Monday, July 04, 2011

AIDS another story

Эртээр ДОХ-оор өвчилсөн хүний өдрийн тэмдэглэлийг орчуулж оруулсан, зарим нэг хүмүүс *өө, тэгээд одоо болтол үхээгүй байгаа юм уу?* гэсэн *хүсэлт? / гомдол?* тавьсан байсан тул, өнөөдөр завтай байгаа дээрээ эхлээд орчуулж тавья гэж бодож байсан *Миний найз залуу ДОХ-оор нас барсан* гэдэг бичлэгийг орчуулж үзэхээр шийдлээ, ккк

Үгүй нээрээ хүний мууд дуртай хүмүүс шүү...

Аль эсвэл үхэлтэй хагацалтай кино үзэж жоохон уйлж авдаг гэдэг шиг, тийм юм хүлээж байсан юм болов уу? ккк

За юу ч болсон орчуулах гээд үзье. Нилээд уянгын паналтай, жоохон хулхины санагдсан болохоор орчуулахаа болих гэсэнээ, гэхдээ яахав тэ?
----------------------------



Найз залуугаа ДОХ-оор алдсан тэр өдөр


Амьд үлдсэн хүмүүс ичих нүүргүйгээр үргэлжлүүлэн амьдрахад Үхэн одох хүмүүс нэг л ариухан юм шиг харагдангаа Нэгэн зүйлийг өчих мэт тэр л харц нь холдон одонгоо Эцэг эхээ, ах дүүгээ орхиод Эгээ л анхнаасаа ганцаараа байсан мэт талийн одно


Өнөөдөр тэнгэр цэлмэг сайхан байна.
Замын нэг тал нь сүүдэрт дарагдан, нөгөө тал нь наранд шарагдангаа дулаахан байх, нэг тийм чимээгүй, анир үдшийн цаг Агаар, өчигдрийн бороонд ариуссан мэт сэнгэнээд, энэ нь аль хол далай хүртэл үргэлжилж байгааг нь биеэр мэдрэх.

Энэ тэнгэрийг харангаа, энэ л гудамжын харангаа, алхах би, энэ ертөнцийн талаар үл бодон, тэглээ гээд талийн өдсөн хүмүүсийн талаар ч үл бодон байлаа.

Бүгд үхэн одохыг харангаа, атаархахтай төстэй тийм сэтгэл дотор минь хөдөлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу

Накахара Накая *Үхэн хагацсаны маргааш* (Орчуулагч: Энэ нөхөр одоо юугаа солиороод байгаа юм бол гэсэн, хүний зохиол байсан бололтой)



Би өмнө нь найзалж байсан залуугаа ДОХ-оор алдаж байсан юм.
Тэр, эмнэлэгт хэвтээд хагас сар ч бололгүй эргэж ирэхгүй нэгэн болсон юм.

Аль хэзээний эмчилгээ авахаа өнгөрөөд, өдөр ирэх бүр туран сульдах түүнийг харахад ямар хэцүү байсанаа одоо санахад ч гэсэн дотор зангираад ирдэг юм.

Нас барсаных нь дараа, гэрийнх нь юмыг янзлаад байж байхдаа, үерхэж эхэлсэн үеийн түүний тэмдэглэлийн дэвтрийг олов. Дотор нь хамтдаа аялалаар явсан тухай, хөгжилтэй байсан үеүүдээс эхлээд, хэрүүл хийсэн үеийн тухай бичсэн байв.

Цурхиран уйлмаар санагдав...

Хэдэн цаг орилан гашуудаж, ядартлаа уйлсаны дараа чангаар уучлалт гуймаар болов.

*Ядаж эртхэн мэдсэн бол аварч чадах ч байсан юм бил үү...*


Цаг хугацаа эргэн буцахгүй, үхсэн хүн эргэж босохгүйг мэдсээр байж яагаад ч юм гэмшиг сэтгэл төрсөөр, уучлалт гуйсаар.
Яагаад ч юм, хүн алчихсан юм шиг тийм сэтгэгдэл төрөөд, гар салгалан чичирнэ...

Эргээд тэр өдөрт буцаж очиж чадах байсан бол, тэр өвдөхгүй ч байсан юм бил үү? Өвчнөөс нь аварч чадахгүй байсан юм аа гэхэд, эмнэлэгт хэвтэх богинохон хугацаанд нь өөрөөр байж чадах ч байсан юм бил үү...

Уйлж ядраад, түүний орон дээр хэвтэнгээ, тэр нэг өдөр мэйлээр анх мэдсэн түүний амьдралын сүүлийн мөчүүд санаанд орж эхэллээ...


2002 оны 1 сарын сүүл.
Ажлын дундуур, утсанд нэг мессеж ирсэн байгааг анзаарав.
- Эмнэлэгт хэвтэхээр болчлоо. Чадвал солих хувцас аваад ирээч... Өөр гуйх хүн байхгүй болохоор...

Найз залуугаас минь ирсэн мэйл байв.
10 сард, яг миний төрсөн өдрөөр муудалцсанаас хойш хэдэн сархолбоо бариагүй байсан юм.
Яагаад муудалцсанаа одоо ч сайн санадаггүй юм, гэхдээ ялихгүй зүйлээс л болсон байх.

