Saturday, November 12, 2011

Arhichny

Сүүлийн үед залхуу хүрээд, блогоо бараг бичсэнгүй...

Уг нь Фредди Меркуригийн тухай энэ тэр гээд бичсэн боловч, оруулах гэсэн залхуу хүрээд тэр чигтээ хаячихсан энэ тэр...

За яахав, яадаг юм тэ?

Ойрд бичээгүй *Хагас бүтэн сайн өдрийн тэмдэглэл*...

Би өөрийнхөө сайн бөгөөд муу талын нэг нь *уйдамтгай чанар* гэж бодоод байдаг юм.
Хүн, ажил, сургууль, зугаа цэнгэл, юм юмнаас дороо уйдчихна.

Энэ нь уг нь маш муу зүйл боловч, уйдахаараа хүн чинь өөрийгөө сатааруулах шинэ зүйл хайж эхэлдэг дээ?  Тийм утгаараа сайн тал ч юм шиг.

Тэгээд, уйдаад жоохон удаан нэг зүйлээс хөндийрсөн байж байгаад, дахиад тэр зүйлээ хийхээр нэг тийм *шинэлэг*, анх удаа хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд, амьдрал илүү сонирхолтой санагддаг гэх юм уу.


За тэгээд архи уухад ч гэсэн, шинэлэг зүйл байхгүй бол сонирхолгүй мэт.
Дандаа л нэг хүмүүстэйгээ уухаар яваандаа ярих юм олдохоо болиод, онцгүй болдог доо?

Миний хувьд, сүүлийн үед, гэй барнаас жоохон уйдаад эхэлж байх шиг байгаа юм.
Нөгөө байдаг л *залуу найрах* зорилгоос өөр зүйлгүй, харьцангүй *Ариунцэцэг* царайлсан уултууд...
Ан хийж байгаа юм шиг гэсэн утгаараа сонирхолтой л доо, гэхдээ дандаа тиймэрхүү байхаар, жоохон утгаа алдана гэдэг ч юм уу...

Тэгээд, мань мэтийн архи уудаг газрууд жоохон өөрчлөгдөж эхлээд байгаа...

Эхлээд зүгээр диско маягийн гэй баранд дуртай байснаа, тэрнээсээ уйдаад, юм ярьж суудаг маягийн гэй баранд дурлаад, тэгсэнээ тэрнээсээ уйдаад драг күйн-ий шоу болдог баранд дурлаж эхлээд, тэрнээсээ уйдаад лезбиан хосуудын ажиллуулдаг, стрэйт хүмүүс ирдэг барны амтанд ороод, тэрнээсээ уйдсанаа, жирийн стрэйт хүмүүстэй уухад дуртай болсоноо ... гэх маягаар...

За тэгээд энэ тав дахь өдөр.
Жирийн гэй баранд ороод жоохон сууж байсан, уйтгартай санагдахаар нь гараад явж байсан, 2чомэд анх удаа нээгдсэн Онабэ Бар байна гэнэ...

Онабэ гэдэг нь, эмэгтэй байсан хүн, эрэгтэй гормон хийлгээд эрэгтэй болсон хүнийг хэлдэг юм л даа.
Тэгээд, ер нь бол эмэгтэй хүмүүст зориулсан бар гэх юм уу даа.

Эмэгтэй хүн ороход мянган иен (16,000 төгрөг), эрэгтэй хүн орохон 2000 иен (32,000 төгрөг).
Стрэйт эрэгтэй хүн ганцаараа орж болохгүй, заавал эмэгтэй хүнтэй хамт орох хэрэгтэй.
Харин гэй бол ганцаараа байсан ч орж болно.

Дотор нь 3 *залуу* ажиллаж байсан.
2 нь шулуун, 1 нь гэй.
Аль эсвэл 1 нь шулуун, 2 нь лезбиан гэсэн нь дээр юм болов уу? ккк.

3-уулаа албан ёсны хүйс нь эмэгтэй.  2 нь сахалтай, нэг нь сахалгүй.
2 нь эмэгтэй хүнд дуртай, нэг нь эрэгтэй хүнд дуртай.

Эрэгтэй хүнд дуртай нь, байж байгаа нь бүр яг нэг гомо.
Богинохон үстэй, сахалтай, хувцас нь гэй маягийн.    Дуртай стилл нь хүртэл *улаан гомо*..

Кэн Коба гээд энэ залууд дуртай гэнэ...


Тэгээд яриаг нь сонсож байсан, эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болохоос, эмэгтэй хүнээс эрэгтэй хүн болох нь илуу хэцүү юм шиг санагдсан.

