Saturday, August 14, 2010

Монголын алдарт улаан МОГО блогчидын чуулга уулзалт @ Сан Франциско

Зиаг зиаг....
Би чинь өөрийгөө жирийн нэг даруухан Монгол бүсгүй, гэр орноосоо царай цүүрээ ч цухуйлгахгүй энэ тэр гээд сууж байсан чинь урилга ирвээ...


Монголын алдарт улаан МОГО блогчидын чуулга уулзалт 2010 @ Сан Франческо гээд...


Баябага ажааг бүр хүндэт зочиноор нь урьсан юм гэсэн, даанч манай хүн төрөхийн хүндрэлтэй гээд очиж чадахгүй гээд, тэгээд намайг оронд нь ирээч гэсэн юм байх. Япон улсад суугаа 2хон МОГО болоогчидоо төлөөлөөд...


Мэдээжийн хэрэг юм үзэж нүд тайлаагүй мань мэтийн хөдөө (Япон) нутгийн бүсгүй баярлаад л дэвхцээд очно биз дээ тэ??


Ингээд 2010 оны 8 сарын 10нд нөгөө дэлхий мэлхий(гүнж)-н МОГО нийслэл гээд байдаг, хүн амын 15% энэ тэр нь ангийн андууд гэгддэг алдарт Сан Франческо хотод нь нисээд ирэв.


Мэдээж Америкийн онгоцоор нь...
Гэхдээ энэ Америкийн онгоц чинь аймаар урамгүй юм билээ...
Дандаа хоцорно, флайт аттендантууд нь бүгдээрээ аймаар матар, бүдүүн, хөгшин, царай муутай, ядаж байхад шивэртэй.... бишээ, муухай ааштай.
Мэдээж юм үзээгүй хөдөөний (Япон) надад бол сонин сайхан л санагдав. Ёондроо, энэ нэг юм чинь хүн дарж аллаа энэ тэр гэсэн маягтайгаар сонин содон л байв.


Зиаг тэр ч яахав.


Ирчээд, Особу ажаа, Май Нэйм Из 2-ын цамхагт морилон ирчээд, хүнсийг нь хороолцож, орыг нь эзэгнэсээр нилээд хэд хоночихлоо.


Манай Особу ажаа чинь ямар ч тураад гуалиг болчихсон юм, тэрэн дээрээ нэмээд яасан ч аальгүй нь нэмэгдчихсэн юм.
*Би чинь хүний эхнэр болсон. Цайтай бол цайтай, царайтай бол царайтай* гэж ирээд л тас ширвэж байлээшд..


Ядаж байхад, эндээ *Улаахан цэцэг* энэ тэр гэсэн айхтар нэртэй газар ажилладаг л гэх... Ёстой нөгөө дуусан дуусталаа ягаан цэнхэр МОГО болчихсон байлээшд, аргагүй л дээ, дэлхийн МОГО нийслэл Сан Франческод байгаа юм чинь хүн бол сайжирдаг л юм байлээ (лол)


Тэгсэнээ манийг чинь ирэнгүүт л аймаар дарамтлаад эхэлсэн


*Яанаа чи чинь хөөрхөн дээрээ тавьчихсан байшд * ( Уулзангуутаа л, асар ёжтойгоор, хорон инээвхийлэнгээ хэлсэн)


*Алив жингээ үздээ?? Пөөх? Би чинь чамайг чинь 200 паунд энэ тэр байх гэж бодсон чинь танагтай байшд* (200 паунд гэдэг нь манай хөдөө нутгийн хэлээр 91 кг... Бараг л 0.1 тонн...)


гэж ирээд эхэндээ аягүй, магтаж байгаа ч юм шиг, муулж байгаа ч юм шиг ярьж байсанаа, сүүлдээ бол цагаандаа гарсан байлээ.