Тэр үед би дэндүү дураараа гэх юм уу, чөлөөтэй байсан бөгөөд, найзуудтайгаа их шоуддаг байсан боловч, надаас 11 ах манай найз, намайг өглөө болтол шоудах, найзуудтайгаа ийш тийшээ явахад дургүйцэх нь их байсан болохоор, үүнээс болоод хэрүүл хийх нь их болсон байсан юм.

Нас дээр болсон одоо бол, надад санаа зовох түүний сэтгэлийг ойлгох боловч...

Хэрвээ тэр өдөр муудалцаагүй бол, хэрвээ би тэр үед тэгтлээ их шоуддаггүй байсан бол хэмээн харамсах сэтгэл, одоо ч гэсэн төрдөг юм.

Ингээд, энэ чигээрээ холбоо барихгүй байж байгаад энэ үерхэл дуусах болов уу даа...
Иймэрхүү зүйл бодож эхэлж байсан тэр л үед энэ мессеж ирсэн юм.

Тэр үед түүнийг ийм аймаар өвчинтэй тэмцэж байгаа гэж огт гадарлалгүй, за үсрээд 7 хоног эмнэлэгт хэвтээд гарах төдий өвчин болов уу гэж бодоод, яаран сандран таксигаар очих ч биш, тайван гэгч нь метрогоор явсаар эмнэлэг рүү нь очив.

Анх найзалж эхэлж байхад, хэрүүл хийж, муудалцдаггүй байсан, хэзээнээс, яагаад ийм бослон юм бол оо?
Эмнэлэг рүү зүглэнгээ түүнтэй анх танилцаж байсан үеийнхээ талаар бодож байлаа.


---------------------

Түүнтэй анх танилцсан нь 1999 оны өвөл, 1 сарын сүүл.
Хэн нэгэн хэнтэй үерхсэн зүйлгүй байсан би, гэй сауна мэтээр секс хийх нь их байсан бөгөөд, түүнтэй ч гэсэн тийм газар танилцсан юм. Бадриун биетэй, зөөлхөн байрын зан авиртай санагдсан нь таалагдаад, секс хийсэн юм.
Секс өндөрлөсний дараа жоохон ярьж суугаад, хоёулаа кинонд дуртай байсан тул, сауна-аас өглөө гарсан боловч, тэр чигтээ *Ринг 2*-ийг үзээд, хоол хүртэл хамт идэв.

Түүнд би маш таалагдсан, болбол найзлая гэж хэлж байв.

Түүнээс хойш ч гэсэн, түүнтэй хааяа уулзаж секс хийдэг байсан боловч, хэн нэгэнтэй найзлах сонирхол байхгүй байсан тул, найзлая гэсэн саналыг нь татгалзсаар байв.

Хэдэн сарын дараа, би элэгний өрөвслөөр эмнэлэгт хэвтэх үед тэр эргэж ирсэн юм.
Анх удаа эмнэлэгт хэвтээд, сэтгэл зовнисон байх үед өдөр болгон ирж сэтгэлээр дэмжиж байв.

Эмнэлэгээс гарсаны дараа, надад ийм сайн түүнтэй найзлахаар шийдсэн юм.

Үүний дараа, эмнэлэгт хэвтэж байх үед намайг гэсэн түүний сэтгэлийг хэдхэн жилийн дотор мартаад, муудалцан хэрэлдэх болсон байлаа...

10 сард муудалцсанаасаа хойш огт холбоо бариагүй байсан болохоор, одоо уулзахдаа уучлалт гуйгаад, тэгээд эмнэлэгт хэвтэх түүнийг асрая ер нь! хэмээн сэтгэлдээ шийдээд эмнэлэг дээр очив.

Сувилагчид түүнийг эргэж ирсэнээ хэлтэл

- Маск зүүгээд, гараа ариутгаад ороорой

гэхийг сонсоод, намайг эмнэлэгт хэвтэж байхад ингэж байл уу? хэмээн хальт бодонгоо түүний өрөөнд ороод харсан зүйл.....

Орон дээр хэвтэрт орсон, уг нь бадриун байсан биенээс нь юу ч үлдэлгүй туран цонхийсон түүний төрх байлаа...

Хэтэрхий турсан хөлийг нь хараад, энэ яав ч зүгээр өвчин биш гэдгийг анзаарав. Хэдхэн сар уулзаагүй байх хооронд хүн ингэтлээ дордоно гэж үү дээ?

Орон дээрээ туйлийн сульдсан маягтай хэвтэх түүний хамарт нь хүчилтөрөгчийн аппарат. Хөдөлж чадахгүйн улмаас, орны хажууд нь шингэн ялгадас хуримтлуулах аппарат.

Миний найз залуу мөн гэж итгэхэд хэцүү байв.
Ойр дотны хүмүүс дотроо ингэтлээ хүнд өвчтэй хүн байгаагүй учир, яахаа мэдэхгүй байлаа.
Тэгээд ядаж байхад, хамгийн анх ийм хүнд байдлаар харах хүн нь хайртай хүн чинь гэхээр...

Түүний хажууд очоод, хөшиг хаангуутаа би өөрийн эрхгүй уйлж орхив. Түүний хэтэрхий их сульдсан байдлыг хараад цочирдсондоо тэр үү, эсвэл өөрийгөө буруутгасандаа тэр үү...

