Sunday, November 13, 2011

Freddie?

Бүсгүйчүүдийн зүрхийг зүссэн гомо дуучид...
Уг нь аягүй дажгүй залуу, даанч гомо... гэгдэхээр дуучид нилээд их байдаг байх.
Элтон Жон-оос эхлээд л... 
гэж, хэн тэр хөгшин авгайг гоё залуу гэх юм бэ...
Гээд худлаа эхлүүлэх ч яахав.
Хамгийн алдартай, олон хүүхний зүрхийг шархлуулсан гомо / бисекс дуучид гэхээр...
Миний санаанд орох нь бол 1) Фредди Меркури  2) Жорж Майкл  3) Рики Мартин эд нар уу??
Мань мэтийн хөгшин таарай ч сүүлийн үеийн дуучдыг ч мэдэхгүй юм аа...


Өөр хэн хэн гэж байдаг юм... 
Дэвид Боуй?  







Игги Поп?


 
(Ehlehdee ineej baigaa ni lag huurhun)   за мэдэхгүй, мэдэхгүй чадахгүй зүйлийнхээ талаар худлаа бурахаа больё... 
 
Гэхдээ Велвет Голдмайн гээд кино байдаг даа? 
1990-ээд оны сүүлээр гарч байсан.  Тэрний гол дүрийг, Дэвид Боуй, Игги Поп 2-оос санаа авсан энэ тэр гээд байдаг бил үү?
 


Дөнгөж Японд ирсэний дараахан, цэвэр ичимхий жаалхүү байхдаа, прокатанд ирэхийг нь догдлон догдлон хүлээгээд, тэгээд прокаталж авахдаа эргэн тойронд таньдаг хүн байна уу үгүй юу гэж асар айн барин авч байсан 2 киноны нэг нь байгаа юм...


Нөгөөх нь Хаппи Түгэда байсан юм л даа.
Одоо үзсэн ч гэсэн, аль аль нь асар сайн кино байсан санагддаг юм...



Гээд нэг мэдсэн хадуураад, хуучны юм аа санагалзаад унасан байшд, нас явж байгаагийн шинж байх аа даа...




За тэр ч яахав.  Киноны тухай угаасаа Особу жаал бичиг.
Гэснээс, Фредди Меркуриг гэй гэж бодоод байдаг байсан, яс юман дээрээ бисекс байсан ч юм шиг...




Мэддэг юм шиг санагдаад байдаг байсан хирнээ, сайн мэддэггүй байсан болохоор, википэдиаг нь орчуулаад оруулчих уу??




-----------------------------------
Жинхэнэ нэр:  Фаррох Булсара (Монголд Булсар гээд хамтлаг байдаг бил үү?)

Төрсөн огноо:  1946 оны 9 сарын 5

Төрсөн газар:   Занзибар Стоун Таун (Тухайн үедээ Английн колони, одооны Танзани улс)

Яс үндэс:  Перс гаралтай Английн иргэн

Нас барсан:  1991 оны 11 сарын 24 (45 насандаа)

Бага насаа Энэтхэгийн Бомбэй (одооны Мумбай)-д өнгөрөөсөн бөгөөд, 8 настайгаасаа хөвгүүдийн дотуур байртай сургууль болох *Сэйнт Питерийн сургууль*-д суралцаж байсан байна.

17 настайдаа, Занзибарын хувьсгалын улмаас Англид нүүж ирсэн гэнэ.  (Сонирхолтой газруудад амьдарч үзэж байсан юм байна...)

Англид ирсэнийхээ дараа Айлворс Политехникийн сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байсан аж.  Дараад нь Ийлинг Арт Коллеж-д график дезайнийн мэргэжил авсан гэнэ.
Сургуулиа төгссөнийхөө дараа Лондонгийн Кенсингтоны зах дээр хуучин хувцас зарангаа, хэд хэдэн хамтлагт элсэж байв.  Тухайн үеийнх нь найзууд нь түүнийг *чимээгүй, жоохон ичимхий залуу байсан* гэж дурсдаг аж.

1969 онд Айбекс гэдг хамтлагт ороод, дараад нь Сауэр Милж Сий гэдэг хамтлагт элссэн байсан боловч аль аль нь тарсан аж.
1970 оны 4 сард, Меркури, Гитарчин Брайан Мэй (Монголд ирэхэд нь хэн ч таниагүй, бүгд Эстерлита гээд үхэлдээд байсан гэдэг бил үү?) болон бөмбөрчин Рожер Теилортой хамтран тухайн үедээ Смайл гэдэг нэртэй хамтлагт элссэн байна.

Бусад гишүүдээс нь өөр нэрний санал байсан боловч, Фредди *Куйн* гэдэг нэрийг сонгосон аж.
Сүүлд нь ярихдаа *Күйн гэдэг үгэнд, гомо маягийн утга агуулагддаг гэдгийг тухайн үед ч би мэдэж л байсан л даа* гэж ярьж байсан аж.


Мөн, Күйн хамтлагийнхаа тэмдэгийг Фредди өөрөө зохиосон нь хамтлагийн гишүүдийн ордонгоос гаралтай гэнэ.
2 ширхэг *фэйри* нь өөрийнх нь ордон болох охины ордыг бэлэгдэж оруулсан бол, хоёр арслан нь Рожер, Жон хоёрын орд, 1 ширхэг хавч нь Брайаны ордыг бэлэгдэж оруулсан байна.

Жич, Англиар фэйри гэдэг нь бас л гомо нарыг хэлдэг үг аж.