*Хүнээс 3 литр бөөлжис гардаг юм чинь, чамаас бол 8 литр гарах байх тэ? (бүдүүнээ), паак юу*


МОГО акулуудын тухай ярьж байсан чинь
*Чамайг тэгвэл ХАЛИМ гэж байх тэ? Хэрэггүй пэндгэр, охохохохо*


гэж ирээд л...


Би ч сэстрэсдээд, бүр багалзуурдсан гээч?
Тэгсэн чинь *Чи муу араа даагаарай, би чамайг нөхөртөө хэлж зодуулна шүү! Чам шиг ганц бие (бүдүүн) хүмүүсээс ялгаатай шүү би чинь* энэ тэр гээд занаад, сүрдүүлээд байлээ, би ч одоо тэгээд яахав. Сүрдээд, сэтгэл санаагаар унаад...


Хүн чинь сэтгэл санаагаараа унахаараа идэх юм их эргүүлдэг юм шиг байлээ.
Эдний гэрийнх нь бүх майонуузыг нь барж дуусгаад, болоогүй нэмээд, рүүммэйтийнх нь авокадог хулгайгаар идэж дуусгав...


Гэхдээ дарамталж байж таргалуулах гэсэн л энэ хүүхний бодлогот ажил байсан юм шиг байлээ.
Даанч анхнаасаа л *Миний зочин, ид уу!* гээд л нээх сайхан аашлаад зочлоод байсан юм, тийм учиртай байсан юм байлээшд...




Зиаг тэр уураа гомбүүтэрт гаргах ч яахав.


2 дахь өдөр ирчихээд, маргааш нь чуулга уулзалтанд гэнэт ирж чадахаа байсан Khan хүүг (ингээд бичихээр аягүй лаг юм тэ? Хаанхүү, аая)-ийнхээр зочлон очихоор Лос Анжелес гэдэг хотод очиж ирэв.


Аймаар хүндтэй, тосуулж бариад.
*Миний Хаанхүү, намайг цагаан морьтойгоо ирж авна* (Ингээд, дандаа нээх сонин гадагаад онигоо шиг жишээ хэлдэг болчихсон байлээ, хөгширсөний шинж дээ... Гэснээс, Особу ажаа чинь намайг бас хөгшин төгцөг гэж асар доромжилсон юм байшд.... Насны наамаар, гадаа ирэхээр энэ тэр гэнгээ надруу зааж барьж дуулаад байсан....) гэж мөрөөдсөн шиг онгоцны буудал дээр хүлээж байсан нээх хөөрхөн, машаантай хүрээд ирсэн. Хажуудаа бас нэг аальгүй залуу суулгачихсан...


Заа яахав, бага хатан нь болсондоо ч яахав гээд дотроо дуугүй суув.


Нийлчихээд намайг чинь тэр хотоороо, өөрөө ч архи уухгүйгээр (миний жолооч... Ааяаа... хүүеэ, би чинь... гээд дэмийрэх ч яахав) баахан МОГО газруудаар дагуулж явж үзүүлэв.


Рэйж гээд азиудын ордог бар, Абби гээд аймаар том клаб энэ тэр гээд.
Тэр баран дотор нь хөөрчихсөн би чинь нэг айхтар негр хүүхэнтэй бөгс бөөрөө нийлүүлж бүжиглээд байсан


*Юу аа сөү бюүтифүл!* гэсэн чинь өөдөөс *Юу түү!* энэ тэр гээд л, би аймаар баясаад л...


За тэр ч яахав.
Ингээд, архидаж дуусаад, Лос Анжелесийн Акул ажаа, Хаанхүү хоёртой хамт МОТЕЛ гээч газар луу нь очиж ургийн бичгээ гүйцээн нэмэв.


Акул ажаа бол дуугүй явахгүй, Особугаас дутахгүй аальгүй нөхөр байлээ, хэхэ.


Зиаг тэгээд... По ажаа, нөгөө Хаанхүүгийн отгон эхнэр нь болчиж магадгүй гэсэн горьдлогоо өвөртлөөд, Хаанхүүдээ хэлэв ээ?? *Чи надаа хайртай юу??* гээд...


