Tuesday, April 10, 2012

Muu har Yanhan!

Нойр хүрдэггүй, маргааш өглөө 8:40-өөс хичээлтэй атал...

Гэхдээ ч...шөнийн 4 хүртэл шоудчихаад, тэгээд ажилдаа явдаг байсан хүнд ч одоо бол ч жаргалын орон байна л даа...

Цаг нь ихдээд хэцүүдээд байгаа юм биш үү???
Чи бод л доо, өглөө 8:40 өөс 11:30 хүртэл хичээлтэй.
Тэгээд тарсанаас хойш хоногийн бүтэн 7/8 нь ямар ч төлөвлөгөөгүй гээд!??

Эхний хэд хоног ч яахав, сээгэс мээгэс хийсэн шиг өдрийг өнгөрөөж байсан юм...
Ооо ёстой, гоё залуучуудтай газар ирсэн дээрээ гэсэн шиг...
Нөгөө өлссөн хүн хоол харангуутаа чичрээд дайрдаг шиг!


Тэгээд өчигдрөөс бодлоо л доо...

Арай ч дээ, энэ чинь... Би чинь ямар хээлийн ухна мухна, бух мух, азарга мазарга байгаа биш дээ тэ... Өдөр болгон, тэгээд өдрийн нэгээр хязгаарлагдахгүй хүн амьтантай хээлтэлцэнэ, шаалцана гэж юу байдаг юм энэ чинь одоо???  Бараг хээлийн ухна, бух, азарга ч тэгж жилийн жилд, өдөр болгон олон зэргээр нь хээлтэлцээд, шаалцаад байдаггүй байх...

Тэгээд ч, тийм учиргүй, ороо нь орсон сармагчин шиг сэрэл нь хөдлөөд дэвхцээд байдаг насан дээрээ байгаа хүн ч биш... 17той байсан бол болж байна оо болж байна. 18тай байсан ч болж байна.  Үгүй бүэ 29тэй байсан ч болж байна, ороо нь оръё!  садарлая!  самууръя!

Энэ чинь одоо 30 гарсан хүн байна даа...
Ер нь ухаан оръё! санаа сууя! томоожъё!  *ХҮН* болъё гээд...


Тэгээд л тамхинаас хүмүүс гардаг шиг, өчигдөр мацаг барив!  Өнөөдөр мацаг барив!!!
Намайг магтаарай хүмүүсээ!!!  Браво гээд алгаа ташаарай!

.....


Маргааш яахнав...
Тамхичин хүмүүс тамхинаас гарахдаа яадаг билээ, тэр жишигээр л явах байх гэж бодоод байгаашд...
За гэхдээ, *хүн өнөөдрөөрөө амьдрах шиг сайхан юм байдаггүй, маргаашийнхаа төлөө битгий санаа зов!  Дампуур! Дампуур! Бас дахин Дампуур!* гээд, их бясалгагч, хар тамхичин Балтиймар Элийрчивеч Элээнэн багш чинь сургасан байдаг биз дээ тэ?

Зиаг тэр яахав.
Гэхдээ бодоод байдаг юм.

Яахаараа ер нь энэ сээгэсийг манай нийгэм ингэтлээ үзэн ядаад, ад үзээд байдаг юм бол оо гээд...
Бүгд л нээх аймаар, ээжийнхээ ХҮЙС-нээс төрчихсөн юм шиг, яадаг шувуу гээд байдаг билээ? нөгөө тогоруу шиг, гэхдээ улаан хацартай... бишээ хушуутай шувуу чинь?  тэр мэрнээс зүүгдээд ирчихсэн юм шиг улаан цайм, ичих нүүргүйгээр ОНГОНтоод байдаг юм...

Тэгсэнээ л, бүгд л нээх, нөгөө *хос хун / тогоруу / тойдог ч бил үү, яадаг ч билээ шувуу* энэ тэр шиг *ариухан сайхан дурлалдаа, насан үүрд үнэнч* гээд л шаацгаагаад байдаг...

Яс юман дээрээ, тэр шувуунууд чинь жил болгон өөр баачкаатай хамт байдаг юм гэсэн шүү!  Уншаад үзээрэй!
Хүмүүс л, шувуунуудыг хооронд нь ялгаж чадахгүй болохоороо *Ёондроо, ямар сайхан ариухан хайр вэ!, яавал чам шиг байх уу?* энэ тэр гээд солиорчихсон... нөгөөдүүл нь бөөн завхай баагийнууд, жил болгон явдаг хүүхэн / залуугаа солиод шаачихсан...

