Thursday, April 09, 2009

Элдэв учралууд...

Особу жаалын болоог дээр хайр дурлал, араар тавих гээд хөөрхөн хөөрхөн юм бичсэн байна лээ, кэкэ.

Романтик хөөрхөн жаал шүү...

Гэснээс, өөрийгөө бодоод үзсэн, найзалж эхлээд хэдий хугацаанд өөр хүнтэй тачаангуй харилцаанд орж байсанаа эргэцүүлэв. Миний хувьд араар тавих гэдэг ямар утгатай байсан юм бол оо гэж...


Анхны найз охин:


(Үүнээс өмнөх найз охин байсан боловч, сээгсийн харилцаа байгаагүй учир галфренд гэж нэрлэхэд хэцүү болов уу гээд товчлов) 21 настайдаа, Тайландад танилцсан, Японд буцаж ирчихээд, араас гүйгээд байхаар нь найзалж байсан юм. (Лаг даварчихсан, дээрээс нь харж байгаа юм шиг байдалтай тэ? кэкэ)

1 жил орчим болоод салсан,,, Муу хүн бол огт биш, xүнийх нь хувьд нилээд дуртай байсан бөгөөд, зүгээр найз гэдэг утгаараа бол бүрэн нийлдэг байсан боловч, сексуалити маань таарахгүй учир, нилээд стрестэй санагдаж байсан юм л даа.. Хол байдаг байсан тулдаа энэ хир үргэлжилсэн болов уу... Эс бөгөөс, нилээд хурдан уйдаад, залхаад, ядаргаатай санагдаад салах байсан байх гэж одоо боддог юм. Энэ охинтой найзалж байх үедээ бол араар нь тавьж байгаагүй юм байна. Эмэгтэй хүнтэй ээмээ тээмээ элдэв шалдав юм хийх нэг их сонирхол байхгүй, эр хүнтэй гэхээр, дебют хийгээгүй байсан болохоор арга ч үгүй л дээ...
Гэхдээ, сэтгэлийн хувьд хайртай биш байсан болохоор, араар нь тавихаас долоон доор үйлдэл хийсэн болов уу


Анхны найз залуу:


Анхны найз охинтойгоо салчихаад, шууд эрчүүдийн ертөнц рүү ороод найзалсан залуу. 22 настайдаа. Жижигхэн биетэй, том ёожгоотойгоос бусад талаар миний ТАЙП бол биш (тайпийн тухай дараа үргэлжлүүлж бичнэ ээ... кэкэ), гэхдээ хэн ч харсан хөөрхөн царайлаг залуу.
Энэ хүүхэдтэй хагас жил үргэлжилсэн юм (салсаныхаа дараа жил хагас хавицаа нилээд дотно харьцаатай байсан). Энэ үед, анхны араар тавилт маань 3 хоногийн дараа энэ тэр үү??? кэкэ.
Яг сайн санахгүй байна..
Анхнаасаа *Би оройтож эр хүнийг таньсан учир, энэ хоцрогдлоо нөхөн гүйцээмээр байна. Тийм учраас би өөр хүнтэй сээгэсдэх болно, чи ч гэсэн хичээгээрэй* ухааны гэрээ хийж байсан болохоор, араар тавьсан гэж хэллээ ч гэсэн, хууран мэхэлсэн зүйл бол байхгүй байсан учир, дээдэх охиныг хууран мэхэлсэн хирнээ араар тавиагүй гэсэн үйлдлсээс хамаагүй ариун үйлдэл байсан болов уу гэж хувиараа боддог юм.

Гэхдээ ийм оопүн (задгай? замбармаагуй? кэкэ) рилэйшөншипний нэг хэцүү тал нь, чи тэр олон хүнтэй завхайрч байхдаа, хэзээ хэнд нь дурлахаа мэддэггүй гэдэг риск. Угаасаан, Моногами-гийн ертөнцөд нэг сэтгэл гэдэг утгаараа араар тавих юм бол хайр дурлал чинь өндөрлөх нь ойлгомжтой болохоор...


