Friday, January 04, 2008

Recent

Хүн болгон шинэ оны мэнд хүргээд байна.Би ч гэсэн шинэ оны мэнд хүргэнэ ээ, гээд л уу... Сайндаа ч биш, ажил дээрээ хийх юм олдохгуй, тэгээд кириллээр бичихээр хүн амьтан харж уншихгуй амар юм гээд... кээк. Эндэхийн шинэ жил нь, манайх болон Европынх шиг, 31н, 1нд амраад, 2ноос ажил эхэлдэг биш, 1-3нд амраад, 4нөөс ажил нь эхэлдэг юм. Тэгээд дээрээс нь миний ажил, жилийн сүүлчийн болон эхний ажлын өдөр нь хагассайн өдөр байдаг сайн талтай... Гэхдээ, хүмүүс харихгуй болохоор, би бас лаг сэрёөзны царайлаад одоо ажил дээрээ сууж байна. Тэртээ тэргүй гэртээ хариад хийх юмтай ч биш гээд, кээк...

Шинэ оны хувьд, жил болгон архиддаг маань улам гааршаад, хэтэрсэн архидалттай л өдрүүд болох шив дээ...
31-нд. Баахан улаан гомо найзуудыгаа цуглуулж байгаад парридсан. Уг нь манайд биш, айлд тэмдэглэнэ гэж ярьж байсан, тэр айлын эзэгтэй нь, "Энэ жил муур маань нас барсан жил. Парти марти гэж ярилтгүй" гэж зад загнаад, тэгээд манайд тэмдэглэхээр болсон юм...Парри ч гэж, гэртээ зурагт үзэж хөзөр тоглосон архидалт??? кээк.. Ирсэн хүмүүс нь мэдээж бөөн хүнд гарууд... Жишээ нь драг куйн энэ тэр...

Бурубонну

Эсмүралда



Гэбүми




г.м

Энд, шинэ жилийн үдэш болохоор, NHK (манайхаар, Монгол телевиз? Англиар ВВС?)-ээр ни "Кохаку Утагассэн" (Улаантан цагаантанаараа талцаад дууны байлдаан гэж орчуулах юм уу даа.. Шууд үгчилбэл) гээд нэвтрүүлэг гардаг юм. Уг нь бол аймаар концерватив, ерөнхийдөө хөдөөний эмээ өвөө нар л үздэг тийм нэвтрүүлэг юм л даа... Тэрийг үзэж баахан шуугилдацгаав... Юу вэ гэхээр... Энэ жилийн кохаку, аймаар гэй тэйст? ттэй, замбармаагүй, үзэх юм ихтэй болсон юм... Улаантан гэдэг нь эмэгтэй, цагаантан гэдэг нь эрэгтэй дуучид, тэгээд талцаад байлддаг байхгүй юу.. Уг нь тэгээд, эр хүйстэй л бол цагаантанд ордог

(Микаүа Кэничи гээд бараг транс эрэгтэй дуучин, цагаантнуудын төлөөлөгч, гэх мэт...) юм л даа..

Энэ байна

Бишээ.. Ийм эрэгтэй байсан нь залуудаа... Энэ байна...



Тэгсэн, энэ жил "Ягаантан" гээд шинэ групп гараад ирчихсэн ч байдаг юм уу, (дотор нь байгаа нь 2 эвгүй улаан гомо (лол)... Энэ жил лаг нэрд гараад байгаа юм)
Нэг нь энэ Икко. Нэйл артист.


. Эсвэл, өмнөх өдөр нь үдэшлэг дээр байсан сахалтай, эмэгтэй хувцастай Дий Жэй залуу чинь Айко гээд дуучин хүүхний ард талд сахалтайгаа, эмэгтэй хувцастайгаа бүжиглээстэй...



Тэгээд дуулж байгаа нь гэсэн чинь, эхлээд Nakaмura Атару гээд эрэгтэй хүүхэн (лаг тайлбарласан) " Наад гаранд чинь л хүрч байвал миний санаа амарна" гэсэн маягтай, ариухан сэтгэлтэй транс хүүхний дуу дуулсаны дараад нь

Хирай Кэн гээд харваас улаан гомо залуу (улаан гомо улаан гомо гэхдээ, энэ дээдэх шиг ариухан энэ тэр биш, тийм, куруузинг спэйс энэ тэрд байж баймаар) " Наад гараараа намайг бузарлаад өгөөч" гэж ирээд л дуулдаг ч юм уу...