Түүнд илүү хэцүү байгааг мэдсээр байж...

- Солих хувцас авчруулах гэсэн юм. Гэнэт эмнэлэгт хэвтэх болчихоод...Дотуур хувцас энэ тэр байхгүй...
Өөр жоохон юм захисаныг нь сонсоод, эмнэлэгийн өрөөнөөс гарахын өмнө түүнийг үнслээ.

- Усанд ороогүй болохоор, муухай үнэртэй байгаа биз дээ...
Дуу нь гарахгүй байгаа юм уу, аядуухан дуугаар ичингүйрэн хэлж байна.

- Үгүй дээ, яалаа гэж.

Ингэж сонсоод сулхан инээмсэглэх түүний царай, өвчиндөө болоод хэт ядарсан харагдсан боловч, анх удаа анзаарахаар тийм дотно санагдав.

*Өмнө нь намайг эмнэлэгт хэвтэж байхад хэрхэн эргэж тойрч байсан шиг, энэ удаад би түүнийг эргэж харж хандана аа!*

Тэднийх рүү зүглэх таксины дотор, найзалж эхлэх үед тэрний надад өгсөн запас түлхүүрийг харангаа би дотроо бодож байлаа...

Тэдний гэрт нь ороод, гарт дайралдсан хувцсыг хаман цуглуулж дуусахад, гэнэт тэр өрөөг анир чимээгүй орчин бүрхэн авав. Чив чимээгүйд айдас, санаа зовох минь ихсэж байгааг мэдэрч байлаа...

....Ямар өвчин юм бол, хүнд өвчин юм байх даа.. Гэрийнхэндээ мэдэгдсэн юм болов уу?...

Эмнэлэг рүү буцаж явах таксин дотор ч гэсэн тэдний гэрт бодогдож байсан зүйл санаанаас гарсангүй...

(Нилээд турсан харагдсан байсан... Ямар өвчин юм бол... Хорт хавдар ч юм уу, тийм хүнд өвчин биш байгаадаа...)

Тэр, хэдий бадируун биетэй байсан боловч, эрүүл чийрэг гэж хэлэхэд бол хэцүү байсан юм. Юм л бол гэдэс нь гүйлгэчихсэн, эсвэл ханиад хүрчихсэн байдаг байсан болохоор. Гэхдээ яагаад ч юм эмнэлэгт үзүүлэх их дургүй, тэгээд аптекаас авсан эм ч юм уу эсвэл уламжлалт эм (тан) гэх мэтээр аргалдаг байсан болохоор..

(Эртхэн эмнэлэгт үзүүлүүлсэн бол ингэтлээ муудахгүй байхгүй юу...)

Ингэж бодонгоо, яагаад ч юм өөрийгөө зэмлэх сэтгэгдэл төрж байв. Хэрвээ муудалцаад, хэдэн сараар холбоо барихгүй алга болоогүй бол ийм юм болохгүй байсан мэт...

Ингээд, нэг зүйлийг шийдсэн юм

*Удаан эмнэлэгт хэвтэж магадгүй ч, эдгэрээд гараад ирэхээр нь ер нь хамтдаа амьдрая!* гэж.

Тухайн үед ээж аавтайгаа хамт амьдардаг байсан болохоор, хамт амьдрах тухай нэг их бодож байгаагүй юм,.

*Ганцаархнаа, тэгээд бие нь тэгтлээ муудсан үед ямар хэцүү байсан бол* гэж бодогдоод, хэрвээ хоёулаа амьдардаг бол ядаж сэтгэл нь өег байх байсан болов уу гэж бодогдов.

Эмнэлэгт ороод, хувцас, шүдний сойз гэх мэтийг түүнд өгөв

- Хөдөлж чадахгүй байгаа болохоор, одоо памперс өмсөж байгаа юм... Тэгээд, памперсаа өөрөө бэлдэх хэрэгтэй юм гэнэ ээ... Тийм болохоор, чи дараа нэг явахдаа авч ирж чадах уу?

Би эмнэлэгт хэвтэж байхдаа, усанд орж болохгүй байсан боловч, жорлон хүртэл дусалаа түрээд орж болдог байж билээ... Гэтэл түүнтэй харьцуулахад, орноосоо ч босч чадахгүй байгаа тэр, нилээд хэцүү байгаа мэт байлаа

- Хэрэгтэй юм байвал хэлээрэй. Памперс, маргааш ажил тарахаараа авч ирье, болно биз дээ?

- Тэгвэл их сайн байна, баярлалаа

Ингээд жаал ойр зуурын юм ярьж байтал,тэр их л хэлэхэд хэцүү байдалтай байгаад ам аа нээлээ...

- Өвчин... ДОХ юм гэнэ лээ....

Түүнийг аяархан хоолойгоор ингэж хэлэхэд нүдний өмнөх харанхуйлаад явчихав...

Маргааш нь памперс аваад эмнэлэг дээр очиход, тэр ганц хүний өрөөнд шилжсэн байлаа.
Хажууд өөр хүн байхгүй болохоор, харж хандахад амар бопсон боловч, сувилагчийн өрөөний хажууханд болсоныг нь бодохоор, байдал нилээд хүнд байгаа гэсэн үг байж магадгүй хэмээн санаа зовж байв.