Тэгээд л, ариун хайр майрын тухай зохиолууд нь үнэн ядчихсан...

Жишээ нь нөгөө Ормео, Жюлиет 2 гээд байдаг даа?
2 тэнэг пацаан юм үзээгүй болохоороо, анх дурлангуутаа тэрэндээ цочирдоод амиа хорлочихдог тухай...

Уг нь миний бодлоор бол, тэр зохиолыг 90 нас хүртэл нь бодолцож зохиох ёстой байсан байхгүй юу.
Тэгээд хамгийн сүүлчийн бүлэгийг нь  *Жич намтар.  Ормеогийн явалдсан хүүхнүүдийн талаар / Жюлетийн папаядсан залуучууд!* энэ тэр гээд хавсралт хийчих хэрэгтэй байхгүй юу...

Тэгсэн бол, зохиол нь 30%, хавсралт нь 70%-ийг эзлэх зузаантай л байх байсан байхгүй юу..

За тэр солиорох ч яахав.

Юу хэлэх гэсэн юм бэ гэхээр, хүмүүс *сээгэс* гэдэг юманд хэтэрхий их ач холбогдол өгөөд байдаг юм шиг байгаа юм.

Тэр чинь ердөө л 1) хээлтүүлэг хийх арга барил  2) таашаал авдаг хэрэгсэл   шүү дээ...
Илүү ч юм биш, дутуу ч юм биш.  Тэрэнд ариун мариун ч юм байхгүй, бузар булай ч юм байхгүй.

Тэгтэл, хүмүүсийн нийгэмд, асар логикгүй ойлголтууд зөндөө байгаа байхгүй юу.

Нөхрөөсөө өөр хүнтэй сээгэс хийж байгаагүй (эсвэл үнэнгээр нь хэлчихвэл өөр хүнд тоогдох *чадвар / гуа үзэсгэлэн* байхгүй) хүүхэн нь асар *ариухан, сайхан* болчихдог, тэгээд, олон харчууд мөнгө төлөөд ч болсон унтчих юмсан гэсэн (өөр үгээр хэлбэл, сээгсийн тал дээр хүнийг татах чадвартай, бусдад таашаал өгөх чадамжтай) хүмүүс болох, жишээ нь янханууд нь *асар бузар булай, ертөнцийн шаар!* болчихсон...

Уг нь байгалын хуулиар бол, бусдыг татах чадвар гэдэг чинь хүчирхэг бөгөөд, үрээ үлдээх чадвар байдаг, тэгээд тийм юмыг ямар ч амьтаны омогт *хүндэтгэдэг* шүү дээ... гэтэл...

За тэр дэмийрэх ч яахав.
Зүгээр л нэг үгээр хэлэхэд, хүний нийгэм, хэтэрхий хуучин юмтайгаа зууралдаад байх шиг байгаа юм...
Шашин бол түүний нэг жишээ...    *Гахайн мах идвэл чи бузар* (Лалын шашин) гэдэг шиг...Эсвэл *Эмэгтэй хүнийг эрэгтэй хүний хавиргаар хийсэн* (Христосын шашин) гэдэг шиг... Итгэх ямар ч үндэслэл байхгүй зүйлс...

Дээр үед, янхан хүүхнүүд, бэлгийн замын өвчин дамжуулагч гэсэн утгаараа ад үзэгддэг байсан байх л даа.  Орчин үед, ямар өвчин яаж халддаг вэ гэдгийг мэддэг болсон байхад, ийм зүйлээр нээнтэглэх утгагүй л байхгүй юу тэ?  Явж явж дуугүй хүний доодох нойтон, тэр юм үзээгүй *шударга* царайлсан баагийнууд чинь нэг удаа өөр хүнтэй унтахдаа өөрийгөө хамгаалж мэдэхгүйгээсээ болоод өвчин дамжуулагч болох магадлал бараг илүү өндөр байх...

За тэр янхануудыг өмөөрөх ч яахав...

Уг нь бол би үзэн ядах ёстой хүн нь шүү дээ..
Биеэ үнэлье гэсэн ч сохор зоосны үнэд хүрэхгүй болохоор, атаархаад, бачимдсандаа...


Зиаг тэгээд сээгэс бол чухал биш ш дээ гэдгийн эсрэг...

*Хань* гэдэг юм бол байдаг гэж боддог юм.
Хүмүүс, олон жил хамт байхаараа, харилцан бие биеэ ойлголцдог, хүлээн зөвшөөрдөг болдог, тэгээд эцсийн эцэст хэнээр ч бие биеэ орлуулж чадахгүй байдалд хүрдэг юм шиг.

За ХЭНЭЭР Ч! гэж туйлшрах нь юу юм, гэхдээ орлуулахад хэцүү болдог юм шиг.
Тэгээд л хараад байхад, *ХАНь* *СЭЭГЭС* гэдэг хоёр юм, өмнөд туйл, хойд туйл шиг хоёр зуйл юм шиг санагдаад байдаг юм.

Эхлээд яахав *хээлтүүлэг* гэсэн утгаараа, өөртөө хамгийн таарах хүнээсээ хүүхэдтэй болмоор байдаг болохоор сээгэс хийчихдэг, энэ нь хойд туйл ч тэр, өмнөд туйл ч тэр адилхан ХҮЙТЭН гэдэг шиг тийм *өнгөцxөн* тал.  Тэрэнд нь хууртаад хүмүүс *ханьдаа үнэнч байх ёстой, тэгэхээр сээгэс хийж болохгүй* энэ тэр гээд бодчихдог...

Тэгсэн, яг үнэн төрхөн дээрээ тэр хоёр, хэзээ ч хамт байж чаддаггүй зүйлс мэт... Чи адилхан хүйтэн байна гээд, хойд туйл дээрээс хэзээ ч өмнөд туйлыг олж чадахгүйтэй адил!

Сээгэс бол, нэн ялангуяа эр хүний хувьд *шинэлэг, чамин* байх хэрэгтэй *хоргой* шиг зүйл байдаг, гэтэл хань гэдэг нь хуучрах тусмаа элчтэй, зөөлхөн болдог орны даавуу шиг зүйл...

Тэгээд, хань ижлээ байнга *сээгсий боомб* байлгах гэж зүтгэх, өөр *хоргой* луу зүтгүүлэхгүй байна гэдэг, аймаар гоё *элэгдээд зөөлөрчихсөн, тэгсэн хирнээ шив шинэ хоргой*-оор хийсэн, шинэ хирнээ хуучин хөнжлийн даавуутай болно гэж дайрах мэт зүйл юм шиг...

Тийм, үлгэр шиг амархан юм гэж юу байдаг юм тэ?

Миний бодлоор *хань ижил* гэдэг юмнаас *сээгсийн талын хардалт* гэдэг юмыг аваад хаячихвал зөндөө амар болох юм шиг санагддаг юм.

Яахав, гадуур яваад жоохон сээгэс хийнэ л биз дээ энэ чинь...  Тэртэй тэргүй тэд нар чинь *хоргой*.
Хуучрахаараа сэмрэнэ үү гэхээс, зөөлрөнө гэж байхгүй.  Эргээд л дулаахан, зөөлхөн хөнжилдөө хүрээд ирэхээс хойш.

Эсрэгээрээ зөөлхөн орны даавуугаа *хоргой* гэж бодсон байдагаас болоод, өөр хоргойтой уулзаж үзэнгүүтээ, тэрэн лүүгээ жинхэнээрээ урвах аюул их байдаг юм шиг...

Тийм болохоор, юм үзээгүй байх тусмаа эрчүүд урваж шарвах нь их...
Янхангүй газар байх тусмаа *дуугүй хүмүүсийн доодох нь ч нойтон, сэтгэл нь ч тогтворгүй* байдаг юм шиг...

Юм үзсэн хүн чинь *ан, гайгүй сайхан хүүхэн л гэж байна, гэхдээ иймэрхүү хүүхэн мянга түм байгаа.  Явж явж миний муу Дулмаа чинь л наддаа хань* гэж боддог байхгүй юу.

Тийм ч утгаараа, би, өнчин хүүхдээ цөөрүүлэх, гэр бүл салалтыг цөөрүүлэхийн тулд  Монголд янханг зөвшөөрөх хэрэгтэй гэж бодоод байдаг юм.
Тэгээд бас *муу хар янхан!* гэж хараах биш *Ёондроо, чи ямар гоё хүүхэн бэ? Арай Янхан биш биз дээ?* гэж магтаж сурах хэрэгтэй юм шиг...


Гээд нэг мэдсэн чинь ёстой *ЖИНХЭНЭ УТГААР Нь* хадуурчихсан явж байна...
Би чинь юу ярьж байлаа???

Зав ихтэй байгаа, сээгэс хийхээ түр зогсоосон байгаа...
Зиаг тэгээд үргэлжлэл нь ч нэг их сонирхолтой биш юм шиг байна...


Шинэ байрандаа нүүж ирсэн, таалагдаж байна энээ тэрээ яадаг ийдэг гээд л нөгөө л нэг байдаг *Би хоол идэв.  Би суув.  Би аялав* гэдэг шиг *факт*-ууд байгаа байх...

Бас нөгөө нэг сексийнхээ дундуур массаж хийгээд байдаг залуу аймаар нялуун *май сүйт харт!* *ай мисс юү сөү маач!* энэ тэр гээд бүлтрээд, нялуураад байдаг болсон тухай...

Яг ш дээ ярьдаг морио...
Чи өөрөө *нялуухан зүрх* мэдэв үү! гээд *Юу ар сүйт харт!* гээд хариу бичсэн тухай...

Тиймэрхүү нээх их сонирхол байхгүй юм бичье гэж бодож байсан юм байна ш дээ...
Болилоо!
Ингэсгээд өндөрлөе, орой ч болчлоо, маргааш хичээлтэй хүн байна энэ чинь.

Зиа бай бай!!

22 comments:

Сүрэн said...

Osho "Sex matters" sanal bolgoyo.
http://us.macmillan.com/sexmatters/Osho
erunhiiduu chinii helsniig helj baina, but with different perspective :)

ershuu said...

uuuuu bichee hayatsan baishd;) yanhandah tegeed muu yum bish bolj taarsan uu? teguul yanhandnaa yaadii :P muu har YANKAN gej heluulhiim baih gej bodool aigaad baisiin kkke.

Anonymous said...

soliotoi gar shu chi bas neeren. gehdee goy soliotoi.haha,
chamd er ni hil hyazgaar gej bn u?

Anonymous said...

HEY!!! Humuusee ta byxen Po ajaag yamar taldaa gej bodoj baina ve? sanalaa bicheerei!!! tsomooroo ene talaar sanal onoloo uralduultsgaaya! Daraa ni Mishaagiin talaar bas sanal onoloo yralduulah boltsgoono shuu

Orgil san

Anonymous said...

Po baruun taldaa baihaa.. Bi tech bodjiine..

VV

Anonymous said...

Baruun tal gej yamar tal baidag yum be? Bi po ajaag passive taldaa gej bodoj baih yum. Active bol hezee ch bish

Anonymous said...

Pii, passive tal gej Ali zug be? geel oo??

Passive active gdgiig taah teem chuhal zuil uu??

patatepatata said...

Suren> nom yum uu... Bi nom unshihaa boliod udaj baigaashd, kkk. Internet deer baival neg sonirhchihyo gesen...

ershuu> chi ugaasaa l yanhan biz dee, kkk

anonymous 1> haha, soliotoi baihdaa yaahav dee...

Orgil> baruun tal! hehe.
Neeree gehdee Mongold *passive = huuhen shig* , *active = er hun shig* gesen oilgolt baidag yum shig bailee te? Ug ni bol zugeer l shaaltsahdaa haanaasaa taashaal avch baigaa ve gedeg l oilgolt atal, hehe.

Erteer neg zaluu namaig zagnahdaa *chi passive yumaa daa em hoshuulchaad* geed zagnaad baisan, kkk.

Anonymous2> Yamar ch baisan baruun garaaraa gar hangalga hiideg bolohoor, chi zov taasan baih aa, kkk

Anonymous3> yaagaad active bol hezee ch bish gej bodoov? hehe. Bi ch gaigui tsarai muutaihan, nastaivtar ah ene ter baival shaana geed l dairchihdag yumsandag, ug ni, kkk.

Anonymous4> te?

Nana said...