Хоёрдох найз залуу:


22 насны Анхны найз залуутайгаа, сэтгэл хангалуун, өөр олон түмэнтэй сээгэсдсэн шиг найзалж байх үед нэг унтсан залуу... Тэгээд, би ч залуу байж, тэр залууг учиргүй хайртай дуртай гээд араас гүйгээд байхаар нь найзлахаар шийдчихсэн юм. Одооных шиг чоно болсон байсан бол, тэгж хулхидуулахгүй ш дээ...

Царай муутай, санаа тохирдоггүй, худлаа ярьдаг (араар тавьдаг, кэкэ) гээд олигтой юм нэг ч байхгэй, тэгээд миний ТАЙП ч биш... Одоо бодоод бодоод ойлгодоггүй юм, яахаараа өөртөө зөндөө хайртай байсан анхны найзаа хаян барин энэнтэй найзалсан гэдгээ...

Жил хагас үргэлжилсэн үү?? Анх хэзээ араар нь тавьсанаа сайн санахгүй байна, гэхдээ 1 сар бол болоогүй л болов уу... Энэ удаад жинхэнээсээ *Хууран мэхлэх, араар нь тавих* гэсэн утгаараа... Гэхдээ мань хүн түрүүлж намайг араар тавьж байгаад баригдсан болохоор, боломжийн ш дээ тэ??? хэхэ..

Хамгийн сүүлд нь, мань хүн заг xүйтэн өвчин туссан байсан бололтой, тэгээд над руу дайраад *Чамаас л авсан байж таарна* гэсэн шиг, тэгээд би мэдээж ариухан цэвэрхэн, хамт шинжилгээ өгч өвчтэй зовлонтой биш гэдгээ мэдэгдээд, жоохон хөндийрсөн байх үеэр шинэ найзтай болсон гээд салсан санагдаж байна...
Ийм төрлийн араар тавих байдал, хайр дурлалд бол дургуй... Хүн гэдэг утгаараа хууран мэхэлдэг, үнэнч бус байдал учир.


3 дахь найз залуу


24 нас. Анх найзлахдаа л, би завхай, чамайг араар чинь тавина шүү. Гэхдээ болж өгвөл баригдахгүй, хэлэхгүйгээр араар тавихыг бодно оо гэж хэлээд найзалж байсан юм. 5 жил үргэлжилсэн үү??? Анх араар тавьсан минь, найзалж эхлээд 2 долоо хоногийн дараа...
Тайланд явсан, залуучууд зүгээр явуулахгүй найраад байсан юм чинь одоо яая гэхэв дээ тэ? кэкэ.. Тэгж олон гадагаад залуу амсах боломж байхгүй юм чинь гээд...
Тэгээд ч гоё гоё залуучууд араас гүйгээд байхаар, хайран юм, хаяж болохгүй гээд, арвич хямгач (??) зан маань хөдлөөд болоогүй юм.
Нэг залуу бүр дүү охиноороо намайг найруулаад байсан, энэ хичээл зүтгэлийг нь үнэлээд энээ тэрээ болсон гэх мэт.. хэхэ.

Анхны найз залуутай бол 2 талын (мутуальны) араар тавих харилцаатай байсан бол, энэ найз залуугийн хувьд би араар тавьдаг, мань хүн үнэнч гэсэн харилцаатай байсан уу?? Хамгийн сүүл рүүгээ, янзан бүрийн арга хэрэглэж мань хүнийг өөрийн талдаа (өөрөөр хэлбэл, задгай харилцаанд дуртай) болгох гээд үзсэн юм байна. Гэхдээ хүнийг өөрчилнө гэдэг хэцүү зүйл. Хамгийн сүүлд тэсэхгүй болоод салж байсан шиг санагдаж байна...


Одооны найз залуу:

30 настайдаа найзалж эхлэв... Миний ТАЙП бол биш, гэхдээ ерөнхийдөө царайлаг залуу. Сар гаруй болоход, одоохондоо араар тавьж бариагүй л байна... Энэ хүүхэд, жоохон хүүхэд гэдэг утгаараа ч тэр үү, нилээд хартай... Би болохоор ийм замбармаагүй үзэл сурталтай хүн. Хир удаан үргэлжлэхнэв... Араар тавих гэдэг асуудлыг юу гэж боддог вэ гэсэн зүйл одоохондоо яриагүй л байгаа, гэхдээ 2 дахь найз залуутай төстэй байдалд л орж таарах болов уу даа..