Тэгэхэд, тэр хэлэх хэрэгтэй чухал зүйл байгаа гээд ярьж эхлэв.

*Өчигдөр, дуустал нь хэлж чадаагүй болохоор сайн сонсоорой... Миний өвчин, ДОХ юм гэж байна. Тэгээд, хэрвээ найз залуу байгаа бол тэр хүндээ хэлэхгүй бол болохгүй гэж эмнэлэгээс хэлэхээр нь чамайг миний партнер гээд хэлчихсэн байгаа.

Тэр, ДОХ-оос болоод биеийн эсэргүүцэл суларсанаас болоод Карини Уушигны өрөвсөл (жирийн дархлаатай хүн энэ өвчнөөр өвдөх магадлал бага боловч, ДОХ зэргээс болоод биеийн дархлаа суларсан үед өвдөх магадлалтай өвчин) болсон бөгөөд, үүнээсээ болоод амьсгалахад хэцүү болсон гэдгийг нь ингэхэд анх сонсов..

- Тийм болохоор.... чамд бас халдаачихсан ч байж магадгүй...
Тэрээр дахин дахин уучлалт гуйнгаа, цурхиран уйлсаар байв...

Амьсгалж чадахгүй, бөгшрүүлэн ханиалгангаа цурхиран уйлах түүнийг хараад, хэрвээ би энэ өвчнөөр өвдсөн байх юм бол, харин ч түүний ямар хэцүү зовж байгааг мэдэрч чадах юм шиг санагдав...

Сүүлийн хэдэн сар уулзаагүй болохоор, тэр хугацаанд секс хийгээгүй байсан боловч, бэлгэвч хэрэглэхгүйгээр секс хийх тохиолдол нилээд их байсан юм. Түүний үрийн шингэнг залгих, хошногон дотроо тавиулах зэрэг тохиолдол ч нилээд байсан...

Тийм болохоор, би ч гэсэн энэ өвчнөөр халдварласан болов уу...
Энэ чигээрээ би ажлаа хийгээд байж чадах болов уу? Эцэг эхдээ юу гэж хэлбэл таарах бол...
Хэлэлгүйгээр тэр чигтээ эмээр дараад байж болох юм болов уу...

Гэхдээ түүнээс өмнө, найз залуугаа эргэн тойрох хэрэгтэй байх. Тийм ч учраас, түүний төлөө ч тэр, өөрийнхөө төлөө ч тэр, шинжилгээ очиж өгье...

Ингэж бодлоо...

-----

Ажлын өдөр, ажилаа тарчихаад 7 гэж эмнэлэгт очдог, эмнэлэгийн эргэлтийн цаг 9 хүртэл байсан болохоор, 2хон цаг л хамт байж чаддаг байв.
Хоол идэж дууссаных нь дараа амаа угаахыг нь туслах, нойтон алчуураар биеийг нь арчих гэх мэтийн ойр зуурын зүйл хийж өгөхөөс илүү зүйл чадахгүй байлаа...

Бид хоёр, хоёулаа том ваннанд усанд орохдоо дуртай, хамт халуун аршаан их явдаг байсан болохоор, усанд орж чадахгүй байх нь түүний хувьд ямар их стресс байгаа бол гэдгийг бодохоор, нэг л сэтгэл хүндүүртэй.

Ийм үед би юу хийж өгч чадах бол хэмээн бодож байв...

Тэр, муудалцсаны дараа хэсэг ганцаараа байхдаа их ганцаардсан гэж хэлэхийг сонсоод, миний хийж чадах зүйл хажууд нь байх л юм даа гэж бодов.
Хагас бүтэнсайнд хажууд нь байнга байхын тулд өглөө эрт босоод эмнэлэг ордог байв. Ингэснээрээ, хэдэн сар уулзаагүй хугацаагаа нөхөж авахыг хүссэн нүү, эсвэл муудалцсанаас болоод тэр ийм байдалд орсон гэж өөрийгөө буруутгах сэтгэлээс болоод уу, болж өгвөл хамт байя гэж.

Өглөө нь түүний хувцсыг угаалгын өрөөнд авч орохдоо, түүний байнга хэрэглэдэг байсан Фран Франы угаалгын нунтаг хэрэглэсэн, маш их баярлаж байв. Иймхэн жоохон юмнаас баярлах түүнийг харахад сэтгэл өвдмөөр байсан боловч, баярлуулж чадсандаа би ч баяртай байв.

Хамрандаа хүчил төрөгчийн аппарат хийсэн боловч, бөгшүүлэн ханиалгах тэр түүнтэй, яагаад ингэж муудталаа өдий болсон талаар ярилцангаа, муудалцаад уулзалгүй байх үед түүнд ямар хэцүү байсаныг сонсов.



Надтай муудалцсаны дараахан, тэр бие нь нэг их муудсан боловч, нэг их тоохгүй ажлаа хийсээр байсан байв. Тэгээд, өдөр хонох тутам бие нь муудан, байнгын халуунтай, бөгшүүлж ханиалгаад, оны сүүл хавьд 10 минут алхаад хүрдэг метроны буудал хүртэл бүтэн цаг явж байж арай чүү хүртлээ муудсан гэнэ.

