Tuesday, January 10, 2012

Club-iin ner

Өчигдөр орой, интернет ухаад сууж байсан юм.
Сайндаа ч биш, шинээр нээгдэх гэж байгаа клубынхаа дотор заслыг яаж шийдэх үү, хоол энэ тэр бэлдэх үү яахав, бэлдвэл ямар хоол хийх вэ энээ тэрээ гэсэн юмны санаа авчих санаатай, интернетээр хэссэн шиг.

Тэгээд байж байсан, манай нэг Монголд байдаг найз мессенжерээр яриа өдөж байна.

*Өө, найз нь сайн сайн, нөгөө ярьж байсан гэй клубаа нээх гээд л* гэсэн юм ярьсан байж байсан манай хүн хэлж байна аа

*Найз нь тэр клубыг чинь маш их дэмжиж байна, очно оо! Гэхдээ нээрээ сониноос, найз нь гэр бүлтэй болж байгаа! Тэгээд найз охинтойгоо суухаараа геи залуустай нэг их уулзахаа болих байх. Мэдээж чамтай бол уулзана л даа* гэж байна.

Нэг их олон гэй залуучуудтай уулзаад бариад явдаггүй (парти энэ тэр ирдэггүй) ч гэсэн, маш нээлттэй, боловсролтой залуу л даа.
Өөрийгөө нэг их нуугаад ч юм уу, эсвэл гэй болж төрсөндөө гутарч бариад байдаг юм шиг бол санагддаггүй байсан юм.

Тэр залууг, бисекс байсан уу эсвэл гэй байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй (асууж байгаагүй).
Гэхдээ ямар ч байсан, миний хийхгүй л болов уу гэсэн сонголтыг хийж байгаа гэдэг нь бодууштай л санагдав.

Мэдээж, би хүнээр өөрийнхөө амьдралын хэв маягийг шүүмжлүүлэхийг хүсэхгүйтэйгээ адилхан, надад тэр хүүхдийн сонголтыг шүүмжлэх эрх ч, шүүмжлэх үндэслэл ч байхгүй. Тэр залуу, үр хүүхэд, гэр бүлтэй болохыг хүссэн, сонгосон бол *Баяр хүргэе* хэмээн сэтгэлээсээ баярлахаас өөр зүйл байхгүй мэт.

Тэгээд тиймэрхүү зүйл ярингаа, одоо Монголд маань гэй хүмүүсийн байдал аль зүг рүү явж байгаа юм бол хэмээн жоохон бодов.

Хэрвээ залуус зөвхөн өөрийгөө нуухын тулд, гэрлэлт гэдэг зүйлийг сонгож авч байгаа бол тэр нэг өөр асуудал, нэг их хүсээд байх асуудал биш мэт.

Харин, тийм биш, огт өөр үндэслэлээр, олон сонголтоо тунгаан байж сонгосон бол, тийм олон сонголт байгаа бол маш дэвшилттэй асуудал ч юм шиг.

Зүгээр л муйхраар, барууныхныг дуурайсан юм шиг *Гэй бол ийм сонголт хийх ёстой* (өөрийгөө гэй гэдгээ каминг аут хийж, түүнийгээ бусдад тэр чигээр нь тулган хүлээлгэx гэх мэт) гэсэн үзэл нь эсрэгээрээ нилээд их аюултай ч юм шиг. Нэг утгаараа, гомо л бол Мадонна болон Кайли, Гага-г сонсдог байх ёстой ч юм уу, эсвэл гомо л бол фашон энэ тэрд дуртай байх ёстой ч юм уу, гомо л бол завхай байдаг ч юм уу, гомо л бол ДОХ-той байдаг ч юм уу, тийм стереотайпыг өөгшүүлэх хэрэгсэл болох учир.

Сан Франциско ч юм уу, барууны хот, улсуудад очихоор, яагаад ч юм тийм муйхар, эсрэгээрээ *ялгаварлан гадуурхсан* үзэл бас нилээд гарч ирээд байгаа юм шиг санагдаад байдаг юм...

За тэгээд Монголчуудын талаар, Монголд гэй бар гэх мэтийг яаж хүлээж авах бол гэж бодсон юм.
Би өөрөө Монголд амьдардаггүй болохоор, таамаглахад хэцүү л дээ.