олон эртэй явсан гүүняа гуасайхнаа алддаг, олон гуняатай явсан эр хүн хүч чадлаа алддаг гэсээн, би ч бол угаасаа нэг тиймэрсүү мухаар сүсэгт бол яахч аргагүй итгэчээд байдаг юм.

Nana said...

за тэгээд ч ер нь гуа сайхнаа алдахвийдээ итр гэсндээ ч биш, юу хийвэл,юу хийхгүй бол надад сэтгэл санаанд амархөнгөн,аз жаргалтай байх вэ гэдгээ л дагадагшт,

Nana said...

Эхлэл хэсгийг нь Уншчаад тэгээд комментоо биччээд тэгээд дараа нь үргэлжлүүлж уншиж дуусгачаад тэгээд одоо дахиад коммент бичжийн, эмх цэгцгүй зан маань бас сонин сонин зүйлд мухар сүсгээр итгэдэг маань засарахгүй байх, би ч үүндээ хааппи байдаг шиг байгаан,ккк бичвэрээс чинь аегүү хол коммнт бичичлээ,ккк

patatepatata said...

Nana> Iimerhuu mayagaar bichleg hiiheer, humuus zalhuu ni hureed yuu bichih geed yuu bichseniig mini buren oilgohgui baih ni ih baidag yum shig baina lee, hehe.

Seeges mn deer tavisan chini *medrel muutai hunii bichsen yum baina* geh meteer baahan zagnuulsan baisan, haha.

Blog deer bol ch yaahav, seeges mn deer bol *baga nasny huuhduuded oilgomjtoigoor* yum bichij tavij baihgui bol bolohgui yum shig baigaa yum te? hehe

Anonymous said...

Bi oilgohdoo passive gej shaalguuldag active gej shaadag gomo nariig heldeg gej oilgodog yum. Minii uulzdag gay bol mash ershuud jinhene mujik mortloo urgelj nadad shaalguuldag yum za soorii post deer hamaagui bichchihlee

Baatar

Мишаа said...

feeeeeeeeeeeeeeeeeeee end odoo yu boloo veeeeeeeee
shaana shaalgulna bla bla bla
c'est drôle

Мишаа said...

hend yamar hamaa baina veee

Anonymous said...

Poajaa shaalguulangaa baruun garaaraa gar hangalga hiideg yum baina gej dugnelee.
Mishaa bas passive baih Po-g hamgaalaad baina

Baldan

Anonymous said...

Hend Hamaa bna aa. Baldan ah

patatepatata said...

Baatar> Jishee ni deeshee harj hevtchiheed hodlohgui, boojgoogoo bosgochihood l huleegeed baij baidag *shaadag* zaluu, esvel tiim zaluugiin deer ni garchihaad ondolzoj bariad baidag *shaalgadag* zaluu bailaa gej bodyo l doo. Bi l lav ene nohtsold *idevhgui, shaadag zaluu*-g ni *passive*, *idevhtei, shaalgadag zaluu*-g ni *active* gene ee, kkk.

What do you think? hehehe.

Mishaa> shaaltsaad l baih shig baishd, kkk

Baldan> Uuruu, minii yamarshuuhan seeges hiidegiig tosoolon bodongoo gar hangalga hiih geed baina uu ugui yuu? hehe.
Bi Pornotube bish shuu! lol.


Baldan ah> harin tiimee, bogs boornii ajil, hehe.

Nana said...

tr sex.mn ruu orj ene bichlegiin doorh setgegdluudiig unshlaasht,kkk, guitsed unshsan, oilgoson hun neeg ch bhguim bishuu,kkk

patatepatata said...

Nana> harin tiimee. Tiim bolohoor, tsetserlegiin huuhded tailbarlaj baigaa yum shig tailbarlah heregtei yum shig baigaa yum, kkk

nana said...

Sex mn ii Setgegdluud dotor nana getsen setgegdel tsohij yavnasht, haa saigui nana geel tsohij yavdag bolson baina, bi blogoos oor gazar nereeree setgegdel bichdeguil yumsan,gaduur gartal haa saigui nana uschin, nana delguur... minii ner humuust taalagdtsiim boluu, bi umchirheg uzeltei bnyy,

cablymst said...

sexiiin liberated setgelgee chini uneheer niitsej bna. haramsaltai ni ingej boddog hun tun tsuun yumdaa.