Уг нь эртхэн эмнэлэг орсон бол ингэтлээ муудахгүй байсан боловч, бодвол өөрийгөө ДОХ-оор өвчилсөнөө гадарласандаа, бодит үнэнийг мэдэхийг хүсээгүйдээ, мэдэхээс айсандаа болоод очиж үзүүлээгүй ч байж магадгүй юм.

Анх найзалж эхэлж байсан үеэс эхлээд дороо гэдэс нь өвдөөд, хоолой нь өвддөг байсан болохоор, бүтэн жил гаруйн өмнөөс ДОХ-оор халдварласан байсан байж ч магадгүй юм...

- Эмнэлэгт хэвтэж байгаагаа гэрийнхэндээ хэлсэн юм уу?
- .....

Тэр гэрийнхэнтэйгээ муудалцсан уу яасан, тийм шалтгаанаар анх ганцаар амьдарч эхэлсэн юм гэнэ... Хүнд янз бүрийн юм тохиолдох учир, энэ талаар нь нэмж нэг их юм асуусангүй...

- Эмнэлэгээс гарахаар чинь хамтдаа амьдрая!

Тэрээр гэнэтийн энэ үгэнд цочсон боловч, инээмсэглэв...

- Эмнэлэгээс гарсаны дараа сайн харж байхгүй бол дахиад муудаж магадгүй, тэгээд хол байвал сэтгэл зовох болохоор...
Дуугүй инээмсэглэх түүнд ийнхүү тайлбарлах би...

Хэзээ эмнэлэгээс гарах нь мэдэхгүй байсан боловч, яагаад ч юм сэтгэл яараад, байр хайх зарлал гэх мэттэй сэтгүүл авчран, түүнийг унтаж байх хооронд нь тэр сэтгүүлүүдээ үзэн байдаг байв.

(Эдний зурагт нь хуучин болохоор, шинийг авах юм шүү. Гэхдээ эмнэлэгээс гарсаны дараа ч гэсэн байнга эм уух хэрэгтэй болохоор, мөнгөндөө хамгатай байхгүй бол... Идэх юм, түүхий юм идээд дэмий байхаа даа... Биенд сайн идэх юм чинь юу байдаг билээ)

Иймэрхүү юм бодож байсан минь, эмнэлэгээс гарах болов уу гэсэн найдлага байсан болохоор ч байж магадгүй л юм...

Эсвэл бодит байдлыг хүлээн зөвшөөрмөөргүй байсандаа ч байж магадгүй.


Эмнэлэгт хэвтээд 10 гаруй хоног өнгөрсөн нэг хагас бүтэнсайн. Түүний биеийн байдал дээрдсэн ч зүйлгүй, бөгшүүлж ханиалгасан хэвээрээ.

Хажууд нь байхаас өөр зүйл хийж чадахгүй, түүний энэ зовлонг нь хуваалцаж чадахгүйдээ гомдсон шиг байх тийм л агшин...

Энэ үед, өдрийн хоол идсэнийхээ дараа, цонхоор цэлмэг тэнгэрийг харангаа тэр хэлэв...

*Эндээс үсэрвэл үхэх болов уу?*

*Юу яриад байгаа юм. Дэмийрээд л*

Би түүний хэрэглэсэн аягыг угаангаа болж өгвөл тоглосон маягаар ингэж хариулав...
Гэвч, энэ үгийг сонсоход нуруугаар хүйт оргин, хуруу чичигнээд, өөрийгөө барьж чадсангүй

(Хурдан эдгээсэй гэж бодож байхад, яахаараа ийм үг хэлдэг байна аа)... Ингэж бодсон, нүднээс нулимс өөрийн эрхгүй асгарав...

Тэр намайг болж өгвөл чимээ гаргахгүй гээд цаашаа харан уйлж байгааг анзаарсан уу, *тоглосон юм* гээд уучлалт гуйж эхлэв.

Би угааж байсан аягаа тавиад, түүний хажууд очоод хэсэг уйлав. Уг нь тэр л уйлмаар байсан болов уу...
Тэрээр дахин дахин уучлалт гуйсаар...

Ингээд уйлагнаад байж болохгүй гэж бодоод, уйлахаа арай гэж зогсоогоод арчилж сувилахаа үргэлжлүүлэв.

Одоо бодоод байхад, тэр өөрийгөө удахгүй гэдэгээ мэдэж байсан ч байж магадгүй...
Тэгэхэд нь би нэг их хөнгөхөнөөр *Эмнэлэгээс гарахаараа хамт амьдрая* гэж хэлсэн байсан бол, юу бодож байсан бол...


Эргэлт дуусаад харих замдаа сэтгэл их зовж байв. Худлаа худлаа гэж хэлсэн ч гэсэн, нээрэнгээсээ үсэрчихгүй байгаа даа...


Маргааш нь эмнэлэг дээр очиход, тэр байдагаараа л хэвтэж байв. Ханиах нь ч тэр, байгаа байдал нь ч тэр байдал доордсон уу гэхээс дээрдээгүйг үзүүлэх мэт. Өчигдөрийн хэлсэн зүйлээ худлаа гэж хэлсэн байсан боловч, ингэж их зовохоор үхчихсэн нь дээр гэж бодож байсан ч байж магадгүй.. Эмнэлэгийн юу ч үгүй цагаан өрөөн дотор, тэрээр амьдрах найдлага, хүсэлээ алдсаар байсан ч байж магадгүй...

