Sunday, January 29, 2012

Zodno shuu! :)

Би ч Монголчуудын гэй нийгэмтэй холбогдох боломж багатай байсан хүн л дээ.
Яахав, блог бичдэг хэдэн геи хүүхдүүдтэй уулздаг, бас тэгээд хааяа нэг Монгол очихоороо партин дээр очдог гэх мэтээс өөрөөр.

Тэгээд сүүлийн үед яахав, нөгөө Ханзогоос болоод, ямар нэг хэмжээгээр янзан бүрийн юм дуулах сонсох зүйл ихэсч байгаа юм л даа.

Тэгээд л сонсож байхад, хөгжилтэй юм их болдог юм байна аа...
Боевик гарууд их байдаг гэнэ.
Юугаа булаацалдахаараа хоорондоо зодоон цохион хийгээд байдаг юм мэдэхгүй л дээ, гэхдээ сая туршилтын журмаар, бүрэн цагаар ажиллагаагаа эхлэхээс өмнө 2-3 удаа парти хийсэн, 2 удаад нь зодоон болсон сурагтай байв. Сүүлийнх дээр нь цагдаа ирж зохицуулж!!

За хүмүүс жоохон давсалж л ярьдаг, тэгээд давстай хоол амттай байдаг болохоор, янзан бүрийн л цуурхал явна л даа.

Эхний зодооны талаар, нэг стрэйт залуу зодоон хийгээд, тэгсэн тэнд байсан зодуулсан залуугийн найз нь *Миний хайрын нүүрийг маажаад хаячихаж* гэж орилсон энэ тэр гээд л, сонирхолтой зүйл сонсов. Үнэн худлыг бол мэдэхгүй, тэр нь ч тийм чухал биш, гэхдээ гол нь инээдтэй байвал бас болоошүү дээ тэ?

Би ч яахав *Нанчилдаангүй найрыг ямар найр гэдэг юм* гэсэн байдалтай, жоохон сонирхсон шиг байсан юм...

Тэрний дараа хүмүүс фэйсбүүкийн коммюнити дээр, дандаа зодоо хийдэг болж гэсэн зүйл ярьж байгаа байдал нь уншиж суухад нилээд сонирхолтой санагдав.

Манайхан хараад байхад, гомо момо гэлтгүй нилээд нанчилдацгаадаг бололтой юм аа тэ? ккк.
Партин дотор нэг зодоон болоод, гараад бас нэг зодоон болсон гэхээр, зодоон модоон харалгүй удчихсан хүнд сонирхолтой санагдаад, баахан хэрэгт дурласан, ккк.

Тэгээд л уншиж байсан, доод талд нь *тэгээд муухай хүүхнүүд шиг хэрүүл хийж байхаар, нэг сайхан нанчилдчихсан нь хамаагүй дээр шүү дээ* гэсэн бодолтой хүмүүс ихэнх нь.


Энд гэхдээ манай Монголчуудын *Мачо* үзэл бас яваад байх шиг байгаа юм, хэхэ.
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг байсан бол одоо, *Хүүхэн чавганц нар хэлээрээ, хүнхэр эрчүүд нь нударгаараа* гэдэг болсон юм шиг...

Гэхдээ энд бас нэг *Эрчүүд, эршүүд = сайхан, эмэгтэй, эмэгтэйлэг = муухай* гэсэн үзэл яваад байгаа юм шиг санагдсан... Өөрөө, өөрийгөө эмэгтэй гэж үздэг Энхриймаа хүртэл, дургүй нь хүрсэн гомо нараа *хүүхэн шиг* гэж муулж байна гэхээр....Бусад хүмүүсийн дотор тийм үзэл бүр гүнзгий байгаа байх...

