Thursday, October 13, 2011

Исламын шашин доторх гоомой сээгэс - Ханит буюу гурав дагч хүйс





1974 он.
Оман улсын далайн эрэг дээрх хот, Сохари-д судалгаа хийж байсан Норвегийн эмэгтэй эрдэмтэн Юнни Вайкан, найз Оман эмэгтэй нь гудамжинд эрэгтэй хүнтэй юм яриад зогсож байгааг хараад асар гайхширна.

Оман мэтийн, Исламын шашины сургаалийг хатуу мөрддөг улсад, эмэгтэй хүн, гудамжинд эрэгтэй хүнтэй зүгээр юм яриад зогсоно гэдэг нь байж болшгүй зүйл учир.

Тэгээд, Юнни, дараад нь тэр хүүхэнтэй юм яриад зогсож байгаа залуугийн хувцасыг анзаарна.
Эрэгтэйн өмссөн хувцас нь, жирийн Оман эрчүүдийн өмсдөг Кандула гэдэг, нилээд элбэгдүү цагаан өнгийн араб хувцас биш, харин ягаан өнгийн бүсээр бүсэлсэн нилээд бариу кандура өмссөн байв.

Вайкан, дараад нь найз хүүхнээсээ тэр залуу нь Ханит гэгддэг, эрэгтэй болон эмэгтэй хүний дундын хүйсний хүн бөгөөд, Сохали-гийн айлын зарц болон биеэ үнэлэгчид бүгд ханнис байдаг гэдгийг сонсоно.

За тэгвэл, ийм эр ч биш эм ч биш Ханит гэдэг зүйл нь яаж анх үүссэн юм бол?


Вайканы Оман хүнээс сонссоноор бол доодох маягаар анх үүссэн гэх.


Оманд, эрэгтэй хүүхдүүд бэлгийн боожилт явагдаад, сээгсийн талаар сонирхож эхлэхээрээ, хөвгүүд хоорондоо сээгэс хийж эхэлдэг.
Ихэнх тохиолдолд хөвгүүд харилцан бие биенийхээ арын сүв лүү нь хийх маягаар сээгэс хийх боловч, тэр дотор дандаа хийлгэж сонирхолтой, жоохон эмэгтэйлэг хөвгүүд байдаг бөгөөд, тийм эрэгтэй хүүхдүүд нь ханнит болдог юм байх.

Оманд, иймэрхүү *эмэгтэйлэг* эрэгтэй байхыг нэг их баярламаар зүйл гэж боддоггүй боловч, *засч авч болох зүйл* гэж ч үздэггүй гэх.
Ийм *эмэгтэйлэг* эрэгтэй хүмүүс, эрэгтэй хүмүүсд биеэ үнэлдэг нь *чимээгүйхэн хүлээн зөвшөөрөгдсөн* заншил болсон байдаг аж.

*Исламын ертөнцөд эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийх нь хориотой юм биш үү?* гэж асуух нэгэн байх боловч, Ханитийн хувьд *эр хүн* биш, эр эм 2-ын дундын хүйс гэж үзэгддэг учир, ханниттай сээгэс хийх нь заавал *хоёр эрэгтэй хүн хоорондоо сээгэс хийсэн* гэж үзэгдүггүй юм байх.

Ханит гэдэг үгний үүсэл нь, ТАЙГАН хүнийг хэлдэг араб үг болох маХАННАТун гэдэг үгнээс гаралтай гэж хэлэгддэг аж.
Хятад зэрэгт ихээр байсан, ордоны зарц хийдэг, бүлдэгээ засуулчихсан ТАЙГАН гэдэг зүйлтэй төрөл нэг боловч, арабын хувьд энэ нь арай өргөн утгатай хэрэглэгддэг аж.

Арабуудын хувьд МАХАННАТУН буюу тайган гэдэг нь, заавал бүлдэгээ засуулсан эр хүн биш, орчин үеийн гомо эд нар шиг *ЭМЭГТЭЙ ХҮНТЭЙ СЭЭГЭС ХИЙДЭГГҮЙ, СЭЭГЭС ХИЙХ СОНИРХОЛГҮЙ* хүмүүсийг хэлдэг өргөн утгатай аж.

За яадаг ч байсан, үнэхээр бүлдэгийг нь зассан тайган ч бай, эмэгтэй хүнтэй сээгэс хийх сонирхолгүй гомо ч бай, ийм хүмүүсийг ордонд зарц болгох зорилго нь бол ойлгомжтой.

Зарц гэдэг, зөвхөн аяга угаах ч биш, хүнд биеийн хөдөлмөр эрхлэх шаардлага гардаг боловч, нэг залуу авчираад юм хийлгэж байсан, нөгөөх нь чиний хайртай эхнэрийг оролдчихсон байвал яахав тэ?

Харин, эмэгтэй хүнд сонирхол байхгүй ханнит бол тийм риск, аюул байхгүй болохоор, тийм хүмүүсийг ашиглах нь хамгийн ухаалаг шийдвэр болох.

Дээрээс нь, Оманд эмэгтэй хүмүүс өөрийн гэр бүлээс өөр эр хүнд царайгаа үзүүлж огт болдоггүй бөгөөд, хэрвээ гэрт нь эрэгтэй зарц байвал байнга нүүрээ нуух хэрэгтэй болно гэсэн үг.
Харин Ханит гэдэг нь 100% эрэгтэй биш болохоор, тэдэнд царайгаа харуулаад, гэртээ *өөрийн гэрт байгаа юм шиг* байж чадах гэсэн сайн талтай аж.

