Wednesday, September 25, 2013

Pride Week Mongolia

Зиаг зиаг, Монголд чинь бахархлын долоо хоног болоод сүйд цаана чинь!!

Чингис зочид буудалд, хамаг нөгөө НҮБ мүүб, хүний эрхийн байгууллагууд майгууллагууд, элчин сайдын яамнууд энээ тэрээ бүгд оролцоод, бүтэн долоо хоног хөл толгойгоо алдацгаах юм гэнэ.






Би ч яахав, улаан донтой гоомоо юм чинь бас давхиад очно биз дээ?
Үзэсгэлэнгийн нээлт энэ тэрэн дээр нь үг хэлж бариад хэнхэгтэж өгдөг юм байгаа биз дээ?

Би чинь уг нь нэг их *намайг гомо болохоор нь ингэж дээрэлхээд байна*, *би хүнтэй гэрлэмээр байна* энэ тэр гэж яриад яваад байдаггүй талдаа, зүгээр л даруухан сээгсээ хийчихээд явж байдаг хүн л дээ. 
Яахав, гол үзэл бодол маань, хүнийг ямар төрсөнөөс нь болж өөрөөр авч үзэх чинь дэмий юм биш үү? Хүн болгон өөрийнхөөрөө байхад илүү дутуу юм солиороод байдаггүй тийм л нийгэм байвал амар ш дээ тэ?  гэсэн үзэл бодолтой талдаа.  

Гэхдээ тэгээд Монголд ирсэн чинь, яг гоомоо болохоороо өөр дээрээ бол айхтар том асуудал бол байхгүй л байна, хамгийн том асуудал нь сээгсийн дутагдалд ороод хатаад борц болчих гээд байгаа гэдэг л байгаа юм. 

Гэхдээ, зөвхөн гомо энэ тэр гэхгүй манай Монголын нийгмийг харах байдал нь нэг тийм жалгархуу, хэн нэгнийгээ хот хөдөөнийх, гадаад дотоод, баян ядуу, гомо хужаа энэ тэр гээд тэгж хэсэг бүлэг болгож хараад байдаг байдал нь хувь хүнийхээ хувьд нээг их таалагдахгүй байгаа юм. 
За бүр гомо нар нь хүртэл эргээд стрэйт хүмүүсээ жоохон бөөрөлхийх гэсэн байдалтай байдаг ч юм уу (Ханзод стрэйт хүмүүс оруулдагаа больё гэдэг ч юм уу тэ?...  Яахав айдастай байгаа болохоор тэгж байгааг нь бол ойлгож байна л даа, гэхдээ хэн нэгнийгээ шулуун гээд бас ялгаварлаад байвал хэцүү ш д), нэг тиймэрхүү байдал ажиглагдаад байгаа болохоор, бага багаар ч гэсэн нийгмээ илүү чөлөөтэй болоход хувь нэмэр оруулах боломж байгаа юм бол,  түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гээд ихэнх хүмүүс жоохон байдлыг холоос ажиглаж байгаа бол, тэрэн дээр нь чадах юмаараа нэмэр болбол гэж бодлоо л доо.

Ямар гомо гэж баригдана гэж айх биш (би ч ер нь бол нэг их зарлах ч үгүй, нуух ч үгүй яваад байгаа юм.   Нүүр лүү тулж байгаад асуувал тиймээ тийм гэж хэлээд), хамгийн эрсдэл багатай хэсгийн нэг юм болов уу гээд...

Ер нь бол бахархалын долоо хоногийн байдлыг ажиглаад байхад, хэдэн төрийн бус байгууллагууд маань болон бусад дэмжиж байгаа байгууллагууд илүү идэвхтэй оролцоод, яг ангийнхан маань болохоор нэг их идэвхтэй оролцохгүй байгаа харагдаад байгаа юм,

За тэр ч яахав, миний хувьд бол хурдан хөөрхөн хөөрхөн шинэ шинэ залуучууд гарч ирээд, сээгэс мээгэс хийх боломж нь ихэсвэл л баярлах байна.


За үг холдож үхэр холдлоо.

