Sunday, January 02, 2011

Shine ony mend

Шинэ оны мэнд хүргэе!!!
Нэг нэгээр нас маснаас эхлээд, арьсан доорх өөх тос, арьсны гадаргууны туннел, зураас, үрчлээ мүрчлээ гээд янзан бүрийн юм хуримтлагдаж, нэмэгдэж байх шиг байна..

За тэр ч яахав.

Аймаар томоотой гэр зуур блог бичсэн шиг сууж байгаа По ажаа ч... хүн өөрчлөгдөнө өө гэж, ккк

30нд, ажлаа тарчихаад, эхлээд *Монгол оюутнуудын шинэ жилийн баяр* гээчид очьё гэж бодоод, Баябага дарга, Хундага ажаа, Картмен энэ тэр гээд ойр хавьдаа явалдчихмаар санагдсан хүмүүсээ уруу татах гэж оролдов...
Шинэ он гарах гэж байна даа тэ? Дандаа болдоггүй, буруу эрхтэнээ биш, хааяа нэг мэлмий зэлмий, нүд мүдээ баясгачих нь зүй ёсонд нийцэх, ариун сайхан эд юм болов уу гэж....

Гэхдээ хөөрхөн хөөрхөн залуухан залуухан Монгол банди нарыг харах гэж иймэрхүү маягаар яваад очвол *Нүглийн нүдээр миний Монголын үрсийг харлаа, бузар юм булай юм* гэж олон түмэнд зүхүүлэх вий ч гэж хальт бодогдсон шиг...

Тэгсэн, над шиг ичих нүүрэндээ илэг наасан хүн цөөхөн бололтой, Баябага дарга ч тэр, Хундага ажаа ч тэр, тэр бүү хэл хамгийн залуухан халуухан цэмбэгэрхэн цэвэрхэн Картмен хүртэл очих шинж алга аа....

Одоо яая гэхэв, хүмүүс намайг буруу эрхтэнээрээ оролд гэж байгаа юм байлгүй гээд, Шинбашигийн гомо бар орж жаал уучихаад сээгэс хийв...

Оны сүүлчийн өдөр сээгэс хийе дээ байз гэж бодож байсан болохоор, 10 өнгөрөөж сээгэс хийж эхлээд, өдөр солигдож 12 сарын 31 болгож байж сээгэс гэдэг нэртэй *ёслол*-оо дуусгав. Ямар ч байсан, оны сүүлчийн өдөр хамгийн сүүлчийн *秘め納め*-гаа хийж авсан болохоор сэтгэл хангалуун...

12 сарын 31.
Босчихоод, блинчик , солянка энэ тэр хийж идэв.



Оройхон тийшээ нэг 21тэй жаалтай болзоо хийчихээд, харьж ирээд зурагт...

Шөнө гарч шоудав.

Энэ удаад, транс бар болон жижигхэн диско гэх мэтээр оров.
Транс бар бол үнэн хүнд. Манай эмээ байхаар болов уу гэмээр эгч ёстой Дий Жэй хийгээд алж өгч байна аа тэнд чинь...



Жирийн бар ч гэсэн, бүжиглэсэн хүмүүс.







Өглөө нь хуучин найз залуугаа дуудаж авчирч байгаад, оны анхны сээгэс буюу *秘め始め*-гаа хийж аваад өдөр өнгөрөв.

Өчигдөр бол гэр зуур нам тайван...

Нэг гарч Харри Поттер, Трон 2-ыг үзсэнийг эс тооцвол...
Бодож байсанчлан нэг тиймэрхүү кинонууд байв...

Өнөөдөр. Өдөржин гэр зуур.
*Секс, Аннабелла Чо-гийн түүх* гэдэг нэртэй баримтат кино үзсэн шиг.



Порно од болоод, 251 хүнтэй нэг дор сээгэс хийсэн Аннабелла гээд хужаа хүүхний тухай кино байв. Нилээд сонирхолтой санагдав.

За за, бичиж эхэлж байсан, залхуу хүрээд эхэлчихлээ...

Дараа бичье.

Энэ ондоо сайн сайханыг хүсье

11 comments:

Anonymous said...

Happy new year! Dunguj say club-s irlee. Ene jiliig clubd orsonoor ehelej bh shig bna. blogtoo update oruulnaa unshaarai! so cheers ene ond Japan yavahiin tuluu keke. Tiim tuluvluguutei bgaa neeree Nasaa bid 2.


Khan

Особу said...

happy new year :)

bayabaga said...

huue, arisnii gadarguunii tunnel gej yu be?? nadad yagaad baiku bainaa??kk

Мишаа said...

Happy new year

ollie said...

Одоо яая гэхэв, хүмүүс намайг буруу эрхтэнээрээ оролд гэж байгаа юм байлгүй


хахаххаа ..,

шинэ оны мэнд.

Anonymous said...

чи хөөрхөн шүү тээ

Балдан ах

Panda said...

Whahaha Happy new year... Blogiig chini unshih ih durtai shuu. Naana chini uneheer goy chuluutei party boloh ymaa te. Za tegeed shine ond bbuh ym chini amjiltaar duuren baigdaa gej...

Anonymous said...

ene hamgiin dood taliin bichlegen deer duu n nileen hit duu yum shig bn te. zondoo sonsloo

Anonymous said...

Chi xool sain xiideg egzegtei bolox shinjtei shuu! Chamaas avax sain tal chini ene yum shig bainaa kkkk

Anaraa Nyamdorj said...

Happy new year, Patate! BTW, zun Mareike bid hoyor drag hiiv shtee, tegsen video cameragaasaa bichlegee huulj avch chaddaggui. Chamaig videodood baisan bolohoor chamd ter bichleg baij yuni magad gej bodood. Teriigee yavuulah bolomjtoi yu? http://www.dropsend.com tom file yavuuldag yum baina, you know my email. If you have it, would very much appreciate getting it!

patatepatata said...

Khan> ireh bolohooroo heleerei! Yapon zaluu amsah sanaatai baina uu te? kk

happy new year> osobu

bayabaga> zia yag sh dee... Chi chini tank onholdmoor l yum baidag biz dee? kkk

mishaa, tsagaanaa> new year!!

ollie> harin tiim. tiim l zayaatai yum bailgui te? kk

baldan ah> medeej, bi bol hamgiin huurhun setgel bulaam busgui. Erchuud namaig uuriin erhgui ergej hardag geed kino baidag bil uu? kk

musun hun> thanks. chinii blogiig bas haayaa orj unshij baigaa!!

its my life> tiim, nileed aldartai duu. Perfume geed ohiduudyn hamtlagiin duu yum

anonymous> uur avah yum alga geh geed baina uu ugui yuu? lll

webdike> happy new year. Nadad ter bichleg baihgui baisan baihaa. Bi bichleg hiij amjaagui yum tegehed.