Saturday, January 08, 2011

Барьцаалагдсан бүсгүй

Уржигдар, стрэйт Монголчуудтайгаа уув.
2 эрэгтэй, 3 эмэгтэй тэгээд дээрээс нь хэн нэгний хэлсэнээр *эр эм нь мэдэгдэхгүй хоёрын хооронд* баагий болох би.
Би энд Вимо гээд Монголчуудын Фэйсбүк шиг юманд өөрийгөө гомо гэдгээр нь байдаг юм л даа.. Тэнд байдаг хүүхдүүдийг дуудаж байгаад...
Бас л их зоригтой болсон байгаа юм шүү? хэхэ..

Орой 8 гээд, эхлээд 2 эрэгтэй хүүхэдийг нь дуудаад Улаанбаатар гээд Монгол хоолны газар оров.

Бууз, хуушуур, цуйван, банштай цай, тэгээд баахан пиав уунгаа учир зүггүй *орчин үеийн киноны хөгжил болон гаж / андерграунд кинонуудын талаар* энэ тэр гэсэн сэдвээр асар чухал царайлан баахан яриа өрнүүлэв. Аягүй даруухан, аягүй боловсролтой маягаар тэ? хэхэ.

Бараг л охин ярих шахсан (лол).

Ингээд байж байсан, нэг охин орж ирж байна аа...
Намайг ажиглаад байхад, Монгол охидууд, илүү тийм бие даасан, дуутай шуутай, хүчирхэг маягтай, эрэгтэйчүүд нь тийм *цэвэр ичимтгий, даруухан* байх магадлал ихтэй санагддаг юм.

Энэ охин ч гэсэн тийм ГАЛЗУУ (?) Монгол охидуудын нэг бололтой.
Ороод ирэнгүүт нь саяхныг хүртэл асар дуу шуутай байсан 2 залуу чинь шууд нам...
Могой харсан мэлхий гэдэг бил үү? тэрэн шиг нэг л тийм айсан нүдтэй болчихов...

За энэ хаанахын атаман ороод ирэв ухааны юм бодож байсан *Алив тэр архи хаана байна? Ан гэхдээ А-г ирэхээр нь нэг мөсөн архи шаана аа. Одоохондоо ус байхад болно. Өмнө нь Улаанбаатарт дандаа архи авч орж байгаад хураалгаж байсан 前科 (гэмт хэргийн өмнө үйлдсэн үйлдэл) байгаа ч гэсэн гандан буурахгүйээ...

Тэр А, *шилтэй устай* (хэлтэй устай) хүн байна, гааль дээр хураалгахгүйхэн шиг ганц хоёр шил юм авчирсан байлгүй дээ...* гээд л урсгаж гарч байна...

Энэ ч нэг үгийн зөрөөгүй архи яриад унадаг, ёстой хүнд баагий байна даа.
Шавь орох юмсан ухааны юм бодож байв.
Ингээд жаал архи яриад сууж байсан, нөгөө хүсэн хүлээсэн А нь орж ирэв.
Монголоос нисч ирээд, шууд тэр чигтээ Монгол хоолны газар луу нисээд ирсэн сурагтай.

Сайндаа ч биш, эвэртэй туулай гэдэг шиг, нөгөө гомо По ажаа гээч нь ирж ууж байгаа сургаар юманд дурлаад гараад шидчихсэн гэх... кэкэ.

Гэхдээ манай овсгоотой охидууд хүртэл заримдаа миа... Тэр А маань, *шилтэй устай* юм байж, хамаг юмаа хураалгасан сурагтай. Дагуулж явсан хүүхдээ хүртэл хураалгах шахсан гээд асар *үнэмшилтэй* үлгэр ярьж өгөнгөө бид хэд ууж эхлэв.

Мэдээж хорвоогийн гомо ямар байдаг талаар, миний дуртай залуу ямар болох, тэр охидуудын одоохондоо найз залуугүй охинд нь ямар залуу уургалсан нь дээр болох гээд дэвэн дэлхийн юм яриад байсан, кэкэ..

Яваандаа би ч согтсон, тэр охидуудын заримтай нь вальс эргэсэн шиг, өөр чинь яалцаад яалцаад байсан бэ??? Бараг л *хүүш чи гомо гээд байсан үнэн юм уу? * гэж хэлүүлсэн шиг...

Нэг мэдсэн өглөөний 4 болсон байсан.

Хүмүүс план Б рүүгээ орцгооё, А-гийнд очиж архи ууцгаая гээд эхэлсэн.

Би ч яахав *та нар дотор надтай сээгэс хийчихмээр зоригтой зүрхтэй аавын хүү алга. Би ер нь төрсөн нутаг руугаа буцаж залуу эргүүлмээр байна. Ертөнцийн мухар луу явахгүй* энэ тэр гээд асар онгонтоод байсан... Архи гэж гэхдээ аймаар шүү тэ?

Нэг мэдсэн, нээх дуртай амьтан шиг, шүлэнгэтээд тэр хэдийн машин дотор суучихсан байсан...

Мэдээж гэхдээ цэвэр ичимтгий Монгол гомо залуу, юу гэж тийм амархан дал нуруугаараа тавиулахав??

*Намайг буулга, би гэртээ харьмаар байна* гээд машин дотор бөөн жүжиг тавив...

