Wednesday, February 09, 2011

Монгол ген, Монгол хромосом, Монгол иргэншил



Ойрд зав муутай, залхуу ихтэй, заа тэгээд юм бичих онгон монгон онгод монгод нь орж ирэхгүй их л чимээгүй байлаа.

Вимог харж байсан, манайхан баахан эх оронч юм ярьцгаасан байв.
Би л муугаараа тийм ярианаас нь дандаа хоцорч таараад...

Санаанд үлдсэн зүйл 3 байв.

1. Монгол ген, дэлхийд хэддүгээрт орох ген вэ? Хаанахтай холилдвол хамгийн мундаг гентэй болох вэ?
2. Хон Хэрээдийн Энхбатын бичсэн зүйлийг унших хэрэгтэй юу үгүй юу?
3. Германы иргэн болох гэсэн юм яах уу?

Хүмүүсийн сэтгэгдэл их сонирхолтой санагдав.

Ингээд юу ч болсон эхнээс нь өөрийнхөө саналыг бичвэл.

1/ Тэр нэг тэнэг *Дэлхийн хамгийн күүл үндэстэн хаанах вэ?* гээд нэвтрүүлэг гарсанаас хойш хүмүүс иймэрхүү асуудлуудыг их сонирхоод шуураад байх шиг байгаа юм... Мэдээж өөрсдийгөө дэлхийд хаагуур тэнэж явдагийг сонирхох нь ойлгомжтой л доо. Гэхдээ тэр харах өнцөг нь нэг л тийм приматив юм шиг санагдав...

Юу вээ гэхээр, *Боловсролын түвшин, орлогын хэмжээ, Нобелийн шагнал, Бичиг гаргалт* гэх мэтийн обьективны зүйлээр харах бол нэг өөр... Зүгээр л *шилмэл гентэй* гэж харах бас нэг өөр мэт.
20-р зууны эхэн хүртэл байсан, *Ари сайн, Еврэй муу* гэдэг Гитлерийн үзэл мүзэл ч юм уу, эсвэл зүгээр л *Тэнгэрийн гаралтай цагаан арьстан* гэдэг үзлээс нэг их ялгаагүй, тийм ч утгаараа тэр Даяар Монголын хэлээд байгаа зүйлстэй нэг их ялгаагүй юм шиг. Монгол цус мундаг, ариун бла бла бла гээд.

Эцсийн эцэст, *мундаг ген* гэж ямар тодорхойлолттой нь ойлгомжгүй...
Хэрвээ өндөр бие, өндөр Ай Кюу ч юм уу, арилжааны авьяас ч юм уу, тийм зүйлийг хэлээд байгаа бол.. Манай Монголчууд чинь дуун дээрээ хүртэл өөрсдийгөө *Намхан нуруутай, Навтгар Хамартай* гээд дуулаад байдаг биз дээ? ккк

Тэгээд, хэрвээ судалмаар байвал, өөрийнхөө генийг янз бүрийн үндэстэнтэй хольж олон хүүхэд гаргаад, хооронд нь харьцуулаад судалгаа хийхэд ч болохгүй зүйлгүй мэт, ккк

Өндөр хүүхэдтэй болмоор байвал Скандинав, том боожгоотой хүүхэд бол Африк, арилжаандаа сайн (гентэй байх магадлалтай / энэ нь генийн түвшинд үүсдэг эд бол) бол Хужаа эсвэл Евреи гээд л унтаад үзэхгүй юу тэ? *Олон улсын янхан* гэдэг хоч авч, Даяар Монголд үсээ хусуулчихгүй л бол...


Ядаж байхад тэр Күүлэст Нэйшн гэдэгийн коммент нь, яаж ч бодсон комплимент (магтаал) гэж бодогдохгүй байгаа юм... Дэлхийн хамгийн күүл залуу бол Чингачкук гэдэгтэй агаар нэг мэт...

