гүрэн ийм том байсан* гээд ч юм уу шаагилддаггүй л байх.
Гэхдээ бүгд ямар том байсан бэ гэдэгээ мэддэг, дотроо бахархдаг л байх гэж бодож байна.

Тэгээд, хамгийн гол нь, за ийм том байсан юм байна.  *Тэгээд юу гэж?* гэдэг бас нэг асуудал байгаа юм.

Тэртэй тэрэнгүй ийм том биш болчихсон юм чинь *энэ чигээрээ байсан бол* гэж санаа алдах утгагүй мэт.

Эсвэл *буцаад хүчирхэгжээд ийм том болох юмсан* гэсэн сэтгэгдэл дотор нь яваад байна уу?


Хараад байхад, манай Монголчуудын доторх *эх оронч үзэл гэж юу вэ* гэдэг нь нилээд аюултай тал руугаа хандаад байх шиг санагдаад байдаг юм.

Хятадуудад дургүй байж, тэднийг дайралдахаар нь зодох нь эх оронч үзэл үү?
Хятад хүнтэй унтлаа гээд хүүхнүүдээ зодож, тэдний үсийг нь хусах нь эх оронч үзэл үү??
Хэн нэгэнийг *хятадын эрлийз, хятадын шээс* гэж орилолдох нь эх оронч үзэл үү?

Дээр үед хэсэг хүнтэй юм яриад сууж байсан юм.

Тэгээд ийм асуулт тавьсан юм л даа.
*Чиний бодлоор, Монгол цустай (аав ээж нь Монгол) боловч Монголоор огт ярьж чаддаггүй, гадаадад амьдардаг хүүхэд Монгол уу, эсвэл аав нь хужаа (эсвэл хар арьстан ч байсан болно) боловч, зөвхөн Монгол хэлээр л ярьдаг, Монголд амьдардаг хүн хоёрын аль нь Монгол хүн бэ?* гээд.

*Монгол цустай нь Монгол* гэх хэсэг хүмүүс дийлэнх байна билээ.

Надад бол итгэмээргүй л хариулт санагдаж байсан юм.
Энэ чинь ямар хонь хурга, мал залын үүлдэрийн тухай ярьж байгаа биш дээ??
Цус гэж юу юм бэ???

Миний бодлоор, үндэстэн гэдэгийг тодорхойлдог гол зүйл бол хэл болон соёл болохоос биш, ямар нэгэн ЦУС гэдэг зүйл биш болов уу хэж боддог юм.

Тэгээд, ийм үзэл дээрээ нэмээд, өөрсдийн ДАЙСАН болох хүмүүсийн талаар мэдье, судлая гэсэн сонирхол байхгүй байгаа нь их аюултай мэт.
Хятад гэнгүүт л юм ч ярих сонирхолгүй, шууд л *ДУРГҮЙ* гээд шат даун хийчихдэг.
За нөгөөдүүл нь жишээ нь *Танай Монгол чинь бид нарын нэг хэсэг* гэх мэтийн юм хэлчихвэл бүүр уурлаад, гачин юм болно.

Тэр хүмүүсийн яагаад тэгж бодох болсон, ямар учиртай болох талаар огт сонирхолгүйгээр, зүгээр л шууд л шатаут!

Тайванд ирсэнээс хойш, иймэрхүү талын яриа хийх нөхцөл ихэссэн юм.
Тайван чинь 2002 он хүртэл Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй улс юм байна ш дээ??
2002 он хүртэл, Монгол улс чинь Тайванчуудын хувьд * Дундадын Бүгд Найрамдах Улс*-ынх нь нэг хэсэг гэж үзэгддэг байсан, тийм болохоор Тайван явах виза ч байдаггүй (өөрсдийнхөө иргэдэд виза олгоно гэж юу гэсэн үгэв гэсэн логикоор) байсан юм байна.

Тийм болохоор, харьцангүй нас өндөр хүмүүстэй юм ярихаар нэг иймэрхүү яриа болно шүү дээ.

