Wednesday, May 04, 2011

Амьдралын утга учир аа гэж...

10 жилд байхад нэг *дурсгалын дэвтэр* гээд юм байдаг байсан даа?
Нээх учиргүй дуртай хамтлаг магтлагаа бичилцээд л, солилцоод л.

Охидууд голдуу хийдэг, тэгээд л нэг их тойруулж ирээд л, лаг ухаантай ч юм шиг мундаг мундаг зүйрлэл үгнүүд бичилцэцгээгээд л...

Миний бичдэг байсан үгнүүд юу байсаныг нэг их сайн санахгүй байна, гэхдээ нэг бичдэг байсан үг маань "Live young, die quick", "Амьд явбал үхсэн ч яахав" гэдэг хоёр үг байсан санагдаж байна.

Ямар ч утгатай ч байсан юм бүү мэд, кккк

Гэхдээ, 10 жилд байхдаа нэг боддог байсан зүйл маань "30 хүрэхээрээ амиа хорлоно оо.   Хөгширсөн хойно оо бусдын доог тохуу болон амьдарна гэдэг утга байхгүй" энэ тэр гэж боддог байсан санагдаад байгаа юм.

10 жилийн хүүхдийн л бодож олох зүйл байгаа биз?
Тухайн үеийн 10-н хэдхэн настай надад, 30 гарсан хүмүүсийн амьдралын  "УТГА УЧИР" гэж байхгүй мэт, тэгээд утга учиргүй амьдралаар зомби шиг амьдарч байсанд орвол үхсэн нь дээр мэт санагддаг байсан юм шиг байгаа юм...

Аргагүй ш дээ, 30 гарталаа амьдарч үзээгүй болохоор, 30 гарсан хойно амьдрал ямар байх талаар ямар ч ойлголт байхгүй, ойлгож чадахгүй юм чинь, өөрийнхөө үзсэн ертөнцийнхөө хэмжээнд л юмыг сэтгэх болохоор...


---------------------
Сая энд манай ээжийн үзэсгэлэн гэй баранд тавигдсан талаар Вимо болон блог дээрээ тавьсан байсан, хүмүүст их таалагдсан бололтой байв.  Мэдээж, хүний ээжийн уран бүтээл бусдад таалагдахад би баярлалгүй яахав.

Би ч гэсэн хувьдаа маш их таалагдсан үзэсгэлэн байсаныг ч хэлэх үү...
Нөгөө нээг их *ХЯМДХАН* гэй кинонууд энэ тэр гардаг шиг *БИ ГОМО ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХДАГ* энэ тэр гэсэн тийм *хуурамчхан ч юм шиг* биш, харин өөрийнхөө үнэндээ юу хүсч байсанаа илэрхийлсэн гэсэн утгаараа ч тэр.   *Амьдрал гэдэг чинь уг нь миний хүү.... Үр хүүхэд, гэр бүл гэдэг асар том утга агуулга агуулдаг юм шүү дээ...* гэж хэлэх гэсэн мессэж ихтэй үзэсгэлэн байсан санагдсан тул.   Манай ээж ч гэсэн жирийн л нэг хүн болохоор, хүлээж авч чадах юм аа хүлээж авч, хүлээж авмааргүй зүйлээ *Уг нь би чамайг ийм байсан бол гэж боддог юм* гэж илэрхийлэх нь маш энгийн бөгөөд, шударга зүйл мэт.

За тэгэд зурагнуудыг нь тавьсан байсан, янз бүрийн санал онол байгаа дотор, *Чи тийм л ээждээ хайртай юм бол, хүслийг нь биелүүлээд хүүхэдтэй болгоод өгчихөөч?  Зөвхөн өөрийнхөө аз жаргалыг хөөгөөд ингэж байхаар* гэсэн нэг санал байв.

Бас *Чиний аз жаргал чинь чиний залуу насны л жаргалаар дуусах юм байна даа.  Тэгээд хөгширсөн хойно оо гоонь эр болохоор энэ аз жаргал маань юу байсан юм бол?* гэж өөрөөсөө асуух болов уу* гэсэн санал онол ч байв.

