Tuesday, August 31, 2010

demii l

Шинэ ажилдаа орчихлоо.... гээд л тоть шиг давтаад байвал яахуу?

Гэхдээ бүтэн 2 сар зөнгөртөөд дэмий тэнээд, архи уугаад яваад байсан, гэнэт танихгүй орчин, танихгүй хүмүүс дотор, ажил хийнэ гээд яваад орсон чинь нэг л зүүдлээд ч байгаа юм шиг сонин юм аа...

Үнэндээ 2 сарын зөнгөртөл маань зүүд ч байсан юм бил үү хэн мэдлээ тэ??
Ямар ч л байсан одооны байдлаар нэг манарсан амьтан л явж байна.

Өнөөдөр өдөр.
Ажил дээрээ юу хийхээ мэдэхгүй (угаасаа ажилд ороод 2 дахь өдөр), ангайгаад сууж байтал, ажлын газрын залуухан хүүхэд ирж байна аа.

Танилцаж амжаагүй жаал байсан *хамт хоолонд оръё* гэнэ.
Юу гэж үгүй гэхэв, хамт хоолонд гарав аа..

Харвардын их сургууль төгссөн, Хятад гаралтай, 24тэй жаал.
Хамт энээ тэрээ ярингаа хоол идчихээд гарах гэсэн чинь, нөгөөх чинь гүйж очоод миний мөнгийг хүртэл нийлүүлээд төлчихдөг байгаа??

Бараг 10 гаруй насаар ах, зөнөг По-г даана гэдэг чинь юу гэсэн үг вэ тэ?
Ёстой нүгэл болно байгаа даа гээд, зөндөө *БОЛьМООР ЮМ АА, БИ ХӨГШИН Ш ДЭЭ* гээд эсэргүүцсэн, хавьтуулахгүй байлээ.

*за за, дараа чамайг даана аа ОК?* гэж хэлээд бууж өгөх би...

Ёстой санамсаргүй байж байгаад хүчиндүүлнэ гээч нь л болчих шиг боллоо...
Ядаж байхад дахиж болзох өртэй... Мэлхийний үлгэр шиг тэ?
Гэхдээ иймэрхүү *зөрүүд/ өөрийнхөөрөө* хөвгүүдэд ч би дуртай л даа (кээк)

Өнөө орой намайг *Хүлээн авах ёслол* нь *Нүүдэлчин* гэдэг нэртэй мах шарж иддэг газар болох юм байх... Монгол гээд ёжилж байгаа юм байх даа?

Уг нь жоохон бишүүрхсэн маягаар, даруухан шиг ажлаа эхлэх гэсэнсэн, бүтэхгүй шинжтэй...
Зиаг ямар ч л байсан, ажлын эхлэл нэг иймэрхүү л байна...

Ажилд орохын өмнө нээрээ Токио хотоороо жаал зугаалсан юм байшд...
Эхлээд 4 дэх өдөр.
Ажлынхаа газар хавийн болдоггүй газруудаар явсан юм байна.

Нэг газар нь орсон, гонжоомтойгоо сээгэсдэе гэсэн консепт-тай газар.
Би амралт дуусаагүй, майк энэ тэртэй байсан болохоор нь больчихоод, дараад нь өөр газар орсон, бар маягийн сонирхолтой газар байсан.

1 давхар нь, шалдан, эсвэл япон стилийн гагатайгаа архиддаг бар. 2 давхар нь сээгэс хийдэг хэсэг бүлэг өрөө. 3 давхарт нь хүмүүс шалдан Мацуда Сэйко (Япон Мадонна гэх юм уу даа?)-г хоороороо дуулдаг тийм газар байж таарсан.

Авангард гэхэд ч хаашаа юм, абсурд гэхэд ч хаашаа юм, анархи гэхэд ч хаашаа юм...

Жаал бамбиралцчихаад, Үэно гэдэг газрын гомо бар. Гэрээс хол гээд нэг их очдоггүй юм л даа. Гэхдээ ажилд орохын өмнө гээд зорин байж очсон юм.
Хөгшивтөр хүмүүс ихтэй байдаг. Бааранд нь орсон чинь, 60 гарчихсан өвгөчүүл, залуу хүүхдүүдийн зураг үзэнгээ:
*Ёондроо, энэ аймаар хөөрхөн биш үү? Тэр бөгс мөгсийг нь ээ?*
*Иш, чамд л таарсан юм байшд... Наад ойрын хараа чинь муудажээ? Эмийг нас, уулыг цасаа гэж* гэж ярилцсан аястай.

