Monday, April 23, 2012

Жаран нэгийн Ы!



Зиаг би ч ямар хэлзүйн мэргэшилтэн ч биш...
Сайн мэдэхгүй юм л даа...

Гэхдээ бага байхаас миний, болон миний эргэн тойронд байдаг Монголчуудын маань ялгаж чаддаггүй авиа гэж байдаг юм шиг санагддаг юм л даа.

- П-г Ф-ээс ялгахдаа муу - Пото гэдгийн П, Пеонер гэдгийн П гэдэг шиг.  Яахав, гадаад хэл удаан сураад ирэхээр эрх биш, П, Ф хоёрыг ялгадаг болдог юм байлээ.  Пак Ю! биш, Фак Ю гэдэг ч юм уу, эсвэл, Копе биш Кофе ч гэдэг юм уу...

- Шц г Ш-ээс ялгах - За энэ угаасаа худлаа.  Энэ Оросууд яаж яваад 2 төрлийн ш үсэг гаргаад ирсэнийг ойлгохгүй байгаа юм.  Миний хувьд, Шч гээд, Шчорский!! гэсэн нь хамаагүй амар байгаа юм, ккк.

- И-г жаран нэгийн И-гээс ялгах....


Зиаг тэгээд, хятад хэл үзэнгээ бодлоо л доо...
Манай Монголчууд, энэ жаран нэгийн и гэдэг авиаг, дээр үедээ бараг албаар *хүлээж аваагүй* юм биш байгаа даа гэж.    Монгол бичигт, ЖАРАН НЭГИЙН И гэж үсэг байдаггүй биз дээ???


Ы гэдэг чинь явж явж А И, О И, У И гэдгийг товчилсон хэлбэр юм биш үү?
Ардын = Арда ин,  Улсын = Улса ин, Холын = Холо ин, гэдэг ч юм уу....
Тэр нь Э И, Ү И, Ө И бол, И болдог гэх юм уу...

За сайн мэдкүй юм...


Ханзыг өөрсдийн үсэг болгож аваагүйтэйгээ яг адилханаар, хятад хэл гэдэг юмыг өөрсдийн хэлэнд оруулахгүй гэсэн утгаараа албаар энэ жаран нэгийн и гэдэг авиаг оруулаагүй юм биш байгаа гэж...

Үнэн эсэх, зөв эсэхийг бол огт мэдэхгүй юм...

Гэхдээ хараад байсан, Монгол хэлэнд бол жаран нэгийн Ы, жирийн И хоёрыг ялгах нээг их шаардлага бол байхгүй байгаа юм л даа.  Угаасаа, и эсвэл ы-гээр хэлэгдэнэ, гэхдээ тэр нь хоорондоо холигдох ямар ч нөхцөл бололцоо байхгүй, тийм болохоор, энэ үсгүүдийг албаар ялгаж салгах шаардлага байхгүй!!!

Улсын Их Хурал гэж бичсэн ч гэсэн, Улсийн Их Хурал ч гэж бичсэн, бид нар адилхан л ойлгоно!!!
Буруу бичлээ гээд, утгын ялгаа гарахгүй л байгаа байхгүй юу.

Энэ нь хятад хэлэнд бол шал өөр!!

Хятад хэлэнд, 2 төрлийн Ж, 2 төрлийн Ч, 2 төрлийн Ш байгаа юм.
ШЫ (бол), ШИ 2 шал өөр утгатай үгс.  ЧЫ (идэх), ЧИ (явах) 2 шал өөр үгс... Жы, Жи 2 ч гэсэн өөр утгатай...  За тэр *1-р үелэл, 2-р үелэл, 3-р үелэл, 4-р үелэл* энэ тэр гэдгийг нь бүр мартсан ч гэсэн!!!