За тэгээд нанчилдахаараа л эр хүн шиг гэдэг энэ ойлголт, жоохон сонин бас санагдаад байгаа юм... Жинхэнэ эр хүн шиг эр хүн чинь, жижиг сажиг зүйлд уурлаж ундууцаад байдаггүй, тийм тайван, гүндүүгүй байдаг юм болов уу гэж би бодоод байдаг юм, тэгсэн энэ дээдэх ойлголтоор бол жоохон юманд ямаан омог нь хөдлөөд нударгаа зангидаад дайрчихдаг хүнийг хэлдэг ч юм шиг...

За мэдэхгүй, би гадаадад удаад жоохон домбоо болчихсон байж ч магадгүй...
Тийм гэж найдья....

Гэхдээ, гэр орондоо зодолдоно уу алалцана уу өөрсдийнх нь хэрэг байх, олон нийтийн газар зодоон нүдээн үүсгэхээр, ядаж л тэнд байгаа бусад хүмүүсийн амар тайван байх эрхэд халдаж байгаа гэдгээ ойлгодоггүй юм уу гайхаад байгаа юм...

Зодоон болонгуут хамгаалагч гүйж очиход болох ч, гүйж очихоос өмнө хамрыг нь чихэж хаяад, цагдаа сэргийлэх болбол, нэг газар адилхан гомо хүмүүсээрээ цуглаж жоохон аятайхан байя гэсэн хүмүүсийгээ хорлосон л явдал болох мэт.

Тэгээд энэ нэг сайн учрыг нь олохгүй бол болохгүй проблем болчихоод байгаа юм.
Юу ч болсон, хамгаалагч нараа тун сайжруулья гэж бодож байгиаа.
Бас, зодоон хийсэн хүмүүсийг дахиж оруулахгүй болгож бол болж байгаа юм, гэхдээ тэгэхээр бас эргээд өс санасан хүмүүс яачих ч юм билээ гэж бодогдсон шиг.

Нэг мөсөн цагдаатай холбоотой байсан нь амар ч юм шиг...
Эсвэл, зодоон цохион хийдэг жоохон хүүхдүүд орохын аргагүй үнэтэй болгодог юм болов уу???

Бодоод бодоод бодын шийр дөрөв гээч л болоод байж байна.
За яахав, ямар нэг байдлаар учрыг нь олно доо.

2 дахь удаагаа зодоон болсон гэж сонсоод, миний мэдээж уур хүрнэ биз дээ.
Адилхан гэй хүмүүсээрээ цугладаг газартай байя гээд хичээж байдаг, тэгтэл тэр орчингоо өөрсдөө хорлосон юм хийгээд унахаар.

Тэгээд, тэр фэйсбүүкийн коммюнити дээр *Хүмүүс дахиад зодоон хийсэн сураг сонсов... Юугаа булаацалдаж зодоон хийдэг юм бэ? хэхэ. Өөрсдийгөө эрсдэлд оруулах ийм үйлдэл хийхээ больцгоомоор юм шиг ээ* гэсэн, маш ньюутрал коммент үлдээсэн юм.

Хэн нь зодоон хийсэн талаар ч юм уу, тиймэрхүү юм огт дурьдалгүйгээр!! Зүгээр л *ерөнхий онол* гэдэг шиг хэлбэрээр.

Тэгсэн, бодвол тэр зодоон хийсэн хүүхдийн найзууд л бололтой, 2-3 хүүхдээс учиргүй занаж сүрдүүлсэн мессежүүд ирээд, намайг бүр айлгаад хаячихлаа, кккк.


Залуу 1>

*Хай!. Наадах постоо устга. Миний таньдаг хүнтэй холбоотой, хайр дурлал огт хамаагүй* гэнэ...

Юу бичээд байгааг огт ойлгохгүй би ч яахав

*Ойлгосонгүй* гээд хариу бичив.

Тэгсэн хариу ирсэн нь
*Юугаа мэдэж дэмийрээд байгаан бэ чи! Устга гэж олон хэлэхгүй шүү!*.

Харилцан яриа гэж хэлэхэд ч хэцүү мэт... За энэ нь ч бас яахав.

Залуу 2>

*Наадах постоо устга. Юу болсоныг нь мэдэхгүй байж яасан сүрхий хамт байсан юм шиг бичсэн юм бэ* гэнэ...