Тэгсэн чинь *Бусдаараа л бууз хуушуур шиг явья. Чи наад үгээ тэр Эршүүдээ хэл. Би өөр хүн шүү!!* гэхээр нь би аймаар гомдсон...


Шууд л *Намайг явуулаад өг. Эхний онгоцоор явуулаад өг* гэж баахан агсан тавьж байж Сан Франческо буцав.... (Худлаа худлаа, аягүй гоё үдүүлсэн. Баахан Холливүд энэ тэрийг үзсэн шиг.)


Ингээд бүтэлгүй дурлалын ногоон зураасыг нэгээр нэмчихээд, Сан Фрянческо луугаа чуулга уулзалтандаа орохоор буцав.


Сан Франческод ирсэн чинь, Монголоос төлөөлөөд Эршүү охин ирчихсэн байлээ.
Ингэхээр Сан Франческо чинь нийт 7 нутгийн МОГО залуутай болж байна гэсэн үг үү тэ? Бараг хамтлаг байгуулчихмаар...


Би ч яахав, жөтөөрхүү юм болохоороо дотроо *ДОРДОХЫН ДОЛОО* гээд л хараагаад суугаад байгаа...


Зиаг тэр ч яахав, энэ ч яахав.


Өчигдөр хамтдаа баахан үсэргээтэв.
Машин дотроо нээх хөгшин хүмүүс шиг найрын дуу дуулангаа КЛАБ гэдэг газар луу нь явсан шиг айн???


Эршүү, Особу 2 чинь, ёстой нөгөө дугуй дугуйгаа оллоо гэдэг шиг дээд зэргээрээ аальгүйтэж байна аа...


Клаб орох гэсэн чинь урд гарчихаад л, хөтлөлцөж ирээд л *Жигмэд Тогмид хоёоор, жимсэнд (залуу???) хаамт яавжээ, Уулын модонд оооочоооооод, уралдаж түүхээр бооолжэээ* гээд дэгдээд байсан...


Майнэймиз бид хоёр хойноос нь *Бид нар хамт биш шүү! Наадуул чинь өөр хүмүүс* гэсэн аястай нүүрээ нуусан шиг дагаад л...
*Энэ 2, Монголд яаж МОГО гэж баригдсан юм бол гээд асар гайхаад байсан, баригдахгүй байх нь илүү хэцүү юм биш үү?* гэж тэрүүхэн тэндээ муулсан шиг...


Зиаг тэгээд, Азиудын найт оров.
Би ч гэсэн эднээс яаж дутахав гээд жимс хайсан, ганцыг ч олоогүй...


Манай Эршүү чинь бол хар цагаан, ягаан ногоон янзан бүрийн хүмүүст шүүрүүлчих гээд л байлээ. Гэхдээ, муу хүн гэж муу хүнийг хэлдэг гэж үнэн юм шиг байгаа юм.


Шүүрүүлчихгүй, харин тоолгох болгондоо Особу ажаа руу асар дооглонгуй харцаар *Намайг харав уу чи? Чамайг бол хол орхино заа?* гэсэн аягтай... Жигмэд нь юм уу, Тогмид нь юм уу, ямар ч байсан гэхдээ Эршүү түрүүлэх шиг болсон....


Особу ажаа, уураа надад гаргаад байна уу яагаад байна, барьж авч чимхээд л, хазаад л, хөгшин хүнийг нээрээ...


Жоохон байж байгаад, Сан Франческогийн алдарт бологчин Эрик ажаа ирэв.
Манай Баябага ажаа шиг, жижигхэн бор хөөрхөн жаал байлээ...
Жаал ч гэж дээ, ажаа.


Аягүй хөөрхөн хөөрчихсөн, *Ёондроо, 5 Монгол МОГО нэг дор аймаар гоё байна тэ? * гээд л...Тэгээд, зөндөө үсэргээдчихсэн, сүүлд нь нилээд муудчихсан байсан.