Мөн *Хэрвээ үр хүүхдэд байхгүй бол, чиний амьдралын утга учир чинь юунд байна вэ?* гэсэн асуулт ч байв.


Бодох л зүйл.  Хэцүү ч асуулт байх.
Олон ч гэй хүмүүс энэ асуудлыг өөрөөсөө асуудаг байх.  Их ч бодож үздэг, шаналдаг байх.

Гэй, лезбиан хүмүүсийн дунд амиа хорлох үзэгдэл их байдаг гэсэн статистик байдаг юм билээ.

Ихэнх нь 10н хэдтэйдээ, өөрийгөө хүлээж авч чадахгүй шаналсаны эцэст амиа хорлодог бол, үлдсэн нилээд хувь нь 30 эргэм насандаа.


Бодвол энэ дээдэх асуултуудын хариултыг олж авч чадахгүйгээсээ болох нь ч их байдаг байх.

Гэхдээ эсрэгээрээ...  Тэр амьдралаа хаячихаад, өөрийгөө стрэйт гэж бусдыг хуурах сонголт хийхгүй, амиа хорлохыг сонгож байна гэдэг юуг хэлээд байгаа юм бол???

Энэ бол миний бодол л доо, гэхдээ хүнд *Өөрөө, өөрийнхөөрөө, өөртөө үнэнчээр амьдрах* гэдэг их чухал зүйл шиг санагддаг юм.

15-6 тай байсан надад 30 гарсанаас хойших амьдралын учир утгыг ойлгоход хэцүү байсантай адилхан,  өөрийнхөөрөө амьдарч чадаж байгаа хүмүүсийн хувьд, өөрийнхөөрөө амьдрах уу яах вэ гэдэг сонголтыг хийхээс өөр аргагүй болдог хүний бодол санааг ойлгоход хэцүү байдаг болов уу....

Гэхдээ *амьдралын утга учир* гэх мэтийн талаар...

*Миний амьдралын утга учир бол үр хүүхэд, ач гуч нараараа тойруулчихаад, хааяа нэг таягаараа ач нараа дэгээдсэн шиг суух* гэж бодох 10хэдтэй хүүхэд хэд байх бол?  20-хэдтэй хүн хэд байх бол?  Анхнаасаа тэгж боддог байсан уу?  Эсвэл, нэг мэдсэн тэгж боддог болчихсон байсан уу???

Эцсийн эцэст, хүмүүс тийм амьдралаар амьдрах нь их байдаг болохоор, түүнийг *аз жаргал* гэж бодчих тал нь их юм биш үү?

Төстэйгөөр, мөнгөтэй бол аз жаргалтай, амжилтанд хүрч дарга болсон бол аз жаргалтай гэж бодох нэгэн ч их байдаг байх...

Мэдээж, үр хүүхэд, амжилт, мөнгө гэх мэт, байхгүйгээс байсан нь дээр байх л даа.
Гэхдээ түүний төлөө юуг золиослож байна вэ гэдгийг бодох хэрэгтэй мэт.


Сая 3 сард очсон, манай ээжийн эгч нь дүүгээ загнаж байсан юм.
*Чи арчаагүй.  Ийм их авьяастай юм байж, бусдын доор орж амьдарч байна* гэх мэтээр.

Манай тэр эгчийн хувьд болохоор, дүү нь дарга болоод ч юм уу, мөнгөтэй бол аз жаргалтай байх юм байх.  

Харин манай тэр ах болохоор яг эсрэгээрээ.  Өөрийнхөө дуртай юм аа хийгээд явж байдаг хүн.  Дураа хүрэхээрээ байшин барилга барьсан шиг... дураа хүрэхээр гэрийн тавилга хийсэн шиг...  Хааяа хувцас хунар хийсэн шиг, өөрийнхөө дуртай юм аа, дуртай үедээ хийж явдаг хүн.
Амбиц байхгүй.

Гэхдээ миний л бодлоор, тэр ахын маань сонголт, тухайн хүн өөрөө л зөв гэж бодож байвал зөв сонголт мэт.