嫌よ嫌よ好きのうち гэдэг бил үү?? Нөгөө хүүхнүүд *Еэ, болохгүйээ, аав уурлана* энэ тэр гэсэн хирнээ дуртай нь аргагүй сээгэс хийчихдэг шиг л баахан тийм жүжиг тавив...

Манай хэд гэхдээ аргагүй л нас биед хүрсэн, олон гага, турски элээсэн хүмүүс гэсэндээ мань мэтийн тийм жүжгэнд бол хууртана гэж байхгүй байлээшд...

*Бид нар шинжүкү лүү л зүглэж байшд* энэ тэр гээд чихрээр жоохон охин хуурч хүчинддэг шиг л намайг чинь хуураад....

Нэг мэдсэн ертөнцийн мухар *Чиба* гэдэг газар ирчихсэн байв...
Зиаг тэгээд цааш нь мэдэхгүй, хоол хийж идээд байх шиг л байсан, архи пиав уугаад л байх шиг байсан...
Нэг мэдсэн би ч нам....
Энэ хүүхнүүд үү???

Архиар бол барж гарна гэж бол худлаа юм байлээ...

Тэгэсгээд унтсан...
Гэхээсээ илүү, намайг агсан тавих шинжиндээ орсон, аргагүй л илүү турски элээсэндээ эгч нар шууд намайг дараад унтуулчихсан...
(Нөгөө эсгийнд бооно гэдэг шиг, ккк)

Өглөө сэрсэн, хажууд охидууд унтаж байхыг хараад, миний айсан, ичсэн гэж...
Айхтар хүмүүс, намайг тэр хоёр залуугаа яачих вий, ийчих вий гэсэндээ, наагуур нь *шаврын хаалт* болгож охидуудыг унтуулсан юм гэж ойлгосон, зөв үү?
Гэхдээ бас манай хүүхнүүд, халамжтай байгаа юм шүү тэ? Тэр муу хоёр стрэйт залуугаа хамгаалаад гарчих овсгоотой.

Би ч яахав, хажууд эмэгтэй хүн унтаж байсан гэдгээс айгаад, ёстой нөгөө хэрэглүүлчихсэн охин гэдэг шиг л, нүүрээ дараад л уйлаад гараад гүйчихсэн....

Би хаана байна аа? Энэ чинь юу вээ? гэсэн шиг...

Таксигаар хария гэж бодсон, таксины жолооч нь *Шинжүкү гэж мэдэхгүй. Чамайг хамгийн ойрхоны эки хүргэж өгье* энэ тэр гэж дургүй хүргээд...

Дэншан дотор , эсгий гутал залгичихсан, дээрээс нь *эмэгтэй хүнд эдлүүлчихсэн* юм шиг баагий муухай царайлаад л уйлан хайлан гэрийн зүг зүглэлээ шд...

Гэртээ орж ирээд, экс экс экс найздаа *怖かったー* гэж эрхлэнгээ унтаад, одоо л сэрж байна. Өнөөдөр л залуу хайхаар гарахаас???

Хайран тав дахь өдрөө охидуудад ашиглуулчихсан болохоор (лол)

Зиаг тэгээд энэ талаараа Вимо дээр бичлэг болгоод оруулчихсан чинь. загнуулаад балрахна ээ...


*Энэ нэг хүн шүү юм өөрийхөө уусан идсэнээ бичихээ байжээ. Тэнэгийг нь бас гажигийг нь гайхаж хааяа баясдагийн. Гэтэл энэ удаа арай бишээ. Хүмүүсийн нэр усыг дурьдахгүй өнгөрч болдоггүй дээр доороо пяздатай сувай азарга вэ. Сархинагаа шахуулж, хосоо шувтруулаваа хүүхээ. Энэ бичлэгтэй цуг тэмдэглэлээ устгачихаарай даа. онегай гэхиймүү хаашаа ч юм бэ дээ.*

*Ер нь энэмуугийн гомо гэж юу байсын. Улаан блогчин.
Гомо нэрээр далайлгаж хүний эрх ярих гээд байна уу? Гомогоор нь бахархаад байгаа юм уу. Бас гомог нь сувай азарга гэчихсэн чинь сэтгэл чинь өвдөө юу. Хошногоруу нь пийжүүний шил шааж хойноос нь өшиглөх юмсан.*

гээд...


Дараа аягуй бол гошногоруугаа пийжүүний шил хийлгүүлж магадгүй янзтай байлээ шүү...

Еэ бурхан бүү үзэгд...
Манайхан ер нь гайгүй хүлээж авдаг болчихож, уулзаж барихад зүгээр байх гэж бодож байсан, иймэрхүү баагийнууд хүртэл байдаг гэхээр...
Жоохон болгоомжтой байхад илүүдэхгүй л шинжтэй юм тэ???

4 comments:

WILD FOX. said...

ай хүнд хүнд.

хүүхнүүд аймар.

My favourite gay movies said...

хэхэ ёооо шоудмаар санагдчихлаа :D

Anonymous said...

бичсэн юмыг чинь нэг л сайн ойлгосонгүй

patatepatata said...

noiton> harin tiim, huuhnuudees aij yavaa, kkk

my favourite> oird ih daruuhan baigaa yum uu?

baavgai> an, neg ih chuhal yum bicheegui bolohoor, hehe