Wednesday, December 19, 2007

Kirill, Latin

Өчигдөр...
Кириллээр биш латинаар шивсээр байгаад, зөв бичгийн дүрэм энэ тэр гэж авах юмгүй болсон бололтой юм...
Хамгийн их алддаг үсэгнүүд:
Ө- Би латинаар "ө" үсгийг "u" үсгээр орлуулж бичдэг тул, Өвөө ----> Увуу гэж бичээд байх муу зуршилтай болсон байна лээ
Ү- Дээдэхтэй адил
ь - Латинаар бичихдээ, "i"-ээр орлуулдаг учир, зөөлний тэмдэг хэрэглээгүйгээ анзааралгүй өнтөрөөд байх юм билээ...
Ц- Мэдээж хэрэг, латинаар бичихээр ТС гэж бичих гээд байдаг болсон байна билээ...
За тэгээд, кирилл үстийн байрлал энэ тэр бол бүр байхгүй шүү дээ, байхгүй...

Олон жил гадаадад амьдрахаар тэгээд, буруу бичих, буруу ярих зэрэг муу зуршилтай болдог юм шиг... Тэрийг нь хүн буруу байна гээд хэлэхээр дургүйцэхийг нь яана?
За тэр ч яахав.

Өчигдөр - Ажил тарчихаад ажлын газрынхантайгаа Бонэнкай (Өнгөрсөн жилээ мартах архидалт, гэх юм уу даа????). Фүгү гээд нөгөө хортой загас идсэн. Хүний 20,000 иен.... Ажлын газрын архидалт болохоор нэг их сонирхолтой биш байхад, 20 мянга энэ тэр зарцуулахаар дургүй хүрээд байна лээ...Угаасаа үнэтэй энэ тэр хоолноос илүү зүгээр изакая энэ тэрд дуртайг хэлэх үү...Тарангуутаа, дараад нь өөр газар луу явна гэхээр нь зугтаагаад, 2чомэ орж уугаад харьсан... Мэдээж согтуу...

За за тэр өдөр тутмын архидалт ч яахав...


23нд монгол жаал дагуулаад Токёог танилцуулъя гэж бодож байгаа, хаагуур явсан нь дээр үү??? Бас, машинаар явъя гэж бодож байгаа, 3 сар машин бариагүй, гайгүй байгаа даа???? Таношими Таношими!!!

6 comments:

Nana said...

Өвөө ----> Увуу wahahahahahaha

bayabaga said...

huush,bounenkai iin mongoo oorsdoo gargadiim uu..?:::(

Особу said...

durem ih hetsuu, zarimdaa hed hed bichij uzeed ali ni zuv be geed gaihaad suuchina bi :)
ta ch ih showdaj baigaa bololtoi, btw minii utasnii dugaar uurchlugdsun bgaa shu

patatepatata said...

Nana+/ Tegeed hun shoolood baidiishd!!! hehehe


Bayabaga+/ Companiin bounenkai bish, zaluuchuud ni niilj duraaraa uusan bolohoor, munguu uursduu gargasan yum

Osobu+/ Daanch tiim baihaa. Erteer zalgaad bolohgui baisan.

MNED said...

Gehdee manai Krill usgiin durem ooroo ih yadargaatai. Zarimdaa egshig ni geegdeed, zarimdaa geegdehgui. Ene talaar bas bi bodood l baidag yum.

The Face said...

MErry Christmas!!