Бахархлын долоо хоног гэсэн утгаар нь *хэрвээ хэн нэгэн чамайг гоомоо юм биш үү?* гэж асуухад яаж хариулах нь хамгийн зүгээр талаар, оддын хэлж байсануудаас ишлэл аваад танилцуулчих уу? ккк



Ер нь хараад байхад *чи муу гомо юм биш үү?* гэсэн асуултанд хүмүүс хариу өгөхдөө хэд хэдэн төрлөөр хариу хэлээд байх шиг байгаа юм.

1)  Зүгээр тоглоом шоглоом болгоод өнгөрөх
2)  Огт үгүй гэсэн хариултыг шууд өгөх
3)  Үгүй гэж хэлэнгээ, нөхөрсөгөөр тайлбарлах
4)  Хэрүүл өдөж өөдөөс нь үг хаях

За эхнийх нь тоглоом шоглоом болгоод өнгөрөх жишээ:

Робин Виллямс (инээдмийн киноны жүжигчин):



2006 онд Гоү сэтгүүлийн хариултанд:
*Би юу?  Геи биш ш дээ?  Тэр ч байтугай, АЛ-ны аймар том фэн байхгүй юу.  Бүр аланд донтчихсон гэж хэлэхэд ч болно.  Төрөх цагтаа хүртэл тэндээс гарч ирсэн гээд л бодчих*

2011 онд Айриш Индепендент сэтгүүлд:

*Манай нохой геи байхгүй юу?  Цаадах чинь тэгээд партнертойгоо *хоюулаа муур үрчилж авья* гэж яриж байгаа юм гэсэн.  Маниус лаг орчин үеийнх байгаа биз дээ?*

Арнолд Шварцнегер:

2012 онд *60 минут* гэдэг нэвтрүүлгийн үеэр:
*Намайг яагаад ч юм геи гэж бодоод байдаг юм шиг байгаа юм.  Тэр ч байтугай манай ээж хүртэл намайг 10 хэдтэй байхад эмнэлэгт дагуулж очоод *туслаарай!  Манай хүү нэг л биш ээ!?  Өрөөндөө охидуудын зураг биш, шалдан нүцгэн залуучуудын (бодибилдинг) зураг хадаад байна!* гэж байсан гээд л бодчих*

Шууд үгүйсгэх хэлбэр

Хю Жексон (Австралийн жүжигчин)


2012 онд зурагтаар эхнэртэйгээ гарах үеэр нь геи болох эсэхийг асуух үед:
*Хүн ер нь геи байна уу, биш байна уу хэнд хамаатай асуудал вэ?  Хамгийн гол нь гэхдээ эхнэрийн минь өмнө надаас ийм асуулт асууж байгаа чинь таалагдахгү; байна*

Геири Цао (Тайван, дуучин)

Алтан цом, шилдэг дуучины шагнал авах үедээ, 2008 онд
* Би геи биш!!!*

Нэмэлт болгож *геи хүнийг доромжилсон байна!  Хүний эрхэнд халдаж байна* хэмээн тавьсан асуултанд 
* Би геи хүнийг доош нь хардаггүй.  Доромжилдог ч үгүй.  Зүгээр л найз охинтой, үнэнгээсээ геи биш юм чинь би яах юм бэ?  Тийм ч болохоор *Би геи биш* гэж хэлсэндээ уучлалт гуйх шаардлага байхгүй,  Яагаад гэвэл, геи байсан ч биш ч байсан гэсэн энэ чинь өөрөө асуудал биш шүү дээ*


Эрни & Бэрт (Сесами Стрийтийн 2 хүүхэлдэй)


2011 онд *Ижил хүйстэнг нийгэмд илүү хүлээн зөвшөөрдөг болгохын тулд Арни, Баад 2-ыг хооронд нь гэрлүүлэх хэрэгтэй* гэсэний хариуд:

*Хүүхэлдэйн бэлгийн баримжаа энэ тэр гэсэн юм юу байдаг юм!!!*

Ерөнхийд нь үгүйсгэнгээ тайлбар тавих хэлбэр

Келли Кларксон (Америк дуучин)


