Wednesday, September 14, 2011

Хүүхдээ гомо болгохыг хүсч байвал сал оо сал...

ingeed cekc.mn-d oruulchlaa, kkk

------------

Би гомо л доо... гээд эхлэх нь ч юу юм тэ?

Мэдээж гоомой, бишээ, гомо болоод төрчихсөн (эсвэл болчихсон) хүн юм чинь, бага залуудаа их л шаналдаг байлаа л даа.

Яахаараа заавал би гоомой болох ёстой юм? Ямар нүгэл хийсэн гэж намайг ингэж шийтгэж байгаа юм? Эмэгтэй хүүхэдтэй сээгэс хийвэл эдгэрэх болов уу? гэж эхлээд л *ер нь яагаад гоомой болдог юм бол? * гэж ирээд л...

Хөөрхий, тухайн үедээ, гоомой гэдэг чигээрээ амьдрах гэсэн сонголт байна гэж санаанд нь ч орохгүй шүү дээ.. Болбол засаад авчих гээд л, тэгээд засрах шинж байхгүй гэдгээ мэдрээд, хааяа гутарсан үедээ *Ер нь муу амьдрахаар сайн үх гэдэг юм гэсэн гэсэн... Шаал дэмий, шаал гомо амьдарч байсанд орвол ер нь 9 давхраас нисчихвэл амар ч юм уу?* гэж бодох үе ч байдаг ч юм уу..

Гэхдээ, гоомой байх үеийн багын дурлал энэ тэр, одоо бодоод байхад нэг тийм хөөрхөн *ариухан* энэ тэр ч байсан ч юм шиг...
Банди нар чинь 16-7 тойдоо охинд дурлаж барьсан ч гэсэн, ихэвчлэн л сээгэс хийх сонирхол нь нэгдүгээрт тавигддаг даа...
Гоомой мань мэтэд нь бол байдал өөр шүү дээ..

*Харж явдаг байсан* гэсэн маягийн, нэг тийм платоник, ккк.

Ямар бусад хүүхдүүд шиг хайрын захиа махиа хаялж ямар чадах биш...
За тэгээд сээгэс мээгэс, үсэргээ мүсэргээ энэ тэр бол бүр худлаа биз дээ?
Дурласан бандидаа *чи муу гоомой* гээд жийгдэхийг хэн л хүсэв гэж...

Үсрээд л сайн найз нэрийн дор ойр дотно байх гэж хичээнэ.. гэх мэт...
Сайн найз болохоор, найздаа найз охин энэ тэр зуучилж кок авах гэж хичээнэ... Тэгээд нөгөөх нь үерхээд эхлэхээр, эргээд тэр охиноосоо харамлаад, өөрийгөө хараана зүхнэ энэ тэр гээд, нэг тийм бөөн *зөрчилдөөн* дотор шилжилтийн насаа өнгөрөөдөг энэ тэр...

За тэр өнгөрсөнөө дурсах ч яахав...


Гоомой гэдэг нь төрөлхийн байдаг, олдмол байдаг энэ тэр гээд хүмүүс нээг их маргаад байдаг даа?

Зарим нь *Муусайн баасныхаа нүхээр тоглодог юмнууд, жоохон хүүхэд уруу татахаар, тэр уруу татагдсан жаалууд нь бас баасныхаа нүхээр тоглох дуртай болчдог юм гэсэн! Гоомой гэдэг чинь халдварладаг юм гэсэн... Жоохон хүүхдүүд юугаа мэдэхэв, буруу эрхтэнээрээ нэг тоглоод үзэнгүүт, тэрэндээ донтоод, дурлаад, баасныхаа нүхээр тоглохгүй бол байж чадахаа байгаад, тэгээд гоомой болчдог юм гэсэн.

Тийм болохоор энэ бол олдмол! Би тийм уруу татагдсан хүнийг танина бүр! Манай найзын, найз охиных нь дүүгийнх нь хуучин найзалж байсан охиных нь байрны цонхон доогуур явсан залуу гоомойнуудад хүчиндүүлээд гоомой болчихсон гэж байлээ!