Хэд хоногийн дараа ажлаа тараад очиход, сонсоно гэж бодоогүй байсан зүйл сонсов..

- Ээжтэй холбоо барьсан. Удахгүй ирэх байх...

Эмнэлэгийнхэн намайг түүний найз залуу гэж мэдэж байсан боловч, ээж нь бол тэр талаар мэдэхгүй.. Баригдахгүйн тулд би зүгээр л нэг *найз* гэж хэлэхээр ярьж тохиров. Мөн, ээжийнх нь хөл муу учир, харж хандаарай гэж надаас хүслээ.

Мөн, Токиод ирэхээрээ тэднийд хонох учир, тэдний гэрт нь байгаа гэй сэтгүүл, порно гэх мэтийг янзлаарай хэмээн надаас гуйв.

Маргааш нь болж бүтэхгүй зүйлийг нуухаар тэднийд очив. Хувцас ихтэй боловч, нэг их хүн аймаар юм багатай байсанд нь сэтгэл амарсан шиг...

*Нээрээ... *

Үзүүлж болохгүй зүйл нэгийг санав. Тэр нь найзалж эхэлсэнээс хойш авсан миний зурагнууд.
Усанд ороод гарч ирсэний дараах зургийг жаазлаад тавьсан байсан юм...
Доогуураа алчуур ороосон байсан болохоор, угаалгаж болсон ч гэсэн, ээж нь олж үзэх юм бол яалт ч байхгүй сонин зураг...

Мөн номын тавиур дээр нь миний зурагнуудтай жижигхэн альбом байсаныг нь бас хурааж авав.

Нээрээ бодоод байсан, түүний залуугийн зураг нэг их харж байгаагүй юм шиг... Өмнө нь найзалж байсан хүмүүсийн зураг ч гэсэн байдаггүй байв. Хүнтэй найзалж байгаагүй юм байх даа...

Тэр, тэр талаараа нэг их ярьдаггүй, би ч гэсэн нэг их асууж шалгаадаггүй байсан юм. Гэвч, эмнэлэгт хэвтсэнийх нь дараа, тэр ямар амьдралаар амьдарч ирсэн талаар мэдэхийг хүсч байлаа..

Аквариум, амьтны хүрээлэнд авахуулсан зурагнууд... Анх найзалж эхлэхдээ зөндөө их зураг авдаг байсан, сүүлийн үед бараг зураг аваагүй юм байна шүү дээ...

Эмнэлэгээс гарахаар нь хамтдаа зураг авна аа..

Эмнэлэгээс гарахаар нь, бүхнийг шинээр эхлэхийн шаваа болгож, зэрэгцэж зогсож байгаад зургаа авахуулья байз.

Одоо бол ээжид нь *найзууд* гэж хэлсэн ч, дараа хамт амьдрахаараа *партнер* гэдэгээ ээжид нь хэлэх хэрэгтэй мэт санагдаж байв.

Тэр хурдан гэртээ буцаж ирээсэй.


Гэрийг нь янзалчихаад эмнэлэгт очиход, ээж нь ирчихсэн байв


Таяг тулах түүний ээж, зөөлхөн ааштай хүн байв.
Түүний ээжтэй янз бүрийн юм ярьж байхад, жоохон байх үеийнхээ тухай яриулахаас ичсэн үү, *Ээж одоо битгий тэгээд илүү дутуу дэмий юм яриад байгаач* хэмээн ээжийгээ зогсоох тэр...

Түүний ийнхүү ичингүйрэхийг анх удаа харж байгаа болохоор нэг л шинэлэг, бас хөөрхөн санагдаж байв..

Ээжийг нь тэдний гэрт намайг хүргэж өгөх хооронд, ээж нь зөндөө олон удаа уучлалт гуйж байсан боловч (япончууд *уучлаарай* гэдэг үгээр баярлалаа гэдгээ илэрхийлэх үе байдаг юм) миний хувьд их баяртай байлаа. Зүгээр нэг найз залуу гэдгээсээ илүү *гэр бүл* гэдэгтэй ойртсон мэт тийм сэтгэгдэл төрсөн учир.

Хэзээ нэгэн цагт, ээжид нь *Үерхэж байгаа* гэдгээ хэлээд, *найз* биш *гэр бүл-ийн нэг гишүүн* болох өдөр ирнэ дээ гэж бодонгоо...

Таксин дотор түүний ээжээс түүний талаар бага сага зүйл сонсов.
Ирээдүйд хийхийг хүсч байсан зүйл байсан боловч, тэр нь бүтээгүй талаар, аавтайгаа таарамж муутай байсан талаар гэх мэт.. Лавлаж асуугаагүй боловч, янзан бүрийн зүйлтэй учирч байсан мэт байв.

- Манай хүүтэй яаж таницлсан юм?

Ээжид нь бид хоёр найзууд гэж хэлсэн байсан боловч, бодоод байхад, өөр өөр газар ажилладаг, тэгээд бүтэн 11 насаар зөрүүтэй хүмүүс хоорондоо танилцах, найзууд байх тохиолдол байх болов уу...