Нэмж хэлэхэд, Оман шиг эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүсийн ертөнц нь бүрэн тусгаарлагдсан нийгэмд, эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд холбож өгөх *гүүр* болох зүйл хэрэгтэй бөгөөд ханнит нь ийм үед үүрэг гүйцэтгэдэг аж.

Ханнитийн хийдэг ажлын нэг болох янханд ч гэсэн тодорхой хэмжээний нийгмийн үүрэг байдаг гэж үзэж болно. Энэ нь юу вэ гэхээр, эмэгтэйчүүдийг гэрлэлтээсээ өмнө онгон байдлаа алдахаас нэг утгаараа хамгаалдаг үүрэг.
Юу гэсэн үг вэ гэхээр, сээгэс хийхийн дон туссан гэрлэж амжаагүй эрчүүд болон, гэр бүлтэй эрэгтэйчүүдийн сээгэсийн хэрэгцээг хангаснаар, жирийн эмэгтэйчүүдийн аюулгүй байдалыг хангаж өгдөг байсан аж.

Лалын шашинд, уг нь бол эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийхийг хориглодог боловч, Оман гэх мэтийн нэн ялангуяа хуучинсаг / хатуу исламын шашинтай оронд хүртэл Ханит гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн байдаг нь, эдгээр хүмүүс нь тухайн нийгэмдээ *ач холбогдолтой* байдаг байсанд болно.

Оманы Ханнит-аас гадна, Энэтхэгийн Хижра, Төвд, Монголын Манин, Индиануудын хэлдэг хоёр сүнстэн гэх мэтээс эхлээд *гурав дагч хүйс* нь дэлхийн өнцөг булан бүрт байсан бөгөөд байгаа юм.

Харин, тухайн улс орон, соёлын ялгаа нь тэдгээр *бэлгийн цөөнх*-ийг нийгмийн утгаар нь хүлээж аваад, түүнд тодорхой нийгмийн *үүрэг* оногдуулан, харьцангүй *зөөлнөөр* хүлээж авч байна уу, эсвэл үгүй юу гэдэгт л байдаг байх. Энэ утгаараа, *эмэгтэйлэг* эрчүүдийг бүрэн үгүйсгэж, тэднийг *эмчлэх* гэж оролдсоор ирсэн Христчин, барууны ёс заншилаас хамаагүй илүү дэвшилттэй нийгэм байсан байж ч магадгүй юм.

--------------------------

Ингэнээ...

Сонирхолтой л юм.


5 comments:

Anonymous said...

Shaal sonin sanagdchihlaa. Ugaasaa l deer ued ch Omand gay humuusiig hun bish gej uzdeg bsan yum bna sh dee.
Iimees manaihnii tedniig uzenyadah ni zov ch yum shig....sain oilgohgui l bn oo

Anonymous said...

Ehnii comment hiisen hun ooroo sonin sanagdchilaa.
Mongolchuudiin gadniihniig duuraidag zan yag ilerch bna shuu.

Bid nar oorsdiin gesen yos zanshil soyoltoi biz dee?!

90ood onii omnohon gay bitgii hel sex gedeg ug Mongold orj ireegui bsan.

Baruund tegdeg gene ingedeg gene geed Mongolchuud ih helne ee.

Zaaval baruuniig duuraih albagui sh dee.

Baruun geheer l ih l goyo gazar yum shig bodohiin.
Mongoor buhniig todorhoildog humuust bol tiim baih oo.

Baruunii humuusiin ihenh ni gantsaardald dund amidarch baina sh dee.

Gantsaardal, setgeliin gutral gej medehgui baisan Mongolchuud Baruund ochood l uuniig surch bna doo.

hehehe yu yarichihvaa, heniig ni medehgui hund, gehdee mani hun ergej orj irne l dee

MNED said...

Ter zarim undestenuudiin zanshil ni neeh sonin yumaa. Yamar azaar mongold torson yum be gej bodoj bna shd/

patatepatata said...

Anonymous 1> Doord uzdeg bol baisan baih, gehdee uzen yaddaggui baisan gej oilgood baigaa baihgui yuu. Ugaasaa busdyg oilgono gej baihgui, uuruusuu uur huniig yamar negen baidlaar "dord uzeh"-ees l hoish, iimerhuu mayagaar hamtran orshih gedeg baij boloh zuil ch yum shig sanagdsan yum

Anonymous 2> tegeed l ner ni medegdehgui humuus hoorondoo margaad, kkk. Gehdee chinii helj baigaatai buren sanaa niilj baina. Baruun geheer l neg ih goyo, zuv geed sarmagchin shig duuraigaad baigaad ni setgel uvddug yum. Medeej surah yum ch ih l baigaa baih l daa, gehdee hereggui zuils hurtel ih baidag bolohoor.

MNED> Yos zanshil bolgon uur bolohoor, zarim zuil deer "sonin", zarim zuil deer suraltsahuits yum ih baidag baih.

Anonymous said...

PO ajaa! blogoo bicheech dee oird yum bichihgui bolohoor chini unshih yum oldohgui uitgartai hetsuu bna ooo

Anarbold