Өөрийнхөө бичсэн юмыг эргүүлж тойруулж харав. Тийм айхтар мэдэмхийрсэн юм байхгүй л харагдах юм... Тэгээд 2-3-уулаа тушаагаад байхаар нь уур хүрээд

*Зодоон болсоныг шүүмжлэх яагаад болохгүй байгаа юм? Би ямар нэг тодорхой нэртэй устай юм бичээгүй санагдаж байна. 2-3уулаа нийлээд устга гээд шаардаад байгааг ердөөсөө ойлгохгүй байна* гээд хариу бичив.

Тэгсэн *Би нэг л сануулсан шүү! Ямар ажил хийдэг хэн гэдгийг маань наад грүпээсээ асуу! Чиний үзэл бодлыг хүндэтгэнэ. Гол нь өөр юм бичээд үзэл бодлоо хуваалц. Заавал наад болоод өнгөрсөн юмаар яахнав. Ирээдүйнхээ талаар гоё бичээч. Наад постноос чинь чамайг зарим нь илүү зантай юм гэж буруугаар ойлгоно* гэсэн хариу ирж байна...

Би одоо яамаар юмбэ дээ... Тэр групийн хүмүүсээс нь энэ хүний ямар ажил хийдэг хэн гэдгийг нь асуух ёстой юм уу? Бас нэг л сануулсан гэхээр нь айх ёстой юм болов уу?? Бүүр гайхшаа бараад сууж байна, кккк.


Хамгийн гол нь, хүнтэй ингэтлээ хэл амаа ололцохгүй байж үзээгүй болохоор, миний Монгол хэл ингэтлээ муудсан юм байхдаа гэж сэтгэл санаагаар унаад сууж байна, кккк.

Амьдрал нэг иймэрхүү маягаар, хөгжилтэй, сонирхолтойгоор өрнөсөөр л байна.

Уг нь нэг их хүний мессеж энэ тэр гаргаж ирж бичмээргүй байсан, занаад зандраад байхаар нь гэдэн хөдлөөд энд биччихлээ, ккк.
Бас, ядаж байхад, бичихэд сонирхолтой болохоор.... нөгөө миний доторх хов живэнд дуртай хүүхэн өндөлзөөд байх юм, ккк.


За ямар ч л байсан, Монгол очихоороо сайн зодоон хийж сураг хэрэгтэй юм шиг байгаа юм. Эсвэл бие хамгаалагч хөлсөлдөг юм уу? ккк.



За за нэг иймэрхүү, нэг тиймэрхүү.




9 comments:

Panda said...

Өө бас тэгж дарамталдаг улсууд бас байнаа. Манайхан жаахан соёлд суралцамаар юм. Яахав эршүүд зан гээд л ам зөрж байснаас гэдэг юм байдаг лдаа. Тэр тэхдээ утгын хувьд өөр байхаа. Монгол эрчүүд чинь нээх тэгж зодолдолгүйгээр ганц 2 цохилцоод л сайн найзууд болдог шдээ. Харин тэр партины зодоон болохоор нэг нь нэг л хүчтэй чадалтайгаа харуулах гэж зодолддог юм байлгүй дээ. Ойлгохгүй л юм. За би энд юу биччих вэ хэхэхэ

ershuu said...

hmmm yaamaar yum be... yaasan sahilaga bat muutai huuhduud ve l gehees kkke.
hamgaalaltaa joohon changalaad uzehgui yu.

Цагаанаа said...

аанха, хамгаалалтаа л сайн болгосон дээрийн бол уу даа,
эхний удаа хамгаалалт жаахан муу байснаас тэгээд байгаа байх,,
манай гомо нар чинь тэгээд нанчилдааныг салгахаасаа илүү самууруулаад унавуу гэж бодсийшд,
маажуулдаг, мааждаг хоёрт би бас өртөөд авсаншд,, кккк
заа тэгээд ямар ч бар-нд тийм асуудал бас гарж л байдаг дөө л гэж бодох шив.