Зарим хүмүүсийн ярьж байгаа шиг, Монголд гэй амьдрал гэх мэтийн тухай ярихад арай эрт байж ч магадгүй л юм.
Төрийн ордондоо гал тахиад, тэрэндээ хүүхэн хүргэхгүй энэ тэр гэсэн юм хийж байгаа үед бол, тэр үнэний ортой ч байж магадгүй.

Гэхдээ хүн чинь өөрийнхөө эргэн тойрныг харж юм дүгнэдэг болохоор, миний хувьд бол нилээд өөдрөгөөр хараад байгаа.
Манай Монголчууд угаасаа, эерэг утгаараа ч тэр, эсрэг утгаараа ч тэр маш их уян хатан, юманд зохицож таарахдаа хурдан хүмүүс мэт.

Ажлаа хийхээс хойргошсон үедээ би эндэхийн Вимо гээд социал нетворк ордог юм л даа.
Ямар гэдэн нь хөдөлсөн юм, би анхнаасаа өөрийгөө *би энэ Вимогийн цорын ганц гомо* гээд л нөгөө Литтл Бритэйн дээр гардаг этгээд шиг зарлаад орсон юм.

Эхэндээ ч хүмүүс яахав, пүү пай, садар самуун сурталчиллаа гээд л загнаад байдаг байсан юм.
Тэгсэн, хэдхэн сарын дараа нөгөөдүүл чинь гомогийн талаар, эерэг биш юм аа гэхэд сөрөг биш ойлголттой болчихсон, хамгийн гол нь хүлээж авдаг болчихсон байх жишээтэй.

Тэгээд энэ жил, Монголчуудын шинэ жилийн баяраар, хуучин найз залуугаа дагуулаад очсон юм.
Гэр бүлтэй хүмүүс гэр бүлийн хөнгөлөлттэй ордог баяр л даа.
Тэгсэн, надаас *та хоёр гэр бүлийн хөнгөлөлт авахгүй юм уу?* гэж асууж байна гээд бод доо??


Аль эсвэл гэй клубны жишээ.
Нодлин жилийн 10 сарын үед, дээр үед Монголд *Сити лайф* гээд гэй бар нээж байсан залуутай ярьж байсан юм.

*Энэ чинь одоо, 1 сая 200 мянга илүү хүн амтай хот байна даа, ядаж нэг байнгын бартай болох цаг нь болсон баймаар тэ? *

*Одоо тэгээд парти болсон ч зөндөө хүн ирдэг болоод, бараг багтааж оруулах газар олдохоо больж байгаа гээ биз дээ?*

*Ер нь чи бид хоёр л хийж эхлэхгүй бол, хүлээлээ гээд баригдчихгүй юм чинь тэ?* гэж ярилцаад, клуб нээхээр болсон юм.

Тэгээд, би өөрөө Монголд байдаггүй болохоор, хамаг ажлыг Монголд байгаа хүмүүс болон ээждээ даатгана биз дээ.

Манай ээч ч тэгсэн ханцуйгаа шамлаад л орчихсон.
Хэдхэн жилийн өмнө л анх өөрийгөө гэй гэж хэлж байхдаа ингэтлээ гүнзгий манай ангийнхны төлөө юм хийнэ гэж огт бодоогүй байсан болохоор.
Бүр яваандаа нөгөө хэдийгээ *Эд нар чинь ямар аймаар айлгүй юм бэ!?* гэж шоолонгоо *гэхдээ гэй хүүхдүүдэд бол итгэж болох юм шиг санагдаад байгаа* гээд асар сайн амтай.

Тэр бүү хэл, эмээ өвөө энэ тэр, кланын дотор засвар хийж байгаа хүмүүст хоол унд зөөгөөд байгаа сурагтай байсан, аймаар либерал наачихсан тэ? ккк

Тэгээд тиймэрхүү юмнаас хараад байсан ч гэсэн, манай Монголчууд угаасаа хүнийг хүлээж авахдаа нилээд мундаг хүмүүс юм биш үү гэж бодогдсон.

Барууныхан шиг, бусдыг үгүйсгэж, өөрийгөө төвийлгөж байж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг соёл биш, харин харилцан бие биенээ хүлээн зөвшөөрдөг нийгэм болохоороо тэр юм болов уу гэж.

Одооноос эхлээд л тэр барууны соёлын хэрэгтэй хэрэггүй зүйл нь ихээр орж ирээд энэ сайхан заншилууд маань алга болчихгүй л бол....