Миний бодлоор, Монгол хэлнээс ер нь энэ Ы гэдэг үсгийг хасчихвал яасан юм бэ???
Угаасаа, Монгол хэлэнд, а, о, у-ийн араас ордог урт и бол ы болдог, э, и, ү-ийн араас ордог бол и болдог гээд дүрэм байгаа болохоор, заавал өөр үсэг тэрэнд олгох шаардлагагүй юм шиг...
Бүгдийг нь И гэж нэрлэхэд ямар ч асуудал байхгүй мэт.

Яахав, гадаад хэл сурах гэсэн үүднээсээ, оросд байдаг Ш, Шч, И, Ы ч юм уу, хятадад байдаг ШИ, ШЫ эд нарыг ялгаж сураг гэсэн үүднээс хэрэгтэй ч юм шиг, гэхдээ, бид нар заавал гадаад хэлэнд өөрсдийнхөө хэлийг тааруулж явах шаардлага байхгүй шүү дээ тийм биз дээ???

Хэрвээ тааруулаад эхлэвэл, Монголд байдаггүй, МА1, МА2, МА3, МА4 энэ тэр гээд хятадын авиаг оруулах ч юм уу, эсвэл зүгээр л Англи хэлний Тий Эйч энэ тэрийг оруулах хэрэг гарна биз дээ энэ чинь??  Шал дэмий шал дэмий...

Монгол хэлнийхээ дүрмийг нэг гоё янзалмаар юм шиг.  Монгол хэлэндээ тааруулж.

Миний бодлоор доодох хэсэг санаанууд:

- Япон биш, Ёпон гэж бичье!  Яагаад вэ гэхээр, Монгол хэлэнд, хэзээ ч а, о хоёр цуг ордоггүй.  Япон гэж бичсэн хирнээ, Ёпон гэж л уншдаг.  Яблока гэдэг үгийг *Яавлог* гэж биш, *Яавлаг* гэж л хэлдэг биз дээ???

- Ы-г алга болгоё!  а, у, о-ийн араас орвол Ы гэж уншина гээд л дүрэмчилхэд болох мэт..  Гэхдээ ийм юмыг заах ч шаардлагагүй, угаасаа Монгол хэлнийхээ уншлагыг заахад л хангалттай мэт.

- ъ-ийг алга болгоё!  Энэ үсгийн, үсэг гэсэн утгаараа ямар үүрэг гүйцэтгэж байгааг би л лав ойлгодоггүй юм.

- лx-г тусад нь үсэг болгоё!  Монгол хэлний чухал авиа хирнээ, огт өөрийн гэсэн үсэг байхгүй!!!  (энэ авиа, төвд болон Монгол хэлнээс өөр бусад хэлэнд барагтай бол байдаггүй)


за өөр санаанд орох юм одоогоор алга байна...гэхдээ зөндөө юм байгаа байх.
Мань мэт биш, тэр мэргэжилтэнгүүд нь ийм юмыг бодох ёстой юм шиг....


....
Гэтэл манай хэлний мэргэжилтэнгүүд юу хийж байна...

Байцаа гэдгийг БАЙЦАЙ (白菜)болгоод л, Ы үсгийг ихээр хэрэглээд л...
Энэ бүгд ямар нэгэн байдлаар, бага багаар хятад хэлэнд ойртоод байгаа юм шиг санагдаад байдаг юм.

Монголд хэзээ БАЙЦАЙ гэж хэлж байлаа даа??? Энийг заавал, хятад үгтэй нь адилхан болгож БАЙЦАЙ болгож өөрчлөөд байгаа хэлзүйчдэд миний бол дургүй хүрээд л байгаа юм.    Ер нь бол хэлзүй гэдэг чинь 1) анхны ураг зүйг нь тодорхой хэмжээгээр хүндлэх   2) хүмүүс яаж хэрэглэдэг вэ гэдгийг аль болох хүндлэх гэдэгт байдаг байх гэж бодоод байгаа юм.

