Wednesday, July 29, 2015

European Union & Gay marriage

Зиаг зиаг.
Миний ерөнхий философи бол ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэрлэлтийг бол дэмждэггүй, харин адилхан эрх бүхий партнершипийн хуулийг дэмждэг тухайгаа зөндөө л ярьдаг даа?


Гэхдээ ямар ч байсан дэлхий дээр болж байгаа зүйлийн талаар бага сага ч гэсэн мэдээлэлтэй байх нь зүгээр болохоор, блогтоо хааяа салхи оруулья даа.



  Европын 47 улсад "Ижил хүйстэнтэйгээ гэрлэх нь байх л ёстой эрх шүү дээ?" гэсэн дээд шүүхийн шийдвэр гарсан тухай сонсов уу?




 
Юу болсон юм бол?


 

2015 оны 7-р сарын 21.
Европын холбооны 47 улсын дээд шүүх гэж нэрлэж болох Европын хүний эрхийн шүүх хурлаас Итали улсын засгийн газрыг *Ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг зөвшөөрөхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн хэрэг!* хэмээн торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Яагаад ийм юм болсон юм бэ гэвэл, Италийн 3 хосууд Италийн засгийн газрыг шүүхэд өгсөн аж.

Европт *Европын хүний эрхийн конвенц* гэдэг юм байдаг бөгөөд, тэр конвенцийн 8-р зүйлд нь *Бүх хүн, хувийн болон гэр бүлийн амьдрал, амьдрах байр болон холбооны эрхийг эдлэх эрхтэй*  гэсэн утгатай заалт байдаг юм гэнэ.
(Article 8 – Right to respect for private and family life
1. Everyone has the right to respect for his private and family life, his home and his correspondence.
2. There shall be no interference by a public authority with the exercise of this right except such as is in accordance with the law and is necessary in a democratic society in the interests of national security, public safety or the economic well-being of the country, for the prevention of disorder or crime, for the protection of health or morals, or for the protection of the rights and freedoms of others.)


Гэтэл, партнер нь ижил хүйстэн байлаа гээд

- Партнертайгаа байх харилцаа
- Түүний эцэг эхтэй нь харилцах харилцаа (хадам ээж, аав, хүргэн, бэр)
- Түүний ах дүүстэй нь харилцах харилцаа (худ урган)
- Хамтдаа хүүхэдтэй байх харилцаа 

зэрэг харилцааг Италийн засгийн газар нь *Гэр бүл* гэж тооцохгүй бнайгаа нь энэ дээрх заалтыг зөрчиж байгаа юм биш биз дээ? хэмээн Италийн засгийн газрыг Европын хүний эрхийн шүүхэд шүүхдсэн аж.

Үүний хариуд, Европын хүний эрхийн шүүхээс Италийн засгийн газарт *Эд нар зөв л юм ярьж байна шүү дээ!  Наадахныхаа учрыг ол!* гэж зарлигдсан нь энэ удаагийн шийдвэр байсан аж.

Энэ шүүхийн шийдвэрээр, Европын Хүний Эрхийн Шүүхийн дор байдаг 47 улсын дотор, ижил хүйстний гэрлэлт, партнершипийг хүлээн зөвшөөрөөгүй 23 улсад ижил хүйстний гэрлэлтийг дэмжих зүг лүү урагшилж байна гэсэн үг болох нь.

Гэхдээ юм тэгж амархан бүтнэ гэж байхгүй.
Ингээд манай хойд хөрш Оросд юм юу болж байгаа вэ гэдэг талаар хөндөе л дөө.




*Миний уурыг хүргэхгүй байсан нь дээр шүү!!*  Владимир Владимирович Путин ажаа.
 


★ Баруун Европ *Ижил хүйстэн хоорондын гэрлэлт ч гэсэн хүний эрх шүү дээ!*  Путин *Өөрсдийнхөө юмаа битгий надад нялзаагаад бай л даа!*

Хялбарханаар тайлбарлавал, одоо Европт иймэрхүү юм болж байгаа юм шиг байгаа юм

Баруун Европ 「Ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь хүний эрхийг зөрчиж байгаа зүйл!  Ялгаварлан гадуурхахаа болиоч!!」

Путин「 Үгүй, уг нь бид нар ижил хүйстэнийг ялгаварлан гадуурхаагүй шүү дээ.  Гэхдээ, ижил хүйстэн чинь манай Оросын ёс заншилд байдаггүй зүйл л болохоос...  Гомо, лесби нар санаа амар байж болно шүү дээ.  Хүүхэд  уруу татахгүй бол!」

Баруун Европ 「Юу гэнэ ээ?」

Путин 「А, тэрнээс гадна, уг нь манай Орос чинь Европын Хүний Эрхийн Конвенцид байдагч гэсэн, манай улсын хамгийн том шийдвэр гаргагч нь Оросын Холбооны Улсын Дээд Шүүх байдаг юм.  Тэгэхээр, та нар Европууд юу ч гэж ярьсан байсан, бид Оросын санал бодлыг дээдэлж үзнэ.  Тийм болохоор өөрсдийн үзэл бодлоо бид нарт битгий нялзаагаад бай л даа」

Оросын иргэн 「Үгүй гэхдээ, Оросд ч гэсэн, гомо, бисекс, трансжендер хүүхдүүд байж л байгаа шүү дээ.  Тэрнийг *Уламжлалт бус* , * Хүүхдэд битгий ойртуулаарай* гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?  Би гомо, лесби, трансжендер хүүхдийн эрхийг хамгаалах юм байгууллаа!」

Оросын цагдаа 「Торгууль төлөх л болж дээ!

Оросын иргэн「Э?」

Оросын цагдаа 「50,000 рубль!」

Оросын иргэн 「...」

Путин. 「Хаха, гадуур ч их л чимээтэй байх чинь?  За тэр ч яахав.  Оросын эргэн тойрны улсуудаа.  Та нар Оросын талд орох уу? эсвэл Баруун Европын талд орох уу? 
Дашрамд хэлэхэд, мань чинь Кремийн арал дээр цөмийн зэвсэг тавих гэж байгаа шдээ...  хэхэхэ.]

Украйн, Литва, Латви, Эстони * Еээ тэнгэр бүү үзэгд...*

Баруун Европ 「……」
 



Уг нь бол энэ Европын Хүний Эрхийн Шүүхийн шийдвэр нь Орос, Украйн, Литва, Латви, Эстони зэрэг Европын Каунсилд нэгдсэн улсууд бүгдэд хамааралтай боловч...
 
ПУТИН БОЛ ОГТ ТООСОН ШИНЖГҮЙ БАЙГАА

Зиаг зиаг, тэгээд одоо цаашид юу болохнов.
Мэдээж, Орос энэ шийдвэрийг хүлээж авангуутаа ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай байх.
Эргэн тойрны улсууд яах вэ гэдгийг, нүд нь ууртай боловч царай нь инээмсэглэсэн байдлаар хараад л суухаас өөр аргагүй болов уу...

2 comments:

Anonymous said...

hahaha uneheer hugjiltei hernee medeelel saitai bj chadlaa! ta shu!!!

hina said...
This comment has been removed by the author.