За за баахан дэмийрч, мэдэмхийрчлээ, ккк.

Энэ бичлэгийг бичиж эхэлсэн маань, клубын нэрээ буруу бичсэн байна лээ гэдгээ мэдэгдэх гэж бичиж эхэлсэн юм байна шд...


Клубт нэр өгөх гэж нэг хэцүү ажил байсан юм...
Япон маягийн клуб болгож хийж байгаа болохоор, Япон нэр өгье гэж яриад...

Эхлээд *Дэрү Күги* буюу *Онцгойрсон этгээд* гэсэн нэр бодож олсон, хамтарч хийж байгаа хүнд маань таалагдаагүй...

Японоор *Дэрү Күги га Утарэрү* буюу, *бусдаас онцгойрвол балбуулна шүү!* гээд үг байдаг юм...
Тэрүүгээр ёжилж нэрлэдэг юм уу гэж бодож байсан юм л даа, хэхэ.

Дараад нь Баябаяга даргын санаачлагаар *Хазама* буюу *хоёрын хооронд гурвын дунд* эсвэл *хаданд хавчуулсан халиуны зулзага* гэдэг нэр бодож олсон.
Даанч Монголд төстэй нэртэй өөр газрууд байна гээд болив.

Тэгээд бодож олсон нь, элдэвээр ёжилж барьсан биш гэсэн утгаар нь *Шөнийн Сакура* буюу Ёзакура гэж нэрлэсэн, Монголчуудын хувьд дуудахад хэцүү, тэгээд урт болоод байсан учир, явж явж Японы дээр үеийн баатарын нэрээр Ханзо гээд нэрлэчихлээ, ккк.


За ингээд, хамтарч анх санаа гаргасан 2 ч биш, Цагаанаа жаалхүүгээс эхлээд олон гэй болон стрэйт (манай авга ах, ээж, эмээ өвөө гээд л, ккк) хүмүүсийн дэмжлэгтэйгээр ямар ч байсан нэг юм эхлүүлэх шинжтэй!

Энэ долоо хоногийн эцсээр анхны ангийнхны парти хийх санаатай байгаа!
Фэйсбүүк дээр зарлал тавигдсан байгаа тул хүрэлцэн ирнэ үү!

Анхны үйл ажиллагаа болох бөгөөд, дээрээс нь клубын доторх зүйл бүрэн бүрдээгүй үед хийгдэж байгаа учир, зарим нэг учир дутагдалтай зүйл гарч магадгүй.
Гэхдээ яваандаа үйл ажиллагаагаа улам бүр сайжруулахаар шамдаж зүтгэж байгаагаа учир, дэмжээрэй! Хүрэлцэн ирээрэй!







17 comments:

zzz said...

Facebook url-iig bichchuul yajiine? Yavaad ochoy! Ta uuruu irehiimuu?

edna said...

Uudruguur harya gevel ene dugnelt chin unenii ortoi, ghdee delhii ulam havtgairad gdeg shig medeelel hyazgaargui bolson ene ued bur tag buduuleg l bish bol ulaan tsaim usuisged chichred bh hun gaigui blgui de? Tanai eejin heldeg unen bj magadgui e. harihaaraa ornoo neriig sain togtoj bgad. Bas solichiv.

gigi said...

ner ni cool haaniimbdee?

Anonymous said...

FB-d baihgui humuus baina shdee, haana hedees bolohiim bee. Amjilt !

Anonymous said...

Er humuus aaligui bh hamgiin muuhai, tuunii orond helgui dulii baisan ni hamaagui deer. Baliar sejgiin amitad aaligui gomo zaluus.... Esregeeree emegtei hun ershuud baih ni mash zugeer cool....

patatepatata said...

zzz> facebooknii url-iig ni bi uuruu meddegguiee... Neg huuhdeer bichuulsen, haalttai group deer orchihson bailee. Ene udaad, buren neeltee hiigeegui baigaa bolohoor, joohon haalttai mayagaar hiih yum shig baina lee. Mail chini, esvel messenger chini baival bi cham ruu yavuulchihya. Bi uuruu ene udaad ochij amjihgui, gehdee buren neeltee hiih uyee rni ochih sanaatai baigaa

edna> buh yum shiidegdeheer buren eheer ni surtalchihlgaa hiine ee, kkk

jagaa> Tengis kino theatriin ter havid. Yag haana gedgiig ni bi cham ruu messageer yavuulya.

anonymous> 13nd oroi 7-oos gej baisan. Haana bolohyg ni, arai neegdeegui baigaa bolohoor bi end tavij bolohgui baina.

