Saturday, April 19, 2014

Ааш муутай ах дүүс буюу Израйл

Зиаг зиаг 
Мартаагүй байгаа дээрээ биччихье тэ?
Нээх айхтар онгон монгон, онгод монгод нь цоороогүй, бишээ ороогүй байна, гэхдээ яахав биччихье.

Нөгөө залуу чинь сая Турк явчихаад ирсэн ш дээ?
Тэр далимандаа Израйл бас явчихаар ирлээ л дээ.

Промисд ланд буюу хэрүүлийн алим улс.
Угаасаа нэг очих үзье гэж бодож байсан юм.

Туркээс нисэхээр 200 доллараар очиж болдог юм байна лээ.

Зиаг тэгээд явав.

Анхны сэтгэгдэл... 

Үнэн миа (ккк)

Америк ороход хил дээрээсээ л эхлээд дургүй хүргэдэг дээ, яг тэрэн шиг, арьс өнгөөр ялгаварлаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд.

Онгоцон дотор эхлээд хоёрхон Ази хүндээ хоол өгөхөө мартаж бариад л эхэлж байгаа юм.

Тэгээд Тел Авивд буусан, онгоцны буудал дээр секюрити нь ирээд л шалгаагаад эхэлж байна.
Та Израйлд яах гэж ирж байгаа юм энээ тэрээ гээд.

Онгоцонд хоол идээгүй ууртай байсаныг ч хэлэх үү, муухай аашлаад авсан.
*Зугаалах гэж байна, болдоггүй юм уу?  Эсвэл зэвсгийн наймаа хийх гэж ирсэн гэж хэлэх ёстой юм уу? Ер нь ганц Азиас нь ингэж асууж байдаг, ийм арьс өнгөний үзэл гаргахаасаа ичээч чи* энэ тэр гээд.

Зиаг тэгээд эхний өдөр.
Шууд л бар сав, сауна мауна энэ тэр гэнэ биз дээ?

Эхлээд Аквариус гээд сауна оров.
Ороход хүний 45 израил мөнгө (15 доллар) гэж байна лээ.
Орсон, аль нь ч нутгийн индиан, аль нь ч турист юм мэдэгдэхгүй баахан хүмүүс байна лээ.

тэгээд яахав, хэргээ гаргачихаад (2 залуутай бамбиралцсан), тэгээд дараад нь бар орсон.  Наад талдаа аягүй жижигхэн бар хирнээ, ар талын дарк рүүм нь аймаар том наачихсан.  Энэ нөхдүүд үүлэн бороондоо асар дуртай нөхдүүд байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.

Энэ удаагийн аялалын гомо юм бол тэгээд ингээд л дуусчихсан...
Угаасаа нийт 40 орчим цаг л байсан болохоор.

Зиаг тэгээд, маргааш нь.

Турист юм чинь турист шиг л явна шд тэ?

Ерусалем, сөнөсөн тэнгисээр явав.

Нээрээ анх удаа Еврэйнүүдийг жинхэнээр нь харсан минь энэ шд.

Онгоцон дотор нэг баагий донгио юм шиг хана луу харчихаад л толгойгоо бөхөлзүүлээд байсан юм.
Еврэйнүүд ингэж залбирдаг юм байна даа гэж бодож байсан, дараад нь Ерусалемд ирсэн, учрыг нь олсон.

Абрахамын ах дүү гурван шашин буюу Жудайзм, Христийн шашин, Лалын шашин гурав.

Явж явж нэг эхлэлтэй, тэгээд хоорондоо хэрүүл хийгээд салчихсан юм биш үү гэж бодогдсон.

Угаасаа нэг бурхантай (Яхова), тэгээд бүх зөнч нар нь бараг адилхан, заадаг юм нь бараг адилхан, бүгдэнд нь Адам байдаг гээд л....нэг шашны олон урсгал гэж бараг хэлж болохоор эд юм биш үү?


Жудайзм нь болохоор Есүс Христийг хүлээн зөвшөөрдөггүй, хуучин гэрээсийнхээ дагуу байдаг, Лалын шашин нь болохоор Есүс Христийг нэг зөнч гэж үздэг ( аврагч биш) Христийн шашин нь тэр бачкаагаа бурханы хүүхэд гээд үзчихсэн тийм л ялгаатай юм шиг.

Зиаг тэгээд Ерусалем.

4 хэсэгтэй юм байна.  Армянуудын хэсэг (анх Христийн шашныг хүлээж авсан ард түмэн гэгддэг юм байна лээ), Еврейнүүдийн хэсэг, Лалын шашинтны хэсэг, Христийн шашинтны хэсэг гээд.

Тэр хэсгүүдийн хооронд ороход буу зэвсэг байна уу үгүй юу асар лаг шалгадаг юм билээ.  

Тэгээд Еврейчүүдийн хэсгээр оров оо.

Тэгсэн *энэ хана бол Еврэйчүүдийн хувьд хамгийн ариун хана юм* гээд л нэг хана үзүүлж байна.

Яасан бэ гэсэн, дотор талд нь Заионы уул байдаг юм байх.
Тэр нь Еврей хүмүүсийн хувьд хамгийн ариун нандин уул, тэгсэн тэрийг нь Лалын шашиныхан авангуутаа, гадуур нь хана бариад, Еврэйчүүд болон Христийн шашныхныг орохыг нь хориглочихсон юм шиг байгаа юм.

Тэгээд яахав, хөөрхий Еврэйчүүд, дотор нь орж чадахгүй болохоор хана мөргөж таарна биз дээ?

Миний бодлоор, Лалууд, Еврейчүүд хоорондоо хэрүүл хийгээд, тэгсэн Лалынхан нь лалартаад, ариун газрынх нь гадуур нь хана баричихсан юм шиг байгаа юм. Тэгээд л, хөөрхий муу Еврэй яахав дээ *Ээ л дээ, хана баричиж байхдаа яадаг юм, яасан өөдгүй юм бээ! Ямар лалрын юм бэ, лалын шашинтангуудаа* гээд толгойгоороо хана мөргөөд байсан нь одоогийн Еврэйнүүдийн мөргөлийн хэлбэр болчихсон биш үү, ккк

Зиаг гэхдээ олон шашин, олон үндэстэн шуугисан газар, сонирхолтой л юм билээ.

Есүс Христийн загалмайгаа үүрээд алхаж байсан газрууд, цовдлуулсан газар энэ тэр гээд.

Зиаг тэгээд бусдыг зурагнаас үзнэ биз.

Нэг тиймэрхүү нэг иймэрхүү
 Mount Zion (хөх өнгөтэй сүмтэй хэсэг.  Зөвхөн лалын шашинтан орох эрхтэй )


 Еврэй нарын ариун хана нь (цаад талд нь Заион уул байгаа ккк)

Ромын үеийн багананууд



 Наад талд нь Еврейгийн сүм, дунд нь Лалын сүм, хамгийн цаад талд нь Христийн сүм



Сөнөсөн тэнгис буюу дэлхийн хамгийн нам доор газар (далайн төвшнөөс 400 метрийн доор)
 Jesus Christ :D
 Brunch (Shawarmaa)
 Cute Jew Soldiers

Tel Aviv Gay Beach






No comments: