seeges mn luu ingeed yavuulchlaa, kkk
Бөхтэй порногийн талаар хэдэн үг
Сүүлийн үед энэ бөхтэй порногийн талаар бөөн юм болж байх шиг байна аа.
Зурагтаар, мэдээгээр хүртэл гаргаад.
С1-ээр нь хүүхэд зурагт үздэг цагаар, порно киног *Энэ муу Япончууд даварч байна, модон тавчикнаас илүү гарах соёл ч байхгүй муусайн юмнууд, Монголчууд эд нарыг дарж ч ирсэн, дарсаар ч байх болно* энэ тэр гэж *АСУУДАЛ ДЭВШҮҮЛСЭН* байдлаар гаргаад л, бөхийн холбоо нь *Японы элчин сайдын яам, уучлалт гуй! Мөнгө нэхнэ* гэж мэдэгдэл гаргасан гэнэ гээд л.
Мэдээж, өөрийнх нь хүндэлж явдаг зүйлийг, өөрийнх нь дургүй зүйл (порно, гомо гэх мэт)-тэй холиод гаргачихаж байхаар шуугилдах нь аргагүй л байх л даа. Надад ч нэг их аятайхан бол санагдаагүй.
Гэхдээ манайхан юмыг жоохон ялгаж салгаж харж сурмаар юм шиг.
Учир зүггүй л *Муусайн Япончууд* гээд л хоморголоод давхичих юм.
За энэ киног, өөр жишээгээр тайлбарлах гээд үзье л дээ.
Монголчуудын хувьд, мөр, толгой маш дээд, чухал зүйл гэдэг бөгөөд, мөр толгойдоо хүнээр хүргүүлэх дургүй байдаг. Тэрнийг мэдээж гадаад хүн бол мэдэхгүй. Найзархаг загнаад мөр, толгойд нь хүрчих тохиолдол байна.
Ийм тохиолдолд жирийн хүн бол яах уу? *Наадах чинь манай ёс заншилаар болдоггүй эд юм аа. Дахиж битгий ингээрэй* гэж сануулна. Дахиад хүрчлээ гэж бодьё. Мартаад ч байг, албаар ч байг... Тэр тохиолдолд жирийн хүн бол тухайн хүндээ уурлана, уучлал гуйхыг шаардах байх. Мэдээж өөрөөс нь.
Харин, *Та нар муусайн Оросууд / Америкууд / Японууд, Дэлхийн хагасыг эзэлсэн манай Монгол үндэстний ёс заншилыг албаар доромжиллоо. Бид нарыг хүчирхэг байсан болохоор нь албаар ингэж байгаа юм. Элчин сайдын яамнаасаа уучлалт гуйлга* гэж ирээд улс төржүүлээд унахгүй л болов уу.
Үүнтэй адилханаар, тэр видео хийсэн компани луу нь дургүй хүрсэн хүмүүс нь шууд холбоо бариад, уучлалт гуйлгуулаад, интернет дээрээс арилгуулаад авахад бол амархан шүү дээ?
Тэгтэл учир зүггүй *хакерд* гэж ирээд л бусдын гараар могой бариулах гэсэн хүмүүс. Хакердах гэдэг чинь өөрөө гэмт хэрэг шүү дээ.
Японы элчин лүү хандлаа л гэх юм. Бараг элчингээс нь мөнгө нэхэх гээд байгаа юм биш үү? Нэг Монгол компани, Монголд Япончуудыг доромжилсон юм хийлээ гэе. Тэглээ гээд Японд байгаа Монголын элчин сайдын яам тэрэнд хариу барих уу гэвэл үгүй л байхгүй юу... Мөнгө өгнө гэвэл бүр хуц биз дээ??
Яахаараа шууд өөрсөдтэй нь ярьж болдоггүй юм бол? Яахаараа юм л бол мөнгө мөнгө гэдэг юм бол???
Тэр компани нь аль хэзээний *Бидэнд хэн нэгнийг доромжлох санаа бол байхгүй. Зүгээр л Монгол бөхчүүд их сээгсий юм гэж бодсондоо ингэж хийсэн юм. Xэрвээ та нарт эвгүй санагдаад, хүсэлт тавивал арилгаж болж байна* гээд хариу өгчихсөн байхад шүү??
За тэгээд доромжиллоо гэж шуугилдахын талаар.
Энэ кино бөх байсан нь болж дээ. Хэрвээ нөгөө архины шошгон дээр хүртэл байдаг Чингис хаанаар нь ийм кино хийчихсэн бол дайн дэгдээх нь л дээ.
Угаасаа порно кинонд бол иймэрхүү зүйл зөндөө байдаг.
Монголд хамгийн сайн мэддэгээс нь эхлэхэд л, Оросын хатан хаан Екетарина азаргатай шаалцдаг кино гээд л яриад л байдаг байсан биз дээ? Эсвэл, Распутинаар сэдэвлэсэн порно ч юм уу. Тэглээ гээд оросууд учир зүггүй Германуудыг *Манай орос орныг доромжиллоо* гээд шуугилдаад унадаггүй л байх.
Тэр тусмаа, олон нийтийн телевизээрээ, хүүхэд нялхас үзэх цагаар порно киног үзүүлээд байдаггүй л байх!!!!
Манайхан л гэж нэг л их эмзэг хүмүүс. За энэ бөхтэй кино ч дүүрч, порно байсан нь хохь нь, гомо байсан нь хохь нь, угаасаа өмөөрөх хүн гарч ирэхгүй.
За тэгвэл өөр киногоор жишээ авахад, тэр Бодровын *Монгол* гээд кино байна, эсвэл Төрмөнхийн *Нохойн Орон* гээд кино байна.
Гарангуут нь л *Манай эзэн Чингисийг доромжиллоо*, *Манай Монголын түүхийг гуйвууллаа* гэж ирээд л гомдоллоод эхэлсэн биз дээ? Эсвэл *Манай Монголын сайхан орныг Нохойн Орон гэж гутаалаа* гэж ирээд л.
Угаасаа дэлхий даяар ямар нэг зүйлийн талаар буруу ухагдахуунтайгаар, эсвэл өөрийнхөө хүлээж авч байгаагаараа зөндөө л кино хийдэг.
Энэ дээдэх маягаар бол, Тарантиногийн *Инглориус Бастардс* энэ тэр бол түүхийг гуйвуулсан, Германыг доромжилсон кино болох юм байна л даа? Гэх мэтээр, угаасаа жишээ дурдвал дуусахгүй.
Явж явж, эзэн Чингисийн талаар бидний мэдэх түүх үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй юм байж л донгосов гэдэгчлэн.
Эх оронч үзэл гэж ийм юмыг хэлдэггүй л байхгүй юу.
Тэр тусмаа бусдыг үгүйсгэсэн байдлаар өөрсдийгөө мундаг гэж бодох бол бүүр утгагүй асуудал.
Би ч гэсэн багадаа, олон улсын хүмүүсийг уурлуулж л байлаа.
Америкуудыг *Танай муу улс, хэдхэн зууны түүхтэй улсыг ямар юмных нь үндэстэн гэдэг юм* гэдэг ч юм уу, Швецаруудыг *өөрийн гэсэн хэл усгүй улсыг ямар юмных нь үндэстэн гэдэг юм* гэдэг ч юм уу... Орос, Японуудыг модон шаахайтай гэж доромжилдог ч юм уу...
Эцсийн эцэст, өөрсдөд нь бахархах юм нь бага болохоороо л (Чингис, дэлхийн талыг эзэлсэн гэсэн 2хон юмнаас өөр бахархах зүйлээ олж харж чадахаа больчихсон) бусад руу хадардаг байхгүй юу.
Америкууд, тугаараа труски хийж өмслөө гээд эх оронч биш болчихгүйтэй адилхан, юмыг наанатай цаанатай, хэлбэрдсэн биш агуулгаар нь ойлгож сурмаар юм шиг.
Тийм л их бөхөө хүндэлдэг юм бол, ийм юман дээр шалчиг шалчиг гэж байхаар, бага сургуулийн биеийн тамирын хичээл дээр нь бөх барилдах, морь унахыг заадаг болчихоод, дараад нь ярьж баймаар юм шиг.
Залуу үе нь өөрийнхөө үндэсний спорт, урлаг, хэл, ёс заншилынхаа талаар огт мэдлэггүй, зүгээр хийрхэхээс өөр чадваргүй болсон одооны боловсролын систем нь жинхэнэ утгаараа Монголд хор хөнөөлтэй болохоос, нэг муу порно киноны хор хөнөөл гэж юу л байв гэж.
Харин ч хүмүүсийн сонирхол татаж чадаж байвал, шүүмлүүлсэн ч гэсэн хүмүүсийн эх оронч сэтгэлийг асааж чадаж байвал энэ кино харин ч үүргээ 150% биелүүлж чадсан юм биш үү? Тэр нь бидний гараар биш, нөгөө муу модон тавчиктай Япончуудын гараар шүү??
За за үг олдож үхэр холдлоо, гарч аль дайралдсан Япон, Гомо хоёроор гарын загатнаагаа гаргая байз, ядаж байхад л зугаатай
hi hello
3 hours ago