2013 онд Космополитан сэтгүүлд лезбиан болох эсэхийг асуухад:
*Нээлттэйгээр хүнтэй хайр дурлалын асуудалд орж байгаагүй болохоор тэгж бодсон юм байхдаа?  Гэхдээ найз охин/ залуутай болдоггүй болохоор нь ижил хүйстэн гэж бодно гэдэг, ижил хүйстэн хүмүүсийг доромжилсон асуудал юм биш үү?  Эсрэгээрээ, намайг лезбиан болов уу гэж бодсон нь бол миний хувьд огт доромжлол биш.  Намайг хааяа хөөрхөн хүүхнүүд эргүүлдэг юм.  Тэгэхэд нь би *би лезбиан байсан ч болоосой* гэж бодох үе хүртэл байдаг гээч?*


Хариу хэрүүл барьдаг хэлбэр
Жорж Клюни (Америк жүжигчин)


2011 онд Да Адвокетс сэтгүүлд асуугдсан үедээ:
*Хахаха, инээдтэй юм.  Гэхдээ би *би тийм биш* гээд шуугиан тарихгүй л дээ.  Геи найзуудыгаа доромжилсон юм шиг юм болох болохоор*

*Геи байх нь муу зүйл юм шиг сэтгэгдэл төрүүлмээргүй байна.  Хүний хувийн амьдрал бол хувийн л амьдрал шүү дээ.  Аз жаргалтай байгаа л гэж хэлье*

*Жорж Клуни геи гэж хэлэх хүн байлаа гээд, тэрнээс нь болж хэн нэгэн хүнд гай болохгүй шүү дээ.  Тэгэхээр, хэлэх хүн байвал хэлж л байг*

Хамгийн сүүлд нь Кийну Рийвс-ийн хэлсэн үг.


*Намайг тийм ийм гэсэн цуурхалыг няцаах бол амархан асуудал.  Гэхдээ би тэгэх юм бол, би өөрийгөө геи ч юм уу, бисекс гэж бодогдохгүй юмсан гэж байгаа юм болно биз дээ?  Тэр чинь өөрөө нэг төрлийн ялгаварлан гадуурхах сэтгэлгээний илэрхийлэл болох болов уу. 

*Геи гэж бодоод байхдаа яадаг юм!  Бисекс гэж бодно гэдэг, доромжилчихсон юм биш үү?* гэж бодох нь өөрөө муухай ялгаварлан гадуурхах үзэл болохоор.  Бэлгийн чиг баримжаа нь ямар ч байсан хамаагүй, би бол би л шүү дээ.  Намайг жүжигчин гэдгээр нь үнэлэх нь бэлгийн чиг баримжаатай огт хамаагүй зүйл.   Тийм болохоор, миний хариулах хариулт бол ойлгомжтой.  *Наад асуудалд чинь би коммэнт хэлэх албагүй*


За нэг иймэрхүү.

За хэдүүлээ тэгээд манай Монголын алдартай хүмүүсээс хэн нь гомо юм бол? гэдэг яриа луу хадуурч орох уу?

ккккк

8 comments:

MNED said...

Za ingej neg blogtoo salhi savir oruulj baimaar daa. Baharhaliin 7 honogiin uil ajillagaand daanch ochij chadaagui dee.

Цагаанаа said...

жүжигчин Дэмидбаатар ??


hina said...

camertonii meedee ?? :p

Anonymous said...

Nairamdal zuslangiin zahiral Otgonbat

Anonymous said...

UIH--iin gishuun Saihanbileg

Anonymous said...

Jujigchin, hutlugch Uuganaa bisexual, 3 ohinii Anhmaagiin nuhur Beke bisexual (ene bol buur batalgaatai), UBS-iin ihenhi hutlugchid n bisexual+gay.

BR
Pitachok

Anonymous said...

Uuganaa gej yamar jujigchin baidag yum be?
Beke-iig yugaar ni batalj bgaa yum be? Pitachokoo

Anonymous said...

UIH-iin gishuun Su. Batbold /Tov aimgiinh/