Далаад оны эхээр, Фредди нь Брайан Мэй-гийн танилцуулж өгсөн Мэри Остин-той (эмэгтэй хүн) нилээд удаан үерхсэн аж.  Мид Кензингтонд тэд хамтдаа нилээд хэдэн жил амьдарсан боловч, 70-аад оны дундуур, Фредди, Америкийн рекордны компанийн эрэгтэй хүнтэй Мэри-г араар нь тавьсаны улмаас салсан аж.  Салсаныхаа дараа ч гэсэн, Мэри, Фредди хоёр сайн найзууд хэвээр үлдсэн аж.


80-аад оны эхээс, дунд хүртэл Фредди нь Барбара Валентин гэдэг Австри жүжигчинтэй үерхэж байсан боловч салсан аж.

1984 оноос амьдралынхаа сүүлчийн жилийг хүртэл Жим Хаттон гэдэг үсчин (эрэгтэй)-тэй хамт амьдарсан байна.
Жим нь, Фреддиг үхэх хүртэл нь асарсан бөгөөд, Фредди үхэхдээ, Жим-ийн бэлэглэсэн хуримын бөгжийг зүүсэн байсан гэдэг аж.  Мөн, Жим, Фреддигээс ДОХ туссан байсан боловч, Фреддиг үхэн үхтэл энэ талаараа нуусаар байсан аж.
Жим нь Фреддигийн *Хамгийн сүүлчийн бөгөөд, хамгийн эрхэм партнер нь байсан* гэж дурсагдах нь их байдаг.   Жим нь 2010 оны 1 сард, хорт хавдрын улмаас нас барсан гэнэ.



Freddie, Jim 2-yn hamtdaa usand oroh uyiin bichleg...


Freddie Mercury aimaar "namiraa" naachihsan, kkk





Фредди Меркури нь бисекс байсан бөгөөд, эрэгтэй, эмэгтэй аль алинд нь дурлаж, олон эрэгтэй эмэгтэй хүмүүсийг урьж авчирсан секс парти хийдэг байсан аж.  1979 оноос, гэй сауна их ордог байсан байна.
Японд дуртай байсан бөгөөд, Японд ирэхээрээ Ничомэ-д ирдэг байсан гэх
(Күсүо гээд баранд ирж байсан зураг нь байдаг юм).

Фреддиг өөрийнхөө бэлгийн чиг хандлагаа олон нийтээс нуудаг байсан гэж шүүмжлэх нэгэн байдаг ч, ил тод хүн байсан гэх нэгэн ч байдаг. 

1974 онд түүнээс *За тэгээд гомо байх нь ямар байна даа?* гэсэн утгатай * So how about being bent?* гэсэн асуулт асуухад *Чи муу зальтай хог.   За яахав ингэж тайлбарлая л даа.  Би залуухан, ногоохон байсан үе байгаа.  Тэгээд энэ зүйл чинь сургуулийн хүүхдүүд бүгд л хийдэг зүйл.  Би ч гэсэн сургуулийн сурагч байж үзсэн болохоор, янз бүрийн юм хийж үзэж л байлаа.  За би тэгээд цааш нь өөр зүйл тайлбарламааргүй байна* гэж ярилцлага өгч байж.

Гэхдээ, Их Британид гомосекс нь 1967 оныг хүртэл хууль бус байсан болохоор, түүнээс хойш долоохон жилийн дараа иймэрхүү хариулт өгөх нь аргагүй мэт.

1992 онд, Гэй Таймс-ийнхан түүний талаар *Тэр бол байгаа байдал нь намираа, хүмүүсийн өмнө гомо маяглахаас айдаггүй нэгэн байсан боловч, өөрийнхөө амьдралын хэв маяг, *учир утга*-ын талаар анализ хийхээс дургүй нэгэн байсан болов уу*.   * Би бол би л шүү дээ, яагаад болдоггүй юм?* гэсэн Фреддигийн үг үүнийг батлах мэт гэж бичсэн байдаг аж.

Фредди амьдралынхаа туршид нилээд *намираа* загнадаг байсан боловч, түүний тэр байдал нь түүний фенүүдийг өөрөөс нь хөндийрүүлээгүй аж.




Aimaar namiraa...

Za neg tiimerhuu, neg iimerhuu

3 comments:

random said...

anh bohemian rhapsody-g sonsohod hudal ch une usnii tolgoi bosoj irj baisan baih... ongorohod mongold ter ued shudtdeg baisan heden nohod hed honog tarsaltgui arhidsanig sanaj baina... FM mongol uls gej barag sonsoogui biz, avyaas gej hil hyzgaar, censur, iron wall buhniig davsan huch ...

clouds

Anonymous said...

Hamgiin dajgui taalagddag ni Riki Martin bna. Saihan zaluu shuu tuuniig bodohoo boov boschihloo kkk

Elly said...

Freddie l yum daa. Duuchnii huvid, etgeed soninii huvid ch. Bi Queen-ii duunuudiig barag odor bur sonsdog baihaa. Ajlaa taraad ger luugee alhak baihdaa, changaar! "Love of my life"-aa Mary-dee zoriulj bichsen gesen. Tiim goy duu bichiheer hairtai baisan geheer ih l hairtai baisan yum shig baigaan. Udahgui, Freddie nas baraad 20 jil. Ene deer bichsen hun ih l olon jiliin omno arhidaj dee. Hehe.
Queen gdg tiimerhyy utgatai gedgiig harin medeegui bsiim bnaa, Greazy queen!