Бүр, *Хэдүүлээ Монгол хүүхэнтэй газар очих уу???* гэхдээ тултлаа!!
Монголчууд согтохоороо Оросоор, Оросууд согтохоороо Англиар ярьдаг гэдэг шиг, МОГОнууд согтохоороо хүүхэн ярьдаг болдог юм шиг байлээшд, хэхэ


Ингээд, шөнийн 3 мурав гэж, Эрикийг хүргэж өгчихөөд харьсан.


Одоо 2 хоног нэмж шоудна даа...


За за, энэ Особу ажаа орж ирчихээд, хүнийг *Чи яасан хурдан бичдэг юм. Чамайг БҮДҮҮН бичгээ болгомоор юм байна* энэ тэр гэж доромжлоод байна. Ингэсгээд дуусгахгүй бол юу гэж ч доромжлуулах юм мэдэхгүй.


Боллоо, явлаа, дараа үргэлжлүүлж бичье.


Бай на

20 comments:

Anonymous said...

хаха МОГО гэвүүл гоёийм байна

адтай аниа шөө

Eric said...

жижигхэн бор хөөрхөн жаал байлээ...
Жаал ч гэж дээ, ажаа.

omg... I already feel good about myself! DANKE. lol

WILD FOX. said...

ииш тиишээ явхынмуу, чикаго д би бгаашүү, :P

erchuud said...

hey,

sonirholtoi yum boljee.
san franciscod 7 gesen chini ingehed amerikad baigaa angiikhan neg uulzaya aa.

DC, L.A, SF, NYC, Chicago, Seattle, Hawai oor haana bainm manai angiinkhan ?

WILD FOX. said...

:)

bayabaga said...

ochood 7 hon honohod ochnoon aaligui boltsson baish de... noloo gej neeree bas l huchtei baishuu..:)..

za,zurag horog sain avaarai daa .. heregt durlaya..

ollie said...

хахахаха, яанам бэ. хөөрхийг минь бүүр гомдоосоор байгаад таарч байгаан байна ш дээ =D

гоё бичлэг байна. өөрийн мэдэлгүй инээмсэглээд л байдаг байна ш д :)

Anonymous said...

hehe uneheer lag nairuulj bichih yumaa...

Uchuuhen namaig tooj dairaad yvsand tuiliin ih bayrtai taatai saihan bsan shuu hundet Patate ajaa :)!

to bayabaga: tani daalgavariig chini sain hiij yavna lee. zondoo zurag avsan kkk. bayabaga dargiin tushaalaar geel zuragnuud daraad bsan sh dee keke.

My favourite gay movies said...

Яаг үнэн. Тэр Америка онгоцны үйлчилэгч нар гэж нэг бол нэг их бүдүүн хар хүүхэн, нэг бол нээх аймар тураалдаа орчихсон намхан ази хүүхэн нэг бол нээх хөгшин бараг 50-тай байхдаа блонди хүүхэн үйлчилээд байсан ш дээ дээр нэг намайг ганц сууж үзэхэд :)))... Тэгээд киног нь үзэхээр л лаг лаг царайлаг өндөр хүүхнүүд блондидууд үйлчилээд байдаг амьдрал дээрээ өөр юм аа гээд л аймар гомдсон ш дээ. хэхэх :D

BorlaSQue said...

сайхан явжээээээ

Anonymous said...

МОГО чуулга уулзалтанд оролцоно гээд виза мэдүүлбэл яадаг бол



туслаач МОГО нийгэмлэгийн тэргүүлэгч ахан дүүсээ

хэ хэ хэ

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

ene Oso anai minii heden tanidag angi humuusiin hamgiin ailgui n ee.
Chamaig buduun enee teree gej goichiloh n argagui.namaig harchaal chutguruu almas uu geel sonjood bsan dag.:P
Udaah bairand Ershuu bas yag taarsan ailgui.Yostoi dugui duguiga oljdee naa muu 2 chin.
Minii Buduun ajaag yaana genee.Naad 2g chin end bsan bol haa bga gazraas n olood usdehguyu.:P
Hihiih
Da da ta hed ch saihan bgam bna daa.Tsagaan huu bid 2 chin end gutalaa chireel yawaad bga.hohooh
tsagaanaa uurlah wii dee.

patatepatata said...