Тийм болохоор, жоохон хүүхэд уруу татдаг тэр муу муусайн том болчихсон гоомойнуудыг нь бүгдийг нь цаазаар авдаг ч юм уу, Монголоос хөөн зайлуулах хэрэгтэй.
Тэр гадаадад ч яахав хүний эрх мэрх гэдэг л юм байгааз, Монголд бүгд гоомой болчихвол, тэгээд хэн хүүхэд гаргах юм?? Монгол улс чинь хүн амгүйдээд мөхчихнө биз дээ?* гэж ирээд л мундаг лекц уншаад байдаг юм билээ. Сонсоод байхаар итгэчихмээр ч юм шиг...

Мэдэхгүй, үнэн эсэхийг нь мэдэхгүй юм, би л лав хүчиндүүлээд, тэрэндээ дуртай болчихсон тийм ГАЖ хүн мэдэхгүй л юм (уг нь эсрэгээрээ бүр үзэн ядмаар юм... Гэтэл тэгэхгүй, бүр эсрэгээрээ баасныхаа нүхээр тоглох донтой болчихдог хүнийг бол би ГАЖ л гэх юм байна...)

За эсрэгээрээ нээх айхтар шинжлэх ухаанч хүмүүс бас байна аа..
*Энэ чинь төрөлхийн мэдүү! Дэлхий даяараа тэгээд баталчихсан байхад!!* гэж ирээд л загнаад унадаг...

Миний л мэдэхийн
*Олдмол гэж батлах гэж зөндөө оролдлоо. Тоо баримт цуглууллаа. Тэгээд үзээд үзээд шинжлэх ухааны хувьд нотлоход хэцүү юм, болохгүй юм байна. Тийм болохоор, төрөлхийн гээд үзчихье тэх үү? Ядаж байхад л, ихрүүдийн нэг нь гоомой бол нөгөө нь гоомой байх магадлал их байдаг гэхээр, энэ нөгөө ген мен, ДНХ энэ тэр нь хамаатай (=төрөлхийн) юм биш үү?? Гэхдээ, ах дүү хирнээ нэг нь гоомой, нөгөөх нь зүгээр энэ тэр төрөх нь их байдаг болохоор *удамшлын өвчин* бол арай биш юм шиг байгаа юм...* гэсэн маягийн тайлбар байдаг шиг санагдаж байна, гэхдээ сайн санахгүй байна, мунхаг би буруу тогтоосон ч байж магадгүй...

За тэр дэлхий даяар яаж үздэг хардаг нь ч маньд ямар падь байхав.



Гоомой болоод олон жил амьдарсан, архаг, улаан гоомой миний бодлоор бол, гоомой болох нь 100% төрөлхийн гэхээр арай муйхар юм шиг санагдаад байдаг юм...
Жишээ нь 80%-ын гоомой төрсөн хүүхдийг 100% гоомой болгох шалтгаан энэ тэр байдаг юм биш үү? гэж бодогдсон шиг...

Тэр шалтгаануудын нэгэнд яалт ч үгүй гэр бүлийн байдал орох мэт. Мэдээж өөр олон шалтгаан байдаг байх л даа, гэхдээ гоомой болох нэг шалтгаанд нь эцэггүй өсөх орох мэт...

Эцгийн хайраар, эр хүний хайраар дутсан хүн, түүнийгээ ондоо эр хүнээс хайгаад гоомой болох магадлал ихэсдэг гэсэн тайлбар, логикийн хувьд нэг их буруу биш байгаа биз дээ?

Тэгээд эргэн тойрноо хараад байсан, гэр бүл нь салсан хүмүүс жирийн шулуун хүмүүстэй харьцуулахад хамаагүй их юм шиг санагдаад байгаа байхгүй юу.


Бод л доо, миний дотны найз Монгол гоомой блогчид хэд бил ээ? Нэг их олонгүй, заа үсрээд л 10-ын дотор байх..
Гэтэл тэдэн дотор намайг оролцуулаад 4 нь ямар ч байсан багад нь эцэг эх нь салсан, өөр хүнтэй суусан, эсвэл багад нь эцэг нь нас барсан байна гэхээр...