- Ан, бид хоёр хоёулаа архинд дуртай, тэгээд хамт ууж байсан баранд санаа нийлээд тэгээд найзууд болоод...

Ингэж хэлээд ээжийг нь аргалж чадсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан ээж нь нэм асуусангүй...

Одоо бодоод байхад, түүнтэй ярилцаад, ээжид нь үнэнээ хэлсэн бол дээр байсан ч байж магадгүй л юм, гэхдээ тэр үед өвчин дээрээс нь нэмээд гэй гэдгээ хэлэх юм бол байдлыг хүндрүүлэх юм шиг санагдаад, чадахаараа нууж байлаа...

Энэ өдөр, түүний гэрийн эргэн тойронд хаана дэлгүүр байгаа гэх мэтийг зааж өгөөд, өөрийнхөө утсаа өгчихөөд харив.

Түүний ээжтэй уулзсандаа яагаад ч юм, түүнд илүү ойртсон мэт санагдаад, баярлах сэтгэл төрж байлаа.
Дээр үед, яагаад муудалцсанаа санахгүй байна, гэхдээ муудалцаад хэд хоног холбоо барихгүй байсан атал, хүн пиг байгаа Шибуяд зүгээр явж байгаад дайралдсанаа санаж байна.

*Бид хоёр, муудалцсан ч гэсэн дахиж уулзах тавилантай юм байна* гэж бодогдоод, тэгээд Шибуяд эвлэрч байж билээ.
Муудалцах болгондоо *дахиж чамайг харахыг ч хүсэхгүй байна! Юм ч яримааргүй байна* гэж бодох боловч, нэг их удалгүй дахиад л эвлэрчихсэн явдаг байж билээ...

Ийм болохоор, энэ удаад ч гэсэн яаж ийгээд энэ өвчинг нь даван гарах юм шүү гэж.
Өдийг болтол ганцаараа асардаг байсан боловч, ээж нь ирсэнээр жоохон сэтгэл амар асарч чадах болов...

Тэр эмнэлэгт хэвтсэнийхээ дараахан *ДОХ-ын шинжилгээ өгөөрэй* гэж хэлж байсан боловч, түүнийг асрах гэх мэтээс болоод цаг байхгүй байлаа.
Харин ээжийг нь ирсэнээр бага зэрэг цаг гараад, шинжилгээ өгөхөөр шийдэв.

Одоо бодоход *зав гарахгүй байна, түүнд санаа зовоод эмнэлэгээс холдож чадахгүй байна* гэж шалтаг тоочиж байсан боловч, үнэндээ өөрийгөө халдвар авсан байх гэж бодож байсан болохоор, айсандаа, мэдэхийг хүсээгүйдээ очихгүй байсан ч байж магадгүй юм.

Шинжүкүд байдаг - Шинжүкү-ийн шинжилгээний төв - гээчид очиж шинжилгээ өгөхөөр шийдэв. Уг нь бол эргэлтийн цаг дуустал хажууд нь байдаг боловч, энэ удаад жоохон эртхэн гараад шинжүкү орохоор болов.

Гарах үед

- Нэг юм гуйх гэсэн юм.. Сугалаа аваад ирээч?

Хамтдаа гадуур явж байхад сугалаа их авдаг байсан боловч, мэдээж таарах тохиолдол бараг байхгүй, би ч гэсэн шоолонгоо *Өдөр тутам сайн үйл хийдэг бол таарна ш дээ.. Чиний хир муу хүн гэдэг чинь тэр зэрэгтэй* гэх мэтээр хэлдэг байж билээ...

Харин энэ удаад, үнэн сэтгэлээсээ сугалаа хожоосой гэж бодож байв.
Удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж байгаа болохоор зардал их, тэгээд бас баяртай зүйл тохиолдвол сэтгэл нь сэргээд өвчинд нь ч тустай гэж бодсон учир.

- Сугалаа их таардаг гэдэг газар очиж авна аа..

Ингэж хэлээд би тэр болон түүний ээж лүү нь гараа даллачихаад явав.

Хамраа үрчийлгэнгээ инээмсэглэх түүний царай.
Шинжилгээ өгөх гээд явах хүртэл бодогдсоор байлаа.


----------------

Анх өгч үзэж байгаа ДОХ-ын шинжилгээ.
Хариу гартал долоо хоног хүлээх хэрэгтэй гэнэ...

Хариу гартал нь сэтгэл зовсон хэвээрэй долоо хоног...
Сүүлийн хэдэн сар нь муудалцсан байсан болохоор секс хийдэггүй байсан ч гэсэн, түүнээс өмнө халдвар авбал авахаар секс хийдэг байсан учир, *би халдвар авсан л байж таараа*...
Хэзээ өвчиний шинж тэмдэг илрэх бол... Эм ууж эхлэхээрээ насан туршдаа уух хэрэгтэй болов уу? Хэрвээ тэгэх бол, мөнгө яаж болгох вэ...
Гэрийнхэндээ өвчинийхээ талаар юу гэж хэлбэл таарах бол. Хэрвээ би өвчин туссан байвал, тэр өөрийгөө буруутгах байх даа...

Янз бүрийн юм бодонгоо гудамжаар явах хүмүүсийг харахад, бүгд аз жаргалтай мэт харагдаж байв.