Anonymous 2> Aaliguid orvol hamargui geech? kk
Mongol helee martsan uu ain? lol.

Gehdee aaligui baisan ch gesen, hund sadaa bolohgui uursdiinhuuruu baival bolno sh dee, hehe.

Anonymous said...

hi FB deerhi zariig chini yamar hayagar orj uzej boloh yum be? Ochmoor bainaa

Anonymous said...

хөнгөлөлт эдлүүлэхийг хүсийда, тэр клубтээ. мэдээж бөөн амжилт хүсжийгаа.

хундага

erchuud said...

100% demjij baigaa shuu. amerikaas gadaadadas yuogeer demjikh ve ? doloo honogiin odor buriig oor bolgood neg odor ni zovkhon lesbianuud ordog neg odor drag show boldog, 5 dakh hagas sain niiteeree ordog tendee go go boystoi. 3 dokh odor 10 tsagaas 11 tsag hurtel shirtless night ene neg tsagt birsen zaluus unegui tsamtsagui tseej nutsgen tegeed unegui uudag , gekh meteer mongold baikhgui uilchilgee uzuuleed baival zaluus bainga irdeg bolno, aan neg odriin oroi ni kinonii oroi , ene meteer mash ikh sanaa onoo helmeer baina. bas martakh shakhlaa barnii garakh haalga esvel biye zasah gazriin hanand belgevch avdag sav bairluulaarai. gadaadad hopl gekhgui bol entertainment , marketing deer endees hotolbor beldeed yavuulaya aa. Bur setgel dogdlood baina shuu.

patatepatata said...

anonymoyus> bi harin teriig ni medehgui yum aa. Chi naashaa mail bichvel, bi hariu zaagaad yavuulchihya

hundaga> medeej shuu dee, medeej! odoohondoo yamarhuu bolj baigaag ni sain medehgui l baina daa, kkk


erchuud> harin heseg test opening hiij uzej baigaad, daraad ni yaaj event ene teree zohiohoo bodoh sanaatai. Belgevchnii huvid ch tiim shuu. Neeree manaid unegui belgevch taraadag gazar baidag bil uu??

patatepatata said...

minii mail hayag patatepatatamgl@yahoo.com sh dee

BorlaSQue said...

BRAVO

ershuu said...

zovhon ger bultei boloh geed esvel ooriigoo oorchloh geed or nuuh geed ehner huuhedtei boloh gej baigaa bol hetsuu l baina baih. whoever can have a family with kid, i think. it doesn't matter who you are, gay or not. geed dalii yum bichchih uu :P

Цагаанаа said...

*хаданд хавчуулсан халиуны зулзага*,, хоёрын хооронд гуравын дунд энэ тэр
исто гоё \намираа??\ нэр байсан байнашд, хахаха

00-д бэлгэвч тараадагшдээ,, эсвэл тэкэн дээр ч юм уу тавчихсан байдийн,,
ажиглаад байсан любрикант \гелв\ нь парррр гээл дуусцан байналэээ, хэхэ,

любрикант жижиг сажиг аптек ч юм уу, түц-ээр байдаггүй ,,,
байлаа гэхэд худалдаж авахаар гомо гээд мэдчиж байгаа юм шиг байдаг байх гэж бодсон шиг ...

patatepatata said...

BorlaSQue> Dahiulah uu? kkk

ershuu> za bitgii liberty gay bolood baigaarai, kkk. Hun hunii bodol oor bolohoor te? Uurtuu unencheer amidrah l heregtei yum shig

Tsagaanaa> Taraaj baigaa yum uu??
Hervee humuus aptekaas avch chaddaggui yum bol, boondoj avchraad, partyn deeree zarj bas boloh yum baina te? kkk

Hazama harin ug ni goyo ner baisan, daanch Mongold "Hazara" geed gazar baidag yum uu? Terentei anduurna geed...

нана said...

ёоноо гое юм хийж байгаам байнш, очхиймсон

WILD FOX. said...

Вааауув, таны блогоор оролгүй удсан чинь ийм ийм зүйл хйиж байсын бий вйи этр кк,

ямар гоё юм бэ? монголд очихоороо заавал орж түйвээнээ.

BIG BIG HUGS! GL! xD