Би хир их тэвчихнэв, тэр хир их тэвчихнэв, араар тавьсан тохиолдолд өршөөхнө үү үгүй юу гэх мэтээс шалтгаалж хир удаан найзлах вэ гэдэг тодорхойлогдох болов уу...

Харж л байя. Ерөнхийдөө би завхай хүн гэдгээ бол танилцуулсан байгаа...

Гэхдээ, энэ хорвоо чинь хүнийг уруу татах юм үгүй мөн их юм аа...

Найзалж эхлээд 2 долоо хонолгүй Тайван явах болсон гээд л... Энэ удаад гэхдээ би лаг биеэ барьж тэвчээд, сээгэс энэ тэр хийгээгүй... ээмээ тээмээ юм болоогүй. Бас өчигдөр, баранд уугаад сууж байсан, миний лаг тайп нэг хөөрхөн залуу байсан, юм ярьсан, эр хүнтэй унтаж үзээгүй жоохон хүүхэд... Тэгээд хажууд ирчихээд тэвэрч суугаад л, анхны экспериэнсээ чамтай хуваалцмаар байна гэж ирээд хандраад байсан, би тэвчээд зугтаагаад хүрээд ирсэн, хэхэ.

Хүн насанд хүрэх гэдэг, нэг бодлын бас тэвчээртэй болдог юм шиг байгаа юм тэ??? Болж л байна...


Гэхдээ миний л бодлоор, хүнийг хууран мэхлэх бол муухай зүйл...
Харин нэг хүнд хайртай байж, өөр хүнтэй сээгэсдэх, тийм болохгүй зүйл гэж үү?? Ер нь нэг доор нэг л хүнийг хайрлах ёстой моногами харилцааг хэн хамгийн зөв/ариүн гэж анх шийдсэн юм бол???

Олон хүнийг зэрэг хайрлаж яагаад болохгүй гэж хэмээн боддог юм, хэхэ..


Гэхдээ полигами, шийдэхэд хэцүү л дээ тэ?? Харилцан хардалцана, атаархалцана, хэнд хамгийн хайртай, хэнд 2 дахь хэмжээнд хайртай гэх мэтийн асуудал үүснэ гээд...


30 хүрчээд одоо болтол өөрийнхөө учрыг олоогүй л явж байна,,, Үхэн үхтлээ олохгүй л болов уу даа, хэхэ.
Особу жаалын бичлэгнээс инспиреишн авав, кэкэ

12 comments:

Цагаанаа said...

хаха бичлэгийг нь уншсан чинь нөгөө Хүрэлбаатар билүү нөхөр санаанд орчлоо,, 2 эхнэр авч болно энэ тэр гээд, тэгсэн Соёлмаа гэдэг нөхөр хоёр эхнэр, хоёр хадам дайтаад яана ийнэ ч гэнэ үү? тэндээс тэр залуу амьд гарч ирэх үү? энэ тэр гээд гошин шогийн юм гарсаншд.

надад араар тавих экспийрэнс даанч алга :P \лаг ариухан амьтан болчив уу яав??\
одоо л амьдрал эхэлжийнэ үү?
:P

MNED said...

Папатэгийн үнэн түүхийг унших сонирхолтой л байлаа.

bayabaga said...

ingeed toolohoor yag bf iin too bol maniasaa tsoohon yum te??kk..
neg l olon sanagdaad bsan yag toolohoor dongoj 4? 5 dahi ni l yum baishd..

sex iin huvid minii bodol bas tostei..humuus heterhii ach holbogdol ogood baih shig...gants udaagiin sex ees bolood ochnoon olon jil urgejluulj irsen relationship geech yumaa duusgaad baihaar hairan sanagddag yum..medeej tuhain tohioldoloosoo bolood orshooj ul bolmoor case ch gsn baigaa l baih l daa..

Инээмтгий хүн said...

chi bid 2iin amidral adilhan yum te? hehe

chi homo bi, bisexual l bolohoos hehehehe

Zugeer l hediigeer fizik baidlaar huuraagui ch huurj baisan ni, buhniig medeed heleed huursnaas hamaagui iluu gemshiltei sanagddiin...

