Saturday, September 03, 2011

あしたのパスタはアルデンテ

Зиаг зиаг...

Өчигдөр чинь лаг идэвхтэй хирнээ архи багахан шиг өнгөрөөв

5 дахид 2 гэж тарчихаад, 2-р хороолол орж архи уух уу, харих уу баахан гайхаж гайхаж гэртээ харив.  Фэйсбүк-дээ баахан эртний зураг оруулсан шиг, хар цагаан зурагнуудаа скяннердэж оруулсан шиг, блог бичсэн шиг өнгөрөөгөөд өглөө 7 гэж унтаад...

Хагассайнд.  Эмнэлэг орсон юм.  Элэгний болон аллергиний шинжилгээ өгсөн байсан юм...

Санаж байсанчлан, элэг тийм ч сайн биш байна гэнэ.  Долоо хоногт ядаж 2-3 хоног архи уудаггүй өдөртэй бол, тэгээд хэдэн сарын дараа дахиж шинжилгээ өгөөрэй гэжийлээ...

Архи уухгүй байна гэхээр... Яаж өнгөрөөнө өө, ккк.

Гарчихаад, явж кино үзэв.  Нэг тийм хөнгөхөн гуниг төрүүлдэг хирнээ, хөгжилтэй, тийм кино үзмээр санагдаад байсан юм...

Гинза-д *あしたのパスタはアルデンテ* гэдэг кино гарч байна гэхээр нь очиж үзэв.

Яг үзмээр байсан төрлийн, маш сайн хийгдсэн кино байсан, та нар үзээрэй!!




Гоймонгийн үйлдвэрийн эзний хүүхэд, өөрийгөө гэй гэдгээ хэлэхээр шийднэ. 
Гэй гэдгээ хэлээд, гэрээсээ хөөгдөж эрх чөлөөтэй болохоороо найз залуу Марко-тойгоо амьдраад, хүсэн хүлээж байсан зохиолч болох мөрөөдлөө биелүүлнэ гээд...

Тэрийгээ хэлнэ гэдгээ ахдаа эхлээд хэлж орхино.
Ингээд хоол идэж байхдаа яг хэлэх гэсэн....  Ах нь түрүүлээд өөрийгөө гэй гэж хэлсэнээр кино эхэлдэг...

Лаг их инээх юмтай, хааяа дотор шархирмаар гоё гоё үгнүүдтэй  гоё коно байсан, үзээрэй.


Гарчихаад, Тайван Фестивал орсон.  Яахав дээ л болж байлээ, гэхдээ энэ бүжигчид нь жоохон хөөрхөн.

Орой, Баябага залуутай хамт архи уучихаад, шөнө нь лезбиан баранд очиж жаал вино уучихаад харьж ирсэн.  Боломжийн *эрүүл* амралтын өдөр байгааз?  Нэг тиймэрхүү, нэг иймэрхүү

3 comments:

Особу said...

haa huurhun kino te, yag ter ah ni heldeg heseg ni aygui ineedtei :)

Anonymous said...

Hey Po ajaa bayarlalaa hooyo.
goyo kino bna sh dee

patatepatata said...

Osobu> harin oird uzeegui goyo kino bailee. Chi neeree neg heden kino sanal bolgoochee, DVD-geer avchihaar

Anonymous> huurhun kino baigaaz? DVD ni garval avya gej bodood baigaa