Tuesday, October 09, 2012

Aahar saahar


Хоёр өдөр дараалаад хичээлээ тасалчихлаа...

Абсинт гээд, 19-р зуунд Францын сэхээтнүүд шунаглан уудаг байсан, 1920-иод оноос хар тамхитай адилхан гээд, дэлхийн олон улсад (Америк, Европ) хорьчихсон, согтохоор хий юм үзүүлдэг тийм өвсний архи байдаг юм.

Сүүлийн үед зарим улсуудад хорио нь гарч эхэлж байгаа боловч, хий юм үзүүлдэг тэр ургамалыг нь хэрэглэхийг хориглочихсон болохоор, яг жинхэнэ Абсинт бол олж авахад их хэцүү байдаг юм.

Зиаг тэгсэн, миний очдог газар жинхэнэ хуучины аргаар хийсэн Чех абсинт байж таараад.
175 дойлуур гээд нилээд хөөрхөн үнэтэй, гэхдээ ховор юмыг олдсон дээр нь хүртэхгүй бол болохгүй шүү дээ тэ??  Нэг лонх-ыг авав.

Absinth on fire

Absinth before the fire

70% absinth.  

The real absinth I was addicted to.  Dotroo ovstei.

This is how you drink real absinth

Comparing other absinth. This one is *Poison* absinth. 


60-70%-ын алкогольтой, дээрээс нь нэмээд мансууруулдаг өвстэй гэхээр, ямар айхтар эд байх нь ойлгомжтой...

Уугаад л суухаар, яваандаа яг өвс мөвс татчихсан юм шиг, хөгжим мөгжим илүү тод, илүү гоё сонсогдоод л (зүгээр л архи уухаар хөгжим энэ тэр яваандаа эсрэгээрээ сонсогдохоо больдог доо?), нэг тийм хөнгөн мансуурлын байдалд ороод, их дажгүй.  Хий мий юм бол хараагүй...
Тэгээд хамгийн гол нь, 70 градусын архи байж, шартаж мартаж толгой түрүй өвдөхгүй нь их боломжийн юм билээ.  Амт нь архи гэхээсээ илүү эм шиг амттай (ханиадны усан эм шиг).

За тэр архи ч яахав.
Ойрд сонин сайхан зүйл нэг их байхгүй...

Бяцxан +Мотэки+ ирсэн бололтой, жоохон хүүхдүүд их наашаа гүйлдээд байгаа.

Гэхдээ, жоохон хүүхдүүд хэтэрхий нялуун байдаг нь жоохон ядаргаатай санагдаад байдаг болсон байна лээ, ялангуяа Тайванчууд.

Нэг партин дээр нэг хөөрхөндүү жоохон хүүхэдтэй танилцсан юм.  Тэгээд л яахав, гайгүй хөөрхөн санагдсан болохоор нь үнсэлдэж үнгэлдээд л, жаал ханд хаясан царайтай юм.
Тэгсэн чинь өөрийгөө бараг тэр дороо миний найз залуу гээд өөрийгөө бодчихсон уу, өдөр болгон утасдаад л, өөр хүнтэй хамт хоол унданд орохоор харамлаж давхиад л, тэгсэнээ уулзахаар уруул муруулаа унжуулж ирж эрхлээд л.... Аймаар ядаргаатай санагдаад, зайгаа барихаар шийдсэн...

Хамт хоолонд орсон чинь тэр дор нь Фэйсбүк дээрээ *Болзоонд явж байна, асар жаргалтай* энэ тэр гэсэн статус тавьчихсан, доор нь найзууд нь *Баяр хүргэе* энээ тэрээ болчихсон...

Он удаан жил найз залуу байхгүй байсан, иймэрхүү нялуун, эрх мэрх маягийн юм нээх ядаргаатай санагддаг болчихсон байна билээ.

Хамгийн гол нь иймэрхүү зангууд нь огт эрэгтэйлэг биш болохоор нэг тийм сонин...
Адилхан эмэгтэйлэг байлаа гэхэд, тийм хорон үгтэй бич маягийн ажаа нар хамаагүй харьцахад амар юм шиг....

За тэр хүн муулах яахав, ккк.


Нээрээ, сээгэс хийж дууссаныхаа дараа/ дундуур нь массаж хийдэг хүмүүс байх юм юу гэж ойлгох уу??
Эсвэл би тийм аймаар өрөвдмөөр, ядарсан харагддаг юм болов уу?

Уржигдар, баранд нэг Мянмар залуутай танилцсан юм.  Тэгээд би яахав, Абсинт уусан байсан болохоор, хамгийн сүүлд санаж байгаа юм нь архи уугаад сууж байсан, дараагийн санаж байгаа юм нь гэртээ ирчихсэн байсан...  Тэр хооронд элдэв юм болоогүй гэж бодоод байсан юм...

Тэгсэн утсанд мэссеж ирж байна аа.
Нөгөө Мянмар залуугаас.  Хэдий завандаа утас шөрмөсөө солилцоод амжсан юм бүү мэд...

*Чи өнөөдөр үдээс хойш завтай юу?  Хоюулаа өчигдрийн дуусгаагүй юмаа үргэлжлүүлье* гэнэ ээ...

Зиаг тэгээд, завнаас их юм байхгүй хүн юм чинь ОК гээд уулзав.
Сээгэс хийв.  Тэгээд эхний раундаа хийж дууссаны дараа нөгөөх чинь намайг *Доошоо хараад хэвт дээ* гэнэ...

Яасан юм болдоо гэсэн, учиргүй массаж хийгээд унадаг юм???
Зүгээр нэг массаж ч биш, цүнхнээсээ тос гаргаж ирж байгаад бүр жинхэнэ ойл массаж!!!