Hmm yanaaaa chinii bichlegiig unshsan bi 30 hurehdee yag cham shig baisaar baival gej bodogdloo hehe...

ps: type gej baidiin uu? type gej yvdag zaluugaa heldiin uu? sonirhdog ooriinhoo nadad tohirono gej boddog zaluugaa heldeg yum uu? hehe minii yvdag zaluus hezee ch minii ooroo uyrhene dee gej boddog zaluusaas oor baidag shd. hehe ugaasaa l tiim baidag yum shigee...

patatepatata said...

tsagaanaa> hehe, 2 hadamtai bol ch amid uldehgui baih te? 2 ehnertei daitah ch nileed hetsuu (experienced person talks)l dee, hehe. Gehdee, amidral gedeg chini dainy talbai, bi gedeg chini daichin er gegcheer uzeltseed uhehed bolohgui yuu baina?? keke

mned> ene series taalagdaj baival ushuu zunduu bichnee (keke) <--- bicheed baih aihtar tuuh baihgui yum baij te? keke

bayabaga> Bi harin, sanasnyg bodohod ariuhan, ayataihan zaluu sh dee, chi medeeguimuu?? keke
Gants udaagiin seegsees bolj olon jiliinhee... <--- totally agree. 2 hun hoorondoo erhtenee niiluulee l biz te? Gar barihaas yamar yalgaa baina aa... gej dovchignov...


ineemtgii hun> yaanuushka.. Tiim adilhan baina uu? hehe.

Type gedeg, minii bodloor "Ene yamar huurhun zaluu ve" gej bodogddog humuusiin niitleg shinj temdeg.. Naiz zaluu bolon, yavaldah humuus zaaval tiim niitleg shinjtei baih albagui baih l daa. hehe.

Daraa tuhtai, zurag zurj baigaad tailbarlaj bichne ee, hehe

ershuu said...

ter ar ovroor tavih bol baihaas oor argagui yum shig baigaamaa. setgel zurhee murhee l hairtai mairtai huneesee holduulchihgui bol boloh biz de

hina said...

hun joohon baga bh tusmaa yumiig huleej avch terendee dasah ni hurdan yum chini... tarhi ni uyan bgaa deer uuriinhuu uzel bodliig tulgaad huchilhed joohon huuhed chini yaaj ch chadahgui dee... ayandaa dasaad uurchlugduud irne biz...huchtei hunee l dagadiim chini,


ingeed sonsood unshiad bhaar ... hunii amidrald zaaval neg alga bolgoj martaj orhimoor uudgui hun zaaval bh yumaa hehe...

nadad ch bas bsan odoo terniig bodhoor etruuntei adilhanduu hun haragdahaar shal durgui hurdegiinmaa hehe ..tarhinaasaa or tas martamar zavaan zaluu.. hehe

Особу said...

oops inspiration bolchihson bna sh d, ashgui dee, dalii yagaan ania min :) araar tavih ene teriig bas huleen zuvshuuruud bgaa sh d bi bol, gehdee heseg hugatsaanii unench baidliin daraa :) tehgui bol ehneesee l bol muuhai bhaa, dalii yagaan ania bolj ballajee ain, iim detailnii yum unshaad tusuulun bodoj hihihi gej jaal ineev shu :) kuulkun sh d

patatepatata said...

Ershuu:/ urvahgui l bol huvaaltsahad bolohgui yuu baina aa teee? Keke

Hina:/ harin tiim, hun bolgond neg tiim uchral baidag yum shig baigaa yum. Keke

Osobu:/ chi bol gehdee araar tavihgui hun gej bodjiinoo???

Lara said...

kriller bichdeg bolson chin unshixad iluu amar bolchixoj,

Nana said...

Gar barihaas yamar yalgaa baina aa...gej dovchignoj baigaamuu? kkk

yamar baliar zavaana iii, bolkushte... gej henhegvev kkk

Umi said...

Хамаагүй ийм оупэн релэйшиншип байж бас болохгүйэ энэ чинь одоо.