Шинжүкүгээр холхилдох хүмүүсийг харахад, хоёуулаа ийш тийшээ явж байсан минь, анх тэр өөрийнхөө байнга очдог баранд намайг дагуулж очиж байсан нь санаанд оров.

Эмнэлэгээс гарахаар нь хамтдаа амьдрах юм шүү!

Зөвхөн энэ л найдвар мэт санагдаж байв.

Үүний дараа гэрийнхээ ойрхон байдаг, их таардаг гэдэг сугалааны газраас сугалаа аваад харьлаа.

Энэ сар гаруй дандаа эмнэлэгт эргэж байсаны ядаргаа гарсан уу, эсвэл шинжилгээ өгөөд сэтгэлээр ядарсан уу, тэр дороо унтаад өгөв...

Тэгээд, түүний ээжээс зөндөө олон утасдсаныг ч анзаараагүй байсан юм....







Маргааш нь сэрээд утсаа харсан, войс мэйл...
Энэ ээжээс нь ирсэн утас байв.

*Дөнгөж сая амьсгал хураачихлаа...*

Амьсгал хураах тэр агшинд нь хажууд нь байж чадсангүй...
Энэ хүртэл дандаа хамт эмнэлэг дээр байсан атал, хамгийн сүүлчийн агшинд нь хамт байж чадсангүй...

Баярлалаа гэж ч, баяртай гэж ч, маш их хайртай шүү гэж ч хэлж чадалгүй...
Нүдээ аних түүний харах хамгийн сүүлчийн мөч нь болж ч чадалгүй...

Эмнэлэг рүү яаран явах таксин дотроос харагдах цэлмэг байсан боловч, яагаад ч юм нэг л бүүдгэр мэт...

Байнга очдог байсан эмнэлэг дээр очоод, дандаа очдог байсан газар луугаа биш, ганц ч орж үзээгүй газар доорх морг...

Нэг л хоосон, хүйтэн тэр морг дотор ороход, түүний ээж болон, анх удаа харж байгаа дүү нь ирсэн байлаа.

Мэндлэхэд ээж нь хэлэв...

- Царайг нь сүүлчийн удаа хараарай...

Саарал өнгийн өрөөн дотор хэтэрхий тод ч юм шиг өнгөтэй авсан дотроос түүнийг хартал, эмнэлэгт хэвтсэнээсээ хойш харуулаагүй тийм тайвширсан байдалтай царай.

Гэвч, дахиж нээгдэхгүй түүний зовхи, дулаахан бөгөөд эелдэгхэн түүний харцыг харуулсангүй...



Авсан доторх түүний цонхигор царай...

Одоо болтол, зовин шаналж, үхсэн хүн шиг амьдарч ирсэн тэр, одоо туйлын тайван төрхтэйгөөр, амьд юм шиг үхсэн байлаа...

Энэ өрөөнд хөдлөхгүй хэвтэх тэр.. Үхсэн гэдэгт нь итгэж чадахгүй байлаа...


- Хамгийн сүүлд зөндөө тарчлаад... Намайг алаад өгөөч гэж орилоод...

Уйлангаа хэлэх түүний ээжийн үгийг сонсоод, би өвдөг чичрээд зогсож ч чадахаа байлаа...
Ямар их тарчилсан бол,,, тэгж бодохоор нулимс асгарч эхлэв...

Түүний сүүлчийн мөчид нь уулзаж чадаагүй, сүүлчийн удаа *хайртай* гэж хэлж чадаагүйдээ харамсаж байсан боловч, түүний ээжийн үгийг сонссоны дараа... би түүний тарчилж байгааг эгцэлж харж чадахгүй байсан ч байж магадгүй...

Түүнийг аварч чадаагүйдээ, түүний зовлонг бага ч гэсэн хуваалцаж чадаагүй дээ, түүний сүүлчийн мөчид хамт байж чадаагүйдээ, юу ч хийж өгч чадаагүйдээ...

Хайртай хүнтэйгээ дахиж уулзаж чадахгүй болсондоо, уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа

THE END
=====================

Энэ хүн өөрөө азаар ДОХ тусаагүй байсан гэж бичсэн байсан шиг санагдаж байна, гэхдээ хаана нь бичсэн байсаныг олсонгүй.

Нэг тиймэрхүү нэг иймэрүү

4 comments:

findernz said...

yamar ayuultai yavdal be. unheer uilmaar l yum bolj dee. manaihan DOH-iin ayuulig humuusde neh sain oilguulahgui baina. DOH-iig tusaad uhdeg l ovchin gej oilgood baiga. uuniig olon hun unshival.

Anonymous said...

ДОХ ч яахав, тэртэй тэргүй хүн нас барахаа хүрвэл ялаанд хазуулааад ч гэсэн үхнэ шд \жоохон давслав\.

Амьдадаа бие биенээ хайрлаа гэж

MNED said...

Suuliin hesegiig ni unshaad zoltoi l uilsangui ee. Sonirholtoi tuuh orchuulsan Patate-d bayarllaa.

WILD FOX. said...

хмм, найз залуу нь дох тусаагүй гэжүү, тйим юм байж болохуу?
хмм, сонин л юм...

танк ю, патетааа :P