BorlaSQue said...

хүүхэн шиг гэдэг үгэнд би ёстой дургүй ээ... хүүхэн гэхлээрээ заавал муу муухай байх ёстойм уу?

харин тэр жинхэнэ эр хүн бол гүндүүгүй бла блатай санал нэг байна өө...

MNED said...

Энэ асуудлаар надад нэг санал байна.
"Ханзо"-ийн такс нь жаахан өндөр байвал зүгээр байх. Ингэх юм бол арай цэгцтэй болно гэж бодож байна.

Anonymous said...

Video hiisen bol goyo zodoon boloh baisan baih gej bodov. Gomonuudiin nanchildaan esvel gay fight ntr geed utube upload hiichvel bas sensation shu de poojgoo mini. B ah

erchuud said...

ene asuudliig shiidekh arga zam baina. Gekhdee mongold, bolon manai angiinkhand her niitsekh esekhiig medekhgui baina.


1th, ni khamgaalagch maani gay baisan ni deer ted gay humuusiin ontslogiig medekh uchraas eveer zohituulj bolno.

2th, ni straight hamgaalagch harin ter gay uilchluulegchtei hariltsaj baigaa gegdee meddeg , tednii erkhend haldakhgui eveer zohitsuulj, halsan tasarsan humuusiig taxy-nd suulgaj ogdog baikh.

3th, ZB buyu zohion baiguulagch khumuusiin dunduur yavj, sogtson , yamar neg evgui uildel hiisen humuusiig naiz nartai ni yarij tedniig yavuulakh arga zam haikh heregtei dee.

Mongolchuudiin ontslog bol neekh tom talbain baruun ontsogt suuj suuchhaad nileed halsanii daraa tarj ogokhgui udaad , tegeed garsaniikhaa daraa avch nairch yavakh gesen hunee bulaaltsaldaad zodoldokhod belen baidag ene baidal magadgui manai angiinkhand baij magadgui.

Khervee Mongold tsagdaa naraas khumuus aidag bol , bar tarakh uyed oirkhon tsagdaagiin erguul baigaag sanuulj tarakhad zarlakh yum bol ted asuudald ortokhguin tuld ertkhen yavakh bolno doo.

Mongold baigaa gantskhan gay baraa demjeed ajiluulakh yumsan.

Amerikad Zarim jijig hotuudiin gay barnuud ni uilchilgee saitia tednii hotolbor ni busad barnaas iluu baidag uchraas , engiin baagii narch gesen zovkhon ter barand ordog ene orchiniig burduulj ogokh yumsan. Iimees zagatnasan gazar maajina gedeg shig , show management deer l zorigtoi ajillamaar baina daa.

Amjilt shuu. bainga demjikhed belen baina.

Anonymous said...

bi bodohdoo zereglel togtooh heregtei.
Mishaa

patatepatata said...

Panda:> Eregchin tahia gedeg shig uu? kkk. Bear, Wolf ene ter gedgees gadna shineer angichlal gargadag yum uu yaadag yum, kkk

Ershuu> Harin tiim, hamgaalaltyg joohon changalna

Tsagaanaa> Barand asuudal ch gardag l baih l daa. Gehdee bainga bol gardaggui bailgui dee te? Chi mini bas urtuud avsan uu? kk

Borlasque> harin tiim, uursdiinh ni dotor baigaa neg tiim discrimination yavaad baigaa yum

Mned> harin, tax-aa joohon undursguh sanaa zov yum shig baigaa yum.

erchuud> hamgaalagch gay baigaad demii gej sanagdaad baigaa sh dee. Gay humuustei haritsaj baigaa gedegee medeh bol medeej, gol ni gehdee hamgaalagch nar chini uursduu ergeed asuudald oroh magadlal ihtei humuus uchir, erhend bol haldahgui baihaa medeh bailgui dee.

Mishaa> Yamar zereglel? Tsarailag bolon tsarailag bus gesen zereglel uu? kkk