Бараг цаг гаруй массаж хийлгэчихээд, хоёрдугаар раунд.
Дууссаны дараа нөгөөх чинь асууж байна.

*Чи өчигдөр, хэтэрхий согтсон байсан болохоор тавиагүй юу тэ?* гэнэ...

??????  Тавих???  Өмнөх өдөр нь уг нь би сээгэс мээгэс хийгээгүй л байх учиртай даа...
За тэгээд, яахав, миний хятад хэл муу болохоор, буруу ойлгосон юм болов уу гээд өнгөрсөн.

Тэгээд орой нь.  Нөгөө баарандаа очсон, бармен нь нэг жоготой инээснээ, *өчигдөр гайгүй юу?  Юм санаж байна уу?* гэнэ...

Би ч яахав *Хамгийн сүүлд тэнд уугаад сууж байсан, тэгээд дараад нь нэг мэдсэн гэртээ байсан* гэсэн чинь *Ан тэгвэл зөв санаж байна* гэж хэлэнгээ жуумалзаад байсан....

Ямар нэг өөр юм болсон юм байх даа???  Чөтгөр бүү мэд...
Грийн Дэвил / Грийн Фэйри аргагүй л эвгүй архи байна билээ, гэхдээ гоё архи  :)



“After the first glass of absinthe you see things as you wish they were. After the second you see them as they are not. Finally you see things as they really are, and that is the most horrible thing in the world. I mean disassociated. Take a top hat. You think you see it as it really is. But you don’t because you associate it with other things and ideas. If you had never heard of one before, and suddenly saw it alone, you’d be frightened, or you’d laugh. That is the effect absinthe has, and that is why it drives men mad. Three nights I sat up all night drinking absinthe, and thinking that I was singularly clear-headed and sane. The waiter came in and began watering the sawdust.The most wonderful flowers, tulips, lilies and roses, sprang up, and made a garden in the cafe. “Don’t you see them?” I said to him. “Mais non, monsieur, il n’y a rien.”  Oscar Wilde


Нээрээ нэг таньдаг залуу *өчигдөр, ардын бүжиг бүжиглэдэг Монгол залуутай сээгэсдсэн, ёстой гоё юм байлээ.  Нэг тийм эршүүд!  Тэгээд нэг шөнө 6 дахисан* энэ тэр гээд байсан, тийм чалхтай Монгол залуучууд хаагуур байна???  Надад бас нэгийг шидчихээрэй! ккк


Нээрээ, өчигдөр орой, гэр лүүгээ таксинд суугаад явсан, таксины жолоочид золтой л хүчиндүүлчихсэнгүй...
*Чи эрэгтэй хүнтэй сээгэс хийх сонирхол байдаг уу?  Би чамтай сээгэс хиймээр байна, чи өөрөөсөө ахмад хүнд дуртай юу? * гээд асуугаад байсан...

Юу ч болсон боожгоонд нь хүрсэн, гантайчихсан байсан, ккк.
Гэхдээ хэдий согтуу ч гэсэн, тэгтлээ согтуу биш болохоор, сээгэс хийгээгүй л дээ...



За нэг тиймэрхүү нэг иймэрхүү...

12 comments:

Anonymous said...

Heden odor tag boltson bsan ingej manargaj yawsan bhnee. ZAZA ter uusan idsen untsan hewtsen yaahaw hicheel nom pilahaa bolio .........

Цагаанаа said...

яадаг ийдэг архи ингэнээ нэг ууж үзмээр байх чинь,

bearmongol said...

ганцаараа гей бар хэсээд яваад байхаар эвгүй биш үү
Эсвэл очсон даруйдаа хүнтэй танилцчдаг юмуу
Би лав ганцаараа явж үзсэн үнэн тэнэг юм байна лээ. Нээх өрөвдөлтэй тээкэн дээр суугаад л. Тэгсэн чинь хүмүүс өрөвдөөд пиво миив авч өгдөг юм байна лээ хахаа

patatepatata said...

Anonymous:/ haha, harin tiimee, hicheeldee suuhgui bol. Suuhgui baisan ch onts avaad baihaar muu zan surch baina shd, haha.

Tsagaanaa:/ oldvol uulgaj izmeer l baina, haha

bearmongol:/ bi ugaasaa surchuhsan yum oo. Tegeed ugaasaa taniltsaad naizyn huree orgojjh bolohoor. Gehdee club ene ter bol gantsaaraa teneg l dee, hehe.

pivo avch ogvol hariud ni biyee ogohgui yuu te? haha

Anonymous said...

身体で返すってことだね(笑)

bayabaga said...

po>
namaig teneg gsn uu? lol..

patatepatata said...

Anonynous: 沒錯! (その通り!)

Bayabaga:/ Clubddag ch yum shig! :)

Anonymous said...

абсинт ууж үзээд үхэхиймсан

хундага

patatepatata said...

Hundaga> Mongold baidaggui yuu te?

bearmongol said...

bi ch gesen naa bdag shig chin tiim zan gargaj bgaad hayagdaj bsan bolohoor sain oilgoj bnaa, hun uurt ni heterhii ih taalagdsan hunee hed uulzanguutaa barag uuriinh ni nz zaluu geed bodchdog , taalagdahgui hunteigee bol heden jil uulzsan ch tegej boddogui yum bn lee

Anonymous said...

байна, ирэхдээ маньдаа жаахныг

хундага

cablymst said...

absinthe zugeer big camerad 1500yen geed baij bh yum. Ter ni bol tegeed hudlaa yu?