Thursday, March 27, 2014

Гэй либерти

Гэй либерти, гомо нар хуримаа хийх ёстой

Би угаасаа энэ блог дээрээ анхнаасаа бичиж байсанчлан, яг тэр идеологид нэг их дуртай биш юм шиг байгаа юм.

Яагаад вэ гэхээр ГОМО ГЭХЭЭРЭЭ ТУСДАА, ӨӨР БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?
ГОМО ГЭХЭЭРЭЭ КАИЛИ МИНОГ, ЛЭЙДИ ГАГА, МАДОННА сонсох ёстой гэж үү?

Битгий соляаар, би өөр хүн шүү!!!

гэсэн маягийн юм боддог байсан юм...


Нас нилээд явчихав.
Сүүлийн үед боддог болов оо...

Баябага авгай хүртэл намайг хэлж байна.

*Юу солиороод байгаа юм!!! Чам шиг гей либерти хүн барагтай байхгүй байх шүү!!!* гэнэ...




Нөгөө, (нууцлагдмал) гей байх тусмаа гомофобик гэдэг шд?

Тэрэн шиг, (нууцлагдмал) гей либерализейшн маягийн хүн байх тусмаа, активистуудад дургүй байх тал байдаг юм шиг байгаа юм.


Миний дотор болохоор, гей либерализэишн хүн байхаараа л, бараг худалч хүнд хетеро фобик гэсэн ойлголт байгаад, тэгээд тийм хэн нэгэн хүнийг ад үзсэн байдлыг тэвчиж чаддаггүй болохоороо активистуудад дургүй байсан юм болов уу гэж...



Сая Япон явж ирэв.
Монголд ярьж чаддаггүйгээрээ л баахан хүний эрх, гомогийн эрх, эр хүн гэж юу вээ гэдэгээ ярив.


Японд бараг анх байгуулагдсан гей бар, Такс Нот гээд байдаг юм.
Алдарт Фредди Меркүри эд нар байнга очдог байсан, дотроо үсрээд л 10 хүн орвол дүүрчихдэг бар.

Нодлин 35 жилийнхээ ойг тэмдэглэл үү яалаа.

Тэрний эзэн Так-сан гээд нэг бачка байдаг юм.

Японы гей хүний эрхийн хөдөлгөөний бараг загалмайлсан эцэг (эмээ?) шахуу.




Мань хүнтэй яахав, Баяабага ажаа, мань гурав бараг 4-5 цаг буу халаваа.

Хүний эрх, гомо эрхээс эхлээд.


Тэр дотор надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн үг.

*Би олон жил гомо хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн.  Гэхдээ сүүлийн үед хараад байхад, нийгмийн урсгал, *ялгаварлан гадуурхагддаг* давхаргаасаа (гомо) *ялгаварлан гадуурхдаг* давхарга (хуучнаар стрейт, одоо бол олонх л бол хэн нь ч байж болно) болохыг л хүсээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.  Миний хүссэн ертөнц бол, хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй тийм орчлон байсан юмсан* ....


Аргагүй л олон жил ҮХДЭГГҮЙЭЭЭ гэдэг шиг байсан хүний үг.


Ханзо дээр сүүлийн үед миний дандаа хэрүүл хийдэг юм маань *Миний ҮЗЭЛ БОДОЛ бол ГАНЦХАН ГОМО НАРЫН БАР байгуулахдаа биш, харин, ХЭН Ч БАЙСАН ХАМААГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙДАГ ГАЗАР БАЙГУУЛАХ* гэдэг үг.



Яагаад гэнэт ийм серьёзны юм бичээд эхлэвээ гэхээр...

Өнөөдөр Ханзо дээр ирлээ.

Манай ЛГБТ төвийнхөн түрүүчийн долоо хоногт маш чухал, ач холбогдолтой зүйл хийсэн гэдэгийг бол аль хэзээний мэдээллээ авчихсан байсан юм.