Ер нь л нэг тийм... Мэчакүча???
Баахан харж баясав... Орилолдоод л, манай тэр найзуудын хөөрч байгааг.. Ер нь гэхдээ, энэ өнгөрсөн 2007 он, гэй хүмүүс, урьд өмнөхөөсөө ч илүү чөлөөтэй болсон жил юм шигээ...
Тэгээд, дуусчаад, архи уунгаа, " Чоно, шулам болон тосгоны хүмүүс" гэсэн лаг хөзрийн тоглоом тоглоод өглөө сүм орж мөргөчихөөд харьсан. Чоно, шулам болон тосгоны хүмүүс гэдэг нь, монголоор " Хулгайч, цагдаадах" гэдэг байхаа. 2 нь хулгайч (чоно)болчихоод, тосгоны хүмүүсийг шөнө нь алаад л, цагдаа нь хулгайчаа харчаад, шүүх гээд л, нэг тийм тоглоом байдаг даа??? Ойрд хөзөрдөөгүй байсан гоё байна билээ.
1-н : Унтаад боссон шөнө болсон байсан, байхаа... Сайн санахгүй байна...
2-н: Риа, Хундага, Баябага, Мисс, тэгээд 5 дагч этгээд, гээд Токёогийнхон бөөнөөрөө цугларч архидав... Уг нь 4 дэгч хүүхдийг бас дуудсан байсан, Баябага (Багабанди гэдэг шиг харагдах юм тэ???....), бид 2 эртээр уулзахдаа л айлгачих шиг болсон... Ирээгүй... Аминдаа эхэндээ 2 хүүхнээрээ цуйван хийлгэнэ дээ гэж бодоод л баярлаад байсан, яг ш дээ... Хундага бол бүүр орой болсон хойно ирсэн. Риа болохоор... Уухилна гэдэг бил уу??? Ард суучаад л балиашиглаад л... Баябага бид 2-ыг зад хөөргөж байгаад хоолоо бүгдийг нь хийлгэчихэж байгаа юм биш уу? Баябага бид 2-ч юу байхав... Муугаараа би хийж таарсан, лол...
Мэню:
Идэх юм:
Цуйван (Анх удаа дажгуй болсон - Өмнө нь дандаа нэг амтгуй болоод байдаг байсан юм)
Гуляш
Дип (Монгол биш болоод явчихсан)
Ратаруйлле (Монгол биш)
Уух юм:
Пиво
Улаан вино
Мартини (бартендэр, Пататэ)
Цай
Гэхдээ тэгээд л түмэн тивийн юм хамж яриад л, бие биеэ явуулаад л... Санаа нийлдэг хүмүүс, төрөлх хэлээрээ, нууж хаахгуй архидах чинь туйлын давгуй юм билээ.Дараа нийлж муушигдаж барьвал бүр давгуй байж магадгүй... Нэг тиймэрхүү.. Маргааш, шинэ оны парри хийх төлөвлөгөөтэй... Бараг 20-30 хүн ирэх юм шиг байна билээ. Ямар гээч хоол хийдэг юм байгаа юм... Тэгээд нэг хэсэгтээ гэртээ парридахаа багасгахгүй бол, энэ саяны 2007 оны суул, 2008 оны эхээр арай дэндүү шоүдсан байна билээ. Аягуй бол тэгээд хажууд айлын хүн энэ тэр гомдол мэдүүлэх байх. Олон улаан ягаан гомонууд нийлчээд архидаад шуугиад байдаг гээд...

16 comments:

bayabaga said...

ehnii hesgiig ni bol yapond nileen udaan jil amidarsan,gay soyol gadarladag hun bish bol oilgohguim bna..:)

hundaga san namaig yavsanii daraa irsiim uu??miss bid 2 iig yavsanii daraa?? hatsumimi!!

tsuivan goyo amttai bolson ni bi gurilaa hatuu sain zuursantai holbootoi shu,.:)

MNED said...

harin tiim. ehnii hesegiig ni bi neeree sain oilgosongui ee. tsuivangiin guril ih chuhal yum baina gedgiig bol oilgood avlaa. lol. keke.

ershuu said...

harin ehnii hesgiig uneheer oilgoj chadsangui.
ene patate harin ovoo hool hiideg shinjtei shuu avaad shuuchmaar zaluu baina da. uulzah yum bol hool hiilgej ideh yum shuu.

patatepatata said...

bayabaga> Zurag oruulchihaar arai oilgomjtoi bolson baihaa...
Hundaga ania, ta 2-yg yavsany daraa ireed ugluu boltol arhidsan geed l bodchih, keke.

Tsuivan, unuudur bas hiine ee..


Mned> Odoo oilgohoor bolson baigaa, hehe. Ugaasaa zuragtaigaar oruulah gej baisan yum.