Enhriimaa> harin tiim. Naadah chini, Tsagaanaa huugiin devshuulsen ner, hehe

Eric> that was a compliment, hehe. Goyo showdsan shuu!!

noiton navch> yapondoo butsaad irchihlee ho. Ameerik chini urgun ch yum, uudam ch yum, hehe

bayabaga< argagui l huchtei aaligui huntei tsug baihaar chini, hehehe

ollie< harin bi tevcheertei tuldaa l (lol)

khan> harin chamd ih bayarlasasn shuu!!Hugshin ajaagaa tegej ih asarch toilsond chini, hehe

my favourite> harin tiim. Gehdee domestic nisleg ni gaigui yum bailee, eregtei uilchluulegchidtei

anonymouys> harin gargaad ugchdug yum bileeshdee. Namaig chini tavtai moril ene tergeed suid bolj bailee.

caroline> harin tiim, 2 aaligui niilchihsen ballaj baina lee tsaana chini.

Инээмтгий хүн said...

hehe cute ... huurhuniin.... buur nudend haragdchihlaa hehe

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Мне 19 лет, были отношения в большинстве случаев с ровесниками. За меня еще ни разу молодой человек нигде не заплатил и ничего мне не дарили!
После такого как прочитала здесь некоторое количество тем, взяла в толк что что то не так...
Я сама никогда при выборе молодого человека на деньги не обращала внимания и само собой в состояние за себя платить,
но все точно еще хочется узнать нормально ли это?
Или с парней в таком возрасте нечего и ждать? или же это правда только мне такие попадались?
как было у вас в возрасте от 16 до 20 с ровесниками или же вы выбирали мужчин по старше?

Anonymous said...

[b]Привет Всем! [/b]
Я Екатерина Игнатюк... и это моя первая для начало запись в этом блоге.
Исходя из теории разумного эгоизма и как настоящая "эгоистка" расскажу немножко о себе любимой.
Я молода, здорова, небогата но стремлюсь, амбициозна, полна сил и энергии.
Живу счастливо, чего и Вам всем желаю.
У меня есть Интернет Клуб http://www.2nt.ru/users/katya (Ночной разговор ) благодаря которому я наменрена помогать сохранять и улучшать здоровье людям.
Буду рада вас видеть у себя в клубе.

Предлагаю Вам пройти [url=http://2nt.ru/go/izmena.php]ДЕТЕКТОР ИЗМЕН[/url] или [b][url=http://2nt.ru]секс знакомства г электросталь [/url][/b] и др, с огромным количеством информации по интересующей Вас теме. Для себя я нашла много интересного.

Anonymous said...

Попробую объяснить в двух словах.
Каждый из нас не раз сталкивался с ситуацией,
когда обязаны заново инсталлировать Windows.
Уверен, что для всех это положение неприятна,потому-что:
- инсталляция занимает почти 2 часа;
- затем установки Windows
должен инсталлировать много
программ, которые используются на компьютере.
Так вот, чтобы избежать этих неприятных моментов
помогает создание образа системного диска.
Как мы будем делать образ диска?
С помощью программы [url=http://noutboom.ru]Acronics True Image.[/url]

Anonymous said...

Привет всем! Хочу поделиться своими впечатлениями! Всё действительно есть в России[url=http://remgidravlika.ru///] удивительные умельцы, очень нравиться встречаться с добрыми людьми.[/url] всякому советую обратится к ним.

Anonymous said...

Всем Доброе утро! Заходите на eroplod.hol.es-ххх,smotr.hol.es - кулинарный сайт