За тэгээд найзалж байсан залуусаа тоолоход, 6 залуу байгаа юм. Үүний дотор 2 нь эцэггүй өссөн гэхээр нэг юм хэлээд байгаа биз?

Мэдээж эцэггүй өсөхөөрөө л гоомой болчдог юм байхгүй, тийм юм статистикаар батлагдаагүй гэдэг юм билээ. Гэхдээ л магадлал өндөрсдөг байж магадгүй гэж бодогдоод байгаа юм...

За тэгээд юу бичих гэсэн юм бэ гэхээр...

Манай Монголд энэ гэр бүлийн салалт арай дэндэж байх шиг.
Бүгд сэтгэлийн хөөрлөөрөө хүнтэй сууж, сэтгэлийн хөөрлөөрөө салдаг юм уу хаашаа юм. Хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар юм боддог юм уу үгүй юм уу бүү мэд.

Салах шалтгаан нь шалихгүй, *хадамтайгаа таарахгүй байна* ч гэдэг юм уу, *Нөхөр гэж нэг юм мөнгө олдоггүй* ч юм уу, эсвэл ганц хоёр удаагийн араар тавилт гэх мэт...

Хадамтайгаа таарахгүй бол тусдаа гараад л амьдраач дээ?
Нөхөр мөнгө олохгүй байгаа бол өөрөө мөнгө олоход яадаг юм?
Ганц хоёр удаагийн араар тавилтыг өршөөхгүй байлаа гэхэд, тэрнээс болоод шууд сална барина гэдэг юун ч амархан юм... (Хүмүүс явж явж, араар тавьдаг л байхгүй юу... Угаасаа генийнхээ хэмжээнд эрэгтэй хүн чинь үрийн шингэнээ энд тэнд цацаж байхаар програмчлагдсан байдаг гээ биз дээ? Гол нь сэтгэл нь чамд байвал, тэр ганц хоёр удаа үрийн шингэнээ энд тэнд очиж цацсаныг нь гар хангалга хийсэн чинээнд өршөөхөд болохгүй зүйлгүй мэт... за энэ ч хэтрүүлээд хэлчих шиг боллоо, дараад нь хүүхнүүдэд алуулах байх, ккк)

Тэгээд л энэ сэкс.мн-ийн комментуудыг харж байхад юм л бол *сал сал! Хая хая наадахаа!* гэсэн комментууд... Мэдээж тэр хүний төлөө, хүүхдийнх нь төлөө бүр ч хариуцлага хүлээхгүй болохоор тэгж хэлэх бол амархан байх л даа....

За за тэр нурших яахав.
Монголын статистикийн эмхтэл харж байсан нэг иймэрхүү тоонууд гарч ирж байна...

Гэрлэлтийн тоо:
2007 on: 40,965
2008 on: 32,982
2009 on: 34,071
2010 on: 9,349 (Яагаад ингэтлээ буурсан юм бол??)

Гэр бүл цуцлалтын тоо:
2007 on: 1,757
2008 on: 1,901
2009 on: 2,399
2010 on: 3,054 (Wow...Өмнөх жилтэйгээ харьцуулахад даруй 45%-аар өсчихсөн.. Гэрлэлтийн тоотой харьцуулахад 1/3 нь гэр үл цуцалсан...)

Хэрвээ ингээд байвал, тэгээд миний ажигласан, эцэггүй хүүхдийн толгой том... биш ээ, эцэггүй хүүхэд баадаг нүхээрээ тоглох хандлага их байдаг гэдэг үнэн бол хэдэн жилийн дараа гоомой хүмүүс зөндөө олширч магадгүй шүү!!!

Тэгэхээр, улс орныхоо хүн амыг өсгөх сонирхолтой бол, дор бүрдээ илүү төлөвлөгөөтэйгөөр гэр бүл болцгоож, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоцгоох хэрэгтэй мэт.