Ershuu> Tegeed l hun yaaj ashiglah tuhaigaa bodood baidag yum sh dee.. kekeke

Цагаанаа said...

yoyoyo eleg avaa haylaaa
uhteree \uhtelee \ ineelee

Особу said...

huue huuhdee yamar huurhun yum bichee ve? bas yamar ch chika zuragnuud ve? goy goy, huue namaig ochhoor party hiigeerei :)

patatepatata said...

Tsagaanaa> Uhteree ineev uu??? kekeke. Neg ih sonin sonsogdohgui. neeree ingej bichdeg bil uu gej bodogdloo sh dee, kekeke

Osobu> Chi neeree hezee ireh geed baina aa???
Chamaig irvel,arhi, hundaga, 4 degch 5 dagch etgeeduud geed humuustei uulzuulna aa... hehe

alim said...

kkk .. dip bas gulyaash eder yanziin bsan shuu! chinii yaaj bas yamar hool hiidegiig bagabandi deer bichsen bgaa :D

hundaga aniad ahiad l zagnuulsan. 2 cake-niih ni 1-ees 2 halbagadtsan yum shig bgaan.

hundaga said...

ииииии...яасан гоё өнгөтэй зураг мурагтайн гсн. энэ жил тэр "дууны байлдаан" хахаха гоё үг, энэ байлдааныг үзээгүй.
танд талархаад эмээл явуулсан чинь хариу байхгүй болохоор нь янз бүрийн гачан мачан юм ярьж бас хүний дургүйг хүргэсийн байх гээл хэдэн ч өдөр шаналав..эхний зургийн "хүүхэн" шиг уруулаа помбойлгов..чихшик.
сайхан байсооооон. гэхдээ хэн нь ч над шиг коопий цай олж ууж чадаагүй дээ.. тээ?

MNED said...

Ene HUNDAGA geed baigaa hun chini manai angiinh yum u?
Patate,Bayabaga nadaa heleed ogooch

patatepatata said...

Arhi://

Ha, huniig buduun targan sumo mumogoor ni baahan goochilson baih shiv dee, hehe..

Chi ch gehdee egchid baingyn zagnuulaastai baih yum aa.. Harj suuhad hogjiltei...

Hundaga anyaa:// a, c-mail, hariu bichne dee gej bodoj baigaad martchihsan bailee... Sorry lah... Uruulaa pomboilgohoor lag goyo zurhen helbertei bolj baigaaz dee???
Tegej baigaad dahij neg showdyaa te??

Mned:// hundaga anyaa yuu??? Manai angi sh dee. 10a-iinh.. Huis ni soligdood emegtei bolchihson bolohoos, hehe... Sonirhdog zaluuchuud ni hurtel neg tiim, gay taste-tei, kekeke

hundaga said...

пүхахаха... патааатааа.. дэмий шүү. араа мэдээрэй.
эгээ нь 10г-нх.

MNED said...

Yana aa. Soniuch zantai yum bolohooroo PATATE -s eldeviin yum asuusan chini araliin orond HUNDAGA, PATATE 2 ar ovoroo medeltseh geed suid boloh geed baih shig baina.
-------------------------------
пүхахаха... патааатааа.. дэмий шүү. араа мэдээрэй.
эгээ нь 10г-нх.
---------------------------------
PATATE-iin ar ni yamar yum bol gesen keke. Bi ch aaliguitej baina aa. haha

MNED said...

Yana aa. Soniuch zantai yum bolohooroo PATATE -s eldeviin yum asuusan chini araliin orond HUNDAGA, PATATE 2 ar ovoroo medeltseh geed suid boloh geed baih shig baina.
-------------------------------
пүхахаха... патааатааа.. дэмий шүү. араа мэдээрэй.
эгээ нь 10г-нх.
---------------------------------
PATATE-iin ar ni yamar yum bol gesen keke. Bi ch aaliguitej baina aa. haha

patatepatata said...

Hundaga:// tuursuur toroldoo gedeg bil uu??? Lol


Mned:/ chi ih altsganaj baina aa??? Patategiin ar ene ter gej 2 ch udaa bichij bariad...


Minii ar medeej hereg "deed zeregleliinh sh dee" kekeke...

Endeheer "toroman" (torokeru manP) gedeg yum, geed hudlaa yariad ehelsen uu??? Kekeke

Anonymous said...

Does your site have a contact page? I'm having problems locating it but, I'd
like to send you an email. I've got some suggestions for your blog you might be interested in hearing. Either way, great website and I look forward to seeing it grow over time.

Feel free to surf to my web blog; Kreditvergleich (http://www.powerlinks.ch/)