Тэгээд л тухайн үедээ сэтгэл хангалуун байхгүй юу.

Үйл ажиллагааг явуулсан залуу ирээд ярьж байна.



Жоохон согтсон байсан байх л даа, үг хаяж байна.


*Чамайг уриад байхад ирсэнгүй*
*Чи угаасаа дэмжих ёстой байсан*
*Яахаараа ядаж ямархуу болсон бэ гээд асуучиж болдоггүй юм*
*Чи ер нь гей хүмүүсийн эрхийн асуудлыг үл тоомсорлодог*
*Чи ер нь гей бар гэж нээж л байгаа юм бол иймэрхүү асуудалд нухацтай хандах ёстой*
*Яс юман дээрээ, энэ бараа зөвхөн гей хүмүүст зориулах ёстой*


Уг нь очьё гэж бодож байсан юм.  Томилолтоор явчихсан юм чинь яах вэ дэ?


Гэхдээ би ч гэсэн согтуу байсан (одоо ч согтуу), гэнэт өөрийн арга барилаа тулгахаар нь гэдэн хөдөлнө биз дээ?

*УУЧЛААРАЙ, ОЧИЖ ЧАДСАНГҮЙ, ГЭХДЭЭ ТА НАРЫН АРГА БАРИЛТАЙ БИ 100% САНАЛ НИЙЛЭХ АЛБАГҮЙ!!  ХҮН БОЛГОНД ӨӨР ӨӨРИЙН БОДОЛ, АРГА БАРИЛ БАЙГАА.  БИТГИЙ ӨӨРИЙН АРГА БАРИЛАА ТУЛГААД БАЙ!  БИ ТЭГЖ ЯРИВАЛ, ТЭР УУЛЗАЛТЫГ ЧИНЬ ДЭМЖИХ Ч АЛБА БАЙХГҮЙ!  БИД НАРЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО БОЛ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ (diversity), ТЭГЭХЭЭР НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИ. ТЭР ТУСМАА, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮГД ГОМО БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ДЭЭР БОЛ МАЙ БООВОО ШҮҮ!!!* гээд....

жоохон хэтрүүлчихсэн байх, гэхдээ л миний гол суурь чинь энэ шүү дээ.


Тэгээд ер нь миний байнга хэлдэг үг....

ӨӨРИЙГӨӨ БУСДААР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛМЭЭР БАЙВАЛ, ЭХЛЭЭД БУСДЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨЧЭЭ!!!

Аргачлалаас болж талцдагаа болимоор юм аа, манай Монголчууд...



За за, уртхан юм биччихлээ...

Өнөөдөр борлогдох шинж алга, харьж байгаад л боовоо саахаас...






6 comments:

Unknown said...

хэтрүүлчихсэн болохоос зөв л хэлчихэжээ гэж.

нана said...

номингийн урсдаг шатаар явж байтал 2 хүү одоо ханзо орж юу чихдэе ч гэнэ үү .. харагдах дүр, биеэ авч явах байдал нь ярианаасаа өмнө эвгүй муухайгаар анхаарал татаад, олиггүй л байнлээ..

freeestyle said...

ер нь дандаа үнэн зөв юм бичдэг сүрхий хүүхэд шүү. бусдаас өөр гэдэг талаа дөвийлгөх тусам бусдаас тусгаарлагдах талруугаа илүү явна гэсэн үг. би гей намайг ойлгох ёстой гэхээс илүү би адилхан л хүн гэх маягаар хандвал стрэйт хүмүүст ч хүлээж авахад илүү амар байх ч юм шиг.

Anonymous said...

Bi Hanzo orj uzeegui l dee! Humuusiin amnaas gomo nariin bar gej sonsson iim l bna...

gigi said...

tihhh neg l bi bi bi namaig zuvshuur gesen humuus zugeer uursduu heniig ch zuvshuuruhgui bj...

venus said...

hehe zuv l hariult ugsun bna!!!