2. Хон Хэрэйдийн Энхбатын бичсэн юмыг унших ч хэрэг байхгүй, муу үр дүнтэй гэсэн үзэл... Манайхны дунд яваад байдаг нэг сонирхолтой *уруу татагдана* гэсэн үзэл байх шиг байгаа юм.
Өөрсдийгөө нэг бодлын үнэн доош нь хийчихсэн юм шиг... Юмыг тунгаан бодох чадвартай бол тэгж амархан *уруу татагдаад* давхчихмааргүй л юм. Санаа нийлэхгүй байсан ч гэсэн, бусад хүн яагаад, ямар үндэслэлээр ингэж бодож байна вэ гэдгийг мэдэхгүйгээр тухайн хүмүүстэй нэг тавцан дээрээс юм ярилцаж ч чадахгүй мэт. Харилцан бие биеэ *нөгөө хүмүүс яагаад ингэж бодож байна* гэдгийг мэдэхгүйгээр, хүлээн зөвшөөрөхгүйгээр үгүйсгээд давхичихвал хэзээ ч ойлголцохгүй мэт...
За тэгээд яг эсрэг утгаараа Даяар Монголынхноосоо нэг их ялгаагүй болох юм шиг ээ..
*Хятад = муу* гэсэн ойлголт байхаас, яагаад муу болох, ямар шинж чанартай хүмүүс болох талаар ойлголтгүйгээр зүгээр л үгүйсгээд байдагтай яг адилхан...

Шүүмжлэх бол ядаж л дотор нь ороод үзчихээд, юу бодож яадаг ийдэгийг нь мэдчихээд, түүн дээрээ өөрийн үзлээ нэмэрлэж хачирлаж байгаад шүүмжлэх хэрэгтэй гэж бодогдоод байгаа юм

3. Иргэншилийн асуудал... Хүн угаасаа хаана амьдарч ямар улсын иргэншилтэй байх нь тухайн хүний өөрийн асуудал л даа. Гэхдээ хараад байхад, нэг муу цаасан дээрх бичиг төдийхөн хирнээ, энэ их хүчтэй нөлөөтэй юм шиг байгаа юм.
1-р үе дээрээ ч яахав, *Би Монгол хүн, Монгол сэтгэхүйтэй, Монголдоо буцаж очиж чадна гэж бодох байх л даа. Үр хүүхэддээ ч гэсэн Монгол хэлээ заах байх. 2-р үе, 3-р үе дээрээ юу болох вэ гэдгийг тэр Бразилийн Японууд, Америкийн Солонгосууд/ Японууд, тэр бүү хэл Америкийн Ирланд, Италиудыг харахад ойлгомжтой мэт.

Энд цусны яс үндэс, сэтгэхүй / нийгэмшлийн яс үндэс гээд 2 том, шал өөр юм яваад байх шиг байгаа юм. Мэдээж эцсийн хариу байхгүй, хүн хүний бодол өөр байх л даа.
Гэхдээ л, миний бодлоор, Монголоороо ярьж чадахгүй, Монгол соёлоо мэдэхгүй, хамгийн гол нь өөрийгөө Монгол гэж боддоггүй Монгол цустай хүнээс, Монголд төрж өсөөд, шар ч гэсэн өөрийгөө Монгол гэж боддог Местны Орос нь хамаагүй Монгол мэт санагдаад байдаг юм.
Тэгээд ч хэрвээ цусаар тооцно гэвэл, хэдэн хувь хүртэл Монгол цусыг Монгол гэх вэ (эрлийз хүүхэд бол хаанах болох вэ?) гээд тодорхойлолтын асуудал хэцүү болохоос гадна, хэтэрхий хадуурвал тэр дэлхий дээр хэдэн саяараа байдаг *Чингисийн гентэй* гэгдэх хүмүүс бүгд Монгол болох магадлал хүртэл байгаа мэт...