Би оюутан байхдаа ажил хийж олсон мөнгөөрөө их гадаад явдаг байсан юм.  Хүмүүс тэгэхээр л *цаана чинь хүмүүс машин зөөгөөд ингэж баяжиж!  Байртай болчиж! Тэгэхэд чиний байж байгааг?  Чиний тэр гадаад явлаа гээд чамд юу наалдах юм бэ?* гэж их загнуулдаг байсан юм...

Гэхдээ би л лав одоо ч гэсэн түүндээ харамсдаггүй дэг... Дотор нь амьдрах эсэх нь мэдэгдэхгүй байртай байсанд орвол, юм үзээд нүдээ нээгээд явсан нь амьдралд хамаагүй их үр ашигтай байсан мэт...

Гэр бүлгүй бол аз жаргалгүй, үр хүүхэдгүй бол аз жаргалгүй гэж бодох, энэ дээдэх жишээнүүдтэй адилхан мэт.  Хүн эцсийн эцэст өөрийнхөө л хэмжүүрээр юмыг хэмжих болохоор...

----------

Миний л хувьд гуч гарсан хойно ч гэсэн амьдрал маш их сонирхолтой л байна.  90 гарсан хойно ч гэсэн сонирхолтой байх байх гэж бодож байна.   Одооны би ч тэрийг мэдэхгүй л дээ, гэхдээ л.
Ямар ч л байсан, дээр үед тэр Асакусад байдаг 80-90 гарсан хөгшчүүлийн яриаг сонсоод тэгэж санагдаж байж билээ..  Энэ хүмүүс, өнөөдөртөө ямар ч байсан сэтгэл хангалуун харагдаж байна гэж.

Миний хувьд, хүний амьдралыг утга учир гэдэг, тухайн хүн өдөр тутамдаа аз жаргалтай, тухайн өдөр тухайн өдөртөө сэтгэл хангалуун байхад л байдаг болов уу гэж бодож байна.

Түүнд хүрэх арга зам бол олон янз.  Зарим нь үр хүүхэд, ач гучаасаа тийм зүйлийг олж харах бол, зарим нь амжилт, албан тушаалаас, бусад нь дуртай юм аа хийхээсээ гэх мэт.
Зарим нь тэр утга учираа олж харж ч чаддаггүй байх.


Хүн эцсийн эцэст амьдралаас бүх зүйлийг өөрийн болгож чадахгүй.   Зарим нэг сонголт хийхийн тулд зарим нэг сонголтыг хаях хэрэгтэй болно.  Гэхдээ эцсийн эцэст бүх юм тэгш бүтэн биш болохоор, хүн өөрийнхөө аз жаргалтайг, эсвэл зовлонтойг мэдэрдэг болов уу...


За за, халууртай байгаа дээрээ баахан дэмийрчихлээ, хэхэ.

Халууны эмээ уугаад унтахаас... Маргааш болтол эдгээхгүй бол....

12 comments:

Anonymous said...

Bi lav jaahan hogshireed ireheeree sudsaaraa taria guilgechii gej boddiin sh dee. Bayar bayasgalantaigaar horvoog orhino oo gej

Anonymous said...

yamar ch zamiig songoson dotroo l haramsal/regret, esvel yamar negen yumaar dutaad baigaa yum shig feeling torohguigeer amidarch chadaj baival az jargal yum shigee. zaaval busdiin jishgeer amjilt/az jargaliig todorhoilohguigeer ooroo oortoo setgel hangaluun bayar bayasgalantai dutuu yumgui sonirholtoi amidarch chadval... daanch helehed amarhan hiihed hetsuu l dee. hun er ni ooriinhoo potential-iig 100% bish gehed 95% hurtel ashiglaj chadsan tohioldold gaigui az jargaltai amidarchih baih shu. Ter ni hun buriin huvid oor uchraas oor oor zamiig songodog boluu. Harin ur huuhdiin asuudliig bi oor deeree ch oilgohgui yavna. Humuus oroitloo hotsorloo geed baidag nadad odoohondoo huuhedtei baih heregtsee husel baihgui bolohoor hogshrood eruu ovdog tulsan hoinoo ur huuhed uguileh boluu neeree hotsorch baigaam boluu gej haaya gaihdag l yum.