Монголчууд эрт дээр үеэсээ ханз хэрэглэхээс цааргалаад, хятаджуулахаас цааргалаад ирсэн атал, заавал тэрнийг буцаагаад хятад маягт оруулах ямар хэрэг байна аа тээ?

Шуудуу гэдгийг Шуйдуу (水道)болгосон ч гэсэн тэрний нэг жишээ. Тэр үг, хятад гаралтай байг, хамаагүй, гэхдээ Монгол үг болчихсон л бол, Монголчилчих л доо энэ чинь тэ???

Би хувьдаа Хятад хүмүүст бол тэгтлээ дургүй биш.  Жирийн л нэг байдаг л хүмүүс санагддаг юм.
Харин, Хятадын соёлыг сохроор даган дуйрайгаад, зүв зүгээр байгаа хэлзүйгээрээ тоглоод эхлэх гэдэгтэй бол хэзээ ч санал нийлмээргүй санагддаг юм.  Чи муу өөрөө БАЙЦАЙ!!!

За ДЭГДЭЭХЭЙ гэдгийг ДЭГДЭЭХИЙ болгосон, ЭРВЭЭХЭЙ гэдгийг ЭРВЭЭХИЙ болгосоноос эхлээд л, сүүлийн үед янз бүрээр өөрчилсөн дүрмүүдтэй бол ер нь л санал нийлмээргүй байгаа юм.  За тэр хэдэн үг яаж бичих тухай ч билээ, сүүлд гарсан тэр дүрэм энэ тэр бол, бүүр холион бантан...

Тэддүгээр бүлэг гэдгийг бөлөг гэнэ энэ тэр гээд юу юу ч билээ....
Амьдралтай бай л даа энэ чинь.  Логиктой бай л даа энэ чинь...ТЭ????

За баахан дэмийрчлээ.

Ши, Шы 2-ыгоо ялгаж чадахгүй болохоороо, Тайванд баахан нервтээд л...
Бод л доо... Шийгуаны шүүс авья гээд л гуйхаар Шыгуаны шүүс гээд гачин гашуун амттай юм авчраад өгчихөөр чинь дургүй хүрнэ биз дээ энэ чинь одоо..ТЭ???

За жаал дэмийрчлээ, ккк


16 comments:

Anonymous said...

hey hezee bas baitsaag baitsai, shuuduug shuiduu, degdeeheig degdeehii, erbeeheig erveehii gedeg bolchihson yum be? helnii chigleliin heden mergejilten ni hiih yumaa olj yadahdaa iim yum hiij suudag yum bh daa hoorhiis
Shal soni snagdchihlaa balain

Anonymous said...

Тогооч нарийн боовчин.
Тогооч нарын боовчин

би said...

Хүүе лдээ, байцай, шуудуй нтр болоогүй шдээ, хаана хэн тэгээд байгаан бэ. Хэн нэг бичиж чаддагүй нөхрийн энд тэнд бичсэн зүйлс л байх. Тэрнээс албан ёсоор тийм болгосон юм байхгүй шдээ, андуурал байхаа.
Мөн ерөхийдөө бол угаасаа эдгээр үгс чинь Монгол үг биш шүү дээ. Дэлхий нийтэд улс орнуудад ижил төстэй хэлэгддэг маш олон үг байдаг шдээ. Тэгээд хэзээнээс бас Шц болчихсын бэ, миний мэдхийн Шч л байсан, өчигдөр дүүгийнхээ үсэглэлийн баяр дээр очисон Шч-рээ л байсан даа. Ы гэдэг чинь эр үгэнд хэрэглэдэг ИЙ гэдэг нь эм үгэнд хэрэглэдэг л санагдаад байхын. Би мартсан юм болов уу?

би said...

Мистэр Ст ялгааг нь харуулаад биччихсэн байна.

gigi said...

mr-st goy jishee bichjee

patatepatata said...

Anonymous> http://news.gogo.mn/r/89384 End baigaa, baitsai, erveehii, degdeehii geed. Ene jiliin neg sard uu?