Гэхдээ ер нь бол үндэстэн хүчирхэг үедээ *нийгэмшил / соёл*-оор нь тодорхойлох *үндэстэн* үзэл хүчтэй байдаг бол, сул доройтохоороо *цус*-аар нь тодорхойлох *үндэстэн*-ий үзэл их болдог ч юм шиг...


За за баахан дэмий нуршчихлаа....

Дээрээс нь давслаад нэг асуулт / ажиглалт.
Хараад байхад, Манай Монгол эрчүүд / Япон хүүхнүүд бол гайгүй таарамжтай, эсрэгээрээ Япон эрчүүд / Монгол хүүхнүүд таарамж муутай байдаг юм шиг санагддаг, та нар юу гэж бодож байна.
Мэдээж хүн хүн өөр л дөө, гэхдээ нийтлэг байдалаар харвал...

Монгол хүүхнүүдийн талаар Япон эрчүүдийн нийтлэг бодол: Хэт биеэ даасан, зөрүүд, зодуулчихаж магадгүй, том биетэй, бакь, эршүүд, хав хув хам хум (ки га цуёой)

Япон эрчүүдийн талаарх Монгол хүүхнүүдийн нийтлэг бодол: Эр юм уу эм юм уу? туниагүй, танхиагүй, маамьгүй, шалчигнасан, жон жон гэсэн, маягтай

Монгол залуучуудын талаар Япон хүүхнүүдийн нийтлэг төсөөлөл: Эршүүд, эр хүн шиг, хөрслөг бор, шөрмөслөг, дуу цөөтэй, ичимхий хирнээ хэрэгтэй үед намайг хамгаалах юм шиг / яг яс юман дээрээ лаг чичирч дайрдаг

Япон хүүхнүүдийн талаарх Монгол залуучуудын нийтлэг төсөөлөл: Жижигхэн, туньхан, хойноос эргүүлж гүйдэг, дуу цөөтэй, гэрийн ажилдаа сайн, гэвтэрийн ажилдаа ч сайн (жижигхэн биетэй болохоор юм хум нь ч гэсэн бариу жижигхэн байдаг байх гэж манай нэг найз яриад байсан) бла бла бла

6 comments:

WILD FOX. said...

сонин сонин юмнууд уншчихлаа, хэхэ.

ollie said...

Хон Хэрэйдийн Энхбатын бичсэн юмыг унших ч хэрэг байхгүй гэж хаана байхын хө? сонин юм тээ.

гэснээс, Япон эрчүүлийн талаарх Монгол хүүхнүүдийн бодол бол яг минийх байнөө байна :р

BorlaSQue said...

Хон Хэрэйдийн Энхбат НОМ ГАРГАСЫМӨӨ

Anonymous said...

Ter hen mundag ve ntariig shalgaruulaad baih shig baina shd tsaana chin.

http://www.youtube.com/watch?v=zFbL8qfWA2I&feature=player_embedded

Hotsrogdson ch baij magadgui. Manaihan US-iin deer 4-t jagssan baina.

Бэмэр said...

хаха зодуулчихаж магадгүй юу :р


би бас нэг дүгнэлт гаргахад манай эрчүүд тэгвэл хойноосоо гүйлгэх дуртай юм байна мөн үү? аа бас уяхан туяхан хүмүүст дуртайм байна, над шиг зодолдоод байвал болохгүй юм байна гэж ойлголоо, зөв үү? хэхэ

patatepatata said...

noiton< yuu ni sonin baina? kk

ollie> an, harin vimo geed mongolchuudyn facebook shig yuman deer bailee. Erchuudiin talaarh yurunhii "tusuulul" mong baigaaz?

BorlaSQue> 2- 3 nom gargasan yum shig baileeshd

anonymous> ta ali huduunuus orood irev? lol. Harin iimerhuu yum bolood manaihan shuugiad l baisan sh dee, heden doloo honogiin omno

Bener< harin zoduulchihgui yum san...
Chi tegj ih zodolddog yum uu??
Erchuud ugaasaa tiim hund durtai ni ih bish uu???