Эрэгтэй хүн, эмэгтэй болоход, эмэгтэй гормоны ачаар хөх нь томордог, тэгээд боожгоог нь аваад нүх хийсэн ч гэсэн, нүхний доторхыг нь төмсөгний арьсаар хийдэг болохоор, мэдрэлийг нь холбоод тодорхой хэмжээгээр сээгсийн таашаал авдаг гэнэ.

Харин эмэгтэй хүн эрэгтэй болоход, хөхөө авахуулах шаардлагатай бөгөөд, эрэгтэй гормоноос болоод хөхнөөс авах таашаал багасдаг гэнэ.
Хэлүү нь томроод боожгоо маягтай болдог боловч, яг сээгэс хийх хэмжээний том бол болдоггүй, тэгээд эрэгтэй хүний боожгоог хийхэд маш хэцүү, хийсэн ч гэсэн, тачаал хөдлөөд босдог энэ тэр болгоход хэцүү юм байх.
Тэр 3 *залуу*-ийн нэг нь гэхдээ силиконоор төмсөг хийлгэсэн гээд ярьж байсан.  Ямар ч үүрэг байхгүй, огт хэрэгцээгүй эд боловч, хийлгэхийг хүсдэг л юм байна гэж бодсон, нэг бодлын өрөвдмөөр ч юм шиг, нэг бодлын сонирхолтой ч юм шиг санагдсан.

Хүний амьдралаа гэж, сонирхолтой шүү тэ?
Тэр эрэгтэй хүнд дуртай *залуу*-тай нь бас жоохон юм ярив.

Гэй хүмүүсийн цуглардаг гэй саунад орж үзээч, сонирхолтой ш дээ гээд ярьж байсан, барны эзэн (гэй) нь нөгөөхийг чинь *чи гэхдээ, наад мөөмөө хааш нь нуух гээд байгаа юм* энэ тэр гээд явуулсан шиг.

Тэгсэнээ *гэхдээ тэгээд хүчиндүүлчихвэл яах юм* гэж хэлсэн чинь өөдөөс нь *хэрвээ хүчиндүүлэх гээд байдал эвгүйдвэл алаа гаргаад үзүүлчихгүй юу.  Хэр баргийн гомо орилоод л зугтаачихна* гэж явуулсан шиг...

Арай л дэндүүлсэн мэт сонсогдож байсан боловч, тэр залуу тиймэрхүү юмаар хэлүүлээд сурчихсан бололтой, нэг их тоохгүй инээгээд л байлээ.

Нэг тиймэрхүү маягаар шөнийг өнгөрөөгөөд, өглөө 7 гэж харьж ирсэн.

Гэснээс, эртээр негр хүний боожгоо анх удаа харсан юм байшд.
Толгой нь хүртэл хав хар байдаг юм байлээ, ккк.
Тэгээд боожгооны үс нь був буржгар...
Нэг иймэрхүү маягтай үс, боожгооных нь дээх нь талд гэхээр сонирхолтой байгааз?

За тэр ч яахав.

Өчигдөр диско орсон юм байна.
Нилээд удаан диско ороогүй, бүжиглээгүй байсан, сонирхолтой л байв.

Тэгээд, бас ойрд *ан* хийгээгүй байсан, өчигдөр ан хийв.
Нэг залуу гайгүй хөөрхөн санагдахаар нь хааяа нэг харц чулуудаад байсан юм.
Тэгээд нэг харц чулуудахдаа харц тулгарахаар нь лаг ичингүйрсэн маягаар инээгээд өнгөрсөн, нөгөөх чинь миний урхинд орно биз дээ? лол.

Дараад нь бол амархан ш дээ. Хажууд нь бүжиглэж байхдаа хааяа нэг гараа шүргэлцүүлсэн шиг байж байсан, нэг мэдсэн нөгөөх чинь миний гарнаас бариад авсан.  Дараад нь нэг мэдсэн ард гарчихсан бүсэлхийнээс тэвэрчихсэн бүжиглэж байсан, нэг мэдсэн хамт уугаад явж байсан, нэг мэдсэн чинь зочид буудал... 

Ойрд ан хийхийн баясгаланг амсаагүй байсан болохоор, туйлын сонирхолтой байв.
*あの笑顔にはやられた* (тэр инээмсэглэлд чинь дурлах шахсан??) гээд тэгж байсан, лол.

За тэр яахав.

Тэр дисконд явж байсан энэ ард талын видео лаг хөөрхөн санагдсан тул зургийг нь оруулав.




Ан энэ 2 дахь видеон дээр доохон талд бүжиглэж байгаа нь миний урхинд орохын өмнөх тэр залуу.


Нэг тиймэрхүү нэг иймэрхүү

Хамгийн сүүлд нь энэ жилийн халлоуйнээр өмссөн хувцсаа оруулчихья.
ккк

1 comment:

Цагаанаа said...

аймшиггүй л боожгой хараад явахиймаа,,
ээжээ энэ тэр гэхгүй юу,,