Mr.St> hehe. Naad nohor chini (=poojgoo) sogtuu baihdaa, jaran negiin I-d ih uur ni hureed, tegeed jaal agsan tavisan baigaa ni ene yum shig baigaa yum. Medeej, jaran negiin I heregtei baih ugnuud zondoo baigaa l daa. Hanyn material, haniin tenger gedeg ch yum uu.

Hana-in gej bichij boloh baih l daa, gehdee y baihad iluu daj bolohoor.

Bobog> Neerengeesee baitsai bolchihson bailee. Ene 700 ugiin yum gedeg deer tiim bolchihson baisan. http://news.gogo.mn/r/89384

61-iin I deer bol, sogtuu tolgoi hetruuleed medemhiirchihsen bailee, kkk. Gehdee sanaa ni bol, er ugend Y, em ugend I gedegiig chini l heleh gesen baihgui yuu. Zaaval neg ih yalgah shaardlagagui yum bish uu?, tertee tergui er em ug geed yalgaatai bolohoor gesen sanaa.
Gehdee eruul bolchihood bodson, heregtei uye ih baigaad baigaa yum l daa.

patatepatata said...

Nariin gedgiig jishee ni нарьийн bolgood, naryn gedgiin нарийн bolgood hevshchihvel gehdee jaran negiin I hereglehguigeer bolj boloh met.

би said...

ккк, яадаг муу 61-н и вэ хаха, по ажаагын дургүйг нэг л хүргэж дээ.

MNED said...

Монголчууд бид ч Ф,П хоёрын ялгааг сайн гаргаж хэлж чаддаггүй шүү. Орос хэл сурах үед үүний ялгаа их тод харагддаг юм

ershuu said...

er ugiin i, em ugiin i geed baidag biz de :P eregtei emegtei 00 tusdaa baidag shig yum boluu gsn kkke

bayabaga said...

Ши, щы гээ ялгаж чадку хятад багшаар толгойн дундуураа савхдуулж суугаагаар тосоолоб.

Anonymous said...

гадаад хэлийг заавал яг өөрийн эх хэлэнд байдаг үсгээр буулгаж дууджийж сурначиг гэж юу байхав

ингэхэд чи дор хаяж монгол бичиг мэддиймү? мэдэхгүй бол иймэрхүү сэдэв мэдвээр хэцүү биддэ.


бас мэдэхгүй хундага

patatepatata said...

Bobog> harin tiimee, kkk, muu har jaran negiin i

MNED> Harin tiim te? Uur yamar ug baidag bilee?

Ershuu> Em ugiin I ni gehdee aimaar zavhai te? End tend er em holiod l orchihson yavdag.

Bayabaga> Harin hetsuu baina ene chini odoo

Hundaga> Bitgii guts chi muu yuu geed baigaa yum! Nadad agsan tavih erh baina med uu! kkk.

Mongol bichig medehgui bolohoor, eruuldee icheed iimerhuu sedveer yaridaggui yum oo.... hehe

Chi mini neg sogtoj, oor neg useg luu agsan taviach??? hehe

Panda said...

mmm. Orosoos shuud l hussan krill usegnees l boldog bhdaa. Тэхдээ ы болон и хоёр үнэхээр их ялгаатай шүү. Ер нь би ч бас энэ 2ийг ялгаж хэлж сурах гэж наян л юм энд болсышдээ. Тэгээд юу хэлхэв дээ байгаа юм байгаагаараа л байжиг дээ. хэхэхэ

bearmongol said...

chi 吃 чи хэлний угаар уншигдана
qu 去 чү хэлний үзүүрээр

ер нь хятад хэлний авиа хөгийг зөв гаргаж уншихад маш их дадлага хэрэгтэй дээ.

patatepatata said...

Panda> avia olon baih tusmaa busad hel surahad amar baih l daa.

Bearmongol> Harin tiimee. Mongol helnees shal oor yum shig baigaa yum...