Хүүхэд элэг бүтэн өсөхгүй байх нь, зөвхөн гоомой болох ч биш (хэхэ. Гоомой болохын муу тал нь яг юу болохыг бол сайн мэдэхгүй байна л даа..), өөр бусад зөндөө их сөрөг үр дагавартай гэж бодож байна.

Хүүхэдтэй болох тавилангүй нэгэн гоомой залуу, хүүхдийн төлөө жоохон санаа зовж үзэв...

11 comments:

bayasaa said...

2007 ond ih baigaa chini nuguu gerleltiin 500 myangatai holbootoi baihaa

WILD FOX. said...

харин тйим, яг тэгж бодожбайлаа, таван зуун мянга нөлөөтэй байнашүү, хмм.

Anonymous said...

bi 599 huvi torolhiin gomo teh uu..:)

gsnees ger bul salaltiig bi bol neg ih muu zuil gej boddoggui sh de..medeej todorhoi hemjeenees hetreed alga bolbol olon asuudal garah baih..

ger bul salaltaar az jargalaa olj avch bui hun ch bas tsoongui bii bolohoor..

bb

soulmate said...

гомо болж төрөх чинь гэдсэнд байхдаа ээжийнх нь гэдсэнд ялгарсан ямар ямар нэртэй гормон ч билээ тэрнээс шалтгаалдаг гэж баталсын бишүү. Мэдээж эцэггүй өссөн хүүхэд аавын нөмөр нөөлөгийг өөр нэгэн эрэгтэйгээс хайж болохыг үгүйсгэхгүй, гэхдээ гэр бүл салахгүй нэг дор амьдарлаа гээд эцэг хүн эцгийн үүргээ гүйцэтгээд байнуу гэвэл бас тийм биш шдээ.
Чи ч гэсэн хэрвээ өөрөө хүсвэл гэр бүлтэй, хүүхэдтэй болж болно, харин үүнийг дагаж ирэх хариуцлагыг мэдэж байгаа болохоороо тийм сонголт хийхгүй байгаа байх тиймүү. Мэдээж чамд тэгж яг хамт амьдармаар санагдсан хүн олдох магадлал нь гомо гэдэг утгаараа, бас одоо нас ахиж хашир болсон гэдэг утгаараа улам багассан байх. Харин стрэйт хүмүүсийн хувьд бодлогогүй суудаг гэдэг нь ч үнэн. Чиний дээр нэг бичсэнээр ухаан муутайдаа эхнэр аваад тэвчээр муутайдаа салдаг гэдэг л явж явж үнэн дөө. Гэхдээ тэвчээр бүхнийг шийдэх ганц түлхүүр биш юмаа. Хоёр хүн хоорондоо сэтгэл нийлэхгүй халуун дулаан уур амьсгалгүй болсон цагт хичнээн нэг дор чихэлдэж амьдарлаа гээд нэмэргүйм шиг...

Anonymous said...

Гоё сэдэв хөндсөн байна төмс авгаа. Ганц л юм хэлье "Чи бол "хүн" шүү". Өөрийнхөө ойлгоорой гомо нтр хамаагүй. Хүн чанартай, хүнлэг гсн санаа.

Чамайг бусад гэй блогчдоо бодвол илүү завхай гэж боддог гэй блог уншдаг гетеро хандлагатай залуу

Цагаанаа said...

завхай төмс авгааа оооё,, уншууртай бичиж,, стааатисчик энэ тэртэй,,

эрэгтэй хүний нөмөр нөөлөгний хамаарал магадгүй гэсэнтэй санал нийлжийнэ, тийм юм харагддийн тэ, гэр бүл салаагүй ч гэсэн, эмэгтэй хүн эрх мэдлийг авдаг ч юм уу?

-бас эмэгтэй хүмүүстэй өссөн ч байдал,, \ах байхгүй,, олон эгч нартай өссөн ч юм уу? \,,

- бас бүүр бага насны бэлгийн бойжилт энэ тэр явагдах үеэс эрэгтэй хүүхэдтэй том хүний ажилийг үлгэрлэх энэ тэр нөлөөлдөг судалгаа энэ тэр хийвэл :P хэхэ,, цэцэрлэгт байхдаа нэг найзтайгаа бумбараад байсийн хэхэ,, тэр үе нь аягүй бол уже тархи толгойнд нь суугаад төрөлхөө мэдэрцэн байсиймуу хаха

Цагаанаа said...