- Чи гадаадаас ирсэн юм уу? (Тайванчууд гадаад хүмүүст их дуртай).  Хаанаас ирсэн юм?
- Монголоос ирсэн юм.  Одоо энд Хятад хэл сурч байна.
- Хятад хэл сурах ий??  Монголчууд чинь хятадаар ярьдаг биз дээ?  Ямар сонин юм?  Эсвэл гадаадад байсан юм уу??
- Үгүй ээ.  Монголчууд хятадаар ярьдаггүй ш дээ.  Өвөр Монголчууд бага зэрэг ярьдаг байж магадгүй, ар Монгол чинь тусгаар улс, тэгээд хятадаар ярьдаг хүн бараг байдаггүй юм.  Би амьдралдаа анх удаа хятад хүнийг 20 нас хүрч байж харсан гээд л бодчих
- Тийм үү?  Гэхдээ, хятад хэлтэй төстэй биз дээ тэ?  Ханз хэрэглэдэг үү?
- Монголчуудын хувьд харин хятад хэл, хамгийн хэцүү хэл юм шиг байгаа юм.  Дүрэм өөр, дуудлага бүр шаал өөр, бичдэг үсэг нь өөр.  Угаасаа шал өөр үндэстэнгүүд болохоор арга ч үгүй л байх л даа.


Тэгээд энд байдаг нэг Монгол хүүхэдтэй уулзсан юм.
Тэгсэн, мань хүн, жил гаруй байсан хирнээ хятад хэл сурья гэж оролдоогүй.
Хятадуудад дургүй юм шиг байгаа юм.

Тэгсэнээ *энэ муу Тайванууд чинь, юм яриад Монгол гэхээр доош нь чихээд байдаг юм.  Тийм болохоор уур хүрээд, сүүлийн үед өөрийгөө Солонгос, эсвэл Япон гээд хэлчихдэг болсон* гэнэ.

Дандаа маргалдаад, тайлбарлаад байх ядаргаатай л даа.
Гэхдээ, миний бодлоор, *Монгол чинь муу, муухай* ч гэдэг юм уу, *Монголчууд чинь бид нартай нэг улс шүү дээ* гэсэн үг хэллээ гээд уурлах нь үндэсний үзэл биш л болов уу.
Харин тайлбарлаж, ойлгуулах нь хамаагүй дээр сонголт мэт.



За тэгээд, энэ хятадууд яагаад Монголыг өөрсдийнхөө нэг хэсэг гэж үзээд байна вэ гэдэг талаар ч гэсэн, сэтгэхүйг нь ойлгох хэрэгтэй юм шиг.

Хятадуудыг Монголчуудад дургүй гэж манайхан бодоод байдаг юм шиг байгаа юм.
Миний бодлоор, харин ч эсрэгээрээ, Хятадууд, Монголчуудад, Монгол нутагт асар дуртай юм шиг байгаа юм.
Амттай хоолоо *Монгол шөл, Монгол хуурга* гэж нэрлэдэг ч юм уу, Чингис хааны нэрээр хоолны газар, бар саваа нэрлэдэг ч юм уу.

Дээр үед нэг кино үзэж байсан юм.  Тэрэн дээр, гол дүрийн залуугийн мөрөөдөл нь Монгол явах гээд гардаг ч юм уу.

Тэгээд энд ирээд өөрийгөө Монгол гээд ярихаар, хүмүүс их сонирхож, юм ярьдаг юм.

Хятадуудын одооны юмыг үзэх үзэл нь хамгийн сүүлчийн Чин гүрэнтэй шууд холбоотой байдаг юм шиг байгаа юм.

Чин гүрэн нь бид нарын хамгийн сүүлчийн гүрэн.
Чин гүрэний үед, Монгол, Төвд, Уйгур Шинжан бүгд нэг *Дундад Улс* гэдэг улсын дотор байсан болохоор, одооны *ДУНДАД УЛС*-ын дотор энэ улсууд байх ёстой.
Энэ үед манай Хятад улс ИЙМ ТОМ газар нутагтай байсан!  Тийм болохоор, одоо ч гэсэн хүчирхэгжихээрээ ийм том болох ёстой!  гэх мэт.

Хятадууд Монголын газар нутаг болон Монгол гэдэг юманд *ДУРТАЙ* байдаг нь ч гэсэн энэнтэй холбоотой байх.