WILD FOX. said...

ta huurhun huuhed urguj avaachee, soulmate-aa olohooroo... end neeh huurhun huurhun gay couple uud huuhduudteigee neeh huurhun amidraad l bdiishd... hen ch yah ch gui, harin ch ulam huurhun haragdaad bdgiin... bas ter esee uguud huuhedtei bolj boldogshde,

huuhed bol er ni neeh asuudal bish um shig gol ni TER NEG Amidralaa hamtdaa tuulah hun D L GOL UTGA NI BDIINMUU?

nadaa ch gesen gerlelt huuhed etr aimshigtai l sanagddag, yg durlaad hairlaad ireheer TER NEG huntei amidrah oirhon um shig sanagdaad... tehdee l aidag l daa...

zaza, anywazz alwayzz pleasure to read ur blog!

btw,

eej chen zuraach hun bdag umuu?

WILD FOX. said...

oh, sorry dood taliin bichlegiig harsangui,

eej tani mundag zuraach bna!

Anonymous said...

ta yamar uhaantai hvn be. bi yag odoo straight dvr esgej nasan turshda jvjiglej yavah uu, esvel hairtai hvnee songohuu gdg songolton deer irchiheed bn. Tanii bichlegiig unshsan chin nileen ih taitgaral bas uhaaral avlaa.Thank u

Anonymous said...

Pat ah saihan bichjee. Dotor neeh saihan bolchihloo.
gants ug huslaa shuu ene bichlegees chin.

Undraka said...

100 хувь санал нийлжийн. би бичсэн юм шиг санагдлаа

ookii said...

Bie n uvduud amidral bodsOn bololtoi. Kkk

Rhea said...

ur huuhedtei, hani ijiltei bolohoor amidral goy yum shig sanagddag bhgui yu. gej medemhiireel uu.

tehdee hun durtai yumaa hiij, amidraliinhaa tsag buriig ooriinhoo husseneer ongoruuleh shig jargal haana bhav de. bi odoo ch geriinhenteigee durtai ajlaasaa bolj zorchilddog.

bi ene ajlaa hiilguigeer tsaashdaa oor yum hiine gevel chadahguitei adilhan, ooriigoo huurch amidrah ch tamtai l adilhan bh.

be cool.
noiton navchiin setgegdeltei yag ijil sanaltai bn, geed zalhuurchiidaa.

cablymst said...

Wow. Interesting its like watchong a movie reading your blog

Anonymous said...

yooy ene yamar unen ug bee, bi ch bas suuliin ued ingej bodoj bgaa

patatepatata said...

anonymous> gehdee tegj taridag taria ni olddoggui yum bish uu? kkk.
Heden jil ongorohoor arai uuruu boddog bolj ch magadgui l yum

anonymous 2> harin, uuriiguu az jargaltai esehee medeh bas ih hetsuu yum shig baigaa yum te? Gehdee uuriin huseegui songoltoo hiigeegui bol todorhoi hemjeegeer az jargaltai met

noiton navch< huuhed tejeej chadahgui yum shig sanagdaad baidag yum aa, hehe. Tegeed bas neg ih husehgui baih shig baigaa yum. Ali ni zov yum buu med... kk

anonymous> gehdee sain ergelzej, toorch budilj baih neg bodlyn soniroltoi baih te? Yalanguyaa zaluuhan baihad.

anonymous 2> yamar ug huschihav chi? kk

Undraka> chi bas haluuntai? kkk. Haayaa neg seryozny yum bichij baigaa tsarai ni ene, kkk

ookii> harin tiim, hugshirohoor...

rhea> amidralyg sonirholtoi bolgoj bol uguh baih l daa te? @huuhed Gehdee medehgui ee, kk

cablymst> hehe, tegtlee magtahaar yuu gehee medehgui bolj baina, hehe.

anonymous> hehe, thanks.