-нээрээ тэр цэцэрлэгийн насны бойжилтийг бодоход би лав уруу татаагүйгээ сайн мэдээд байгаан, уруу татсан бол би л уруу татсан байх,,
хэрвээ уруу татагдаад гомо болдог бол, миний муу цэцэрлэгийн найз бас хаа нэгтээ гомо байж л байгаан,,,

- бас тэрний дараагийн анги шат,,арай ахлах анги гээд үеүүд бас байгаан,, тэд стрейт байгаад байгаан,, тэгэхээр нөгөө Kinsey-ийн судалгаагаар 70- 80 хувь нь ижил хүсийн хүмүүстэй ямар нэг байдлаар бэлгийн харицаанд орсон гэдэг нь үнэн санагдаад байдийн,, :P

MNED said...

Гэр бүлээ батлуулсан хосууд нэмэгдсэн нь 500 мянгатай холбоотой гэдэгтэй санал нийлж байна. Мөнгөний хэрэгцээтэй байсан нөхдүүд гэр бүл болж жүжиглээд 500 мянгаа 50/50 гэсэн харьцаатаөй хувааж аваад бүгд зам мөрөө бодсон биз. Харин тэд мөнгө авсан даруйдаа гэрлэлтээ эргээд цуцлуулах нь жаахан тиймхэн тул ядаж нэг хоёр жилийн дараа шүүхэд өргөдөл гаргаж гэрлэлтээ цуцлуулсан байж таараа. Аавгүй өссөн эрэгтэй хүүхэд гей байх магадлал нээрээ өндөр юмаа. Миний мэдэх хэд хэдэн хүнийг ээж нь хүмүүжүүлсэн байдаг. Энэ нийтлэлдээ манай ангийнханы ихэних нь айлын хэд дэхь хүүхэд байна вэ? гэдэгш асуудлаар бичсэн бол....

patatepatata said...

bayasaa> neeree neg heseg tiim mongo taraagaad bail uu te?

wild fox> neg gerlej 500 myangyg avdag baij... daraad ni butsaad salchihad te? kk

bayabaga> sain muu gedeg ni ch neg uur asuudal l daa. Bi ene bichlegiig cekc.mn-d zoriulsan bolohoor, albaar "ger bul salalt = muu = gomo bolno" gesen mayagaar bichsiim, kk


soulmate> yag batlagdsan yum bol baihgui baih aa. Zugeer l oldmol gej tailbarlah bolomj baihgui bolohoor turulhiin gedeg yum bish uu?? Uur busad huchin zuilsuud yamar neg hemjeegeer nuluuldug baihyg uguisgeh argagui gej bodood baidag yum, jishee ni bisexual boloh baisan huniig iluu gay tal ruu ni bolgodog ch yum uu, gehdee sain medehguiee...

Medeej etseg ehtei baina geed buh yum saihan baina gesen ug bish gedegtei bol sanal niilj baina.

Odoo nas biyed hursen hoino oo bi l lav, aav eej 2 salsan ni minii amidralyg iluu sonirholtoi bolgoson met sanagdaad baidag yum.

Anonymous> neg bol toms geed l, neg bol hun geed l, chi chini odoo oron garan yum uu, kkk
Bi ug ni neg ih aihtar zavhai bol bish sh dee. Zugeer l nuuj haadaggui, ilen dalangui "unench" bolohoor, kkk

Tsagaanaa> ailyn baga-uud bas ih baidag yum shig sanagdsan, medehguiee gehdee, hehe.

Chi ter huuhed uruu tatsanuudaa neg emhtgeed tsomhtgood roman bolgood bicheed oruulaach? kkk

Цагаанаа said...

haha, emhetgej tsomhotgood neeeh erotiK armaan boloh baih daaa.,,

BorlaSQue said...

Мишаа та хоёр судлагдахуунууд ^^