Чин гүрэний анхны Нурхачийн эхнэр нь Чингисийн удамын Монгол бүсгүй байсан гэдэг юм билээ.
Европын Хабсбург-тэй төстэйгөөр, тухайн үед, Монголчууд их гүрэнээ нэгтгэх нэг стратеги болгож, Монгол угсааны Чингисийн удамын хүнтэй бусад газрын хүмүүсийг суулгадаг байсан гэж ярьдаг юм билээ, үнэн эсэхийг мэдэхгүй. Тэгээд угаасаа Манж үндэстэн, Монгол үндэстэнтэй их ойрхон үндэстэн байсан гэдэгийг мэднэ биз дээ тэ?

Хэл зүйн утгаараа ч тэр (Би = Би, Тэр = Тэрэ, Хот = Хото, Бичиг = Бичиг гэх мэт, уншихаар 50-60%-ыг нь бол ойлгохоор) , Манжуудын хувьд (= Чин гүрэний хувьд) Монгол гэдэг нь, ХАМААТАН үндэстэн нь байсан, тийм ч утгаараа Монголд их ханддтай байдаг байсан юм шиг.
Яг энэ үзэл нь тэр чигээрээ одооны хятадуудын хувьд үлдсэн байдаг бөгөөд *НЭГ ДЭЭВРИЙН ДООР БАЙХ ЁСТОЙ* гэж үздэг юм шиг байгаа юм.

ХАЙРГҮЙ гээд Монголчуудыг хэлээд байхад хойноос *БИ ЧАМД ХАЙРТАЙ!  БОЛОХГҮЙ БОЛ ХҮЧЭЭР Ч ХАМААГҮЙ АВААД СУУНА* гээд хөөцөлдөөд байдаг хүнтэй жоохон төстэй ч юм шиг.

Зиаг тэгээд, энэ *Монгол ийм том байсан* гэдэг үзэлийн аюултай тал нь.

Хятадуудын хувьд бол, *Чи бид хоёр нэг гэрт байсан шүү дээ* гэдэг нь чухал болохоос, хэн нь гэрийн эзэн байсан нь огт чухал биш.  *Миний хайр!  Миний хөгшин! Алив, хоолны дээж* энэ тэр гэж ярингаа, яс юман дээрээ нөхрийнхөө тархийг барьчихсан байдаг айлын эхнэр байдаг даа?

Тэрнэрхүү юм биш үү?  Тийм маягаар харьцсаар байгаад Манж үндэстэнийг өөртөө уусгаад авчихсан.  Юань-ийн үед ч гэсэн бараг Монголыг уусгах шахаж байсан юм биш үү??  Манайх ямар азаар Мин улсад хөөгдөөд буцаад өөрийн нутагтаа ирсэн юм.

За тэгээд...
Ийм эхнэрүүдийн хувьд, *Тийм тийм, чи бид хоёр нэг гэрт байсан* гээд хэлүүлчих юм бол, дараад нь бол юм амархан шүү дээ.  Хөөргөж байгаад л...

Манай Монголчууд тэгээд өөрсдөө *Манай гэр ийм том байсан.  Ийм их газар нутагтай байсан. --> Энэ газар нутаг биднийх!  Хүчирхэгжвэл энэ том газар нутагийг буцааж өөрийн болгомоор байна* гээд бодоод эхлэх юм бол, Хятадуудын санаснаар болно гэсэн үг.

Экстрим жишээ авья л даа.

Хятадууд, Монголчуудыг хөөргөөд, *Хоюулаа нэг гэрт байсан шүү дээ.  Мэдээж чи гэрийн эзэн!!  Угаасаа чи л дандаа захирдаг байсан.  Хоолны дээжийг зоогло!   Хоёр улсаа нэгтгэе!  Бид дагаар орьё!  Тэгээд улсаа та нар Монгол улс гэж нэрлэ!  Монгол улсын Улаанбаатар нийслэл.  Монгол улсын Бээжин хот!  Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн баян гүрэний нэг!* гээд хэлье гэж бодьё.

*Монгол ийм том байсан юм!* гэж боддог хүмүүст бол их л аятайхан санал мэт сонсогдох байх.
Буцаад хүчирхэг болох асар том шанс.

Тэгээд нэг гэрт орчих юм бол, цаад хятадууд чинь яаж Монголчуудыг уусгахаа бол хэнээр ч заалгахгүй.
Тэртэй тэрэнгүй олон зуун, олон мянган жилийн туршлагатай улс.