Хөгширөх юм бол цоглог хөгширнө дөө гэсэн юм бодсон шиг байгаад өөр баранд орсон.
Айфон дээр асуулт асуугаад, хэдэн хүн тийм/үгүй гэж хариулсаныг тоолдог тийм апликэйшн байдаг юм л даа. Хэн хариулсан нь гардаггүй болохоор хүмүүс үнэн голоосоо хариулдаг болохоор нилээд сонирхолтой

Тэрүүгээр жаал тоглов.

- Чи пассив уу? ---> 9 хүнээс 3 нь тийм гэсэн хариулт.
- Чи ахмад хүн сонирхдог уу? ----> 9 хүнээс 4 нь тийм (30 эргэм насны залуухан хүн, би, манай найз, тэгээд бас нэг залуу гээд 3 хан байсан юм)
- Чи хөгшин хүн (=60-70 нас) сонирхдог уу? ---> 9-өөс 2 хүн тийм
- Чи 500-аас олон хүнтэй сээгэс хийж үзсэн үү? ----> 9 хүнээс 7 хүн тийм
- Чи Монгол хүнтэй сээгэс хийж үзсэн үү? ---> 9 хүнээс 3 хүн тийм

гэх мэтийн хариулт ирж байв...

За тэр бусад асуултууд ч яахав, Монгол хүнтэй явалдаж үзсэн гэдэг нь л их сонин.
3-ын нэг нь би болохоор, ямар ч байсан 9-өөс 2 хүн хаа нэгтэй Монгол хүнтэй явалдаад үзчихсэн л байгаа юм даа... Хэн нь тэр Үэно хавиар үймүүлсэн юм бол??


Хөгшчүүлийн бар сонирхолтой санагдсан тул, маргааш нь Баябага даргатай Асакуса гэдэг газрын гомо барнуудаар оров.

Эхний орсон бар, үйлчлүүлэгч нар нь, нэг нь 80н хэдтэй, 2 нь 70н хэдтэй тийм хүнд газар...

Гэхдээ тэгээд, нөгөө улаан МОГО хэрүүлч зангаа бол тавьдаггүй бололтой...

- *Орэ коно мисэ но оонаа (Би энэ барны эзэн) * гээд л нэг нь хэлсэн цаанаас нь
- *Коно мисэ но онна?* (Энэ барны хүүхэн?) гэж хатуу чихэлж байгаа юм шиг асуудаг ч юм уу...

- Минийх ийм том! (гээд банана гаргаж ирээд үзүүлсэн)
- Хах, мөрөөдөв өө... Наадахныхаа 1/3-тэй л тэнцүү, тэгээд дээрээс нь ажиллагаагүй биз дээ?? гэж явуулсан шиг...

Тэгээд яриад байсан, 80 хэдтэй, 70 хэдтэй 2, 2-уулаа хамтран амьдардаг партнёртай хирнээ, араар нь тавиад зугаалаад явж байгаа нь тэр юм байх???

Бас тэгсэнээ залуу хүн сонирхдоггүй юм шиг байсан....
Дээр үеийн хүмүүс болохоороо, урьд нь гэрлэж байсан гэх хүмүүс ихтэй. Тэгсэнээ, Баябага дарга бид 2-ыг чинь *Борвиных нь баас нь арилаагүй, манай бага хүүгийн хиртэй л юм байшд* гээд доош нь чихсэн маягтай. Мэдээж үл тоомсорлосон маягтай бол биш, тун эелдэг харьцаж байгаа юм л даа...

*Эхнэр л аваад хэрэггүй юм шүү!* гэсэн зөвлөмж өгч байлээ... * Бид ч яахав, цаг үеийн эрхээр хүнтэй сууж байсан юм, гэхдээ шал дэмий дээ, шал дэмий* гэсэн маягтай байх шиг байсан.

Ямар ч л байсан, Үэно, Асакуса-гийн аялал тун сонирхолтой байв.
Нэг тийм ӨӨР ЕРТӨНЦӨД оччихсон юм шиг.

Зиаг зиаг, нэг тиймэрхүү, нэг иймэрхүү.

Бай бай фор нау

6 comments:

Anonymous said...

Ueno-d manai surguuli baisan shd. Ter gazriin n haaguur n zorood baidag baisan baina aa hairan yum.
Pitachok...

MNED said...

Za chi ch adal yavdal ihtei bgaan bna daa

random said...

intersting :)

clouds

patatepatata said...

petachok> ugaasaa olohod hetsuu l dee, hehe

mned> hehe, odoo ingesgeed bagasah baih oo...

random> thanx

ollie said...

- Чи 500-аас олон хүнтэй сээгэс хийж үзсэн үү? ----> 9 хүнээс 7 хүн тийм


аймарын :O

patatepatata said...

Zavhai hognuud, hehe