Wednesday, April 01, 2009

Herhen 10 honogiin dotor zaluud hayagdah ve

Зиаг зиаг... Нэг тийм байдаг байж...
Юу ч болсон, өнөөдөр, " Яаж залууд 10 хоногийн дотор хаягдах вэ" гэдэг хичээл зааж өгъе (ингэж бичдэг бил үү?? өгье? өгөе? Олон жил кириллээр бичихгүй байхаар ингээд зөв бичгийн дүрмэндээ муудаад, ой муутай, сурлага муутай, мэдрэл муутай маань баригдчих гээд хэцүү байдаг юм аа...)
Яагаав нэг Америк кино байдаг даа?? " HOW TO LOSE A GUY IN 10 DAYS " ингээд..
http://www.imdb.com/title/tt0251127/ энд байгаа....
Энийг, хэрхэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх вээ гээд, асар парактиктай хичээл зааж өгье. Яагаав, дэмий бачкатай найзалчихсан, салж өгөхгүй нойтон хамуу шиг байвал, аятайхан шиг салах арга мэдэж байхгүй бол хэцүү биз дээ энэ чинь? Нэн ялангуяа та бидэн шиг, төрөлхийн гуа үзэсгэлэнтэй мисс зисс xүмүүс бол... Залуучууд зүгээр явуулахгүй хэцүү байгаа биз дээ? тэ? кэкэ
Доодохыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд дороо л сүүлээ хавчаад зугтаана, харж л байгаарай
Эхний өдөр: Урьд өмнө нь явалдаж, завхайрч байсан бүх залуусынхаа тухай, өнгөтөөр (ямар сээгэс хийдэг байсан гэх мэт) ярьж өгөнгөө, нөгөө залуугаа тэд нар дотроо 2 дахь сайн сээгэсддэг залуу байсан тухай магтаж ярих
2 дахь өдөр: Шууд л, олон нийтийн газар "Миний хайрт, миний амраг" гэж чанга чангаар дуудаж эхлэх.
3 дахь өдөр: Олон нийтийн газар нялуурах. Хошуугаа урвайлгаж ирээд эрхлэх
4 дэх өдөр: Үнэртэй усаа, дур мэдэн тэр залуугийнхаа чиxний ард нь түрхэх. "Энийг үнэртэхээр, би санаанд чинь орно" хэмээн тайлбарлах
5 дахь өдөр: Тэр залуутайгаа адилхан өнгөтэй, адилхан хувцас (pair look) авах. Хамт гадуур явахдаа заавал тэр адилхан xувцасаа өмсөж гарна. Энэ бол хайртайн баталгаа (хэн ч харсан, энэ 2 хайртай хосууд байна гэж мэдэгдэхээр) хэмээн ятгах
6 дахь өдөр: Тэр залуугийнхаа ээж рүү нь утасдаж өөрийгөө танилцуулах. Мэдээж ээжийг нь "Ээж" хэмээн дуудах.
7 дахь өдөр: Зав л гарвал тэр залуу руугаа утасдах. "Би одоо хоол идэж байна", " Өглөөний мэнд. Үнсэе", "Бага үдийн мэнд", " 2 цагийн мэнд. Чамайгаа санаад үxлээ", " 2 цаг 30 минутын мэнд. Чи ч гэсэн намайг санаж байна уу?" гэх мэт...
8 дахь өдөр: Найзтайгаа гарч зугаалах үед нь "Намайг тоосонгүй. Намайг дандаа 2-рт тавьдаг" гэх мэтчилэн туних. Найзуудтайгаа тэгвэл хамт явж шоүдая гэхэд нь " Би болбол 2-уулхнаа л баймаар байна" хэмээн зөрүүдлэх
9 дэх өдөр: "Чи юу бодож байна" хэмээн асуугаад, хариулж амжаагүй байхад нь " а! Өөр залуугийн тухай бодож байсан тийм үү???" хэмээн хардах. Хэрүүл өдөх
10 дахь өдөр: Тэр залуугийнхаа сээгэсдээ сайн муу, юм нь ямар хэлбэртэй гэдгээс эхлээд, өөрт чинь ямар их хайртай талаар, дайралдсан хүн болгондоо ярих

Иймэрхүү маягаар байвал 10 хоногийн дотор салах бололxоотой байх тэ??? Гэж, 10 гэлтгүй, 3 хоногийн дотор салдаг хосууд ч зөндөө байдаг л даа тэ? кэкэ...
Нэг тиймэрхүү байдлаар, шинэ найзаасаа салчихсан... Дараагийн хүнээ хайхгүй бол тэ??? keke <---- 4 saryn 1n)

12 comments:

Инээмтгий хүн said...

hehehe

Особу said...

uuuuu yaajaagaan be :(, huurhun huuhed bsiim san kkk, ene hicheel chin dajguin bnaa gehdee hehe

MNED said...

medmeer l yum baina. \yasan Patate ah naizaasaa...?

WildandFancy said...

Ee salchikhaad uyn ch tsoglog uymbe de, er ni bol boduushtai l uym bna kkk

bayabaga said...

hehe..bi bol ehniih ni baihad l hangalttaim baina..

manai huuhed nadad neg udaa (2 udaa yum biana) pair look avch irj bsan..iyagarase gej oiloo..zov uu??kk..bi omsoogui l dee..chono chono..

patatepatata said...

Ineemtgii hun:/ kiki

Osobu:/ april fool, hehe. Gehdee, meduushtei baigaaz dee? Kaka

Mned:/ naizaasaa uidsan yum uu gej uu?? Hehe, odoohondoo arai uguiee. Uidahaaraa 1, 1-eer ni heregjuulne dee geed l uu?? Hehe

Wild and angry:/ salaaguiee, april fool, hehe. Gehdee mani chin salsan ch tsoglog baina l daa

Bayabaga:/ nuguu avgai chin lag ongon dur esgesen uu ugui yuu??? Huuchin naiz zaluu zergiin yumand nam daruulah hun bol chi bish shuu dee, keke

dak said...

hayagdaj baigaa neereer hayah arga ym biz dee ug ni! :-)

Eric said...

u r a nutcase! LOL

Nana said...

arav, gurav honog, guu bur neg buten udriin tursh inkej ikh hudulmorloh arai hestuum bishuu, aimeer hurdan, anhnii oroldlogoor ur dungee gils ogchmoor arga charga baihluu?

patatepatata said...

dak:/ Harin tiim. Hun amitan hayadag ene ter gesen muu ner zuuhgui amar baihgui yuu te? keke

eric:/ Samryn hairtsag?? hehe

nana:/ naadah chini hetsuu asuult bainaa daa, hehe.

WILD FOX. said...

би бараг бүгдийг нь хйидийн байшд.
хахаха.

тэхдээ бид хоёр арав ч биш гурав ч биш найман сар болжийнда.

хөөрхий минь яаж тэсдэг бна.
энэнийхээ эсрэгээр хүний яаж татах вэ
үлдээх вэ этр гсн юм бичээч.
над мэтэд хэрэгтэй гссс хихий.

Улаан said...

hahah, koool, bi eniig chin ggle reader deeree odlood awchihsan bgaa, tegj baigaad heregjuuley gej bodoj bgaa,
ter adilhan huwtsas umsuy gej guih ch goy shuu kekekekek