---------------------

Монголчуудын Хятадуудыг үзэн ядах сэтгэлгээ сүүлийн 20 жилд асар их хүчирхэгжиж байгаа мэт.
Болгоомжилж болно, болгоомжлох ч хэрэгтэй.

Зүгээр үзэн ядах??? Утгагүй зүйл мэт.
Энэ ч гэсэн, аягүй бол Хятадуудын явуулга юм биш үү?

Албаар өөртөө эвгүй зүйл хийлгүүлээд, тэрүүгээрээ нээнтэглэх гэсэн санаа гэх юм уу.
Бас нэг экстрим жишээ авья.

Хятадууд, Монголчуудыг нээнтэглээд болбол өөртөө нэгтгэх санаатай байг.

Хүмүүсийнх нь *эх оронч сэтгэлгээ* гээчийг дэвэргэж байгаад, хэдэн хятад хүн Монголд аваачингуутаа албаар алуулуулчихья гэж бодьё.

Тэгээд сүүлийн үе шиг, Монголчууд хятадуудыг үзэн яддаг болсон үед, бас хятадаас олон барилгачин хятадууд ирдэг болсон үед бол, ийм байдал үүсгэх тийм ч хэцүү биш.
Угаасаа Хятад шиг хүнээр илүүдсэн газар, хэдэн хүн алуулуулах бол нэг их сүртэй гарз биш.

Гэхдээ иймэрхүү юмаар нээнтэглээд, Монголд дайн зарлаж эзэлж авах ч юм уу, эсвэл зүгээр л улс төрийн дарамт үзүүлэх бол их амархан зүйл мэт.

Иймэрхүү маягаар бодохоор, манай Монголчуудын сүүлийн үеийн энэ *ЭХ ОРОНЧ* хэнээрхэл, явж явж Хятадуудын бодлого юм биш үү?? ккк


Жоохон олон таван юм бодож үзэв, ккк.
Дэмийрээд юм бичээд суучихсан чинь, гарч жим орохоо мартчихаж....

Хэдэн Тайванууд хамт ууя гээд дуудаад байна, гарч уухаас.

6 comments:

hina said...

thh sain etsgiig neriig 7 huvaaj idne gdg mglchuud hed ch huvachihav xexe,
neg uda baahan mgl zaluusin derged hyatad uvuutei gdgee heltel chi naadhaa uur humuust bitgii heleerei gj heluulj bsan xexex, undes tsus yarihasa hezee uidhiim bgaam dee :)

Anonymous said...

zarim zuil deer sanal niilj baigaa ch zarim zuil deer sanaa niilehgui baina. Tsus gedeg zuil chin mash tom zuil shuu dee. Hel soyoliig bol haana ch hen ch ochood ooriin bolgoj chadah zuil. Tsusaa tsever bailgah asuudal bol chuhal shuu...

patatepatata said...

hina> Harin tiimee, negniigee ad uzeh, hoorondoo hagaraldah tom uligtai baih magadlaltai uchir, neg ih devergeh yostoi zuil bol bish yum shig.

anonymous> Tsusaa tsever bailgah heregtei gedeg uzeltei bol sanal negdene. Iluu precise-aar heleh yum bol *Mongol hun gedegeeree baharhaj, tuuniigee deedleh heregtei* baih.

Harin hen negniig *hyatadyn erliiz, shees* gej hardaj serdej ehleh ch yum uu esvel zugeer l utga uchirguigeer ad uzeed ehlevel tusgui bolov uu..

Tsus gedegeesee iluu hel, soyoloo hadgalah tal deer anhaarah heregtei gesen sanaa.
Mongolooroo yaridaggui, Mongol gedegee chuhalchilj uzdeggui, Mongol tsustai Mongol hun bailaa gej bodyo.
Bi l lav tiim huniig, hedii tsus ni Mongol baisan ch gesen, Mongol gej uzehgui l bolov uu...

Visionary said...

би лав санал нийлжийнааа

Anonymous said...

PO ajuma blogoo bicheech ee!!!!

Anonymous said...

It's enormous that you are getting thoughts from this piece of writing as well as from our discussion made here.

My page: anti cellulite treatment